Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 2(99)
“Бага” инсультын тухай үзэл баримтлал
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав

Анагаах ухааны үндэсний хүрээлэн

 
Абстракт

The author analyses existing views (concepts) on minor cerebral stroke while being inclined to agree with those authors who consider that cerebral stroke depend­ing on its clinical characterisics should be differentiated as"minor and maior". The author is inclined to consider as "minor" all those forms of cerebral stroke clinics of which regress fuiiy or almost fully in 21-30 days. If any minor local neurological symptom is remaining it should not limit in any considerable way the activeness of a patient. Thus in the authors view the term of minor cer­ebral stroke include such old terms as "micro" and "light" cerebral strokes as well as such modern nosological forms as "Lacunae" of "regressing" of "si­lent" cerebral strokes. The author believes that ""minor" cerebral stroke takes different nosological forms which should be more closely defined by using modern paraclinical and imaging technics (nuclear-magnetc resonanse, emissive tomography, ets)

Pp. 24-26   References 23.

 

Урьд "бага инсульт" гэдэг нэр томьёо нь тархины цусны эргэлтийн /ТЦЭ/ хурц өөрчлөлт /ТЦЭХӨ/-ийн хүнд биш хэлбэрүүд, тухайлбал "ТЦЭ-ийн динамик", "Түр цочмог өөрчлөлт" зэргийг хамарсан ойлголт болж хэрэглэгдэж байсан. /Ткачев А..А.,1967/ТЦЭ-ийн хурц өөрчлөлтийн хүнд биш хэлбэрүүдийг бас "микро инсульт" гэж нэрлэж байлаа. /Боголепов И.К. 1971г м; Иорданов Б.И. нар, 1980 /Н.В. Верешагин нар /1980/ "Хөнгөн инсульт" гэсэн нэр томъёог бүх хөнгөвтөр явцтай инсультыг хамруулж авч үзсэн байдаг. R. Bauer нар / 1969/ транзитор ишемийн атакийн /цус хомсрох дайрал/ бүлгээс "Бага инсульт" /minor stroke/-ийг ялгах саналыг дэвшүүлж байв. С. Millican нар /1975 он/ "Үүссэн мэдрэлийн шинжүүд арилдаг инсульт" / Stroke with reversible neuro­logical deficit гэдэг ойлголтыг дзвшүүлж улмаар уг нэр томьёо АНУ-д баримталдаг тархины судасны эмгэгийн ангилалд, 1981 оноос ДЭМБ-аас гаргасан ангилалд тус тус оржээ.

Гадаадын судлаачид "Бага инсульт"-ыг "үүссэн шинжүүд арилдаг инсульт" гэдэг дээрхи нэрийн дор авч үззх хандлагатай байна. Хуучин ЗХУ болон Орост "Бага инсульт" гэдэг нэр томъёог сүүлийн үед харьцангуй олонтаа хэрэглэх болов /Фейгин В.Л. 1986/.

Зарим судлаач Wiebers D. О., 1982 г. м/ тархины шигдээсийн үед гарсан шинж тэмдгүүд 24 цагаас дээш хугацаанд үлддэг боловч 3 долоо хоногийн дотор бүрэн арилдаг тохиолдлуудыг тархины судасны өвчнүүдийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрүүдийн аль нэгэнд харьяалуулах боломжгүй гэж үздэг. Ийм хэлбэрийг "Бага инсульт" гэж нэрлэн авч үзэж байя гэсэн зөвлөмжийг ДЭМБ 1981 онд гаргасан юм.

Бага инсульт гэж тусад нь ялган авч үзэх нь инсульттай өвчтөнүүдийн эмнэл зүйн байдлыг зөв ялган харьцуулахад болон ялгавартай, оновчтой эмчилгээ явуулахад ач холбогдолтой гэж зарим судлаач үзэж байна. /Бабкин П.С., Разуваев В. Б., 1983, Фейгин В.Л. 1986 гэх мэт/

Р Falke нар, 1987, транзитор ишемийн атактай /ТИА/ 80 өвчтөн, бага инсулытай 45 өвчтөнд 3 жилийн турш ажиглалт хийхэд ТИА-тай өвчтөнүүдэд гүрээний тараагуурын бүс дэх нас баралт магадлагаатай өндөр байсан. Ийм өвчтэй хүмүүс зүрхний шигдээс болон ТИА давтагдах нь бага инсульттай өвчтөнүүдийнхээс өндөр давтамжтай байсныг тогтоож дүгнэхдээ энэ хоёр хэлбэр нь атеросклероз өвчний хоорондоо ялгаатай 2 өөр илрэл гэж үзсэн. Үүнд ТИА атеросклерозын даамжирч байгаа тархмал хэлбэр бөгөөд зүрх судасны эмгэгийн шалтгаан нас баралт, өвчлөлийг олонтаа үүсгэдэг бол бага инсульт нь харьцангуй хязгаарлагдмал хэлбэр гэж үзжээ.

G.W. Evans, нар /1990/ тэмдэглэснээр, судлаачдын судалгаагаар ТИА-тай өвчтөнуүдийн 10-40 хувьд нь компьютерт томографийн шинжилгээгээр тархинд инфаркт үүссэнийг илруүлжээ.

В. Nilsson /1987/ лакун /хонхлойт/ инсульт ба лакун бус инсульт, жижиг судасны өвчин / лакун/, том судасны /каротид/ өвчнүүдийн үед илрэх клиник-ангиографи, КТ-ийн ижил ба ялгаатай талыг харьцуулан судалсан.

Сүүлийн жилүүдэд шинж тэмдэггүй буюу "Дуугүй инсульт" /Silent str оке/-ын тухай цөөнгүй бичигдэх боллоо. /P.Peterson нар 1987; Chadosh E.N нар, 1988; Kase C.S нар 1989/. E.N.Chadosh нар, 1988 тархийг компьютерт томографиар шинжлэхэд урьд нь инсульт болж байсан өгүүлэмжгүй өвчтөнүүдэд тархинд шигдээс болж байсан голомтууд цөөнгүй илэрч байгааг тэмдэглээд ийм тохиолдол өөрийн нь судалгаагаар 11% /1203 шинжлүүлэгчээс 135-д нь / илэрсэнийг тэмдэглэсэн. Эдгээр судлаачид судалгааныхаа дүгнэлтэнд "Дуугүй инсульт" буюу "шинж тэмдэггүй инсульт" нь хоёр гол шалтгаан буюу нөхцөлөөс хамаарч байна гэж үзсэн. Үүнд: нэгдэх нь, гэмтлийн голомтын хэмжээ бага, тухайлбал 1 см-ээс бага бөгөөд тархины зүүн тал бөмбөлөгийн гүнд байрласан нөхцөлд, хоёрдохь нь, гэмтлийн голомтын хэмжээ 1 см-ээс их боловч тархины баруун тал бөмбөлгийн ихэвчлэн гадаргуугаар нь байрласан тохиолдол орох магадлалтай гэжээ.

Нэгдэх нөхцөлийн үед эмнэл зүйгээр, ер нь шинж тэмдэг илэрдэгтүй буюу эмнэл зүйн хувьд "дуугүй" бол, хоёрдохь нөхцөлийн үед илэрсэн шинж тэмдэгүүдийг өвчтөн өөрөө буюу түүний төрөл төрөгсөд хүлээн зөвшөөрдөггүй болохыг тэмдэглэсэн.

Гүрээний тараагуурын тогтолцоон дахь нарийсал /стеноз/ болон бөглөрөл /окклюзи/ шинж тэмдэггүй байх тохиолдлыг судлаачиднэлээд эртнээс ажиглаж, энэ тохиолдолд тархины цусан хангамжийн нөхөн зохицуулах боломж чухал холбогдолтойг тогтоосон билээ. /Шмидт В.Е нар, 1973 гэх мэт/

Өрнөдийн судлаачдын үзсэнээр /Lodder J., нар, 1990/ анхны цус хомсрох ишемийн инсульттай нийт өвчтөний 10-30 хувийг лакун-инсульт эзэлдэгбайна.

A.Arboix нарын, /1990/, судалгаагаар тархины судасны эмгэгтэй бүх өвчтөний 11-19 хувь нь тархины лакун буюу хонхлойт шигдээс байжээ.

Өрнөдийн судлаачдын судалгаагаар тархины бүх шигдээсийн 10-30% нь хонхлойт шигдээс эзэлдэг байхад, харин Өрнөд Солонгосын судлаачдын судалгаагаар /Park J. W, нар, 1994/ тэр нь 53,1 хувь хүрч байна.

Судалгаанаас үзэхэд тархинд үүссэн лакуны хэмжээ 0,5 ммээс 20 мм дотор хэлбэлзэж байна. 10 мм-ээс дээш хэмжээтэйг нь "аварга хонхлой" гэж ялгаж үздэг /Millican. С.Н нар, /1987/.

Ийм жижиг голомтууд нь хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг үүсгэдэг, өвчний тавилан ч харьцангуй сайн байдаг. Т. S. Olsen 1987, тархины дунд тараагуурын бүсэд үүссэн шигдээстэй /гадар болон гадрын дорх байрлалтай/ харыдуулахад хонхлойт шигдээс ба гадрын дорх байрлалтай шигдээсүүд тархины гадарт байрласнаас сэргэлт болох нь илүү хурдан байгааг тэмдэглэсэн.

Лакун инсультийн үеийн мэдрэлийн эмнэл зүй нь ч нэлээд судлагдсан. Үүнд "цэвэр мотор инсульт", "цэвэр сенсор инсульт", "сенсо-мотор инсульт", "атакситай гемипарез" гэх мэт хязгаарлагдмал тодорхой шинж тэмдгээр илэрдэг гэж үздэг. / Millican.С.Н нар, 1987; Park J. W., нар, 1994 гэх мэт/

Дээр дурьдсан эмнэл зүйн байдлуудын талаархи үзэл баримтлалаас "хөнгөн инсульт", "микро инсульт", "дуугүй инсульт", "лакун инсульт", "үүссэн шинжүүд арилдаг инсульт" гэх мэт, хоорондоо эмгэг жамын онцлогоор зарим ялгаатай ойлголтууд орж буй боловч клиникийн явц, хүнд хөнгөний хувьд "том" инсультаас ихээхэн ялгаатай "хөнгөн" инсульт юм. Энэутгаараа ийм инсультуудыг "бага инсульт" гэдэг ойлголтонд ерөнхийд нь хамруулан дотор нь ялган авч үзэх нь зүйтэй гэсэн санааг бид өөрсдийн сүүлийн үеийн клиник ажиглалт, тархвар зүйн судалгаан дээр түшиглэн дэвшүүлж байна. Рентгенорадиологийн /КТ, цөмийн соронзонт резонансын томограф/ шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал буюу байхгүй нөхцөлд дээрхи хэлбэрүүдийг дотор нь ялган тодорхойлох нотолгооны боломж хязгаарлагдмал байдлыг ч бас харгалзах нь зүйтэй. "Бага инсульт" ойлголтын хүрээнд хамрагдах   жижиг голомттой тохиолдлууд, харьцангуй томхон голомттой ч гэсэн гарсан шинжүүд харьцангуй богино хугацаанд бүрэн арилдаг онцлог, ТИА хэлбэрээр давтагдах болон гипертонийн криз /хямрал/ хэлбэрээр үүсэх гэх мэт гарал үүсэл, эмгэг жам, бие махбодийн байдал зэрэг хүчин зүйлс бага инсульт түүний хэлбэрүүдийн үед нэлээд өвөрмөц онцлогтой тул тусгайд нь ялган авч үзэх нь онол практикийн ач холбогдолтой гэж үздэг судлаачидтай бид санал нэгтэй байна.

"Бага инсульт"-ийг "Том" инсультаас ялгах гол клиникийн голзарчмуудыг дараах байдлаар тодорхойлж болох юм.

Үүнд:

  1. Үүссэн мэдрэлийн шинжүүдийн илрэл хөнгөн, эдгээрийн ихэнх нь нэг сарын дотор засарч арилах,
  2. Үлдсэн "бичил" мэдрэлийн шинжүүд нь өвчтөний ажил амьдралд ноцтой хүндрэл учруулахгүй хэмжээний илрэлтэй буюу явцтай байх зэрэг болно.

Бага инсультийг дараах хэлбэрүүдэд ялган авч үзэж болно.

Үүнд:

  1. Лакун-инсульт /хонхлойт/
  2. Үүссэн шинжүүд арилдаг инсульт
  3. Хөнгөн илрэлтэй инсульт

Эхний хоёр хэлбэрийн талаар ном хэвлэлд сүүлийн жилүүдэд бичиж байгаа ойлголтоор нь авч үзвэл зохино.

Мэдрэлийн шинжүүдийн илрэл "Хөнгөн" гэдэг ойлголтонд эдгээр шинжүүд сарын дотор арилах буюу эрс сайжрах явцаар тодорхойлогдоно.

Эмнэл зүй нь хонхлойт-инсультийн шинжтэй буюу цэвэр хөдөлгөөний, цэвэр мэдрэхүйн, хөдөлгөөн-мэдрэхүйн, гуйвалт тал саа, хөнгөн хэлбэрийн хэлгүйдэл, судасны шалтгаант уналт-таталтаар эхэлж илрэх, тэнцвэрийн хөдпөл /пароксизм/ хэлбэрээр илрэх гэх мэт хэлбэрүүд зонхилохын зэрэгцээгээр зарим үйлийн хөнгөн өөрчлөлт удтал хадгалагдаж болох боловч даамжирдаггүй, дутуу тахирын хунд хэлбэр үүсгэдэггүй, өвчтөн өдөр тутмын үйл амьдралдаа сарын дараа бүрэн чөлөөтэй байдаг зэрэг онцлогоор тодорхойлогдох боломжтой.

Бага инсультийн үүсэх жам, шалтгаанд микроэмболи,микрогеморрагийн аль аль нь байх үндэстэйн зэрэгцээгээр "тромбын бус буюу цусны эргэлтийн хөдлөл зүйн дутагдлын шалтгаантай байж болно.

Энэхүү үзэл баримтлалыг үндэс болгон "бага инсульт" гэдэг ойлголтыг харьцангуй өргөн хүрээтэй болгон авч үзэх нь түүнийг эрт илрүүлэх, оновчтой эмчлэх, "том" инсульт болон хүндрэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн

үүсэл хөгжлийн шалтгаан, эмгэг жамыг нарийвчлан судлах зэрэг асуудлуудыг дэвшүүлэх үндэслэл буюу үзэл баримтлал болох ач холбогдолтой юм.

Ном зүй

1. Бабкин Г.С. Разуваев В.ВМалый инсульт, диагностические грани, принципы лечения: Сосудистые заболевания нервной системы/Сборник научных трудов. П.МОЛГИ, 1983, сЮ-13
2. Боголепов И.К,Церебральные кризы и денсульты. Медицина; 1971
3. Верешагин И.Л., нар-Бабкин Г.С., Разуваев В.В. нарын ишлэл,
1983
4. Йорданов Б.К., Шотеков Л.М., Лесев М.И Структурные изменения вмозге прип реходящих нарущен иях мозгового кровообращения, установленных при жизни с помощью компьютерной томографии и радиоизотопной мозговой сцинтиграфии-Журн. Невропат и психиатр. им. Г.М. Корсакова 1980, 2, с. 1285
5. Канарейкин К.Ф., Кутчак Е.Н. Катамнез болных с преходящими
нарушениями мозгового кровообращения.
-Журн. Невропат. и психиатр. им. Г.М. Корсакова 1975, 5, с.681-685
6. Ткачев Р.А.Преходящие нарушения мозгового-кровообращенияМедгиз, 1967
7. Шмидт В.Е., Лунев Д.К., Верешагин Н.В. \"Сосудистые заболевания головного испинного мозга\"1976, с.227
8. Фейгин В.Л.Эпидемиологическая характеристика малого инсульта в Новосибирске-Журн. Невроп. и психиатр. им. С.С. Корсакова, 1986 №. 8, с. 1141-1152.
9. Arboix A., et. AllLacunar cerebral infarct and nuclear mag¬netic resonance. A review of sixty cases.-Europ. neurology, 1990, v. 30, N.1, pp. 47-51
10. Bauer R. B., Meyer L. S., Fields W. S. et,allJ.A.M.A.- 1969, vol. 208, pp. 509-518
11. Chadosh E. N.Silent stroke in the NINC DS stroke data bank-Neurology, 1988, 38, pp. 1674-1679
12. Evans G. W. et. AllCerebral infraction verified by cranial com¬puted tomography and prognosis for survival following transient ischemic attack
-Stroke, 1991, v. 22, N. 4, pp. 441-436
13. Falke P., Stavenow L, Young M., LindgardeTransient ischemic attacks and minor strokes-IV Scandinav. meeting on CVD Oslo, Oct, 10¬13, abs., 19887, p. 382
14. Ji Wook Park, Jae Woo Kim, S. K. Lee, S. S. Choi, et, allA clinico-radiological analysis of the Lacunar infarction.-Journal of the Korean Neurological Associaton: 1994 v. 12, N. 3, p. 466
15. Kase C.S. et. AllPrevalence of silent stroke in patients pre¬senting with initial stroke: TheFramingham study.
-Stroke, 1989, v. 20, p. 80-852
16. Lodder J. et. AllAre Hypertention or Cardiac embolism likely cases of lacunar infarction
-Stroke, 1990, v. 21. pp. 375-381
17. Millican C.Цереброваскулярные болезни: классификация для клин ических исследовательских целей.Женева, 1981
18. Millican С. et. all Lacunes.
-\"Stroke\" 1987. p. 159
19. Millican C. et. all. 1979 -Фейгин В.Л. /1986 оны ишлэл/
20. Nillson B., Norrving B., Cronquist S. Lacunar VS non-Lacunar stroke. Clinical and
radiological differentiation
-IV Scandinav. meeting on CVD Oslo, Oct. 10-13, 1987, abs., p. 375
21. Olsen T.S.Prognosis of Lacunar infarction and stroke
-IV Scandinav. meeting on CVD Oslo, Oct. 10-13, 1987, abs., p. 404
22. Peterson P. et. all Silent cerebral infarction-IV Scandinav. meeting on CVD Oslo, Oct. 10-13, 1987, abs., p. 389
23. Wiebers D. O., Whisnant J. P., O\' FallonW. M.Neurology (Minneap.) 1982. vol. 32. pp. 459¬465


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 384
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК