Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ҮРГҮЙДЛИЙН ШАЛТГААН
( Судалгааны өгүүлэл )

Г.Баясгалан, Д.Наранбат, О.Амаржаргал, Ж.Раднаабазар

Эх нялхасын эрдэм шинжилгээний төв

 

Монгол улсын НҮЭМ-ийн Үндэсний хөтөлбөрт хүн амын тоог өсгөх нь нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлжээ. Гэтэл хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг нэгэн хүчин зүйл болох үргүйдлийн асуудал харьцангуй бага судлагдсан байна. Манай хүн амын дунд үргүйдэл нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр үзэж ирсэн бөгөөд эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал огт хөндөгдөөгүй байлаа.

Гадаадын судлаачдын мэдээгээр нийт үргүйдлийн 30-50 хувь эрэгтэйчүүдээс үүдсэн байдаг байна. Иймээс үргүйдэлтэй гэр бүлд хосуудыг хамтад нь үзлэг шинжилгээнд хамруулах нь үргүйдлийн үндсэн шалтгааныг үнэн зөв тогтоох, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Зорилго: Судалгааны гол зорилго нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн үндсэн шалтгаанууд болон зонхилон тохиолдох эмнэл зүйн хэлбэрүүдийг тогтооход оршиж байв.

Материал, арга зүй

Судалгааны материал. Тус судалгаанд 1997-2002 онуудад ЭНЭШТөвийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөх поликлиникийн үргүйдлийн кабинетад хандсан хот, хөдөөгийн 430 үргүйдэлтэй хосуудын эрэгтэйчүүдийг хамруулав. Судалгаанд оролцох эрэггэйчүүд нь:

  • Нөхөн үржихүйн насны (18-50)
  • Сүүлийн 18 cap буюу түүнээс дээш хугацаанд жирэмслэлтээс хамгаалах ямар ч арга хэрэглэлгүй тогтмол бэлгийн харьцаатай байгаад хүүхэд олоогүй
  • Эхнэртэйгээ нэг дор байнга хамт амьдардаг
  • Сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй
  • Судапгаанд оролцохыг зөвшөөрсөн байлаа.

Судалгааны аргазүй. Судалгаанд хамрагдсан эрэггэйчүүдэд ДЭМБ-аас гаргасан протоколын (1993) дагуу асуумж авч, бодит үзлэг хийхийн зэрэгцээ ДЭМБ-аас гаргасан стандарт аргачлалын (1993: 1999) дагуу үрийн шингэний шинжилгээгхүн бүрт 1 -2 удаа хийв. Мөн түүнчлэн шаардлагатай өвчтөнүүдэд үржлийн дааврууд, эр бэлгийн эсийн гадаргуу дээрхи эсрэг бие тодорхойлох, вазографи зэрэг шинжилгээг нэмэлт болгон хийлээ. Судалгааны боловсруулалтыг компьютер статистикийн "SSPS for Windows” программ ашиглаж гүйцэтгэв.

Үр дүн. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн насны хэлбэлзэл 20-50, дундаж нас 31,01 ±4,96 байлаа. Нийт 430 эрэгтэйгээс 298 (69,3%) нь анхдагч, 132 (30,7%) эрэгтэй хоёрдогч үргүйдэлтзй байлаа. Үрийн шингэний шинжилгээгээр бүх эрэгтэйчүүдийн 191 буюу 44,42 хувьд үрийн шингэний шинжилгээнд эмгэг өөрчлелттэй байв. Үүнээс 88 (20,5%) азоосперм, 50 (11,6%) олигозоосперм, 32 (7,4%) астенозосперм, 15 (3,7%), үрийн шйнгэний плазмын эмгэг 5 (1,2%) тератозоосперм тус тус тохиолдсон.

Хүснэгт 1. Үрийн шингэний шинжилгээгээр илэрсэн эмгэг өөрчлөлт

Үргүйдлийн эмнэл зүйн хэлбэрийг авч үзвэл үрийн сувгийн битүүрэл 38 (8,8%), нэмэлт булчирхайн үрэвсэл 29 (6.7%), шалтгаан тодорхойгүй олигозоосперм 27 (6,3%) зонхилон тохиолдож байна. Мөн түүнчлэн дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдлаас шалтгаантай үргүйдэл 21 (4.9%), варикоцело 14 (3,2%), шалтгаан тодорхойгүй acfenosoocnepm 14 (3,2%), шалтгаан тодорхойгүй азоосперм 13 (3.0%), төмсөгний төрөлхийн гажиг 13 (3,0%), үрийн шингэний плазмын эмгэг 12 (2,7%), төмсөгний олдмол гажиг 11 (2,5%), бэлгийн сулрал 1 (0.2 %) тус тус илэрчээ (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн онош

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 55,3 хувьд үргүйдлийн тодорхой шалтгаан илрээгүй бөгөөд энэ нь 1987 онд ДЭМБ-аас хийгдсэн судалгаатай ойролцоо байна (Тус судалгаагаар эрэгтэйчүүдийн 51.3%-д тодорхой шалтгаан илрээгүй байна). Эрэгтэйчүүдийн үргүйдэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор X2 тест ба олон хүчин зүйлийн шинжилгээг ашиглав. Хамааралтай хувьсагчаар үрийн шингэний өөрчлөлтийн авч үзсэн бөгөөд нөлөөлж болох хүчин зүйлсийг хамааралгүй хувьсагчаар авсан болно. Үргүйдэлд нөлөөлж болох хүчин зүйлс ба үргүйдлийн хамаарлыг X2 тестийг ашиглан хийхэд (Хүснэгт 4) бөөр шээсний замын үрэвсэлтөвчин, БЗХӨ, төмсөг ба төмсөгний даавар булчирхайн үрэвсэл, мэс засал, төмсөгний эвэрхий, варикоцеле, төмсөгний хэмжээ зэрэг хувьсагчид үргүйдэлтэй ач холбогдол бүхий хамааралтай гарсан (Р>0.05) бөгөөд эдгээр хүчин зүйлсийг олон хүчин зүйлсийн шинжилгээнд оруулсан болно. Олон хүчин зүйлсийн шинжилгээнд логик регрессийн аргыг хэрэглэсэн бөгөөд энэ арга нь dichtomious (хоёрхон утгатай тухайн тохиолдолд үргүйдэлтэй ба үргүйдэлгүй) хамааралтай хувьсагчид хүчин зүйлс хэрхэн нөлөөлөхийг тогтооход тохиромжтой байдаг.

Хүснэгт 4. Үргүйдэлд нөлөөлж буй хүчин зүйлс

***р<0.001; **р<0.01; *р<0.05

Манай судлагаагаар үрийн сувгийн битүүрэлт эмнэлзүйн хэлбэрүүдээс зонхилон тохиолдож байгаа билээ. Иймд үрийн сувгийн битүүрэлд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор олон хүчин зүйлийн шинжилгээг хийв. Олон хүчин зүйлсийн шинжилгээний үр дүнг харахад Төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл, төмсөгний үрэвсэл, гэмтэл, Төмсөгний хэмжээ, БЗХӨ гэсэн дөрвөн хүчин зүйлс эрэгтэйтэйчүүдийн үргүйдэлд ач холбогдол бүхий нөлөөтэй болох нь тогтоогдлоо (Хүснэгт-5). Эдгээрийн дотроос төмсөгний гэмтэл нь үргүйдэлд хүргэж болзошгүй хамгийн хүчтэй хүчин зүйл байсан бөгөөд төмсөгний гэмтэл аваагүй хүнтэй харьцуулахад төмсөгний гэмтэл авсан хүн үргүйдэлд хүрэх магадлал (Odds ratio) 3.94 дахин их байна. Нийт 118 хүн төмсөгний гэмтэл авсан бөгөөд тэдний 78 үргүйдэлтэй болсон байна.

Хүснэгт 5. Үргүйдэлд нөлөөлж буй хүчин зүйлс

байгаагүй хүмүүстэй харьцуулахад нэг талын үрэвсэл авсан хүн үргүйдэлтэй болох магадлал 2.24 дахин, хоёр талын үрэвсэл авсан хүн үргүйдэлтэй болох магадлал 5.33 дахин байлаа. Үрийн хоолойн битүүрэлд хүргэх хамгийн хүчтэй хүчин зүйлсийг тодорхойлоход БЗХӨ, төмсөгний гэмтэл, төмсөгний дайварын үрэвсэл нь статистикийн ач холбогдол бүхий нөлөөтэй байлаа. БЗХӨ нь нийт үргүйдэлд харьцангуй багаар нөлөөлж байсан боловч үрийн хоолойн битүүрэл үүсэхэд хамгмйн хүчтэй хүчин зүйл болох нь харагдлаа. Үрийн хоолойн битүүрэлтэй болох магадлал БЗХӨ тусаж байгаагүй хүмүүстэй харьцуулахад, заг хүйтнээр өвдөж байсан гэсэн түүхтэй өвчтөнүүд 5.59 дахин, бэлгийн замын бусад өвчнөөр өвчилсөн хүмүүс 7.63 дахин их байна. Мөн төмсөгний гэмтэл буюу дайвар булчирхайн үрэвсэл авч байсан хүмүүсийн үрийн хоолойн битүүрэлтэй болох магадлал 5.59 ба 3,68 байсан нь статистикийн хувьд үнэн магадлалтай байлаа.

Дүгнэлт:

Нийт эрэгтэйчүүдийн дунд үрийн сувгийн битүүрэл 38 (8.8%) нэмэлт булчирхайн үрэвсэл 29 (6,7%), шалтгаан тодорхойгүй олигозоосперм 27 (6,4%) тус тус тохиолдсон хамгийн өядөр давтамжтай байна. Үрийн шингэний шинжилгээг авч үзвэл эмчилгээний тавилан муутай азоосперм хамгийн их байсан бөгөөд ихэнх нь үрийн сувгийн битүүрлээс үүджээ. Статистик боловсруулалтын үр дүнд үрийн хоолойн битүүрэл нь бэлгийн замын халдвар, төмсөгний дайварын үрэвсэл, төмсөгний гэмтлийн түүхтэй ач холбогдлын хамааралтай байв. Олон хүчин зүйлийн аргаар үргүйдэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг тогтооход Төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл, Төмсөгний үрэвсэл, гэмтэл, Төмсөгний хэмжээ, БЗХӨ зэрэг хувьсагчид статистикийн хувьд үнэн магадлал бүхий нөлөөтэй болох нь илэрлээ. Иймд эдгээр эрсдэлтхүчин зүйлсээс сэргийлэх нь эрэгтэйчүүдийн үргүйдлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Мөнхтүвшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3918
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК