Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 49(049)
МОНГОЛ ОРОНД «МАНБАДАЦАН» ҮҮСЭН ХӨГЖСӨН ТҮҮХ БА ЭМЧ БЭЛТГЭДЭГУЛАМЖЛАЛТ СУРГАЛТЫН ОНЦЛОГ
( Судалгааны өгүүлэл )

Э.Саруул-Оюун, Д.Нацагдорж

 
Абстракт

 

The Tibetan word «Manbadatsan» means «School of doctors». The history tells u s that many Manbadatsans were established in Mongolia from XVI to XX centuries.
We have determinated 222 Manbadatsans which were built since 1585 to 1920 in Mongolia.
Geographic locations of those Manbadatsans were as following :
73 Manbadatsans in Tusheet khan aimag
55Manbadatsans in SainNoyon khanaimag
56Manbadatsans in Setsen khan aimag
22 Manbadatsans in Zasagt khan aimag
15 Manbadatsans in boundary areas
It has been observed 209 Manbadatsans had being conducted Traditional Medical doctor's training.
Main book of the Mongolian traditional training for preparation Medical doctors was
«The Four Tantras of Medicine».
In the result of this study it was clear:
Children who want to be Medical doctor began to study from the age of 5-6
Mongolian   Traditional   Medical   doctor's training lasted about 12-13 years.

 

Судалгааны ажлын үндэслэл
Олон мянган жилийн хөгжпийн түүхтэй «Уламжлалт Анагаах ухаан» нь Буддын их таван ухааны нэг билээ. XVI зуунаас эхлэн монгол оронд хүрээ хийдүүд байгуулагдаж түүний харьяанд Манбадацангууд ч ол ноороо бий болсон. Тэдгээр Манбадацангуудын үүсэл хөгжил, эмч бэлтгэдэг сургалтын онцлогийг судалж мэдэх нь Уламжлалт Анагаах Ухааны түүхэн хөгжлийн онцлогт тулгуурлан цаашдын хөгжлийн чигхандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
 
Судалгааны ажлын зорилго
XVI-XX зууны эхэн үе хүртэл Монгол оронд байгуулагдсан Манбадацангуудын үүсэл хөгжил, газар зүйн байршил тэдгээрийн сургалтын нийтлэг онцлогийг судалж үзэхийг зорилоо.
 
Судалгааны ажлын зорилт
Ч.Манба дацангууд үүсэн хөгжсөн цаг үе, газар зүйн байршлыг эх сурвалжуудаас судлах
2.Манба дацангуудын эмч бэлтгэх сургалтын нийтлэг онцлогийг эх сурвалжуудаас судлах
Судалгааны ажлын үр дүн
НЭГ. Монгол оронд Манба дацангууд
үүсэн байгуулагдсан цаг хугацаа, газарзүйн байршлыг судлан үзэхэд: Манбадацан 222 (1585-1920)
Анагаах ухаантай холбоотой гүрэм ном уншдаг 13
Эмч бэлтгэх сургалттай 203
Маарамбын дамжаа барьдаг 6
 
Түшээтхан аймаг:
1585-1914 оны хооронд Түшээтхан аймагт нийт 74 Манбадацан байгуулагдаж байжээ. Үүнд:
Эмч бэлтгэх сургалт явуулдаг 72
Анагаах Ухаантай холбоотой гүрэмномуншдаг 2
Анхны Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнангийн нурууны өвөрт Сэлэнгэ мөрний хойд дэнжид 1585 онд Лувсанчойдог гэдэг ламүндэслэн байгуулжээ. Энэ хүрээнь Цогчин, Чойр, Жүд, Зурхай, Манба, Дүйнхор дугануудтай байжээ.
Гүн Сундуйн хэргэм залгамжилсан 1914 он Манбадацан Бабойбагийн газар байгуулжээ.
Сэцэн хан аймаг:
1642-1917оны хооронд нийт Сэцэн хан аймагт 56 Манба дацан байгуулагджээ. Үүнд:
Эмч бэлтгэх сургалт явуулдаг 51
Анагаах ухаантай холбоотой гүрэм ном уншдаг 5
 
Дорноговь аймгийн Чойбалсан сумын нутаг дах Ялгуусны доод хийдийг 1642 онд анх Шолой сэцэн хан байгуулжээ. Манба, Ламрим, Дүйнхор гэсэн гурван дацантай байжээ.
Сэцэн хан аймгийн далай ван Гомбосүрэнгийн хошуу, Сүхбаатар аймаг Мөнххаан сумын Мөнххаан хүрээ нь анх 1782 онд байгуулагдсан бөгөөд 1917 ондван Намсрайжавын үед Манбын хурал байгуулж өдөр бүр Манал, Дамдин сахиус хурдаг байжээ.
 
Сайн ноён хан аймаг:
1666-191 Зоны хооронд Сайн ноён хан аймагт нийт 55 Манба дацан байгуулагджээ. Үүнд:
Эмч бэлтгэх сургалт явуулдаг 51
Анагаах Ухаантай холбоотой гүрэм ном уншдаг 4
 
Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1666 онд Хошуу захирагч засаг ноён Шамба, ламын гэгээний анхны хувилгаан Лувсанданзанжанцан нар Сайн ноёны хүрээ байгуулжээ. Энэ хүрээнд Манбадацантай байжээ.
Мэргэн гүн Мөнх-Очрын хошуунд 1913 онд Манбадацан байгуулагджээ.
 
Засагт хан аймаг:
1696-1914 оны хооронд Засагт хан аймагт нийт 22 Манба дацан байгуулагджээ. Үүнд:
Эмч бэлтгэх сургалт явуулдаг 20
Анагаах Ухаантай холбоотой гүрэм ном уншдаг 2
 
Засагт хан аймгийн Сүгсүрэн гүний хошуу одоогийн Ховд аймгийн Дарвисум Дэлгэр хэмээх газар 1696 онд байгуулагдсан Дэлгэрийн хүрээ нь Манбадацантай байжээ.
Чин вангийн Сэцэн бэйлийн хошууны хүрээ1914 онд Манбадацан тогтоожхурал байгуулжээ.
Хязгаар нутаг байгуулагдсан хүрээ хийдүүд:
1778-1920 оны хооронд 15 Манба дацан байгуулагджээ.
Дөрвөдийн Баруунгарын Үнэн зоригт ханы аймгийн Захчин хошуу одоогийн Ховд аймаг Манхансумын Зэргийн хүрээг 1778 онд Ойрадын Заябандид Намхайжамц үүсгэн байгуулжээ.
Дөрвөдийн төгс хөлөг Далайханы аймаг одоогийн Увс аймгийн төвУлаангомд 1755 онд Лувсаннамхай Улаангомын хүрээг /Дэчинравжааланхийд/ байгуулсан бөгөө дэл хүрээнд 1920 онд Манбадацан байгуулагджээ.
 
ХОЁР.«Манба дацан»-н сургалтын нийтлэг онцлого Ерөнхийд сургалтын үешатыг авч үзвэл:
Бэлтгэл үе
Суурь боловсролын үе
Дээд шат
 
Бэлтгэлүе:
Аливаа нэгэн эрдэм номыг сурахад бичиг үсэгт сайтар суралцах хэрэгтэйг анхаарч хүүхдийг 5-6 настайгаас ньэрдэм номтой багшид шавь оруулан (хадаг, зул, хүж өргөн барьж шавь орох ёс) шавь нарт үсэг ном зааж түүнийгээ нүдлэн тогтоох, унших, цээжлэх, үлгэрлэн жиших аргуудаар дамжуулан зааж сургаж байсан байна. Шавьд ном заахдаа юуны өмнө номыг хэрхэн үзэж судалдаг ёс горимыг сайтар ойлгуулан, орчин нөхцөлийг нь таниулан ном үзэж судлах арга барилд сургахаас гадна өөрийнхөө биеийг хэрхэн бэлтгэх, ном үзэхэд цагийгхэрхэн зохицуулах, аж ахуйн холбогдолтой ажил төрөл (хувцас бэлтгэх, хоол ундаа, түлээ түлш бэлтгэх) зөв зохистой хэрэглээг таниулан ойлгуулдаг байжээ. Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх үүднээс шаардлагатай хичээл номыг шууд цээжлүүлэн шавь нар оюун ухаандаа хичээл номыг тогтоож баттай өөрийн болгож сурч чадсаны дараа түүний утга учрыг гүн гүнзгий тайлбарлан ойлгуулж олон ном зохиолоос иш татан зааж сургадаг байна.
 
Суурь боловсролын үе:
Нэгдүгээр ангид орж Манба-Дацангийн таван бага уншлага, их бага манал , эмийн равнай, их бага хоёр сахиус, «Шанлон
Дамжин» « Их лайжин» зэрэг номуудыг заалгаж цээжлэн шүүлгээд цаашид үндсэн ангиудад дэвшин ордог байжээ.
«Манба дацан»-н сургалтын гол сурах бичиг, судлагдахуун нь «Анагаах Ухааны Цогт Дөрвөн Үндэс» бөгөөд сургалтын арга зүй, сургалт явуулахдэг, ёс нь энэ номын дагуу явагддаг байжээ.
Язгуурын үндэст1 жил
Номлолын үндэст2 жил
Хойдын үндэстЗ жил
Увдисын үндэст5-6 жилНийт 12-13 орчим жил сурч зинда бүртээ шалгалт, шүүлэг өгч дэвшин суралцдаг байна.
Дээд шат:
Эмч нарт эмчийн мэргэжил олгож эзэмшүүлэхдээ Манба дүйрава, Манба гавж, Манрамба / маарамба/, Манба бумрамба гэсэн боловсролын зэрэглэлтэйгээр шат дараалсан сургалтыг авч явуулж ирсэн байна.
Дүгнэлт
Монгол оронд 1585-1920 оны хугацаанд 222 Манба дацан байгуулагдснаас 209 нь оточ, маарамбуудыг бэлтгэн гаргаж байсан нь УАУ-ны сургалт, эм эмчилгээ үйлдвэрлэлийннэгдсэн цогц тогтолцоо бүрэ лдэнтогтожбайсныгхаруулжбайна.
Бага наснаас нь олон жилийн тасралтгүй шаталсантогтолцоотойсургалтаарУАУ-нымэ ргэжлийнэмчнарыгчанартайбэлтгэжбайсанб айна.
УАУ-ны олон зууны туршид шалгарсан сургалтын тогтолцоог, өнөөгийн сургалтын бодлогод тусгах нь УАУ-ны цаашдын хөгжилдчухалачхолбогдолтойюм.
 
 
 

 

Ном зүй

Номзүй
уламжлалт анагаах
1. Болд.Ш Монголын ухааны түүх УБ.,2006
2. Дагвадорж.Ой Буддизмыг танин мэдэхүй ба номын төрийн түүхэн товчоон УБ., 2008 он
3. Дагвадорж.Д Бурхан шашны монгол уламжлал УБ.,2002
4. Дагвадорж.О Уламжлалт боловсролын тогтолцоонд монгол дацангийн гүйцэтгэсэн үүрэг УБ.,2004
Дагвадорж.Д Монголын бурханы шашны соён гэгээрүүлэгчид УБ.,2001 Дашзэвэг Монголын уламжлалт анагаах ухаан УБ.,1998
Жамъянжав.Б Монголын анагаах ухааны товч түүх Хөх хот 1985 Лүнрэг- дандар Монголын уламжлалт анагаах ухааны түүх УБ.,1993 Монголын сүм хийдүүдийн түүхэн товчоон УБ.,2009он (Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярын санаачлагаар бүтээв.)
10. Монгол хүрээхийдийнтүүхУБ., 2004
11. (Монгол улсын Үндэсний төв архив Гандан тэгчинлэн хийдээс эрхлэн бүтээв.)
12. Монголын нэвтэрхий толь (I боть )УБ.,2000
13. Нацагдорж.Д Анагаах ухаан Бурхан эмч сахиус УБ.,2001
Сэрээтэр.Ө Монголын хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтцийн товч УБ.,1999 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2497
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК