Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Тархмал хордлогот бахуу өвчний үеийн дархлаа хяналт
( Судалгааны өгүүлэл )

Б. Баярт, Н. Болормаа, Я. Оюунчимэг, Г. Ганбаатар

Анагаах ухааны их сургуулийн биотехнологийн тэнхим. Дотоод шүүрлийн эмгэг судлалын клиник

 
Абстракт

In 20 patients with Grave's disease we have clone immune - monitoring included  delection  of number of T cells Th, Ts, Th/Ts, B cells and IgA, IgM, IgG and blood immune complexes by the method of "Complex and micromethod of detection immune status

Alter 14-15 days the thyroid static therapy in patients have not any serious complients and car­diac rate was decreased except 5% of patients. In this period in patients were detected immu­nological negative situation ; were increased number of Th, Th/Ts number of immune com­plexes, immunoglobulins and decreased number of Ts cells.

Results of our investigations as shown that, for treatment of patients with Grae s diseases very necessary immunocorrection thrapy

Pp.4-5,   Piclures2.   Table I,   references 8

 

Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд дотроос тархмал хордлогот бахуу /ТХБ/ тохиолдлын тоогоор хоёрдугаарт, бамбай булчирхайн эмгэгүүд дотор тохиолдох хувийг эзэлдэг байна.

Т.Х.Б өвчний эмгэг жамд дархлалын тогтолцооны үйл ажиллагааны хамрал, бүтцийн өөрчлөлт анхдагч шалтгаан нь болдог  /2, 3,6, 7/ учраас уг эмгэгийг оношлох, эмчлэхэд дархлаа хяналтыг явуулах нь зайлшгүй шаардлагатай билээ.

Зорилго

Бидний энэ удаагийн судалгааны зорилго бол /Т.Х.Б/ өвчний үед дархлаа хяналт явуулж эмнэлзүйд гарч буй өөрчлөлт, дархлааны үзүүлэлтүүдийн хоорондын  болон эмчилгээний уялдаа холбоог илрүүлэх явдал байлаа.

Материал арга зүй

Энэ зорилгоор бид хүнд хэлбэрийн T.X.Б өвчтэй өвчтөний эмчилгээний өмнө эмчилгээний 14-15 дахь хоногт болон шингэний өвөрмөц бус  дархлааны  нийт 9 үзүүлэлтийг АУИС- ийн биотехнологийн тэнхимд  1992 онд боловсруулсан "Дархлалын системийг үнэлэх иж бүрэн хурдавчилсан арга"-аар /1/ тодорхойлж энэ үеийн килиникийн байдалтай харьцуулан үзлээ.  Судалгаанд АУИС ийн Клиникийн төв эмнэлгийн дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт /Клиникийн удирдагч д/д Ж. Сувд/ хэвтэж эмчлүүлсэн 35-38 насны 20 өвчтөн хамрагдсанаас эрэгтэй 5 эмэгтэй 15 байв. Судалгааны үр дүнг Стыодентийн аргаар статистик боловсруулалт хийлээ.

Судалгааны үр дүн хэлэлцүүлэг

Т .X . Б өвчний үе дэх  дархлааны өөрчлөлтүүдийн талаар манай орны хувьд  Ц.Лхагвасүрэн /5/ анх судалсан бөгөөд бид эмчилгээ хийгдэж эхлээгүй байхад дархлааны үзүүлэлтүүдийг тодорхойлж тухайн эмгэгийн үед гарч буй өөрчлөлтийг дээрхи судалгаатай болон Монгол хүний дархлалын системийн хэвийн хэмжээтэй /1/ харьцуулан үзэв.

Хүснэгтээс харахад T.X.Б өвчний  үед  дархал бүрдмэл /ДБ/ хэвийн  хэмжээнээс 2 дахин нэмэгдсэн ба Th B эс Lg G M A зэрэг эсийн болон шингэний дархлааны ихэнх үзүүлэлтүүд ихэссэн байгаа нь ажиглагдлаа. Харин аутоиммун эмгэгийн хувьд антителийн үзүүлэлтийг хянах гол үүрэг бүхий Ts эсийн тоо мэдэгдэхүйц цөөрсөн бөгөөд үүнтэй уялдан Th/Ts харьцаа 4,14+0,29 хүртэл өндөрсжээ. Бидний судалгааны дүнгийн  ихэнх өөрчлөлтүүд Ц. Лхагвасүрэнгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүдтэй тохирч байгаа бөгөөл зарим нэг үзүүлэлтүүд (Th/Ts нь 3,5+0,8 судлаачийнхаар) тохирохгүй байгааг эмчилгээний янз бүрийн үед шинжилгээ авсантай холбоотой хэмээн үзэж байна.

Т.Х.Б өвчний үед илрэх клиник шинжийн дотроос давамгайлан илэрдэг гол бодит шинжүүд нь зүрх дэлсэх (дээрхи тохиолдолд  100 хувь), apтерийн даралт ихсэх (36 хувь), чичрэх (81% ) бахуу (36% ), булчингийн тонус ихсэх (27%), хөлрөх (40%) зэрэг бөгөөд энэ эмгэгийн үед одоогоор хийгдэж буй эмчилгээнд мерказолин, индерал болон даралт  бууруулах, тайвшруулах, хордлого тайлах зэрэг шинж тэмдэгийн эмчилгээнүүдийг хийж байна.  Эдгээр эмчилгээний 14-15 дахь хоногт клиникийн хувьд дээр дурьдсан бодит шинжүүд арилсан бөгөөд зүрх дэлсэлт 5%,  чичрэлт 15%-д илэрч байсан ба хэмжээний хувьд зүрх дэлсэлт эмчилгээний эхнийхтэй харьцуулбал  109.27+4.2 байснаа (81.1+3.14 болтлоо буурчээ).

Энэ үед эсийн дархланы үзүүлэлтийг эмчилгээний эхний үеийнхтэй харьцуулж үзлээ. (Зураг1) энэ үед эсийн дархлааны үзүүлэлтийг эмчилгээний өмнөх ба дараах үеийнхтэй харьцуулж үзвэл зураг 1

Зургаас харахад дархлааны үзүүлэлт болох Th-ийн too 50.63+2.05 байснаа 53,49+ 2.45 болж нэмэгдсэн баTs нь 12.58+0.62 байснаа 11,33+0.38 болж багассанаар Тh/Ts 4.14+0.29 байснаа  4.88+0,33 болж нэмэгджээ.Шингэний  дархлааны үзүүлэлтийг  харвал LgМ 214.5+12.94 байснаа 237.25+11.55 болж нэмэгдэж, IgA-ийн хэмжээ буурсан ба IgG-ийн хэмжээ статистикийн хувьд үнэн магадлалтай биш ч өссөн үр дүн гарчээ. Ихэнх аутоиммун өвчин эхний үед LgA нэмэгдээд дараа нь буурдаг зүй тогтолын дагуу LgA хэмжээ үл мэдэг буурсан байна.

В эсийн тооны өсөлт нь статистикийн үнэн  магадлалтай  биш ч түүний үйл ажиллагааны хэт идэвхшил хэвээрээ байгааг дээрхи иммуноглобулинуудын өсөлтийн зэрэгцээ цусан дах дархан бүрдлийн хэмжээ эмчилгээний эхний үед  89,64 + 7.72 байснаа 112,91 + I 7.5 болтол нэмэгдсэн нь харуулж байна.

Ийнхүү бидний судалгааг  харвал клиникийн хувьд эмчилгээний 14-15 дахь хоногт эерэг өөрчлөлт гарч байгаа боловч эмгэг жамын хувьд эерэг өөрчлөлт гарч байгаа ньтироантатик эмчилгээ болж чадахгүй байгааг харуулж байна.

Н. А. Болнитов /1989/ нар судалгаандааө Т.Х.Б өвчний үед хүрээ үүсгэгч Т лимпоцидын тоо 35,5+5,6 хүртэл буурч Lg G хэмжээ 20,38+4,1 хүртэл ихэссэн ба эмчилгээний 4 дэх долоо хоногт Т эсийн тооны бууралт хэвээр хадгалагдаж байгааг дурьджээ /3/.

Мөн дээрхи судлаачдын судалгаагаар Т.Х.Б өвчний үеийн дархлалын системийн энэ өөрчлөлтүүд нь радиоиод эмчилгээ болон мэс засал эмчилгээний дараа ч үргэлжилж байсан байна /3/. Энэ нь Т.Х.Б. өвчний үед гарах дархлааны өөрчлөлт нь бамбайн убулирхайн өөрчлөлтөөс ч үл хамааран үргэлжилдэг бөгөөд уг өвчин архаг удаан явцтай байнга хурцдал өгдөг эмгэг гэдгийг харуулж байна.

Иймд Т.Х.Б. өвчний эмчилгээг удаан хугацаагаар системтэй явуулах ялангуяа дархлаа засан сэргээх эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай /3,7,8/ гэсэн гадаадын зарим судлаачдын дүгнэлттэй бидний судалгааны үр дүн нийцэж байна.

Дүгнэлт:

  1. Т.Х.Б. өвчний эмчилгээг явуулахдаа дархлаахяналтыг байнга хийх нь эмчилгээний үр дүнг тооцох хэтийн төлөвийг тодорхойлоход чухал гэдэг нь бидний судалгаанаас харагдаж байна.
  2. Т.Х.Б. өвчний эмгэг жамын эмчилгээнд дархлаа заслын эмчилгээг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байна. Ялангуяа Т.S эсийн үйл ажиллагааг дэмжигч дархлаа эрчимжүүлэгчийг хэрэглэх нь тохиромжтой билээ.  
  3. Т.Х.Б.өвчний эмчилгээ нь стационарт байх 14-15 хоногт төгс биш байдаг бөгөөд цаашид удаан хугацааны хяналттай эмчилгээг явуулах шаардлагатай нь бидний судалгаагаар нотлогдож байна. 
  4. Цаашид энэ эмгэгийн эмчилгээнд дархлаазасан сэргээх эмчилгээний тохиромжтойг нь сонгон үр дүнг тооцох явдал бидний дараагийн судалгааны зорилт болох юм.
Ном зүй

1.Баяр Б, Цогтсайхан Ё, Батбаатар Г. Энх-амар Д, “дархлалын системийг үнэлэх иж бүрэн хурдавчилсан арга” аргачилсан зөвлөмж 1992
2.Баболкин М.И. “Проблемы эндокринологии 1986 №6, с 35-40
3.Болотников И.А. Олейников Е.К. и др. Методология организация и итоги массовых иммунологических обследований. Тезисы докладов Всесоюзной конференции 1988, с 120-121
4.Е.......А.В. Клиническая медицина” 1987 №3 с 99-103
5.Йсгера Л. Клиническая иммунология и аллергология III том с.262, 280, 286
6.Лхагвасүрэн “тархмал хордлогот бахуугийн үеийн дотоод шүүрлийн ба дархлалын асуудлууд” автореф. УБ 1992
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1635
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК