Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 2(99)
Тархины инсультээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн эмнэл зүйн бүтэц, эмнэлэгт хэвтэлтийн байдлын сүүлийн 30 жилийн хандлага, зарим хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Д.Ваасанжав, Ц.Нямаа, Н.Энхтуяа, Г.Долгор,Ч.Хэнмэдэх, Ц.Хишигжаргал, Б.Сэпэнгэ, Я.Эрдэнэчимэг, Б.Ганбат

Анагаах ухааны үндэсний хүрээлэн

 
Абстракт

The Authors analyzed datas on 574 patiens with cerebral stroke in 2 major neurological departments in Ulaanbaatar city I. e. neurological departments of Shastin clinic and of City General Clinical Hospital No.IV. cover­ing the period of 1993-1994.

They compared some data on hospitalized patient and their mortality with the same diagnosis the period of 1960s-1970s and 1980s.

The research wok has revealed that the percent­age of hospitalized patients with stroke among all neuro­logical patients is now 15.7 and has a tendency increase steadily from 2.1 times in comparison with the respective data of 1980s to 7.7 times in comparison with the data of 1960s-1970s.

The ratio between ischemic and haemorrhagical forms is 1.2:1.0 with a slight prevail of ischemic form.

Cerebral stroke rate was significantly higher among men than among women. 64.9% of all cases are patients under 60 of whose 40 percent are under 50 years of age. The highest cerebral stroke rate /53.8%/ was ob­served in the age range of 50-69, whereas that of ischemia was 40.5%

Lethality of cerebral stroke in hospital is 35.3%, if is almost the same level as in 1986-1988. Lethality caused by haemorrhagal form in average 28.1% is 6.7 times higher than that caused by ischemic form of cerebral stroke/4.1%/.

Among main cardiological diseases of cerebral stroke, arterial hypertension and its combination with atherosclerosis play leading role /79%/, but atherosclerosis with no hypertension is only 4.7%, and cardiological diseases-under 3.5%

The authors put forward suggesstions on improve­ment of organization of hospitalized care for patients with cerebral stroke and recommend establishment of spe­cialized department, improvement of reanimation and intensive care including neurosurgery. Great importance is also given to prevention from cardio-cerebral diseases among the population, especially from arterial hypertnsion.

pp. 9-13 tables 2, References 12.

Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн материалд эмнэлзүй- дүн бүртгэлийн харьцуулсан судалгаа хийсэн ЗХУ-ын /хуучин/ зарим судлаачдын /Морозова Т.Гнар, 1970, Лукъянова Н.Д нар,1975, Зимина З.В, нар, 1975 гэх мэт/ мэдээгээр тархины судасны өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийн хувийн жин мэдрэлийн нийт өвчний дотор ихсэж байгааг тэмдэглэж байна.

Т.Г Морозова нарын /1970/ судалгаагаар ЗХУ-ын Холбооны улс, хотуудаар дээрхи хувийн жин 24,9% / ТаджикАиас 43,0% /Москва/ ийн дотор хэлбэлзэж энэ ялгаа нь өвчлөлийн хэмжээтэй зохих холбоотойн зэрэгцээгээр тархины судасны өвчнүүдэд үзүүлэх тусламжийн зохион байгуулалтын түвшинтэй / оношлогоо, эмчилгээний түвшин, боловсон хүчний хангамж гэх мэт/ бас холбоотой гэж үзжээ. Эдгээр судлаачдын судалгаагаар ЗХУ-ын хэмжээгээр нийт хэвтэж эмчлүүлсэн мэдрэлийн өвчтөнүүдийн дотор тархины судасны өвчнөөр хэвтэж эмчлүүлэгчдийн эзлэх хувийн жин 16,9% байжээ.

З.В. Зимина нарын /1975/ судапгаагаар Хабаровын эмнэлгийн хүрээлэнгийн мэдрэлийн клиникийн материалаар тархины судасны өвчнөөр хэвтэгчдийн ихэнх нь 50-69 настай /68%/ байсныг, тэр нь хүйсээр 40-49 насны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 3 дахин их,50-59 насанд ойролцоо, түүнээс өндөр насанд эмэгтэйчүүд олонтаа өвчилж хэвтсэнийг тэмдэглэжээ.

Клиник-эпидемиологийн судалгаагаар Европ, Америкийн олон оронд цус хомсрох инсульт цус харвах инсультаас давуутай зарим оронд тэр нь олон дахин их байдгийг олон судлаачид тэмдэглэдэг /Шефер Д.Гнар, 1970, Шмидт Е.В нар, 1975, Reunanen Aet. al., 1986, Riccis et. al., 1989, Bruce M., Coull e.al, 1990; Miepczyslaw W, e. al., 1990; Mayo N. F. e.al., 1991/

Д Баасанжав нарын (1990) П.Н.Шастины нэрэмжит клиникийн материалд хийсэн судалгаагаар тархины судасны өвчнөөр хэвтэж эмчлүүлэгсдийн хувийн жин мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн нийт өвчтөний дотор байнга ихсэх ханддлага сүүлийн 20 орчим жилийн турш ажиглагдаж байна.

Үүнд:

1968-1970 оны дунджаар тэр нь 27%, 1979­1982 онд 37%, 1986-1988 онд 52,5% болж өсжээ.

Тархины судасны эмгэгийн эзлэх хувийн энэ өсөлтийг зарим судлаачид /Лукъянова Н.Д нар, 1975/ тархины цусны эргэлтийн түр цочмог өөрчлөлт / ТЦЭТЦӨ/ ба судасны энцефалопатитай өвчтөнүүд хэвтэх нь олширсонтой холбоотой гэж үздэг бол зарим ­судлаачид /Баасанжав. Д нар, 1990/тархины судасны эмгэгүүдийн янз бүрийн хэлбэрээр /эхний, архаг, хурц/ хэвтэж эмчлүүлэгсдийн тоо ихсэж байгааг тэмдэглэжээ.

Улаанбаатар хотын хүн амын дунд-инсультийн өвчлөлийг түүний хэлбэрээр судалсан Д.Баасанжавын /1993/судалгаагаар цус хомсрох ба цус харвах инсультийн харьцаа1, 2:1,0 буюу цус хомсрох инсульт бага зэрэг давуутай байгаа, өөрөөр, цус харвах инсульт цус хомсрох хэлбэртэйгээ ойролцоо хэмжээтэй буюу өндөр үзүүлэлттэйг тогтоосон.

Судалгааны зорилго, арга, материал

Хурц инсульттэй өвчтөнүүдэд үзүүлэх стационарын тусламж харьцангуй илүү төвлөрсөнУлаанбаатар хотын Шастины нэрэмжит клиникийн ба хотын нэгдсэн IV эмнэлгийн мэдрэлийн тасгуудад / тус бүр 50 ортой/ 1993-1994 онуудад хэвтэж эмчлүүлэгсдийн материапд судалгаа хийжинсультээр эмнэлэгт хэвтэгчдийн эзлэх хувийн жин, эмнэлгийн үхэл, үүсгэгч үндсэн өвчин зэрэг үзүүлэлтүүдийг сүүлийн 10-30 жилд хэрхэн өөрчлөгдөж байгааг 1960­-1970, 1980-аад онуудад бидний хийсэн судалгааны зарим үзүүлэлттэй харьцуулан уг үзүүлэлтийн хөдлөл зүйн хандлагыг тодорхойлж инсульттэй тэмцэх, түүнд үзүүлэх станционарын тусламжийг цаашид боловсронгуй болгон сайжруулах үндэслэлийг тогтоох ерөнхий зорилготой.

Судалгааны дүнгээс:

1993-1994 онуудад П.Н.Шастины нэрэмжит клиник, УБ хотын IV нэгдсэн эмнэлгийн тус бүр 50 ортой мэдрэлийн тасгуудад инсультээр /аалзан бүрхүүлийн цус харвалтыг оролцуулан/ хэвтэж эмчлүүлэгсдийн нас, хүйсний байдлыг инсультийн цус хомсрол ба цус харвалт гэсэн үндсэн 2 хэлбэр, тус бүрээр судалсан дүнг хүснэгт №1-д харуулав. Дурьдсан 2 онд нэг тасагт буюу Шастины клиникийн мэдрэлийн тасагт нийтдээ 2264 өвчтөн /1993 онд 1077, 1994 онд 1187, хотын IV нэгдсэн эмнэлэгт буюу судалгааны хоёр дахь тасагт 1481 өвчтөн /1993 онд 628, 1994 онд 853/ тустус, нийтдээ 3745 өвчтөн хэвтэж эмчлүүлснээс инсульттэй өвчтөн 574 байснаас I тасагт 314 өвчтөн, II тасагт 260 өвчтөн хэвтэж эмчлүүлсэн нь түүний эзлэх хувь I тасагт 13,9%, II тасагт 17,6%, хоёр тасгийн дунджаар тэр нь 15,7% байна. Хүснэгтэд харьцуулсанаас үзэхэд Шастины клиникийн мэдрэлийн тасагт жилд дунджаар 157 өвчтөн /аалзан бүрхүүлийн цус харвалтыг оролцуулан/ инсультаар хэвтэж эмчлүүлснээс цус хомсрох инсультаар 85,5 өвчтөн, цус харвах инсультаар 71,5 өвчтөн хэвтэж эмчлүүлэн цус хомсрох, цус харвах инсульттай өвчтөнүүдийн тооны харьцаа 1,2:1,0, цус хомсрох инсульт бага зэрэг давуу тоотой хэвтжээ. УБ хотын IV эмнэлгийн мэдрэлийн тасагт /II тасагт/ жилд дунджаар 130 инсульттай өвчтөн хэвтэж байгаагийн 56,5 нь цус хомсрох, 73,5 нь цус харвах инсульттай өвчтөн тус тус хэвтсэн цус хомсрох ба цус харвалттай өвчтөний харьцаа 1,0:1,30-аар цус харвах инсульт давуу тоогоор хэвтжээ. Дээрх үзүүлэлтүүдээс үзвэл цус хомсоох ба цус харвах инсултийн эмнэлэгт хэвтэлтийн тооны харьцааг гадаадын судпаачдынхтай харьцуулахад манайд цус харвах инсультаар хэвтэгчдийн тооны харьцаа өндөр байна.

Инсультаар хэвтэж эмчлүүлсэн нийт 574 өвчтөний 329 нь /57,3%/ эрэгтэй, 245 нь /42,7%/ эмэгтэй байсан нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ магадлагаатай олонтаа өвчилж хэвтжээ Д=3,50:Р<0,05/.

Тасаг тус бүрээр авч үзэхэд ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ олонтаа өвчилжээ. Судалгааны насны бүлгүүдээр 2 тасгийн нэгтгэсэн дүнгээр энэхүү хандлага 70 хүртэлх насанд үргэлжилж 70 -аас дээш насанд хүйснийн ялгаа бараг арилж эр, эм хүйсээр ижил хэмжээгээр өвчилжээ. Эрэгтэйчүүд, ялангуяа 50-69 насанд эмэгтэйчүүдээсээ инсультийн 2 хэлбэрийн аль алинаар нь илэрхий олонтаа өвчилсөн байна.

П.Н. Шастины эмнэлгийн мэдрэлийн тасагт 1986­-1988 онуудад инсультаар хэвтэж эмчлүүлэгчдийн эмнэлзүйн бүтцийн судалгааг 1993-1994 оны судалгааны дүнтэй харьцуулахад инсультаар жилд хэвтэж эмчлүүлэгсдийн тоо 74 ба 157 байгаа нь 2,1 дахин олширчээ. Орны тоо ижил нөхцөлд инсультийн хэлбэрээр дээрх 2 үеэр авч үзвэл цус хомсрох инсультаар 1,9 дахин /45 ба 85,5 тохиолдол/ цус харвах инсультаар 2,4 дахин /29 ба 71 тохиолдол/ тус тус олон өвчтөн хэвтэх болжээ. 1967-1977 онуудад УБ хотын I, II, III нэгдсэн эмнэлгүүд, Ажилчны районы нэгдсэн эмнэлэгт инсультээр хэвтэж эмчлүүлэгсдийн тоо нийт дүнгээр 204 тохиолдол байсан нь /Д.Баасанжав, 1983, эрдэм шинжилгээний тайлан / дээрх 11 жилийн дунджаар жилд инсультээр 18,5 тохиолдол хэвтэж эмчлүүлж байсантай харьцуулахад инсультаар хэвтэж байгаа өвчтөний тоо дээрх 2 тасгийн 1993-1994 онуудын нэгтгэсэн дунджаас даруй 7,7 дахин өссөн байна. Энэ нь инсультээр өвчлөгсдийн тоо өсөж байгаатай холбоотойн зэрэгцээгээр инсульттай өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламжийн цар хүрээ сүүлийн жилүүдэд ихээхэн дээшилсэнтэй холбоотой гэж үзвэл зохино. 20-30 жилийн өмнө тархинд цус харвалттай өвчтөнг хөдөлгөхгүй гэрт нь үлдээх зарчим зонхилж байсан нь эмнэлэгт хэвтэх тоонд бас холбогдолтой. 1967-1977 орнуудын судалгаагаар инсульттай 204 өвчтөний 124 нь цус хомсрох, 80 нь цус харвах инсульт байсан нь 1:1,55 харьцаагаар цус хомсрох инсульттэй өвчтөн харьцангуй олон хэвтэж эмчлүүлжээ.

1993-1994 оны I, II тасагт инсультээр эмчлүүлсэн нийт 574 тоххиолдлын нас, хүйсний байдлыг 2 тасгийн нэгтгэсэн дүнгээр авч үзэхэд 40 хүртэлх насны өвчтөнүүд 17,8%-ийг /эр-16,7%, эм-18,8%/, 40-49 насны өвчтөнүүд 22,6% /эр-22,5%, эм-22,4%/, 50-59 насны 24,1% /эр-25,2%, эм-22,9/, 60-69 насных 22,8% /эр-24%, эм-21,6%/, 70 дээш насных 13,0% /эр-11,6%, эм-14,3%/-ыгтус тус эзэлж байна. Харьцангуй залуу насны буюу 50 хүртлэх насны өвчтөнүүд 40%-ийг, хөдөлмөрийн бүтээлч насных буюу 60 хүртэлх насны өвчтөнүүд 64,4%-ийг буюу дийлэнхи ихэнхийг тус тус эзэлж байгаа нь инсультийн нийгмийн хор хөнөөлийн тодорхой үзүүлэлт юм. Судалгаан дахь инсультийн 2 хэлбэр тус бүрээр насны байдлыг авч үзвэл 40 хүртэлх насанд цус хомсрох инсульт 19,6% /эр-18,0%, эм-21,1%/, цус харвах инсульт 15,5% /эр-15,5%, эм-16,4%/, 40^49 насанд инсультийн хэлбэрийн дээрх дарааллаар ч 24,3% Ьа 20,7%, 50-59 насанд 19,2 ба 28,6%, 60-69 насанд 20,9% ба 24,8%, 70-79 насанд 16,1 %, 9,8% тустус эзэлжбайна. Дурьдсанаас үзэхэд 50 хуртэлх насанд цус хомсрол ба цус харвалт хэлбэрээр ойролцоо хувийн жинтэй боловч цус хомсрох инсульттэй өвчтөн бага ззрэг олонтаа хэвтсэн бол 50-69 насанд цус харвах инсульттэй өвчтөн илэрхий давуу хэмжээгээр хэвтсэн байна. / Р<0,02/. 70-аас дээш насанд хэвтэгчдийн эзлэх хувь инсультийн дээрхи 2 хэлбэр бүрээр урьдахь насны бүлгүүдээс ихээхэн бага хэмжээтэй нь өвчлөл багатай бус харин эмнэлэгт хэвтэх нь цөөнтэй /биеийн бусад хүнд өвчнүүдтэй хавсарсан шалтгаанаар/ холбож тайлбарлавал зохино.

Судалгаа хийсэн хоёр эмнэлгийн мэдрэлийн тасаг бүрээр дээрх үзүүлэлтүүд зарим ялгаатай байв. Үүнд II тасаг буюу хотын IV нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэгчдийн эрэгтэйчүүдийн 50,3%, эмэгтэйчүүдийн 47,1 % нь 50 хүртэлх насны өвчтөнүүд байсан нь I тасгаасаа нэлээд давуу хувийн жин эзэлжээ. I тасагт тэр нь эрэгтэйчүүдийн 31,0%, эмэгтэйчүүдийн 25,5%-ийг тус тус эзэлсэн.

Ялангуяа 40-49 насны эмэгтэй өвчтөний тоогоор 2 дахин илүү байна. Хотын IV нэгдсэн эмнэлэг нь дүүргийнхээ хүн амд үйлчлэх үйл ажиллагаатай тул Шастины эмнэлэгт байж болох зарим тохиолдлын чанартай нөлөөллөөс /сонгон үзүүлэх, нарийн мэргэжлийн тасгуудад үндсэн өвчний хүндрэл байдлаар хэвтэх гэх мэт/ ангид тодорхой хүн амын дундах уг өвчний онцлогийг илтгэн үзүүлэх төлөөллийн шинж чанар сайтайг харгалзах нь чухал.

Харин 60-аас дээш насны инсульттэй өвчтөнүүд Шастины клиникийн мэдрэлийн тасагт илүү олонтаа хэвтсзн нь эмнэлгүүдийн боломжтой бас холбоотой гэж үзэх үндэстэй.

Инсультийг үүсгэсэн зүрх-судасны үндсэн өвчнүүд тэдгээр тус бүрийн эзлэх хувийн жинг судалгааны 2 тасаг тус бүрээр инсультийн хэлбэр бүрээр судалсан дүнг хүснэгт №2-т харуулав.

Хүснэгтэд харуулснаар судалгааны нийт 574 өвчтөний дотор гипертони ба түүний атеросклерозтой хавсрах хэлбэр инсультийг үүсгэгч гол үндсэн өвчнүүд болох нь харагдаж байна.

Инсультийн хэлбэр бүрээр үндсэн өвчнүүдийн эзлэх хувь 2 тасгийн нэптэсэн дунгээр артерийнгипертони цус хомсрох инсультийн 44,0%, цус харвах инсультийн 42,4%, артерийн гипертони атеросклерозтой хавсрах нь цус хомсрох инсультийн 35,2%, цус харван инсультийн 35,5%-д тус тус үүсгэгч үндсэн өвчин болсон нь нэгдсэн дүнгээрээ 78-79%-ийг эзэлж инсультийн аль ч хэлбэрийн гол үүсгэгч өвчин болох нь харагдаж байна.

Гипертонигүй дан атеросклероз өвчин инсультийг үүсгэгч үндсэн өвчин болохын хувьд гипертонигоосоо олон дахин бага /4,7 дахин/ буюу үүсгэгч өвчнүүдийн дотор 16,7% орчмыг эзэлсэн.

Зүрхний өвчнүүд инсультийг үүсгэгч үндсэн өвчин болохын хувьд 3,5% хүртэл, бусад өвчнүүд /цусны, халдвар гэх мэт/8,3% хүртэл /II тасгийн материалаар/ тус тус хувийн жинтэй байна.

Хотын IV нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасаг нь харьяаллынхаа нийт хүн амд ямар нэгэн сонголтгүйгээр үйлчилдэг нь эмнэлэгт хэвтэлтийн байдлаар өвчлөлийг судлан дүгнэхэд магадлал нь харьцангуй өндөр талтайг харгалзан дээрх 2 тасгийн үзүүлэлтүүдийг харьцуулан, бас нэгтгэн авч үзэх нь үзүүлэлтүүдийн магадлагааг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Инсультийн эмнэлгийн үхлийг дээрх хоёр тасаг тус бүрээр судлахад I тасагт 1993-1994 онд инсультээс 54 өвчтөн эмнэлэгт нас барсан нь 37,2%, II тасагт 38 өвчтөн нас барсан нь 33,4%-ийн эмнэлгийн үхэлтэй байна. Инсультийн хэлбэрээр энэхүү үзүүлэлт эрс ялгаатай. Үүнд: I тасагт инсультээс нас барсан нийт 54 өвчтөний 49 нь буюу 90% нь, II тасагт нас барсан инсульттэй 38 өвчтөний 32 нь буюу 84,2% нь тус тус тархинд цус харвах хэлбэр эзэлж байна. Инсультийн дээрх хоёр хэлбэр тус бүрээр эмнэлгийн үхлийг гаргахад I тасагт цус харвах инсульттэй тохиолдлын эмнэлгийн үхэл 34,3%, тархины шигдээсээс 2,9%, II тасагт цус харвах инсульттэй өвчтөний эмнэлгийн үхэл 21,8% цус хомсрох инсульттэй өвчтөнөөс 5,3% эмнэлгийн үхэлтэй байна. I тасагт цус харвах инсульттэй тохиолдлын эмнэлгийн үхэл II тасгаасаа харьцангуй өндөр байгаа нь тэнд цус харвалтын хүнд инсульт, тархины шигдээсээр нас баралт II тасагт I тасгаасаа харьцангуй өндөр байгаа нь тэнд тархины шигдээсийн хүнд тохиолдол харьцангуй олонтаа хэвтсэнтэй тус тус холбоотой гэж үзэх үндэстэй.I тасгийн инсульттэй тохиолдлын эмнэлгийн үхлийг 1986-1988 оныхтой нь харьцуулбал бараг ижил байв. Үүнд: 1986-1988 онд тархины шигдээсээс шалтгаалсан эмнэлгийн үхэл 3,7%, тархинд цус харвалтаас 33,3% байв. Үүнээс үзвэл эмнэлэгт инсультаас нас баралт харьцуулж байгаа 2 үед буюу өнгөрсөн 10 шахам жилд нэг бараг хэвэндээ байна. Өөрөөр хэлбэл тархинд цус харвалтаар нас баралт өндөр үзүүлэлттэй хэвээр байна.

Дүгнэпт

  1. Дурьдсан мэдрэлийн тасгуудад хэвтэж эмчлүүлэгсдийн 15,7% ийг тархины хурц инсульттай өвчтөнүүд эзэлж байна.
  2. Шастины клиникийн мэдрэлийн тасагт хурц инсультаар хэвтэж змчлүүлэгсдийн тоо 1993-1994 оны байдлаар 1986-1988 оныхоос 2,1 дахин ихэссэнээс цус хомсрох инсультээр 1,9 дахин, цус харвах инсультээр 2,4 дахин тус тус ихзсжээ. Энэхүүүзүүлэлтийг 1967-1977оныхтой харьцуулбал дунджаар 7,7 дахин өссөн байна. Энэхүү өсөлт нь өвчлөл ихэссэнтэй холбоотойн зэрэгцээгээр инсультийгхавсарсан байх нь инсультийн аль ч хэлбэрийн үед илт зонхилох шалтгаан болж байна. /78-79%/

Гипертонигүй дан атеросклероз гипертонитой тохиолдлуудаас4,7 дахин цөөн /16,7%/ буюу харьцангуй бага холбогдолтой байна.

Зүрхний өвчнүүд инсультийн шалтгаан-үндсэн өвчин болохын хувьд1,6%-иас 3,5%-ийн дотор хувийн жин эзэлжбайна.Инсультийн тохиолдлын эмнэлгийн үхэл1993-­1994 оны байдлаар33,4%/II тасагАаас 37,2%/I тасаг/ -ийн дотор байгаагаас инсультийн хэлбэрээр эрс ялгаатай байна. Үүнд цус харвах инсультаар тэр нь дунджаар 28,1%, цус хомсрох инсультээр4,1%байна. Өөрөөр хэлбэл цус харвах хэлбэр нь 6,8 дахин өндөр үхэлтзй байна. 12тасгийн нэгтгэсэн дүнгээр/

Эмнэлгийи үхлийн хувь1986-1988 оныхоос / Шастины эмнэлгийн материалаар/ буураагүй нэг түвшинд байна.

Дээрх үзүүлэлтүүдээс үндэслэн инсульттай өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн тогтолцоог нийслэл хотод эрс сайжруулах, ялангуяа төрөлжсөн тусламжийн хэлбэрүүд /эрчимт эмчилгэз, мэсзаслыг оролцуулан/ сэхээн амьдруулах, яараптай тусламж, нөхөн сэргээх гэх мэтийг оновчтой зохион байгуулан, боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлзх шаардлагатай байна.

Инсультээс урьдчилан сэргийлэх гол асуудал иь хүн амын дунд артерийн гипертонитой тэмцзх асуудлын эрс сайжруулах, тухайлбал, зүрх-судасны өвчнүүдтэй тэмцэх үндэсний төвийг байгуулан ажиллуулах гэх мэт арга хэмжээг цогцолбороор шийдвэрлэх нь зохистой.

Ном зүй

1. Баасанжав. Д., Ганбаатар. Б., Долгор. Г, нарТархины сүдасны эмгэгийн бүтцийн байдлыгэмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн материалаар судалсан дүн, Хотын Клиникийн Төв эмнэлгийн эмч нарын онолпрактикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй. УБ 1990 х 35
2. Баасанжав. Д
Сосудистые заболевания мозга в Монголии эпидемиология изученние
Докторик диссерт 1993 Москва
3. Зимина 3.В. с соавт Структуре сосудистых заболеваний соловного мозга по данным клиника нереных болезней Хаборовского медицинского института за В лет /1967-1974 г/ Матер 6 го Всесоюзиого съезда невропатол и психиатор им С.С, Корсакова 1975,
4. Лукъягова Д.Н, с. Соват Некоторые особенности структуры и динамика сосудистой паталогий нервной системий /сравнителвны клинико статисческий анализ / Матер 6 го Всесоюзного съезда невропатол и психиатр им С.С Корсакова, Т-2, М 1970, с.315
5. Морозова Т.Г Лукачёр С. Я О структуре невропогический заболеваемости в СССР Журн.невропатол и психотор им С.С. Корсаков, 1970, с.1080
6. Шефер Д.Г. с соавт.Скорая помощь при мозговом мнсульте -Медицина, 1970.
7. Шмит Е.В.с соавт.Сосудистые заболевания нервной системы -Медицина,1975.
8. Bruce M.Coull, et. AllCommunity hospital-based stroke programmes in North Carolina, Oregon and New York. -Stroke, 1990, 21, pp. 867-873
9. Mierczyslaw Wender et. AllEpidemiology of-stroke in Poznan district of Poland -Stroke, 1990, v. 21, pp. 390-393
10. Mayo N.F., Goldberg M.S.et. all
Changing rates of stroke in the province of Quebec, Canada, 1981-1988
-Stroke; 1991, v.22, N. 5, pp. 590-595
11. Reunanen A.et all
Incidence of stroke in Finnish prospective population
study
—Stroke, 1986, v. 17., N. 4., pp. 675-680
12. Ricci S.et. all
Fitst year results of a community-based study of stroke incidence in Unbria, Italy

—Stroke, 1989, v.20, pp. 253-257
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 762
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК