Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2011, 1(9)
Амьсгалын замын түлэгдэлттэй хүүхдэд хийсэн эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

М.Ундрам, Б.Одгэрэл, Д.Ганчимэг, С.Бурмаа

ЭХЭМҮТ

 
Абстракт

Амьсгалын дээд зам халуун ус, цай гэх мэт шингэнээр түлэгдэх нь жилдээ 10’000 орчим тохиолддог байна. Амьсгалын дээд хэсэг түлэгдлийн улмаас амьсгалын эрхтэн системийн бүхий л үйл ажиллагаа хямрах ба энэхүү гэмтэл нь төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн нарийсал, уушгины эдийн эвдрэлт болон бөглөрөлт өвчнөөр хүндэрдэг. Амьсгалын эрхтэний түлэгдлийн 10 тохиолдол бүрийн 5-9 хүртэл тохиолдол нь дээрх хүндрэлүүдээр нас бардаг. Амьсгалын эрхтэний түлэгдлийн үед яаралтай арга хэмжээг цаг алдалгүй, зөв авахгүй бол амь насанд аюул учирдаг. Дээрхи судалгаануудын үр дүнгээс харахад амьсгалын замын түлэгдэл нь амь насанд туйлын халтай хүндрэл, нас баралт өндөртэй, өвчтөний амь насанд аюултай гэмтэл болох нь харагдаж байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК