Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 49(049)
МОНГОЛ ОРОНД 2005-2009 ОНД БүРТГЭГДСЭН ХАчИГТ РИККЕТСИОЗИЙН ЭПИДЕМИОЛОГИЙН СУДАЛГААНЫ ДүН
( Судалгааны өгүүлэл )

Г. Даваа, Ц. Отгонцэцэг

 

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, даяаршил, хүн амын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал, гадаад харилцаа, худалдаа өсөн нэмэгдэж буй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор шинэ халдварууд гарч зарим халдварт өвчин дахин сэргэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.
1970-аад оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхий дахинд 300 гаруй байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлт бүртгэгджээ.
1972 он гэхэд 68 төрлийн вирүсийг 80 төрлийн хачиг агуулдаг болохыг бүртгэсэн. Судалгааны үр дүнд 20 гаруй нь хүн, мал амьтанд өвчин үүсгэх чадвартай болохыг тогтоогоод байгаа ба нилээд олон төрлийн вирүсийг гарган авч, хүн болон амьтанд өвчин үүсгэх эсэхийг судалсаар байна.
Ази, Европын оронд халдварт өвчин агуулагч, дамжуулагч цус сорогч үе хөлтөн, ялангуяа хачиг, хачгаар үүсгэгддэг өвчний талаар олон төрлийн судалгаа хийгдэж байна. Цаашид судалгааны үр дүнд олон төрлийн вирүсийг илрүүлэх боломжтой гэж үздэг.
2009 оны байдлаар хачигт боррелиоз Америк, Европ, Ази, Африк, Австрали зэрэг таван тивийн ойн бүс нутаг тэр дундаас АНУ, Мексик, Бразил, Англи, Франц, ОХУ, Монгол, Хятад, Япон зэрэг 120 оронд бүртгэгдээд байна.
ОХУ-д гэхэд сүүлийн 25 жилд хачигт халдвар өвчний тохиолдол тасралтгүй өссөөр байна.
 
Сүүлийн жилүүдэд мал амьтнаас хүнд халдварладаг өвчин тасралтгүй гарсаар байгаагийн дотор боом, хачгаар дамжин халдварлах өвчин өсөх хандлагатай байгаа
нь манай орны төдийгүй олон улс орны эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг болж байна.
Манай улсад хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчин 2003 онд, хачигт риккетсиозын халдвар 2005 онд тус тус бүртгэгдэж эхэлсэнээс хойш хачигт халдварын тархалт нэмэгдсээр байгаа ба нийт өвчлөлийн дийлэнх буюу 45,9 хувь нь 2009 онд гарч хүний өвчлөл, ялангуяа хачигт риккетсиозын өвчлөл огцом өссөн.
Хачигтхалдвар нь нян, вирүс, спирохетээр үүсгэгдэж цус сорогч хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин.
Хачигт халдварын эх уурхайд өвчтэй мал, амьтад, түүний түүхий эд ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн орох ба хачиг уг өвчний үндсэн зөөвөрлөгч дамжуулапн нь болдог.
 
Байгалийн голомтонд хачиг нь зэрлэг амьтны хооронд эргэлтэд орчиж, хүн, мал амьтны цусыг сорохдоо нян, вирус, эгэл биетэн зэрэг олон зүйлийн өвчин үүсгэгнийг дамжуулан халдвар тараадаг онцлогтой.
Зураг 1. Хачигт риккетсиозийн халдвар дамжих зам
 
Дэлхий дээр 30000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээсАгдав, Ixodes, Haemophysalis, Aponemma, Ambyolomma, Dermacentor, Woophilus, Rhiphicephalus төрлийн хачгууд анагаах ухааны ач холбогдолтой.
Манай орны тайгын бүслүүрт Ixodes persucaltus зүйл, өндөр уулын бүслүүрт Der. silvaris зүйлийн хачиг зонхилон тархсан байх ба Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтийн, Төв, Булган аймгуудад хачиг илүү ихээр тархсан байдаг байна.
Үүнээс гадна 250 гаруй хөхтөн амьтад, жижиг мэрэгчид (буга, бор гөрөөс, чоно, нохой, зараа, хэрэм, хээрийн хулгана г/м), 100 гаруй төрлийн шувууд үүсгэгчийг агуулдаг бөгөөд хонь, ямаа, үхэр зэрэг нь халдварлах боломжтой.
Өвчлөл улирлын шинжтэй бөгөөд 5-8 саруудад хамгийн элбэг тохиолдоно.
Өвчний нууц үе 3-21 хоног, дунджаар 10-14 хоног. Халуурах, арьс салстад тууралт гарах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг хүнд илрэхээс гадна хөнгөн явцтай үед балархай хэлбэрээр, хүнд үед төв мэдрэл, зүрх судас, үе мөчний эмгэг илэрнэ.
Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдгийн болон эмгэг жам, шалтгаан, харшлын эсрэг гэх мэт эмчилгээнүүдийг хийнэ.
Хачигт энцефалитын эсрэг вакциныг хавар намрын улиралд тариулж уг өвчнөөс сэргийлэх боломжтой.
Хачигт боррелиоз, хачигт риккетсиозоос сэргийлэх өвөрмөц дархлаажуулалт одоогоор үгүй бөгөөд хүн амыг хачигт халдвараас сэргийлэх аргад суралцуулах нь нэн чухал асуудлын нэг болж байна.
Монгол улсын хүн амын дунд 2005-2009 онд бүртгэгдсэн хачигт риккетсиоз өвчний төлөв байдал, хөдлөл зүйг судлан дүгнэлт
 
хииж, урьдчилан сэргиилэх ажлын чиглэл гаргах зорилгоор эрүүл мэндийн судалгааны дескриптив загвараар эргэмж судалгаа хийв.
2005-2009 онд 13 аймгийн 27 сум, Нийслэлд хачигт риккетсиозын хүний өвчлөлийн нийт 155 тохиолдол, 1 нас баралт бүргэгдсэний дийлэнх хувийг Улаанбаатар (34,1 хувь), Архангай (23,2 хувь), Говь-Алтай (16,7 хувь) аймгууд эзэлж байна.
зураг 1. Хачигт риккетсиозын хүний өвчлөл (2005-2009)
2009 онд бүртгэгдсэн хачигт риккетсиозын хүний өвчний тохиолдлыг 2008 онтой харьцуулахад 4,5 дахин, сүүлийн 4 жилийн дундажаас 11,8 дахин тус тус өсчээ.
Өвчлөгсөд 100 хувь трансмиссив замаар буюу хачигт хазуулан халдвар авч өвчилсөн ба дийлэнх хувийг (34,9 хувь) 0-10 насныхан, эмэгтэйчүүд (66,4 хувь), малчид болон тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс ялангуяа самар жимс түүгчид зонхилох хувийг (38,1 хувь) эзэлж байна.
Хүний өвчлөл 4-8 сард бүртгэгдэж, 5-р сард оргил үедээ хүрчээ.
 
Зураг2. Хачигт риккетсиозын улиралчилал
Хачигт риккетсиозын хүний өвчлөл Архангай аймаг, Улаанбаатар хотод өндөр байсан бол өвчлөлийн түвшингийн үзүүлэлтээр Архангай (4,03), Говь-Алтай (4,08) аймагт хамгийн өндөр байна. Өвчлөлийн түвшингээр 10000 хүн ам тутамд 0,93 буюу 1 хүн өвчлөх магадлалтай.
Зураг 3. Хачигт риккетсиозын хүний өвчлөлийн түвшин (10 000 хүн амд)
Өвчний хөдлөл зүйн үзүүлэлтээр хачигт риккетсиоз өвчний өсөлт дунджаар жил бүр 320 промилээр, цэвэр өсөлт, өсөлтийн хурд 2006, 2008, 2009 онуудад өссөн буюу хүний өвчлөл цаашид өсөх магадлалтай байна.
 
Зураг 4. Хачигтриккетсиоз өвчний хөдлөл зүй
Цаашид хачигт риккетсиозын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулан явуулах, хүн амд зөв дадал, хандлага бий болгох асуудал нэн чухал шаардлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Хачигт энцефалитын эсрэг дархлаажуулалтанд хамрагдах
2. Хачигт хазуулахаас сэргийлж, мал, малын гаралтай түүхий эдтэй харьцах, ойд явахдаа тод өнгөтэй битүү хувцас өмсөх, биедээ хачиг наалдсан эсэхийг шалгаж хачгийг зайлуулах, хачиг дайжуулагч хэрэглэж байх
3. Хазсан хачгийг зайлуулахдаа бээлий өмсөх эсвэл алчуур хэрэглэн хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой салгаж авах
4. Хоол хүнсийг сайтар боловсруулж хэрэглэх, ялангуяа сүүг гүйцэд боловсруулах
5. Хачигт хазуулсан, хачигт халдвар өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандаж байх шаардлагатай.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2587
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК