Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 49(049)
УУШГИНЫ ҮРЭВСЭЛТЭИ ХҮҮХДЭЭ АСРАХААР ЭМНЭЛЭГТ ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДЛЫГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Оюундарь, Б.Сувд, М.Оюун

 

 

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ
ДЭМБ-ын судалгаагаар жил бүр дэлхий дээр амьсгалын цочмог халдвараар /АЦХУ- аар 1,2 тэрбум хүүхэд өвдөж, 4 сая орчим хүүхэд эндэж байна. АЦХ- аар өвчилсөн 100 хүүхдээс хөгжсөн оронд 3-4 хүүхэд, хөгжиж буй орнуудад 7-12 хүүхэд уушгины үрэвслээр өвчилдөг.
Манай орны хувьд бага насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн гол шалтгааныг АЦХ эзэлж байгаа бөгөөд АЦХ-аар өвчилсөн 100 хүүхэд тутмын 25 нь уушгины үрэвслээр хүндэрч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүргэж байгаа билээ.
ЭНЭШТ-н дүн бүртгэлийн мэдээнээс үзэхэд тустөвийн хүүхдийн клиникг сүүлийн 3 жилд 6107 хэвтэж эмчлүүлснээс эндэгдлийн 42,8%-ийг уушгины үрэвсэл эзэлж байна.
Хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад тухайн өвчтөнд эм уулгаж тариа хийх зэрэг тусламж үйлчилгээнээс гадна хүүхдээ асарч буй эхчүүдэд сэтгэл зүйн сувил гаа өгч хүүхдээ сувилахад дэмжлэг үзүүлэх, хүүхдийнх нь өвчинг эмчилж сувилан, өвчлөхөөс урьдчилан сэргийлэнэ гэдэгт эерэг хандлага төрүүлж ажиллах нь эмнэлгийн ажилтны ажлын салшгүй хэсэг юм.
 
Сувилахуйн тусламж нь өвчин эмгэгт анхаарахаас гадна сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх, өвчний улмаас бий болсон зовиур шаналгаа, бэрхшээлийг олж илрүүлэн түүнийг нь даван туулахад цогц үйлчилгээ үзүүлдэгээрээ ихээхэн ялгаатай.
Өвчтөн болон үйлчлүүлэпчдэд сэтгэл зүйн дараах хэрэгцээнүүд шаардагдаж байдаг. Үүнд:
Харилцааны хэрэгцээ Сувилахуйн хэрэгцээ Өвдөлтгүй байх Мэдээлэл авах хэрэгцээнүүд юм.
Эдгээр сэтгэл зүйн хэрэгцээнүүдийн талаар түүний дотор уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдийн сэтгэл зүйн байдлыг судлан тэдний хүүхдээ асрах хэрэгцээнүүдийг тодорхойлон цаашид эмч, сувилагч нараас тэдэнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага урган гарч байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдийн сэтгэл зүйн хэрэгцээг судалснаар, тэдэнд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгоход оршино.
 
СУДАЛГААНЫ ЗОРИЛТ:
Судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв.Үүнд:
1. Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдэд тулгамдаж буй сэтгэл зүйн хэрэгцээг илрүүлэн, хүүхдэд хийгдэж байгаа сувилахуйн тусламж үйл ажиллагаанд эхчүүдийн сэтгэл ханамжийн байдлыг үнэлэх
2. Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдэд үйлчлэж буй эмч, сувилагч нарын харилцаа хандлагыг судлан үнэлгээ өгөх
3. Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдэд сэтгэл зүйн хэрэгцээнд чиглэсэн сувилгааг цаашид хэрхэн хийх талаар санал дэвшүүлэх
 
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ
Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдийн сэтгэл зүйн байдал, хүүхдэд хийгдэж байгаа тусламж үйл ажиллагааг тодорхойлоход асуумжийн арга, Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгтүйлчлүүлж буй эхчүүдэд тулгамдаж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг судлахад бага бүлгийн ярилцлагын аргыг хэрэглэлээ.
 
Түүврийн хүрээ ба нэгж
Түүврийн нэгжийг сонгохдоо Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоон статистик баримтыг ашиглан ЭНЭШТ-ийн Хүүхдийн клиникийн дотрын тасаг ба Хан Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн хүүхдийн тасагт үйлчлүүлж байсан 102 эхчүүдийг түүврийн ерэнхий хүрээ гэж тооцон энгийн санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцогчдыг сонгосон.
 
СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ
Тоон судалгааны мэдээллийг оруулж, статистикийн шинжилгээ хийн мэдээлэл боловсруулахад корреляцийн ба экстенсив үзүүлэлт буюу хувиарлалтын хэмжигдхүүн олох аргыг ашиглан боловсруулалт хийлээ.
 
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Уушгины үрэвсэлтэй хүүхдээ асрахаар эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдийн сэтгэл зүйн байдлыг судалсан дүн
Анх эмнэлэгт ирж байсан үеийн эхийн сэтгэл зүйн байдал:
Хүүхдийнхээ эмчлэгдэх хугацаа оройтсон болов уу гэж айсан 22,5%, эмнэлэгт ирсэн болохоор гайгүй болно гэж тайвширсан 21,5%, хүүхдийнхээ өвчинг яах бол гэж айж байсан 27,4% ба 11 % нь эмч, сувилагч нарын хандлага тааламжгүй байсан тул сэтгэл нь их зовиуртай байсан байна.
Эмнэлэгт үйлчлүүлэх хугацаанд эхэд санаа зовж байсан сэтгэл санааны таагүй байдал:
Эхчүүд эмнэлэгт үйлчлүүлэх хугацаанд 71,5% нь сэтгэл тавгүй байсан.Үүний
ар гэр, хүүхдүүдээ 39%,
цай хоол зөөж туслах хүнгүйд 6%
мөнгө санхүүгийн байдалд 28%
хүүхдэд маань хэцүү байсан 23,5%
Хүүхдийн орчин өөрчлөгдөөд тавгүй байна 52% байв.
Хүүхдийн орчин өөрчлөгдөөд тавгүй байсан нь дийлэнх хувийг эзэлж байлаа.
Энэ нь хүүхдийн тасаг нь хүйтэн, хүүхдийнхээхувцас, даавуугхатаах газаргүй, сахиурын ор хэрэглэлгүй, хэрэглээний хүйтэн устай, хүүхэд усанд оруулах, тоглож саатуулах өрөө тасалгаагүй, дуу шуугиан ихтэй, олон үйлчлүүлэгчтэйд байв. Иймд уушгийн үрэвсэлтэй хүүхдэд үзүүлэх эмчилгээ сувилгааны орчин тулгамдсан асуудал болж байна.
 
 
ЭМНЭЛЭГТ ХҮҮХДЭЭ АСРАХ ХУГАЦААНД ЭХЧҮҮДИЙН ЗОВИУР
Тариа хийлгэх бүрд өвдөж байгаа боловуу гэж санаа зовсон 41,2%
Хүүхдийнхээ өвчинг хүндрэх болов уу гэсэн 20,6%
Сэтгэл тайван байсан 28,4%
Хүүхдийн хоолонд муудсан зовсон 9,8%
•  Нэмэгдэл хоол хангалтгүй 32,4% эзэлж байлаа.
Иймд хүүхдийн эхийн сэтгэл санааг дэмжих хүүхдийн эх тайван байх ёстой. Эхэд хүүхдийнх нь өвчний талаар ойлголт өгч тайвшруулах, эхийн яриаг анхааралтай сонсож юу хүсч буг мэдэх. Ингэснээр хүүхдэд бий болсон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөмтэй. Асуусан асуулт бүрд хариулах. Энэ нь эхийн сэтгэлд буй таагүй сэтгэгдэл, эргэлзээг арилгахад ач холбогдолтой юм.
 
Эмч, сувилагч нарын харилцаа хандлагын талаар
1.Эмчийн харилцаа хандлагын талаар эхийн сэтгэгдэл
Үйлчлүүлэгчтэй хөндий харилцдаг 33,3%
Найрсаг харилццаг 20,6%
Захирангуй, ууртай байдаг 24,6%
Байнгын шүүмжлэлтэй харилцахад хэцүү
21,5
 
2.Сувилагч нарын харилцаа хандлагын
талаарх эхийн сэтгэгдэл
Дотно харилцдаг 11,7%
Бидний саналыг хүлээн авдаг 16,6%
Ажилдаа анхааралаа муу хандуулдаг7,8%
Эмчилгээг дутуу орхиж хийдэг 15,7%
Өгч  байгаа эм,  тарианы  нэрийг хэлж
тайлбарладагггүй 63,8% байлаа.
 
3. Сувилагч эхэд хүүхдийн эрүүл мэндийн
талаар мэдээлэл өгсөн байдал:
Өдөр бүр хангалттай өгдөг 12,8% Заримдаа өгдөг 41,2% Зөвхөн асуусан үед л мэдээлэл өгдөг 27,4 Огт өгдөггүй 18,6
 
4. Уушгины үрэвсэлтэй хүүхдэд хийгдэж
байгаа сувилгаанд судалгаа хийсэн байдал
1 .Сувилгаа бүрээ тайлбарладаг 43,1 %
2.Халуурсан хүүхдэд хийсэн сувилгаа
Биеийн халуун хэмжсэн 40%
Хүйтэн жин тавьсан 16%
Бүлээн шингэн ойрхон уулгасан 13%
Биеийг спиртээр арчсан12%
Халуун буулгах эм өгсөн 19%
З.Тариа хийхдээ хүүхдэд тайван байлгах
талаар ямар арга хэмжээ авдаг
Ээжээр нь тэврүүлдэг 55%
Гарт ньямар нэгтоглоом бариулж саатуулдаг
17,6%
Бусад хүмүүсийн дэмжлэг авдаг 15,6% Ямар нэгэн арга хэмжээ авдаггүй 11,8% 4.Сувилгааны талаар Хамар цэвэрлэх 16% Гич наах 10%
Хөлийг гичтэй бүлээн усанд дүрэх 6% Бумба тавих 4% Цэр соруулах 26% Хүчилтөрөгч өгөх 8% Утлага хийх 11%
Эм уулгах талаар эхэд зөвлөдөггүй. Сувилгаа бүрээ тайлбарладаггүй 56,9%
 
ДҮГНЭЛТ
Эмнэлэгт үйлчлүүлж буй эхчүүдийн 60,7% хүүхдийнхээ хооллолт ба эрүүл мэндэд, дийлэнх (75%) нь эмнэлгийн орчин нөхцөл тааламжгүйгээс сэтгэл хангалуун бус байна.
Сувилагч нарын 27% нь зөвхөн асуусан үед л хийж буй сувилгаагаа тайлбарладаг, эмч нарын 55% нь хөндий ойр бус харилцаж байгаа нь эмнэлгийн ажилчдын харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай байна.
Уушгины үрэвсэлтэй хүүхдэд зайлшгүй хийгдэх ёстой сувилахуйн тусламж бүр хийгдэж чадахгүй байна.
 
CONCLUSION
1. From research study indicated not
satisfaction for feeding and health by 60,7%
and for hospital environment by 75%
2. Research shown were poor nurses communication skill by 55%. That indicated to need improve nurses communication skill such as more interaction with clients.
3. Also indicated requirement to improve of nursing care of children with pneumonia.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2122
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК