Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
МОНГОЛ ХҮНИЙ ЦУСНЫ ИЙЛДЭСТ АГУУЛАГДАХ ТОС, ТОСНЫ ХҮЧЛИЙН НАЙРЛАГЫГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Б.Сүхбаатар, Э.Болормаа, Ч.Отгонбаяр, Б.Бадамханд, С.Мөнхбаяр, Ц.Чинзориг

Анагаах ухааны их сургууль, Химийн хүрээлэн Хүүхдийн II эмнэлэг, Цусны төв

 

Зүрх судасны өвчин аль ч оронд төдийлөн буурахгүй харин ч хегжингүй оронд нэмэгдэх хандлагатай байна (1). Зүрх судасны евчин болон ялангуяа энэ өвчний үед гарах липидийн солилцооны еөргчлелт нь тос, тосны хүчлийн харьцаанаас хамаардаг байна (2). Цусанд агуулагдах тос, тосны ханасан, ханаагүй хүчлүүдийн найрлага өөрчлөгдсөнөөс тосонд уусдаг амин дэм A, D, Е-ийн агуулагдах хэмжээ алдагдаж, цус өөрөө тосны хэт исэлдэлтийг зохицуулж байдаг дотоод шүүрлийн булчирхайнуудын болон элэг, цөс, мэдрэл зэрэг янз бүрийн өвчнүүдийн шинж илэрдэг болохыг олон эмч, судлаачид олж тогтоогоод байна (3). Иймээс эрүүл монгол хүний цусанд агуулагдах тосны хүчлийн найрлагыг бүсчилэн судлах явдал онош зүй, эрүүл ахуй, өвнөөс сэргийлэх арга хэмжээнд чухал ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго. Эрүүл монгол хүний цусанд агуулагдах тосны ханасан, ханаагүй хүчлийн дундаж хэмжээг говь, хангайн бүсээр бүсчилэн тогтоох

Судалгааны арга хэрэглэгдэхүүн. Бид цусны ийлдэсний тосны ханасан, ханаагүй хүчлийн хэмжээг тодорхойлохдоо олон үеийн 100 мл цус авч центрифугт эргүүлснийг тунгааж ийлдэснээс 1 мл-ийг авч 50 мл 30%-ийн метанолд уусган, шүлтээр саванжуулж дээрээс нь 5 мл BF3 -ийг нэмж гексанаар хандлан хоёр хуваагаад нэгэнд нь нимгэн үе тавьж, нөгөе хзсгийг нь метилжүүлж хий шингэний хроматографт бичлэгт оруулж, статистик боловсруулалтыг хийж тооцоолон дүн гаргасан юм.

Судалгааны дүн. Судалгаанд 82 хүн хамрагдсаны 52 хүн нь хангайн, 30 хүн нь говийн бүсээс хамрагдав. Энэ судалгааг хүснэгт 1 -д харуулав.

Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан хүмүүс

Түүнчлэн цусны ийлдэст агуулагдаж байгаа тосйы хүчлийн найрлагыг тогтоож хүснэгт 2-т харуулав.

Хүснэгт 2. Эрүүл монгол хүний цусны ийлдэст агуулагдах тосны хүчлийн найрлага

Хэлцэмж. Цусны ийлдэст агуулагдах тосны ханасан, ханаагүй хүчлийн найрлага, тоо хэмжээг хий- шингэний хроматографаас гаргасан хроматограммын бичлэгийн дүнг үзүүлсэн хүснэгт 2-оос харахд аль ч бүсэд ханасан хүчлийн хэмжээ ерөнхийдөө адилхан байхад ханаагүй хүчлийн хэмжээ эрэгтэйчүүдийнхээс харьцангуй их байгаа нь ихээхэн онцлогтой байна.

Дүгнэлт

1. Ханасан хүчлийн хувьд говийн бүсэд оршин суугчдыг хүйсээр авч үзвэл хангайнхаас эрэгтэйчүүдийнх нь 7.03+0.12 м%, эмэгтэйчүүдийнх 6.13±0.02 мг% их байгаа нь ажиглагдлаа.

2. Харин аль ч бүсэд эрэгтэйчүүдийн цусны ийлдэст агуулагдах тосны хүчлийн хэмжээнээс эмэгтэйчүүдийн цусны ийлдэст агуулагдах ханасан тосны хүчлийн хэмжээ 0.47-1.37%-иар их, ханаагүй хүчлийнх 1.41- 3.68%-иар их байгаа нь ихээхэн сонирхол татаж байна.

Ном зүй

1. Под ред. Е.И.Чазова, А.Н.Климов ’’Дислипо- протөидемин и ишемическая болезнь сердца” Медицина 1996, с.90-96
2. А.М.Семисонова и др. \\\"Значение применение алиментарного цактора в профилактике и лечений ишемической болезни сердца” Тер. Арх. 1995, с. 14-19
3. А.Т.Аствацатурьяан, Л.В.Жаров. ”0 роли липидов в жирных кислот в патогенезе инфекционного липиды в организме животных и человека\\\" М.Науки 1984, с.1С
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаахын шинжпэх ухааны доктор, профессор Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 521
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК