Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Монголын анагаах ухааны хөгжлийн он дарааллын бичиг
( Редакцийн зурвас )

П. Нямдаваа

 

1970 оны наймдугаар сард тэр үедйин БНМАУ ын  Эрүүлийг хамгаалах яам (ЭХЯ) Монголын эмч нарын нийгэмлэг  (МЭНН) , анагаах ухааны хүрээлэн (АУХ) Анагааах ухааны дээд сургууль (АУДС)-тай хамтран "Монголын анагаах ухаан" хэмээх эрдэм шинжилгээний цувралын анхны дугаарыг7.5хэвлэлийн хуудас хэмжээгээр 3500хувь хэвлүүлсэн нь монголын анагаах ухааны эрдэм шинжилгээний анхны тогтмол хэвлэлийн эх суурийг тавьсал бөгөөд 28 жилийн дараа Таны гарт энэхүү 100 дахь дугаараа ийнхүү өргөн  барьж байна. 'Анхны дугаарт хэвлэлийн газраас хийсэн тайлбарт бичсэнээс үзсзл энэ цувралыг ннйт 32 хэвлэлийн  хуудас  хэмжээтээгээр жилд 4 дугаар гаргаж байхаар төлөвлөсөн бөгөөд редакцийн коллегийн ерөнхий эрхлэгч нь тэр үеийн ЭХЯ ны эмчлэл сэргийлэх хэлтсийи даргын албыг хашиж асан доцент дэд эрдэмтэн, сэттэцийн эмгэг судлаач Ш.Доржжадамба , орлогч эрхлэгчид нь АУДС ийн  захирал лрофессор. дэд эрдэмтэн, эм судлаач Д,Балдандорж, АУХ-ийн захирал академдч, дэд эрдэмтэи, мэс засалч Т.Шагдарсүрэн, нарийн бичгийн дарга дэд эрдэмтэн, халдвартын эмч Ж.Дашдаваа гишүүд нь АУДС ийн эрүүл ахуйн тэнхмийн эрхлэгч дэд эрдэмтэн, эрүүл ахуйч А.Дамдинсүрэн,  АУДС дотрыи өвчин судлалын  тэнхимийн эрхлэгч, профессор дэд эрдэмтэн, дотрын эмч Б. Рагчаа, тэр үеийн  Улсын төв эмнэлгийн  ерөнхий  эмч, дэд эрдэмтэн , мэс засалч Ц. Ринчиндорж, АУДС ийн эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын тэнхимийн эрхлэгч  ,доцент, дэд эрдэмтэн, нийгмйин  эрүүл мэнд судлалч Д. Цагаанхүү, АУДС ийл шүүх эмнэлэг, эмгэг анатомич Д. Цэдэн нар байжээ.

"Монголын анагаах ухаан " цуврал1970-1979 онд жилд 2-4 дугаар нийт 32 дугаар гарсан бөгөөд MAXН  ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн

1979 оны "Эх хуүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай"  21 дүгээр тоггоолоор1980 оноос БНМАУ-ын ЭХЯ –ны улирал тутмын  тогтмол хэвлэл болж сонин сэтгүүлийн нэгдсэн захиалганд орсноос хойш жил бүр 4 дугаараар хэвлэгдэж байгаа юм. (1991онд 2, 1992 онд 3дугаар хэвлэгдсэн ). Цуврал сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр 1970 , 1973 онд  доцент Ш.Дорж-жадамба.1973 1975. 1987 1990 онуүдад  доцент, дэд эрдэмтэн, дотрын эмч Ш. .Жигжидсүрэн,1975-1979 онд профессор.дэд эрдэмтэн судлалч Г.Жамба, 1980 1987онд доцеат .дэд эрдэмтэн, хүүхдийн эмч Ж. Раднаабазар. 1991 оноос одоог хүртэл академич, доктор, вирус судлалч П. Нямдаваа нар ажиллаж байна. ''Монголын анагаах ухаан " сэтгүүл тогтмолжоогүй цуврал байх үедээ  монголын анагаахын эрднмтдийн индэр болж манай судлаачдын шинэ соргог  судалгааны дүн, олон жилийн судалгааны тойм, шинэ санаа онол дэвшүүлсэн өгүүллийг манай эмч , эрүүл мэндийн салбарынхан , нийт  уншигчдад хүргэдэг гол гүүр болсон , тэр үүргээ одоо ч гүйцэтгэсээр байна.

Түүнээс гадна сэтгүүлийн хуудаснаа цаг үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар төр, засгаас баримтлаж 6aйсан бодлого, чиглэл, эрдэмтдийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийн танилцуулга , хураангуй, лрактикийн эмч; эмнэлгийн ажилтнуудад зориулсан хэвлэлийн тойм зөвөлгөө нийтлэгддэг.

Сүүлийн 30 шахам жилийн манай анагаах ухааны хөгжлийн нүүр царай түүгээр дамжуулан манай анаггах ухааны сэтгэлгээний эрд эдүүгээ болон ирээдүйг харж болох толь нь энэ сэтгүүл юм.

Энэ сэтгүүлийн нийтлэлийг номзүйн болон  анагаахын түүх , нэр томъёо судлалын үүднээс судлах нь манй хойчийн судлаачдад ногдох сонирхолтой судлагдахуун болон нь эргэлзээгүй.

Хэдийгээр хэвлэгдэх хувь нь олон дахин багассан боловч мэргэжлийн олон  сэтгүүл  “ нүд аньсан" бэрх жилүүдийг  даван гарч чадсан болохоор Монголын анагаах ухаан" сэтгүүл цаашид ч  гэсэн манай анагаах ухааны он дараалдын бичиг байх хүндтэй бөгөөд бэрх  үүргээ биелүүлсээр байх болно гэж итгэж байна. Үүний тулд сэтгүүлийн цэц, зөвлөлд ажиллагсад, бичигчид болон уншигчидтай ажиллах хэвлүүлэгчдийн (Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам , Монголын эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэг) хийгээд хэвлэлийн газрийн ажиллагааг зах зээлийн тогтолцооны орчин үеийн механизмд шилжүүлэх, нийтлэлийн чанарын  талаар орчин үед мэргэжлийн  сэтгүүлд дэлхий дахинаа тавигдаж буй хэмжээнд хүргэхийн тул чармайх үүрэг бидэнд ногдож байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 499
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК