Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 2(99)
Дорно дахины анагаах ухааны (ддау) онолын мөнчанарыг судлах аргачлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ш.Болд, М.Амбага, Б.Саранцэцэг, Т.Долгорсүрэн

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

The results of our investigation gives the possibility to divide all examined healthy indivduals into two main categories. The person who belongs to first category have been characterized by comparative high level of blood artery pressure (BAP) and high quantity of urine, serum and lipid pereoxide products such as sniff base and malondialdehyds.

While the indivduals of second category have been distinguished by relative low level of BAP and low con­tents of urine, serum, shife base and malondialdehyd.

Pp. 16-18 , Tables 2, Picture 1. References 9.

ДДАУ-ны онолын гол сонирхолтой асуудал бол эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлтэд "Нэг хүн-нэг эм-нэг өвчин" гэсэн тухай тухайн бодгаль хүн бүрт ялгавартай хандах зарчмыг баримтлан хүнийг хий, шар, бадгана (ХШБ)Инь-Янь-гийн ерөнхий онолын хүрээнд хий, шар, бадгока, Инь-Янь-гийн аль нэг давамгайлсан буюу таван махдбодийн онолын үүднээс хий, гал, ус шороогоор хийсвэрлэгдэн томъёологдсон биежмэл зүйлийн аль нэгнийх нь гадаад шинж илүүтэй илэрсэн байдлаар нь хуваан  ангилдаг явдал  юм (2).

ДДАУ-д эрүүл хүнийг өвөрчлөн ялгахдаа зан ааш, биеийн гадаад галбир төрх, биеийн халуун, хүйтэн, сэтгэл хөдлөл-сэтгэхүйн онцлогийг голлон анхаарахын хамт тухайн хүний судал, шээсийг шинжлэх аргыг хэрэглэж эр, эм, бодь (саармаг) судалтай хүн, шар, хий, бадганы шээс гэж нарийвчлан ялгаж хуваасан  байдаг (1, 2)

Уг онол, үзэл баримтлал нь уламжлалт анагаах ухааны оношлогоо эмчилгээнд олон зуун жилийн туршид "хэрэглээний" чанараа хадгалж байнга баяжигдан, батлагдаж ирсэн боловч "Субстанци-гадаад шинж- хийсвэрлэл" арга зүйн дагуу гарч ирсэн хий, шар, бадгана, инь янь болон ус, гал, шороо, хий, махбодоор томъёологдоод байдаг хүний бие доторхи тэр бодитой, материаллаг биежмэл зүйл нь юу болох тухай шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн судалгаа одоо хүртэл хийгдээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Бид өмнө нь хий, шар, бадганы онолыг нөхцөлдүүлсэн гол дадлага субстанцлаг зүйл нь бие махбодын мембрант байгууламжийн гурван төлөв, түүгээр үйл ажиллагааны идэвхжилт-бууралт нь зохицуулагдаж байдаг фермент, уураг, рецептер, биологийн идэвхит бодисууд болох (1) шар, бадгана, хийн судлыг нөхцөлдүүлсэн гол материаллаг зүйлийн үүргийг судасны ханын гилгэр булчингийн мембраны гурван төлөв (2, 3) гүйцэтгэдэг болон халуун шарын шээс нь мембраны шингэн альфа төлвийн хүйтэн, бадганы шээс нь мембраны хатуу бетта төлвийн давамгайлалтай холбоотой болохыг илрүүлсэн нь (2) хүний өвөрчлөлийг "судал, шээс" шинжлэлийн хосолмол аргаар тогтоодог ДДАУ-ны онолын мөн чанарын нэгдмэл ерөнхий цэг нь мембраны төлвийн харилцак өөрчлөлт, давамгайлалтай холбоотой байж болох тухай шинэ санаа дэвшүүлэх энэ чиглэлээр арга зүй боловсруулах үндэслэлийг өгсөн юм.Иймээс бид эрүүл, залуу насны хүмүүсийн судлын өвөрчлөл болон мембраны төлвийн өөрчлөлтөөс шууд хамаарах хүний цусны сийвэн, шээсэнд харилцан адилгүй тоо хэмжээгээр хуримтлагдан бий болдог зарим химийн нэгдлүүдийн концентрацийн хоорондох шүтэлцээг тотоох нэгдмэл арга зүй боловсруулах оролдлого хийсэн юм.

Судалгааны арга зүй:

Судалгааг эрхэлсэн ажил, амьдралын горим дэглэм, хооллолтын харьцангуй нэг ижил нөхцөлд байгаа 18-21 насны эрэгтэй35 хүн дээр явууллаа.Судлын өөрчлөлтийг өглөөний 5-6 цаг буюу ДДАУ судар номонд судал шинжлэлийг явуулахыг эрхэмлэн заасан байдаг тэр үеүдэд (4 ) 3-4 удаагийн давтамжтайгаар тогтоож цусны их, бага даралтыг ердийн мөнгөн усан манометрийн   аргаар хэмжин тодорхойлов.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн цус, шээсийг мөн өглөөний 6 цагт хэвтэр дээр нь авч сийвэнд агуулагдах малон диальдегид (МДА) шиффийн суурийн (ШС) концентрацийг түгээмэл хэрэглэгддэг арга зүйн датуу (9) тодорхойллоо

Судалгааны гол үр дүн ба шүүн хэлэлцэхүй

Судалгаанд авагдсан идэр залуу насны хүмүүсийн судлын өвөрмөц илэрлээр эр судалтан, эм судалтан гэж хоёр ерөнхий бүлэгт хуваагаад харьцуулалт хийхэд эр судалтан хүмүүсийн артерийн их даралт/118,9-0,575 мм/

МУБ) бага даралт (78,6+0,65 мм МУБ) эм судалтан хүмүүсийнхээс (113,2+1,11 мм/ МУБ ба 73,6+0,97 мм/МУБ) үнэмшилтэй өндөр хэмжээнд  байгаа нь илэрлээ (Хүснэгт 1)

Мембрант бүтэц дээр бий болж, цус шээсээр дамжин ялгардаг шиффийн суурь /шс/,малондиальдегид /МДА/ зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэмжээг эр, эм судалтай хүмүүсийн бүлгүүдэд жишин тодорхойлоход эр судалтан хүмүүст эм судалтан хүмүүстэй харьцуулахад цусны сийвэнд агуулагдах 1ПС 1,6 дахин (Р 0,05) их, бусад эр судлтан хүмүүст мембраны шингэн алъфа төлвийн харыдангуй давамгайллын үед бий болдог, уг төлвийн ихсэлтийг харуулдаг бүтээгдэхүүнүүдийн хэмжээ эрс нэмэгдсэн нь "эр судалтан-цусны даралтын харьцангуй эрүүл өндөр түвшин-мембраны шингэн альфа төлвийн давамгайлал", "эм судалтан цусны даралтын харьцантуй эрүүл доод түвшин" гэсэн зүй тогтол байж болохыг харуулсан юм.

Үүнийгбатлахын тулд дараахжишилтүүдийг хийсэн бөгөөд хүснэтт 2-оос үзэхэд эр судалтан хүмүүсийн шээс цусанд агуулагдах МДА, ШС болон артерийн их даралтын хооронд +0,22-0,96, сийвэнгийн МДА, ШС, шээсний ШС болон артерийн бага даралтын хооронд +0,32-0,65-ын корреляци ажиглагдсан нь мембраны альфа төлвийн давамгайлал илрэх тутам артерийн их, бага даралт харьцангуй нэмэгдэж мембраны бетта төлөв ихсэхийн хирээр цусны их, бага даралт буурах хандлагатай  байдгийг харуулж байна.Энэ нь эр судалтан хүмүүст артерийн их, бага даралт эрүүл түвшингийнхээ их утганд байх тутам мембраны альфа төлвийн давамгайллыг харуулдаг шиффийн суурь, малондиальдегидийн тоо хэмжээ харьцангуй өндөр, эм судалтанд шиффийн суурь,малондиальдегидийн тоо хэмжээ буурч, мембраны хатуу бетта төлвийн давамгайлал илрэх тутам нь артерийн их, бага даралт буурах хандлагад орж байгаагаар нотлогдож байна. Ийнхүү бидний судалгаа нь шар (янь) голлосон хүнд мембраны шингэн альфа төлөв нийт бие махбодийн мембрант байгууламжид, ялангуяа гилгэр булчингийн эсийн мембранд (ГБЭ) давамгайлдагаасNa+Ca+ ионы сувгийн нээгдэлт, актин, миозины харилцан үйлчлэл хурдасч, түүний гадаад илрэлт нь артерийн даралт харьцангуй нэмэгдэж, ДДАУ-ны онолоор бол эр судал илрэхэд, бадгана (инь) голлосон хүмүүст мембраны хатуу Бетта төлөв бүх эрхтний, ялангуяа ГБЭС-ийн мембранд нэмэгддэгээс ионы сувгийн нээгдэлт, актин миозины харилцанүйлчлэл суларч, гадаадилрэл нь артерийн даралт харьцангуй буурч, эм судал бий болоход хүргэдэг гэсэн дүгнэлт өгөх   боломжийг  өгч байна.Бидний дээрх дүгнэлт нь хүн, амьтны биед мембрант байгууламжийн төлөв, ханасан, ханаагүй хүчлийн найрлага, холестерин, фосфолипидийн харьцаанаас хамаарч хэт исэлдэлтийн эрчим, ферментийн идэвхжилт, зан үйлийн төрх, гадаад орчны хүчин зүйлд хариу урвал үзүүлэх хурд, харилцаа өөр өөр байдаг нь судалгаагаар ( 5, 6, 8) давхар батлагдаж байна.

Ном зүй

1. Амбага.М, Саранцэцэг.Б Хий, шар, бадган-мембрант байгууламжУБ 1995, х 76
2. Амбага. М, Саранцэцэг .Б, Ш.Болд Дорно дахины анагаах ухааны гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэлУБ, 1996, х 116
3. Ш.Болд, Амбага.М Судал шинжлэлийнүндсэн баримтлалын талаархи Монголынуламжлалт анагаах ухааны онолын шинжлэх
ухааны мөн чанарыг судлах асуудалд,\\\\\\\\\\\\\\\"Монголынанагаах ухаан \\\\\\\\\\\\\\\"1995,№4, х 22-26
4. Дармаа маарамба Лувсанчойдог Зарлигийн эрхэст харанхуйг арилгагч зул,1960, х 692
5. .Ивановна. В.В, Говорова. Л.В, Гуднева. Н.Б, Характеристика липидного состава интенсивности Спол АТФ-азной активности лимфоцитов детей при ОРВИ\\\\\\\\\\\\\\\"Вопросы медицинской химии1986, №6
6. Созанов. С, Шарапов. В.И,Жирно1шслотный состав лигшдов микросомальныхмембран печени у крыс с различной устойчивостьюк гипоксической гипоксии\\\\\\\\\\\\\\\"Актуальные проблемытеоретической к клинической медицыныНовосибирск1989, стр 44-46
7. Тарасов Д.И, Лазарев. В.И, Секрябин. А.С, Особенностц мембраностабилизирующих механизмов при хроническом и гнойно-полипозном синусите у детей\\\\\\\\\\\\\\\"Вестник оториноларингологии\\\\\\\\\\\\\\\" 1996, №1, стр 32-36
8. Calderini . G., Aporti . F., Berlini . F et al. Phospholipids as pharmacological Tools in the Aging Brain\\\\\\\\\\\\\\\"Phospholipids in Nervous system; 1985, r.2., p.11-19.
9. Tappel.A. L., In vitro lipid peroxidation. Free radicals in Biology. 1979, pp. 3-15.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1017
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК