Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 2(99)
Умайн хүзүүний өмөнгийн үед эсийндархлалын түвшинг тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

С.Цогтсайхан, Б.Баярт, Г.Батбаатар, Н.Болормаа, Д.Ичинхорлоо

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

A total of 24 patients with cancer of uterine cervix were examined for cellular immunity and neutrophil phagocytosis activity characteristics such as total quan­tity of leucocytes, number of lymphocytes, percent of T. B cells and T cell subsets, number of phagocytes and index of phagocytosis. It was established that the pa­tients with this patology have a immunodeficiency, which demonstrated by decreasing in number of T cells and T helpers and increasing in T supressors and index of phagocytosis. It was shown that the level of disease have a correlation with immune status of patients. The authors recommended aimmunocorrection as one of method of combined therapy, because the patients were examined before-therapy.

Pp. 14-15 Tables 2, Diagramm 1, References. 8.

Умайн хүзүүний өмөн манай оронд элбэг тохиолддог хортхавдрын нэг бөгөөд хүн амын дотор тохиолдож байгаа нийт хавдрын 9.4%-ийг эзэлж 5-р байранд орж байгаа юм(1).Хэвлэлийн тоймоос үзэхэд умайн хүзүүний өмөнгийн үед нийт лимфоцит эсийн тоо буурч (2), түүн дотроо Т-эсийн эзлэх хувь илүүтэй буурдаг ажээ.(2:3). Мөн Т-эсүүдийн дэд бүлгүүдийн харьцаанд өөрчлөлт орж Т-туслагч эсүүд давамгай буурдаг байхадТ-дарангуйлагч эсүүд харин ч өсөх хандлагатай болсноор Т-туслагч; Т-дарангуйлагч гэсэн харьцааTisNoMoхавдрын хувьд 27% хүртэл, ТiNоМо хавдрын хувьд 46% хүртэл буурдаг байна(З).

Зарим судлаачид Т эсийн тоо нь хавдрын үе шатнаас гадна түүний байрлал, хэмжээ зэргээс хамааралтай болохыг тэмдэглэсэн байдаг (3,4). Үүнээс гадна Т эсийн тоо хэвийн үзүүлэлтэнд ойрхон байх нь уг өвчний тавилантай эерэг хамааралтай болохыг тогтоожээ(5).

Эндээс үзэхэд умайн хүзүүний өмөнгийн үед дархлалын түвшинг тодорхойлох нь оношийн нэмэлт мэдээлэл өгөх төдийгүй өвчний явц, эмчилгээний чанарыг хянах, хавсарсан эмчилгээний зохистой тактик боловсруулах болон тавиланг тодорхойлоход чухал ач холбогдолтой байж болох юм.

Манай орны хувьд урьд өмно хорт хавдартай өвчтөнд өвчний нозологийн чиглэлээр нь дархлалын түвшин тоггоох судалгаа хийгдэж байгаагүй юм байна.

Бид умайн хүзүүний өмөнтэй өвчтөнүүдэд дархлалын түвшин тогтоох судалгааг "Дархлал хяналт" төсөлт ажлын хүрээнд хийж байгаа бөгөөд энэ нь дархлалын түвшинг хорт хавдрын эсрэг үндсэн эмчилгээнүүдийн үед иж бүрнээр нь хянах ажлын эхний шат юм.

Судалгааны аргачлал:

Улсын хавдар судлалын товд умайы хүзүүний омөн T2-3No-xMo оиоштой эмчлэгдсэн 35, 62насны 24 өвчтөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үүнд: Лейкоцит эсийн үнэмлэхүй тоо (L 10 / л)( лимфоцит эсийн хувь (Л%); Т-эсийн тоо(Т%); В-эсийн тоо (В%); Т туслагч эсийп тоо (Т х%); Т дарангуйлагч эсийн тоо(Тс%); Т туслагч : Т дарангуйлагч (Тх/с) гэсэн харьцааг хүрээ үүсгэх аргаар, нейтрофил эсийн залгилтын тоо (Зт%), залгилтьш индекс (Зи) зэргийг латекс залгиулах аргаар тодорхойлж (6) Ствюдентийн аргаар статистик боловсруулалт хийв. Эрүүл үзүүлэлтий "Монгол хүний дархлал тогтолцоо" төсөлт ажлын хүрээнд гарган авсан дундачаар авлаа(7).

Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл: (Хүснэгт 1).

Өвчтөнүүдийг 2 бүлэг болгон авч үзлээ. 1 бүлэгт T2bNo-1Mo оноштой, өвчний анхны шинж тэмдгүүд (өвдөлт, доош юм гарах, бие сулрах гм.) илрээд 4 cap болоогүй 11 өвчтнийг, 2-р бүлэгт ТзКхМо оноштой, өвчин эхлээд 4 сараас дээш хугацаа өнгөрсөн 13 өвчтнийг хамааруулж авлаа. Эдгээр бүлгүүдийг хооронд iiь болон эрүүл үзүүлэлттэй харьцуулсныг хүснэгт, графикаар харууллаа  (Хүснэгт2, диаграмм -1).

Шинжилгээний дүнгээс харвал лейкоцит эсийн үнэмлэхүй тоо өвчний явц ужиграх тутам багасдаг байхад лимфоцит эсийн эзлэх хувь онцын хэлбэлзэлгүй байдаг нь ажиглагдлаа. Лимфоцит эсийн дэд бүлгүүдийг авч үзэхэд Т эс өвчин даамжрахын хэрээр буурдаг байна. Өвчний үе шаттай холбоотойгоор Т туслах эсийн тоо улам буурч (22.9% хүртэл) байхад Т дарангуйлагч эсүүд нэмэгдэн (56.1%) хүртэл Т туслагч :Т дарангуйлагч гэсэн харьцаа эрс багасдаг нь харагдлаа. Энэ нь хорт хавдрын үед бие махбодийн эсийн дархлал дарангуйлагддаг (8) ба үүн дотроо Т эсийн тогтолцоо илүүтэй хямарч Т туслах эсийн хэмжээ буурч Т дарангуйлагч эсийн тоо нэмэгдэн энэ өөрчлөлт нь овчин даамжрах тутам нэмэгддэг (3:4) гэсэн гадаадын судлаачдын дүгнэлттэй ерөнхийдөө дүйж байна. Харин өөр лабораторид ялгаатай аргачлалаар хийгдсэн учраас тоон үзүүлэлтүүдийг шууд харьцуулах боломжгүй гэж үзлээ. Энэ эмгэгийн үе дэх залгиур эсийн идэвхийн тухай мэдээлэл хэвлэлд хомс бөгөөд залгилтын индекс өндөр гарч байгаа нь цаашид анхаарч судлууштай сонирхолтой үзүүлэлт юм.

Дүгнэлт

  1. Умайн хүзүүний өмөнгийн II, III үед байгаа өвчтөнүүдэд эсийндархлал дарангуйлагддаг ба энэ нь Т эсийн тоо түүн дотроо Т туслах эс давамгайбуурч байхад Т дарангуйлагч эсийнтоо нэмэгдэж байгаагаар илэрч байна.
  2. Эдгээр нь туяа болон дархлалдарангуйлдаг өөр эм, эмчилгээ эхлээгүйбайхад гаргаж авсан үзүүлэлтүүдюм. Иймд ийм эмэпэй өвчтнүүдэд хавдрын эсрэг үлдсэн эмчилгээ эхлэхийн өмнө эсвэл түрпэй хавсран дархлал

засал хийх шаардлагатай юм.

Ном зүй

1. Хорт хавдрын өвчлөл, эмчилгээний дэлгэрэнгүй тайлан(1995), УХСТ-ийн мэдээлэл арга зүйн материал. 1995 он. хуудас 6-9
2. Гриневич Ю.А., Каменец Л.Я., Основы клинической иммунологии опухолей -К., Здоровъя .1986 . с. 78-87
3. Маринова-Мутафчиева Л.П., Чакалов Г.Б., Горнаов И.Т., Супрессияклеточного иммунитета у больных с карциномойIn situ и с микроинвазивнымраком шейки матки. -Вопросы онкологии. Т.37. №4. 1991.
4. Кадагидзе З.Г., Субпопуляция лимфоцитов при злокачественном росте. -Вопросы онкологии.1984. №1.с.90-97.
5. Yata J., Shimbo Т.,SawakiS. - Changes in T cell subsets and their clinicalsignificance in cancer patients. JARC Scientific publications , 1976, 20. p.511¬-521
6. Баярт .Б., Цогтсайхан C, Ичинхорлоо Д Дархлалынтүвшингүнэлэх иж бүрэнхурдавчилсан аргаАУИС. Улаанбаатар 1994 он
7. Баярт .Б. Цогтсайхан .С, Батбаатар Г, Энх-Амар .Д, Ичиихорлоо Д., Монголхүний дархлалын түвшинт бүсчилэн тогтоосон судалгааМАУ сэтгүүл1995 .№3 хуудас 3-5.
8. Петров Р.В., Хаитов Р.М- Клетки супрессоры, угаетающие пролиферацию лимфоидных клеток при опухолевом росте.Иммунология.1980. №1. с.68-71
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 527
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК