Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 1(123)
Хэвлийн хөндийн эрхтний мэс заслын зарим хурц эмгэгийн ердийн рентген оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Р.Пүрэв, Т.Пүрэвжав, С.Ганзориг, Д.Болормаа

Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг Улсын клиникийн төв эмнэлэг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Анагаах ухааны их сургууль

 

Хэвлийн хөндийн эрхтний мэс заслын хурц эмгэгийн оношлогоо нэлээд төвөгтэй байдаг талаар судлаачид /1-13/ тэмдэглэж байна. Хэвлийн хөндийн хурц эмгэгийг оношлоход шинжлүүлэгчийг хажуугаар байрлуулан рентген харалт хийх нь оношлогооны өндөр ач холбогдолтой байдаг /10/. Ходоод ба дээд гэдэсний цооролтын уед өрцний төвгөрийн дор хий тодорхойлогдоно /3/. Мухар олгойн хурц үрэвслийн үед мухар гэдсэнд хий ба шингэний түвшин тодорхойлогдож, тэр талын m.psoas тод ялгаран харагддаггүй /12/. Нарийн гэдэсний түгжрэлийн үед нарийн гэдэсний гогцоонуудад хий арка шинж тэмдэг, Клойберийн аяганцарууд илэрдэг/6.12/. Хэвлийн хөндийн эрхтний мэс заслын хурц эмгэгийн рентген оношлогооны талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил манай оронд алга байна.

Судалгааны зорилго нь: Хэвлийн хөндийн эрхтний мэс заслын зарим хурц эмгэгийн ердийн рентген шинж тэмдгүүдийг тодорхойлоход оршино.

Судалгааны аргачлал: Бид 1999-2002 онуудад П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Улсыи клиникийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн рентген тасаг ба кабинетуудад /ходоод, дээд гэдэсний цооролт, мухар олгойн хурц үрэвсэл, нарийн ба бүдүүн гэдэсний түгжрэл гэсэн оношлогдсон 172 өвчтөний рентген шинж тэмдгүүдэд дүгнэлт хийсэн. Шинжлүүлэгчдэд клиник, лаборатори, хэт авиан шинжилгээнүүд ба мэс ажилбараар оношийг баталсан. Рентген шинжилгээг Хитачи фирмийн Медикс-130 маркийн телевизийн системтэй рентген аппарат, Орос улсын рентген-30 аппаратаар гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан.

Судалгааны үр дүн, хэлцэмж; Бид ходоод, дээд гэдэсний цооролт-21, мухар олгойн хурц үрэвсэл-94. нарийн гэдэсний түгжрэл-38, бүдүүн гэдэсний түгжрэл-18 тохиолдлуудад судалгаа хийлээ. Хүснэгт 1-ээс үзэхэд ходоод, дээд гэдэсний шархлаа цоорох үед хэвлийн хөндийд чөлөөт хий тодорхойлогдох, ходоодонд хий ба шингэний түвшин тодрох, өрцний хөдөлгөөн хязгаарлагдмал болох, хэвлийн хөндийд чөлөөт шингэн илрэх, хурц мухар олгойн үрэвслийн үед мухар гэдэсний гогцоонд хий ба шингэний түвшин илрэх, нарийн гэдэсний гогцоонуудад хөндлөн хил хязгаар тод жигд шингэний тувшин тодорхойлогдох, бага таазны хөндийн нарийн гэдэсний гогцоонуудад хий ба арка шинжтэмдгүүд илрэх, нарийн гэдэсний түгжрэлийн үед нарийн гэдэсний хөндий өргөсөх, нарийн гэдэсний гогцоонуудад хөндлөн хил хязгаар тод шингэний түвшин тодорхойлогдох, бүдүүн гэдэсний түгжрэлийн үбд бүдүүн гэдсэнд хөндлөн хил хязгаар тод шингэний түвшин тодорхойлогдох, бүдүүн гэдэсний хөндий өргөсөж, нилээд хий хуримтлагдах шинжүүд тус тус илэрч буй нь статистикийн үнэн магадлалтай байна /Р<0.001/. Ходоод ба дээд гэдэсний цооролтын үед 71.4%±10.1-д хэвлийн хөндийд хий тодорхойлогдож буй нь В.А.Милославскийн /1972/ дүгнэлттэй тохирч байна. Мухар олгойн хурц үрэвслийн үед 87.2%±3.5-д мухар гэдсэнд хий ба шингэний түвшин тодорч байгаа нь P.Lee /1976/-ийн судалгаатай ойролцоо байна. Нарийн гэдэсний түгжрэлийн үед 73.7%±7.1-д хэвлийн доод хэсгийн нарийн гэдэсний гогцоонуудад хий ба арка шинж тэмдгүүд илэрч байгаа нь B.Surart, G. Beger /1976/ нарын дүгнэлттэй дүйж байна. Бүдүүн гэдэсний түгжрэлийн үед 89.5%±7.2-д бүдүүн гэдсэнд хөндлөн тод хил хязгаартай шингэний түвшин илэрч буй нь В.И.Петров /1964/., B.Lee /1976/-н дүгнэлтээс их байна.

Хүснэгт 1. Хэвлийн хөндийн эрхтний мэ6 заслын зарим хурц эмгэгийн өрдийн рентген оношлогоогоор илрэх шинж тэмдгүүд

Дүгнэлт

  1. Ходоод ба дээд гэдэсний цооролтын үөд 71.4%±10.1-д хэвлийн хөндийд хий тодорхойлогдох, 85.7%±7.8-д ходоодонд хий ба шингэний түвшин тодорхойлогдох шинжтэмдгүүд давамгайлж илэрдгийг тогтоов.
  2. Мухар олгойн хурц үрэвслийн үед 78.7%±4.2-д бага аарцагийн хөндийн нарийн гэдэсний гогцоонуудад хий ба жижиг арка шинжтэмдгүүд, 86.2%±3.6-д нарийн гэдэсний гогцоонуудад хөндлөн хил хязгаар тод шингэний түвшин тодорхойлогдох, 87.2%±3.5-д мухар гэдсэнд хий ба шингэний түвшин илрэх рентген шинж тэмдгүүд илэрч байна.
  3. Нарийн гэдэсний түгжрэлийн үед 76.3%±6.1-д нарийн гэдэсний гогцоонуудад хөндлөн тод хил хязгаартай шингэний түвшин тодорхойлогдох, 81.6%±6.3-д нарийн гэдэсний гогцоонууд өргөсөх шинж тэмдгүүд давамгайлдгийг илрүүлэв,
  4. Бүдүүн гэдэсний түгжрэлийн үед 89.5%±7.2-д бүдүүн гэдэсний гогцоонуудад хөндлөн тод хил хязгаартай шингэний түвшин илэрч байна.
Ном зүй

1. Колерова Н.В Рентгенодиагностика нарушений брыжеечного кровообращения. -Дис.канд. -М.,-1967.
2. Луценко С.М. -Хирургия. -1963,-9.-с.66-72.
3. Маят В.С.-Клин.мед.-1976.-1.-с. 134-140.
4. Милославский В.А. Рентгенодиагностика прободных гастродуоденальных язв. -Дис.канд. -М., - 1972.
5. Мыш Г.Д., Кулик Ю.Я., Ладыгин В.И. -Сов.мед.- 1975.-8.-c. 115-118
6. Петров В.И, Клинико-рентгөнологичөская диагностика кишечной непроходимости. -М., -1964.
7. Симонян К.С. -Перитонит. -М., -1971.
8. Хомутова А.П. Клинико-рентгенологическая диагностика стадий развития острой механической непроходимости тонкой кишки. -Дис.докт. -Л.( -1968.
9. Щербатенко М.К., Береаснева Э.А. Иеотложная рентгенодиагностика острых заболеваний и повреждений органов брюшной полости. -Медицина. - 1977.-с.71-177
10. Dombrowski N.. Vielhauer Е. -Internist /Berl/, - 1972.Bd 13. p.231-246.
11. Frimann-Dahl J. Roentgen examinations in Acute Abdominal Diseases. Springfield. -1960.
12. Lee P. -Brit.J. Sung. -1976.v.63.p.763-766 .
13. SurartB., MegerG. -Radiologe. -1974.Bd.14.-p.1-57.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1403
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК