Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 2(99)
Монгол хунчрын бэлдмэлийн психофармакологийн зарим үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Ж.Алдармаа, БДагвацэрэн, Г.М. Молодавкан,Т.А. Воронина

Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын үндэсний хүрээлэн

 
Абстракт

This article present some of the result of psykho-pharmacological study on Astragal mongoJicain dose of 3; 5; 10 g/kg promoted the forcible swiwwing of rats, whereas it influenced on coefficient of correlation be­tween 1 and 2 period. The preparation in dose of 3g/kg decreased the sense coefficient of correlaioncompared of the control group of animal. In dose of 5.10g/kg may have antidepressant action, it showed that in dose of 3g/ kg may have similar stimulation effect on the central nervous system. But the drug of astragal mongolicain dose of 3; 5 g/kg significantly increased the likeness of drinking water of the tats. In dose of 3; 5g/kg it possess anxiolytic effect.

Pp. 19-20   Tables 2, References 11.

Монгол хунчрын бэлдмэлийг уламжлалт анагаах ухаанд онудаан жил хэрэглэж ирсэн билээ. Энэ ургамал төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлдэлтэйгээс гадна бие махбодыг залуужуулах үйлдэлтэй гэж ном сударт дурджээ(1).Монгол хунчрын усан хандын бэлдмэл төв мэдрэлийн системийг саатуулах, ой тогтоомжийг бууруулах, мөн булчин сулруулах гаж нөлөө үзүүлдэггүй байна(З). Монгол хунчрын бэлдмэл 5г/кг тундаа тархины цахилгаан идэвхжилтийн дельта хэмнэлийг хяналтын утгаас эрс багасгадаг ажээ (2).

Энэ удаагийн судалгааны зорилго бол тухайн бэлдмэлийн "Зөрчилт нөхцөл"-ийн болон "Албадан сэлүүлэх" нөхцөлд амьтны зан авирт үзүүлэх нөлөөний илрэлийг харьцуулан тодорхойлоход оршиж байсан.

Судалгааныарга зүй:

180-250 гр жинтэй 60 толгой цагаан харх дээр туршилтыг явуулсан. Судалгаанд Москва хотын Фармакологайн институтын психофармакологийн лабораторид угсарсан олон сувагт багажуудыг ашиглав(4,5).

"Албадан сэлүүлэх" арга нь усаар дүүргэсэн эргэлдэх дугуйтай саванд амьтныг хийж 10 минутын амьтны хөдөлгөөний идэвхийг дугуйн эргэх тоог 5 минутаар хоёр үе болгон бүртгэхэд оршино (5,8,10). Албадан сэлүүлэх аргаар амьтныг савтай усанд хийхэд тухайн амьтан уснаас гарах боломжгүйгээс эцэж тамирдан хөдөлгөөнгүй хөвөх байдалд орно. Энэ байдлыг зан авирын цөхрөлийн загвар болгон ашиглахад уг арга зориулагддаг.

"Зөрчилт нөхцлийн" аргаар амьтны шийтгэлтэй ус уух тоог тооцсон (4,10),

Энэ арга нь амьтанд савнаас ус уух рефлекс үүсгэж амьтан ус уух үед цахилгаан гүйдэлд цохиулах нөхцөл бүрдүүлнэ. Амьтан ус уухад гүйдэлд цохиулах болдгоос тэр айдас, түгшүүртэй байдалд ордог. Айдас намдааж түгшүүр тайлах үйлдэлтэй эмүүд сөрөг цочирлыг үл хайхран ус уух арга олох гэж идэвх гаргадаг.

Судалгааны туршид хэрэглэгдсэн бэлдмэлүүд:

Монгол хунчрын бэлдмэл (амаар уулгаж), төв мэдрэлийн системийн цөхрөлийн эсрэг үйлдэлтэй (аитидепрессант), амитриптилин(20 мг/кг), төв мэдрэлийн системийг сэргээгч (стимулятор) -ийг (кофеин 10 мг/кг) хэвлийн хөндийд тарьж туршив.

Туршилтын дүнг боловсруулахдаа 10 минутын турш дугуйн эргэлдэх тоог тоолж, нэг ба хоёрдугаар үеийн дугуйн эргэлтийн тооны хоорондын хамаарлын коэффициентыг тооцсон.Үр дүнгийн статистик магадлалтай эсэхийг Стьюдентын t-шалгуураар үнэлсэн.

Судалгааны дүн

" Зөрчилтнөхцөл"-ийн аргаар туршсан дүнгээс үзвэл бэлдмэл Зг/кг ба 5г/кг тундаа амьтны шийттэлтэй ус уух үзүүлэлтийг хяналтын бүлгайн амьтны үзүүлэлтээс ялгааны магадлалтайгаар ихэсгэжээ. Харин бэлдмэлийн нөлөө 10г/кг тунд харьцангуй суларсан ба1.5г/кг тундаа амьтны шийтгэлтэй ус уух тоонд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна(Хүснэгт 1).

Бэлдмэлийн 5г/кг тундаа үзүүлсэн амьтны шийтгэлтэй ус уух тоо феназепамыг 1 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн амьтны үзүүлэлтээе дутахааргүй байгаа нь хүснэгт 1-ээс харагдаж байна.

Судалж буй бэлдмэл 3,5,10 г/кг тундаа "Зөрчилт нөхцөл"-ийн аргаар амьтны шийтгэлтэй ус уух тоо болон "Албадан сэлүүлэх" аргаар дугуй эргэлдүүлэх тоог тус тус ихэсгэж байсан. Үүний зэрэгцээ дугуйн эргэлтийн нэг ба хоёрдугаар үеийн үзүүлэлтийн хамаарлын коэффициент(R) 5,10г/кг тундаа хяналтын бүлгийн амьтадын үзүүлэлтээс их болсон бөгөөд цөхрөлийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл амитриплин(20 мг/кг) хэрэглэсэн амьтдынхтай адил байгаа нь хүснэгт 2-оос харагдаж байна. Харин 3 г/ кг тунгаар бэлдмэлийг хэрэглэсэн үед хамаарлын коэффициент (R) хяналтын бүлгийнхээс бага байв. Төв мэдрэлийн системийг сэргээгч кофейн (20 мг/ кг);цөхрөлийн эсрэг үйлдэлтэй амитриплин (20мг/ кх) зэрэг бэлдмэлүүдийг хэрэглэсэн амьтад дугуйн эргэлтийн тоог хяналтын бүлгийн үзүүлэлтээс ихэсгэсэн (Хүснэгт2), Гэвч кофейныг 20мг/кг тунгаар хэрэглэсэн амьтдын нэг ба хоёрдугаар үеийн дугуйн эргэлтийн хамаарлын коэффициент (R=0.54) хяналтын бүлгийнхээс өөрчлөгдөөгүй байгаагаараа цөхрөлийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдээс ялгагдаж байна (Хүснэгт 2).Энэ нь төв мэдрэлийн системийг сэргээгч үйлдэлтэй эмийн бэлдмэлийг хэрэглэсэн амьтан эхний таван минутанд дугуйт идэвхтэй эргүүлж байснаа сүүлийн таван минутын турш уг амьтан усанд хөдөлгөөнгүй хөвөх болсноор илэрч байна. Гэтэл цөхрөлийн эсрэг үйлдэлтэй амитрютлин хэргэлсний дараа амътан арван минутынтурш дугуйг идэвхтэй эргүүлээд зогсохгүй, сүүлийн таван минутандаа эхнийхээс улам хүчтэй эргүүлдэг болсон нь энэ туршилтын нэг ба хоёрдугаар үе хоорондын хамаарлын коэффициентын утгатай (R=0.88) дүйж байна. Бидний энэ туршилтын дүн бусад эрдэмтдийн (5) судалгааны үр дүнтэй нийцэж байна. Судалж буй бэлдмэлийг 10г/кг тунгаар өгч туршсан амьтан "Зөрчилт нөхцөл"-ийн аргаар шийтгэлтэй ус уух тоог 3.5г/кг-ын тунгаар хэрэглэсэн бүлтайн а^сьтныхаас багасаж, харин дугуй эргүүлэх тоог харьцангуй ихэсгэж ирж байгаа нь ажиглагдлаа. Иймээс тухайн тунд (10г/кг) уг бэлдмэлийн айдас намдааж" түгшүүр тайлах үйлдэл суларч, харин төв мэдрэлийн системийг ерөнхийд нь цөхрөлөөс гаргах (антидепрессант) үйлдэл давамгайлж байна гэж үзлээ. Анксиолитик бэлдмэл "Зөрчилт нөхцөл" -ийн аргаар амьтны шийтгэлтэй ус уух тоог ихэсгэснийг айдас намдааж- түгшүүр тайлах үйлдэл үзүүлж байна гэж үздэг(5,9). Зарим эрдэмтэдийн судалгааны туршилтуудаар төв мэдрэлийн системийг сэргээх ба төв мэдрэлийн системийн цөхрөлийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд"Албадан сэлүүлэх" аргын үед(4,10) дугуйн эргэлтийн тоог ихэсгэдэг болох нь нэгэнт нотлогдсон юм(4,8,10).Энэ шалгуур үзүүлэлтийн нэг болох хамаарлын коэффициентийн(R) тоон. утганд дэзрх бэлдмэлүүд харилцан адилгүй нөлөөлдөг байна. (4,8). Энэ туршилтын үзүүлэлтүүдээс хунчрын бэлдмэл нь сэтгэл мэдрэлийн фармакологийн өндөр идэвхтэй байгаагийн зэрэгцээ сонгомол анксиолитик үйл.дэл давамгайлахын хамт, мөн тундаа ургамлын гаралтай анксиолитнк эмийн бэлдмэл маш ховор байдгаас үзсэн ч монгол хунчрын фармакологийн үйлдэл нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Дүгнэлт

  1. Монгол хунчрын бэлдмэл3,5г/кг тундаа "Зөрчилтнөхцөл”-ийн аргаар амьтны шийтгэлтэй ус уух тоог ихэсгэжээ. Энэ нь тухайн бэлдмэл айдас намдааж түгшүүр тайлах илүүтэй үйлдэл үзүүлдэгболохыг илэрхийлж байна.
  1. Судалж буй бэлдмэл5,10г/кгтундаа "Албадан сэлүүлэх" нөхцлийн үед усан дахь дугуйн эргэлтийнтоог ихэсгэхийн эрэгцээ нэг ба хоёрдугаар үеийн хамаарлынкоэффициентийг ихсгэж байна. Иймээс монгол хунчрын бэлдмэл анксиолитик (авдас намдааж түгшүүр тайлах/ увдистайгаас гадна, антидепрессант үйлдлийн идэвхийг үзүүлдэг.
Ном зүй

1. Астрагал монголъский. В кн. Дикорастушие полезные растения флоры монгольской народной республики с.72-73.
2. Алдармаа .Ж.,Дагвацэрэн . Б., Молодавкин Г.М., Воронина Т.А., Шинжлэхухааны мэдээлэл.1996, Хэвлэлд
3. Молодавкин Г.М., Алдармаа.Ж.,Ш. Фармакология и токсикология. 1996, на печати
4. Молодавкин Г. М., Воронина .Т. A.,Мдизнаршвили А.Л.,Экспер. иклин
1994, т.58. №1, с 3-5
5. Молодавкин Г.М., Воронина .Т.А., Экспер. и клип. фармакология.1995, т.58.№2,с. 54-56
6. Талалаенко А.Н., Харин .НА., Экспер. и клии. фармакология.1993, т.36. №2, с. 11-18
7. Образцова О.Г., Абрамцев И.И., Экспер. и клии. фармакология.1992, т.55.№2,с. 8-11
8. Aley К.О.,Kulkuni S.K Arch, intPharmacodyn. 1990. Vol. 307 p. 18-31
9. Barret J.E Animal Models in psychopharmacology Basel-1991. p.37-57
10. Natura S., Shinizi J., Kinj M et al., Europ. J.Pharmacol-1982. Vol. 83-Nk4 , p.171-175
11. Porsolt R.D., Anton G., Blavet N., Jaltre M. bid 1978. Vol. 47- p. 379-391

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 606
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК