Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
Эпилепсийн уналтын бус үед ЭЭГ шинжилгээний суурь бичлэгт илрэх өөрчлөлтүүд, түүний оношийн холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Я.Эрдэнэчимэг, Д.Баасанжав

Анагаах ухааны хүрээлэн

 

Судлагдсан байдал. Мэдрэлийн эмч нарын практикт ’’унадаг”, "ухаан түр балартдаг”, "татажуналаё” гэх зовиуртай өвчтөнүүдэд өвчнийг ялган оношлох, апилепси /уналттаталт/өвчин мөн эсэх, хэрэв мөн бол түүний ямао хэлбэр /их уналт уу, -эсвэл бага уналт уу гэх мэт/ болохыг тогтоох шаардлагатай байнга тулгардаг. Үүнийг шийдэхэд их төвөгтэй. Учир нь мэдрэлийн үзлэгээр голомтолсон өөрчлөлт илрэх нь ховор учир ЭЭГ шинжилгээг оношлогоонд өргөн ашиглах нь чухал юм. Гэвч өвчтөнүүд ихэвчлэн уналтын бус үедээ л уг эмчилгээг хийлгэдэг. Эпилепсийн уналтын бус үөд гарах өөрчлөлтүүдийг судласан судлаачдын зарим судалгаанаас үзвэл: Анхдагч их уналтын бус үеийн тархины цахилгаан бичлэг.хэвийн суурь бичлэгтэй, богино пароксизм хэлбэрийн, бүх хэсгийг хамарсан спайк+ аажим долгионы бүрдэл эсвэл энэ нь гипервентиляци, гэрлийн цочрол, нойрсолтын үед илэрдэг. Хоёрдогч их уналтын бус үеийн тархииы цахилгаан бичлэгч1хэвчлэн еуурь бичлэгийн хэм удааширсан эсвэл гэнэт бүх хэсгийг хамарсан, хааяа асимметри, асинхрони аажим долгионы бүрдэл, спайк+ аажим долгион гарч ирнэ. Хэсэгчилсэн уналтын бус үеийн хэвийн долгионтой эсвэл спайк пароскизм,- спайк+ аажим долгион гарч ирнэ. Хэсэгчилсэн уналтын бус үед хэвийн долгионтой эсвэл спайк пароксизм, спайк+ аажим долгион комппекс байршилтай байдлаар тохиолдоно /Сараджишвили П.М., Геладзе Т.Ш, 1977/. Энгийн абсанс үед тархины цахилгаан бичщгт байнга тархмал байдлаар синхрони, симметри хэлбэрээр пик+ аажим долгионы бүрдэл секундэд 3 удаа гарна /Чукрова В., 1975/.

Судалгааны зорилго. Эпилепсийн уналтын бус үед ЭЭГшинжилгээнд илрэх цахилгаан потенциалын өөрчлөлт түүний оношийн холбогдлыг судлан тогтооход оршино.

Судалгааны арга зүй, ажлын хэмжээ. Уналт таталт өвчний клиникийн янз бүрийн илрэлтэй 113 өвчтөнд ЭЭГ шинжилгээг уналтын бус үед уналтын эмийг 3 хоног хэрэглээгүй байгаа нөхцөлд хийсэн. ЭЭГ шинжилгээнд 12 каналтай Японы ЭЭГ аппаратаар өвчтөнийг тусгай газардуулгатай‘хагас харанхуй өрөөнд суугаа байдалд монополяр холболтоор 12 электродоос зэрэг бичилт хийсэн. Тархины зүүн, баруун тал бөмбөлөг тус бүр дээр 6 электродыг тархины өмнөд хэсэг /Fp/, духны хэсэг /F/, төв хэсэг /С/, зулай /Р/, дагз /О/, чймархай /Т/ хэсгүүдэд тавьж аппаратын орцын хүчдэл 50мкв-оор бичлэгийг хийсэн. Тархины үйл байдлыг шинжлэхдээ тайван байдлын ЭЭГ буюу суурь бичлэгийгэхэлж хийсэн. Эпилепсийн клиникийн оношийг ДЭМБ-ын тодорхойлолтыг үндэс болгож оношлосон. Эпилепсийн клиникийн хэлбэрүүдийг олон улсын эпилепситэй тэмцэх холбоо буюу лигээс 1981 онд гаргасан уналтын* ангиллын гол зарчмыг баримталсан. Үүнд:

1. Ерөнхий уналт-таталт

-их уналт

-абсанс

2. Хэсэгчилсэн уналт таталт гэсэн гол ангиллаар ялган ЭЭГ бичлэг хийв. ЭЭГ анализыгхэвийн хэмт хэлбэлзэл (альфа, бета г.м)-ын болон мөн дельта, тета диапазоны долгионуудын амплитуд, давтамжийн шинж байдлын зэрэгцээгээр "эпилептиод" долгионууд (шовх долгион, жижиг ба том хурц долгион, шовх+ аажим долгиот бүрдэл г.м), “болзолт” эмгэг долгионууд (өндөр амплитудтай дельта, тета долгионууд) тэдгээрийн илрэлийн байдлыг анализ хийж дүгнэх маягт хэрэглэж боловсруулсан. Боловсруулалтанд экстенсив ба интенсив үзүүлэлтүүд, ялгааны статистик магадлагааны (t шалгуур ба Р коэффициентүүд) аргуудыг хэрэглэсэн.

Судалгааны дүн. Эмнэл зүйн шинж байдлаар бараг бүх өвчтөнүүд (109 тохиолдолд) их уналттай, 1 өвчтөн абсанстай, хэсэгчилсэн таталттай (тархалтгүй) өвчтөн 3 тохиолдол хамрагдав.

Хүснэгт 1. Эпилепсийн уналтын бус үед ЭЭГ-ийн суурь бичлэгийн шинж байдал

Судалгаанд хамрагдсан нийт өвчтний насны хэлбэлзэл 4-55 насны дотор байв. Хүүхэд насны ЭЭГ шинж байдал насанд хүрэгчдээс ихэзхэн ялгаатай өвөрмөц тул ЭЭГ шинж байдлыг дээрх өвчтөнүүдэд судлахдаа насыг дараах 7 бүлэгт үүнд: 4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-25 нас, 26-50 нас, 50+ гэж бүлэгчлэн бүлэг тус бүрт илрэх ЭЭГ шинж байдлуудын үзүүлэлтүүдийг эпилепсийн үндсэн эмнэл зүйн хэлбэрүүдээр тодорхойлов (Хүснэгт 1).

1.Их уналттай 109 өвчтөний ЭЭГ шинжилгээний суурь бичлэгийн үндсзн хэмүүдийн хэв шинжийг авч үзэхэд ритмийн зонхилгоогоор:

-  альфа ритм зонхилгоотой ЭЭГ нийт шинжлүүлэгчдэд 26 тохиолдол (13.3%), насны бүлгээр 1-9 насанд 2 тхл (22,2%), 10-12 насанд 1 тхл (11,1%), 13-15 насанд 2 тхл (28,6%), 16-25 насанд 8 тхл (20.5%), 26-55 насанд (15.5%) тустус байна.

- бета ритм зонхилгоотой тохиолдол нийт шинжлүүлэгчдийн 22 тохиолдолд (20.2%), тета-дельта зонхилсон ЭЭГ 30 өвчтөнд (27.5%) тус тус илэрсэн.

- "хавтгай" ЭЭГ 26-55 насны нийт 2 өвчтөний бичлэгт гарсан нь 4.4%-ийг эзэлж байна.

- дизритми 31 өвчтөнд илэрсэн нь 31.2%-ийг эзэлжээ, Ритмын зонхилгооны байдлаар дизритм голчлон тохиолдсон ба насны хувьд 4212 насанд тета, дельта аажим долгион зонхилсон бол түүнээс дээш насанд бета, альфа хэм зонхилж байв.

Альфа хэмийн далайц (амплитуд)-ын хувьд 70 мкв- оос дээш далайцтай ЭЭГ олонтаа тохиолджээ. Альфа хэмийн байгууламж алдагдсан (дөзорганизаци) тохиолдол нийт шинжлүүлэгчдийн 63.1%-д (71 тхл), альфа хэм илрээгүй тохиолдол 14.7% (16 тхл) тус тус ажиглагдав. ЭЭГ дотор зонхилох хэмийн төрөл байдлаар эпилепситэй өвчтөнүүдэд ихэнх тохиолдолд дизримт зонхилж (31.2%), дараа нь тута-дельта долгионууд зонхилон (27.5%) тохиолдож байна. Хэвийн альфа хэмт цахилгаан идэвхжлийн зонхилгоо дөнгөж 18.3%-д ажиглагдаж байгаа нь хэвийн ЭЭГ шинж байдлаас ялгагдаж байиа. Бета хэмт зонхилгоо 20.2% (22 тхл) - д илэрч, насны бүлгүүдээр ихэвчлэн 16-аас дээш насанд, тэгэхдээ 126-25 насны нийт щинжлүүлэгчдийн 17.9%, 26-55 насны бүлгийн 31.1% (14 тхл)-д тус тус ажиглагдав. Харин 4-9 насны 1 өвчтөнд бета идэвхжил зонхилсон.

Тета-дельта аажим цахилгаан идэвхжлийн зонхилгоо судалгааны насны бүлгүүдээр 26-5i5-aac IQ- 12 насны онцлогтой холбоотой ЭЭГ шинж гэж үзэх үндэстэй бол 13-аас дээш насанд зонхилох нь насны хэвийн шинж байдлын илэрлээс ялгаатай өөрчлөлт гэж үзэх үндэстэй. ЭЭГ-ийн шинж байдал дизрит хэв маягтай болох нь ихэвчлэн 16'насны бүлгүүдэд 30-40 тохиолдолд ажиглагдав. Үүнээс үзвэл дизритмийг (хэм алдагдлыг) эпилепсийн хөгжлийн олон жилийн явцад тархины үйл байдлын өөрчлөлтийн ЭЭГ дахь нэг үндсэн илрэл гэж үзэх үндэстэй байна. “Хавтгай” (илэрхий нам амплитудтай) ЭЭГ эпилепсийн үед 26 хүртэлх насандтохиолдоогүй нь нэг онцлог үзүүлэлт гэж үзэж болох талтай байна. Альфа зонхилгоотой ЭЭГ дотор түүний давтамжуудын (8-13 гц) тохиолдлын хувиас үзэхэд ихэвчлэн түүний доод давтамж (8-9 гц} тохиолддог онцлогтой байна. Энэ нь ялангуяа 4-12 насанд 8 гц 100% тохиолдолд, 13-аас дээш насны бүлгүүдэд 8 гц бараг хагаст нт ийм илэрч байгаа нь альфа-идэвхжлийн давтамжийн цөөрөлт эпилепсийн үед олонтаэ тохиолддог ЭЭГ шинжүүдийн нэг болох нь илрэв.

Альфа идэвхжлийн амплитудын шинж байдал нь өндөрдүү байх хандлагатай байна. үүнд 70 мкв-оос дээш дундаж амплитудтай байх нь альфа зоихилгоотой ЭЭГ дотор 40% орчмыг эзэлж байна. Бета-цахилгаан идэвхжилийн зонхилгоотой 22 тохиолдлын 7 нь (31.0%) нь харьцангуй цөөн давтамжтай, 15 нь (68%) олон давтамжтай бета- идэвхжил байлаа. Уүнээс үзвэл өндөр давтамжтай бөта-идэвхжил 2 дахин олонтаа тохиолдож байна. Нийт эпилепситэй өвчтөнүүдийн бараг тал хувьд нь бөта идэвхжил ЭЭГ-ийн зонхилох долгионуудтай холилдон дээр нь давхцах хэлбэрээр илрэв (48.6%). Бета цахилгаан идэвхжил их сул илрэлтэй буюу илрээгүй тохиолдол 6 өвчтөнд (5.5%) ажиглагдав. Тэгэхдээ тэр нь 16 наснаас дээш насны өвчтөнүүдэд илрэв, Энэ нь эпилепситэй зарим өвчтөнүүдэд илрэх тархины үйл байдлын нэг илрэл байж болох талтай. Тархины бүсүүдээр илрэх ЭЭГ-ийн бүсийн ялгаа бүдгэрсэн буюу илрээгүй тохиолдол бараг бүх өвчтөнд (108) ажиглагдав.

2.Абсанстай 6а хэсэгчилсэн таталттай өвчтөнүүдийн ЭЭГ суурь бичлэгийн үндсэн хэмүүдийн шинж байдал: Энэ бүлэгт нийтдээ 4 өвчтөн үүнээс абсанстай-1, хэсэгчилсэн таталттай-3 өвчтөн тус тус хамрагдав. Абсанстай 1 тохиолдлын суурь бичлэгт альфа- идэвхжил зонхилсон, тэр нь 10 гц давтамжтай, бөта идэвхжил үгүй, бүсийн ялгаа илрээгүй, өөрөөр хэлбэл үндсэн суурь ЭЭГ хэвийн шинж байдалтай ойролцоо байв. Хэсэгчилсэн таталттай 3 өвчтөний суурь ЭЭГ дотор бүгдэд нь “эмгэг" төрхийн ЭЭГ (тета-дельта идэвхжилийн зонхилгоо, дизритм) илэрсэн нь тархинд органик өөрчлөлт байгааг эмнэлзүйтэй хослон батлах үндэслэл өгч байна.

Дээр бид ЭЭГ -ийн суурь бичлэгт илэрсэн үндсэн хэмүүдийн өөрчлөлтийн шинж байдлыг өгүүлсэн бол доор ЭЭГ дотор илрэх “эмгэг" долгионуудын тохиолдлын хэмжээг тодорхойлсон дүнг өгүүлнэ. Эпилепситэй өвчтөнүүдийн уналтын бус үеийн ЭЭГ- ийн суурь бичлэгт илрэх “эмгэг” цахилгаан идэвхжилийг дараах 2 бүлэгт төрөлжүүлэн авч үзлээ. Үүнд:

а).  “Эпилептиод" буюу өвөрмөц өөрчлөлт-энэ бүлэгт долгионуудын дараах хэлбэрүүдийг том хурц долгион, том, жижиг спайк, пик (шовх долгион), спайк+аажим долгион бүрдэлт (комплөкс), пароксизм долгионууд, хурцавтар оройтой альфа-давтамжийн долгионууд, гилсаритм зэргийг хамарсан.

б).  Өвөрмөц бус ЭЭГ өөрчлөлт (эмгэг долгион). Энэ бүлэгг 35-40 мкв амплитудтай аажим долгион, байнгын тета, дельта долгион, хэмийн давтамж илэрхий тогтворгүй болох, асинхрони хэлбэлзэл, 2 тал бөмбөлөгт долгионуудын асимметри, хэмүүдийн байгууламжийн алдагдал буюу хэмийн дезорганизаци, түүний хөнгөн, дунд, илэрхий илэрлүүдийг хамарсан. Дээрхи 2 төрлийн “эмгэг” долгионуудын тохиолдлын хэмжээг уналтын үндсэн 3 хэлбэр, насны бүлгүүдээр .судалж тогтоосон дүнг дараах хүснэгтэд харуулав (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Эпилепсийн уналтын бус үөд ЭЭГ-ийн суурь бичлэгг илрэх “Эпилөптиод” ба өвөрмөц бус ЭЭГ өөрчлөлтүүдийг уналтын үндсэн хэлбэр насаар ангилан судалсан дүн

Хүснэгтэд харуулснаар өвөрмөц “элилелтиод’ долгионы төрлүүд дотроос том хурц.долгиои харьцангуй олонтаа илэрч байна (33%). Түүний бусад хэлбэрүүд нь 11-13%-ийн дотор тохиолдов. Насны бүлгүүдээр том хурц долгион 4-15 насны хүрээний бүлгүүдэд харьцангуй олонтаа (42-46% тохиолдолд) ажиглагдаж байна. "Эпилөптиoд"  долгионы бусад хэлбэрээс “спайк+аажим долгион” бүрдэл 4-25 насны бүлгүүдэд харьцангуй олонтаа (22-44%) ажиглагдав. Пароксизм долгионууд 4-15 насанд харьцангуй олонтаа (11-44%) илрэв. “Слайк+ аажим долгион” бүрдэл ба пароксизм долгионууд 4-9 насанд хамгийн олонтаа (44%) ажиглагдсаныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өвермец бус ЭЭГ өөрчлөлтийн бүтцээс хамгийн олонтаа ажиглагддаг өөрчлөлт шинжлүүлэгчдийн 80% орчим илрэв. Дараа нь байнгын тархмал тета, дельфа долгион (27.5%), хэмийн давтамжийн өөрчлөлт (17%), 1 тал бөмбөлөгт асимметри (9.2%) зэрэг шинжүүд илэрч байна. Насны бүлгээрбайнгын тогтмол тархмал тета- долгион 4-12 насны бүлгүүдэд 44% (4-9 нас). 66% (IQ-10 нас) тохиолдолд ажиглагдсан ньтухайн насны ЭЭГ онцлогтой бас холбоотой юм. Гэвч ийм тета долгионууд хэт байнгын өндөр амплитудтай, хавсарсан тохиолдолд <:эмгэг:’ шиижийн "тета” гэж үзэх үндэслзлтэй. Өвөрмөц бус ЭЭГ өөрчлөлтүүдийн ихэнх бүрэлдэхүүний долгион шинжүүд судалгааны насны, бага насны бүлгүүдэд харьцангуй олонтаа ажиглагдаж байна.

Эпилепсийн абанс, хэсэгчилсэн таталттай цөөхөн тохиолдол судалгаанд хамрагдсан тул дээрхи хэлбэрүүдээр гарах ЭЭГ өөрчлөлтийн хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй байв. Эпилепсийн уналтын бус үед ЭЭГ шинжилгээний суурь бичлэгт илрэх өөрчлөлтүүдийг дээрхи 2 бүлэгт авч үзсэнээр, үндсэн хэмүүдийн шинж байдлыи өөрчлөлт, өвөрмөц “эпилептиод” ба өвөрмөц бус “эмгэг” долгкарн гэж ангилан үзэх үндэслэлтэй байна.

  • Үндсэн хэмүүдийн шинж байдлын өвөрмөц бус өөрчлөлтөд дараах өөрчлөлтүүдийг оруулав. Үүнд: дизритм, ЭЭГ дотор зонхилох хэмийн өөрчлөлт, альфа- давтамжийн цөөрөлт, амплитудын хэвийн хэмжээний өөрчлөлт (амплитуд өндөрсөх), тархины бүсүүдийн долгионы хэвийн ялгаа өөрчлөгдөх зэрэг өөрчлелтүүд, ‘эмгэг" аажим долгионууд (ЭЭГ дотор зонхилох буюу хааяа илрэх гэх мэт) илрэх, ЭЭГ-ийн хэмтдолгионуудын байгууламж алдагдах (дезорганизаци), хувьсамтгай давтамж илрэх, асимметри, асинхрони долгион илрэх зэргийг тус тус оруулав.
  • Өвөрмөц “эпилептиод" өөрчлөлт-том хурц долгион, том, жижиг слайк-, пик, (шовх долгион), спайк+аажим долгион бүрдэл, лароксизм долгионууд, хурцавтар оройтой альфа-давтамжийн долгионууд, гилсаритм зэргийг оруулав.

Дүгнэлт:

1.Элилепсийн уналтын бус үед ЭЭГ шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг 2 үндсэн бүлэгт ангилж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

а). Өвөрмөц бус ЭЭГ өөрчлөлт-тета, дельта долгион илэрхий ихсэх, асинхрони, асимметри. давтамж тогтворгүй болох, дезорганизаци, дизритм илрэх, долгиоиуудын бүсийн ялгаа өөрчлөгдөх.

б). Өвөрмөц “эпилептиоди долгионууд-том хурц долгион, том, жижиг слайк, жижиг ликүүд, спайк+аажим долгион бүрдэл, пароксизм долгионууд, гилсаритм, хурцавтар оройтой өндөр амплитудтай-альфа долгионууд г.м

2. Эпилепситэй өвчтөнүүдийн ЭЭГ шивжилгээнд “өвөрмөц бус’1 өөрчлөлт бараг бүх өвчтөнд илэрч байна. Экэхүү еөрчлелт нь эпилелсийн үед тархины үйл байдал ихээхэн өөрчлөгддөгийг нотолж байна.

3. Өвөрмөц “эпилептиод” долгионууд нийт шинжлүүлэгчдийн дотор ЭЭГ-ийн шинжилгээний суурь бичлэгт 19.5% (22 тохиолдол), үйл сорилд шинээр 13 тохиолдол (11.5%) нийтдээ 30%-д илэрч байна.

4. Эпилепси гэдэг оношийг ЭЭГ өөрчлөлтүүдийг эмнэлзүйтэй хослуулан түүнийг батлахад нэмэгдэл нотолгоо болгох оношлогооны ач холбогдолтой.

5. Эпилепсийн уналтын бус үед илрэх ЭЭГ өөрчлөлтүүдийн илрэл өвчтөнүүдийн насны байдалтай буюу тархины онтогенезын хөгжлийн үе шаттай зохих холбоотой байна. Үүнд, 4-15 насанд ЭЭГ өөрчлөлтүүд харьцангуй илүү тод илрэлтэй бол 16 наснаас дээш ' насны ыүлгүүдэд тэр нь аажмаар сулрах ерөнхий хандлагатай байна. Энэ-нь тархины хөгжил боловсорч гүйцэх тутам тархины физиологийн үйл байдал сайжирч тархины нейронуудын үйл зохистой болж байгаатай холбоотой.

6. Тархины үйл байдлын өөрчлөлтүүдийг өдөөр хэмт гэрлийн цочрол гипервентиляци сорилууд суурь бичлэгт илрээгүй өөрчлөлтүүдийг ЭЭГ бичлэгт илрүүлэх зохих ач холбогдолтой байна. Хэмт гэрлийн цөөн (5 гц), дунд (10, 14 гц), олон (20 гц) давтамжийн жирэлзэх цочролоор нөлөөлехөд түүнийг дагах урвалын байдлаар эпилепситэй бвчтөнүүдэд тархины үйлийн “тогтворгүй ба урвалт” чанар суларч буурдаг болох нь тогтоогдсон. Харин гипервентиляцын сорилд “элилептиод” долгион илрүүлэх талаар харьцангүй илүү өвөрмөц ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Громов С.А “Реаблитация больных\\\" 1978
2. Демиденко “Поздняя эпилепсия” автореферат диссерт. Доктора мед. Наук М.1971
3. Жирмунская Е.А, Россынский О.Г “Простой способ количественного анализа электроэнце- фалограмм” Журнал невропат. И лсихиатр. Имени С.С.Корсакова 1971.4.490
4. Карлов В.А, нЭлилепсия” 1990 с.54, 1992, 214
5. Лейбович Ф.А. Френкель Г.М, Сюндкова З.Д, Корчинская Е.И “Возрастная динамика количественных изменений различных характеристик электро- активности головного мозга” Журнал невропат и психиатр им. С.С.Корсакова 1&73А544
6. Сараджишвили П.М Геладзө Г.Ш “Эпилепсия” 1977 с.110-113
7. Терминологический словарь по элилелсии Всемирная организация здравохранения Женева, 1975
8. Фарберь Д.А, Алферова В.В “Электро- энцефалограмма детей и лодростков“ М.Педагогика. 1976
9. Чухрова В.А “Сосудистые заболевания нервной системы” М.1975, с.184-198
10. Ричард Эллитон “Epilepsy”, 1992
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2585
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК