Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Үргүйдлийн эмчилгээнд эр бэлгийн эсийг угааж умайд суулгасны үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэдмаа1, Д.Наранбат1, Д.Энх-Оюун1, Б.Жав2, Ж.Раднаабазар1

1ЭНЭШТ, 2ЭМШУИС

 
Абстракт

Objective: To evaluate intrauterine insemination results and identify prognostic factors for the treatment outcome.

Materials and methods: This is prospective ongoing study in research department, MCHRC and 28 infertile couples were participated. All couples were received the infertilitytreatment according to clinical protocols which developed by research team. For sperm preparation, “swim up” techniques were used. Clinical pregnancy was defined as a positive urine pregnancy test and followed by transabdominal ultrasonographic visualization of a gestational sac.

Results: The overall pregnancy rate was 1.3 % and pregnancy rate was higher in patients with good number of motile spermatozoa after sperm washing. The postwash total sperm count and number of IUI treatment cycles were major factors affecting the treatment result. The indication does not play a major role in predicting the chance of pregnancy.

Conclusion. Based on above study, it can be concluded that IUI is a first line treatment for subfertile couples when proper patient selection was done.

Key words: infertility, intrauterine insemination, sperm, clomephene, pregnancy
Pp.46-48, Tables 3, References

Удиртгал. Эр бэлгийн эсийг угааж умайн хөндийд суулгах аргыг үргүйдлийн эмчилгээнд цөөнгүй заалтаар хийж ирсэн байна. Анх энэ аргаар умайн хөндийд шууд суулгаж байсан бол 1986 оноос боловсронгуй болгож үрийн шингэнийг угаах олон аргуудыг хэрэглэж эхэлсэн. Сүүлийн үед нөхөн үржихүйд туслах техник, технологууд нэвтэрснээр өндгөвчийн үйл ажиллагааг сэдээх үр дүнтэй аргууд гарсантай холбоотойгоор энэхүү ажилбарыг эргэж пракикт өргөнөөр хэрэглэх болжээ. Энэ аргын давуу тал нь умайн хүзүүний сувгаар эр бэлгийн эсийн явах замыг богиносгох хамгийн энгийн, хямд арга бөгөөд жирэмслэсэн тохиолдолд жирэмслэлт, төрөлтийн хүндрэл хэвийн жирэмсэнтэй ижил явагддагаараа онцлог юм. Иймд энэ арга нь нөхөн үржихүйд туслах нарийн арга технологи хөгжөөгүй манай оронд гарцаагүй хийж эхлэх шаардлагатай байна.

Энэ ажилбарын үед үрийн шингэнийг угааж хамгийн сайн хөдөлгөөнтэй эсүүдийг ялган авч умайн хөндийд шууд суулгах бөгөөд үр дүн нь өндгөн эсийн гадагшлалт, үргүйдлийн шалтгаан болон бусад хүчин зүйлүүдээс их шалтгаална.

Сүүлийн үеийн судлаачдын мэдээлэлд энэ эмчилгээний үр дүнг эмэгтэйн нас (Kecl et al; 1998), эр бэлгийн эсийн тоотой (Pasqualatto EB et al, 2005) харьцуулж үзсэн судалгаанууд элбэг байгаа боловч уг эмчилгээг хийх заалттай нь харьцуулж үзсэн судалгаанууд ховор байна. Бид энэ эмчилгээг практикт нэвтрүүлээд хэдий 2 жил болж байгаа ч эмчилгээний үр дүн тийм ч өндөр хувьтай биш байна. Үүнд олон хүчин зүйлс, тухайлбал өвчтний сонголт, үрийн шингэний угаалт, ажилбарт хэрэглэж буй гуурмс зэрэг нөлөөлж байж болох талтай.

Судалгааны зорилго. Бидний судалгааны зорилго нь уг эмчилгээний үр дүнг эмчилгээний заалт болон бусад эмнэл зүйн үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэх, эмчилгээний үр дүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг илрүүлэхэд оршиж байлаа.

Судалгааны зорилт:

  1. Эр сэлгийн эсийг угааж умайн хөндийд суулгах эмчилгээг нэвтрүүлэх
  2. Эмчилгээний аргыг практикт шалган үзэж эмчилгээний үр дүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх зорилтууд тавьж ажиллаа.

Судалгааны материал арга зүй. Бидний судалгаанд ЭНЭШТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх поликлиникээр 2006 оны 4 сараас 2007 оны 9 сарыг хүртэл үргүйдлийн учир үйлчлүүлсэн 28 эмэгтэй хамрагдсан болно. Бид судалгаандаа анх удаа уг эмчилгээг хийлгэж байгаа эмэгтэйчүүдийг сонгон авч эмчилгээний үр дүнг хосуудын нас, суулгасан үрийн шингэний хэмжээ, эр бэлгийн эсийн тоо, үргүйдлийн шалтгаан, өндгөвчийн сэдээлтийн үр дүнтэй харьцуулан судаллаа. Эдгээр эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан, нөхрийн үрийн шингэний үзүүлэлт, үр дамжуулах хоолойн байдал, дааврын шинжилгээний үзүүлэлтүүдийг харгалзан сонгон авч өөрсдийн боловсруулсан эмчилгээний протоколын дагуу өндгөвчийн сэдээлтийг кломифенцитрат(50, 100, 150)-аар хийлээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийгн үргүйдлийн шалтгаанаар нь 4 бүлэгт (нэг талын үрийн хоолой битүүрэлтэй, үрийн шингэн өөрчлөлттэй, шалтгаан тодорхой бус, архаг ановуляцтай) хувааж эмчилгээний үр дүнг бүлэг тус бүрээр тооцсон болно. Өндгөн эсийн хяналтыг үтрээний мэдрүүлэг бүхий эхо-г шар биежүүлэгч дааврын пикийг илрүүлэх шээсний сорилтой хавсруулан давамгайлсан фолликулын диаметер 18-20мм болоход хорионы гонадотропинийг 5000-10.000 нэгжээр булчинд тарьж өндгөн эсийн гадагшлалтыг сэдээснээс хойш угаасан үрийн шингэнийг 24-36 цагийн дотор умайд "Wallace" болон "Том Кат" гуурсны тусламжтайгаар суулгасан болно. Угаасан үрийн шингэнийг суулгахаас 30 минутын өмнө үтрээнд мезопростол (50-100мкгр) хийсэн болно.

Эр бэлгийн эсийг угаах. Үрийн шингэнийг өндгөн эсийн диаметер 18-22 мм хүрсэн өдөр нөхрөөс нь авч термостат-д 20 минут шингэртэл байлгасны дараа үрийн шингэний хэмжээ, өтгөрүүлэгч хөдөлгөөн сайтай эсүүдийн хувийг тодорхойлсон болно. Үүний дараа үрийн шингэнд "Pure Sperm" болон физиологийн уусмалаар шингэлэн 100-200 герц бүхий ценрифугт 10 минут эргүүлсний дараа супернатантыг авч дахин угааж бэлдсэн болно.

Статистик боловсруулалт. Судалгааны материалыг урьдчилан боловсруулсан асуумжийн дагуу цуглуулж SPSS 11.5 програмд оруулж боловсруулалтыг хийлээ. 2х2 хүснэгт болон Пеарсоны хамаарлыг бүлгүүдийн хоорондын ялгааг харуулахад ашиглав.

Судалгааны үр дүн. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдэд нийтдээ 61 цикл эмчилгээ хийснээс жирэмсэлтийн ерөнхий хувь нэг циклд 1,3 % байна.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас нь 31.8±4.7, эрэгтэйчүүдийнх 34.3±5.9 байлаа. Үргүйдлийн дундаж хугацаа 38.4±26.4 сар байлаа.

Жирэмслэсэн байдлыг үргүйдлийн шалтгаанаар нь харьцуулж (Хүснэгт 1) үзэхэд шалтгаан тодорхой биш үргүйдлийн үед жирэмслэх хувь өндөр байх хандлагатай байгаа боловч энэ нь бүлгүүдийн хооронд харьцуулахад статистикийн магадлалгүй байна.

Хүснэгт 1

Жирэмслэсэн эмэгтэйчүүдэд суулгасан үрийн шингэний үзүүлэлтийг харьцуулж үзэхэд үрийн шингэн хэвийн гэсэн үед 3 (10,7%) эмэгтэй жирэмсэлсэн нь үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо энэ эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг болохыг харуулж байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2.

 

 

 

 

 

Үргүйдэлд эмэгтэйн насны үзүүлэлт чухал нөлөө үзүүлдэг бөгөөд судалгаанд хамрагдсан ихэнх эмэгтэйчүүд гучаас дээш настай байв. Иймд жирэмслэлтийн хувийг гэр бүлийн хосуудын настай харьцуулж үзэн Хүснэгт 3-т харуулав.

Хүснэгт 3.

Гэр бүлийн хосуудын нас нь бүлгүүдийн хооронд статистикийн ялгаагүй байгаа нь хүснэгт -3 аас харагдаж байна.

Хэлцэмж. Энэ судалгааны үр дүнгээс харахад эр бэлгийн эсийг угааж умайн хөндийд суулгах эмчилгээний үр дүнд угааж буй эр бэлгийн эсийн тоо чухал хүчин зүйл болох нь харагдлаа. Харин гэр бүлийн хосуудын нас, үргүйдлийн шалтгаан зэрэг нь эмчилгээний үр дүнд статистик магадлалтайгаар нөлөөлж чадахгүй байна. Хэдийгээр бидний судалгаанд цөөн гэр бүл хамрагдсан ч гэсэн бидний судалгааны үр дүн бусад судлаачдын мэдээлэлтэй дүйх хандлагатай байна (Campana et al, & Frederick et al, 2004). Үргүйдлийн эмчилгээ нь анагаах ухааны нэгэн хүндрэлтэй байгаа асуудлуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд судлаачдын  анхаарлыг ихээр татаж байгаа юм. Иймд бид эр бэлгийн эсийг угааж умайн хөндийд суулгах ажилбарыг клиникийн практикт нэвтрүүлээд байна. Энэ арга нь манай оронд энгийн бөгөөд өвчтнөө зөв сонгож мөчлөгийн хугацаанд нь тохируулан хийвэл үр дүн өндөртэй арга юм.

Бидний судалгаагаар энэ аргын үр дүн нь 1.3 хувьтай байгаа нь бусад судлаачдынхтай харьцуулахад харьцангуй бага байна (Aboulghar MA,Mansour RT et al; 2003). Гэхдээ жирэмслэлтийн хувийг бусад судлаачидтай шууд харьцуулахад өвчтөний сонголт, өндгөвчийн сэдээлт, үрийн шингэн угааж байгаа аргууд нь биднийхээс өөр байсан тул харьцангуй өөр дүн ажиглагдсан байж болох юм. Ялангуяа манай орны нөхцөлд уг ажилбарыг хийхэд орчин нөхцөл бүрдээгүй, үрийн шингэн угаах зориулалтын лаборатори байхгүй, умайн зориулалтын гуурс байхгүй байгаа нь эмчилгээний үр дүнд нөлөөлж байна.

Эмчилгээний үр дүнд үрийн шингэний үзүүлэлтүүд нөлөө үзүүлдэгийг урьд хийгдсэн судалгаануудад (Dicky RP etal, 1992) тодорхой заасан байсан бөгөөд бидний судалгаа ч үүнийг баталж байна. Үргүйдлийн шалтгаанаар эмчилгээний үр дүнг харьцуулахад андрологийн шалтгаан ба бусад шалтгаануудын хооронд статистик магадлалтай ялгаа харагдахгүй байгаа нь суулгаж буй үрийн шингэн дэх сайн хөдөлгөөн бүхий эр бэлгийн эсийн тоо нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлөх гол хүчин зүйл гэж үзэж болохоор байна.

Хосуудын насны байдлыг авч үзэхэд энэ нь бидний судалгаагаар эмчилгээний үр дүнг тодорхойлогч хүчин зүйл гэхээргүй байгаа нь бусад судлаачдаас (Corsan et al; Mathie et al) зөрж байна. Гэхдээ бидний судалгаанд голдуу гуч гаруй насны хүмүүс хамрагдсан болохоор насны нөлөөний ялгааг харуулах боломжгүй байсан байж болох юм. Эндээс харахад манай оронд гэр бүлийн үргүйдлийн улмаас харьцангуй орой эмнэлэгт хандаж байгаа нь үргүйдлийн бас нэг хүчин зүйл болох насны факторыг нэмэгдүүлснээс эмчилгээний үр дүн харьцангуй бага байхад хүргэсэн байж болох талтай.

Үргүйдлийн шатгаануудыг авч үзэхэд шалтгаан тодорхойгүй болон өндгөвчийн гаралтай үргүйдлийн үед эмчилгээний үр дүн өндөр байх хандлагатай байгаа нь түрүүчийн ижил төрлийн судалгаануудын дүнтэй тохирч байгаа юм.

Бид дунджаар нэг хүнд 2-3 цикл эмчилгээ хийсэн бөгөөд жирэмсэлсэн хүмүүсийн 75% нь 2-3 дахь циклд жирэмслэсэн байлаа.

Сүүлийн үед зарим нэг судлаачид (Samuel et.al, 2001) мезопростол хэрэглэсэн протоколыг хэрэглэж байгаа бөгөөд үүнийг бид судалгаандаа шалгаж үзсэн болно. Бидний судалгаагаар энэ нь умайн базлалтыг нэмэгдүүлэх замаар эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлж буй нь ажиглагдлаа. Гэхдээ бид мезопростолыг 100 микгограмаар хэрэглэсэн бөгөөд энэ нь бусад судлаачдын дүнтэй харьцуулахад эмчилгээний үр дүнд онцын ач холбогдол бүхий зөрүү ажиглагдахгүй байна. Иймд мезопростолын тун эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүй байгаа байж болох боловч үүнийг цаашдын судалгаагаар батлах нь зүйтэй. Мөн түүнчлэн энэ аргаар жирэмслэсэн архаг ановуляцтай хоёр эмэгтэй жирэмсний тест эерэг гарсны дараа аяндаа зулбасан нь архаг ановуляцын үед өндгөвчийн сэдээлтийг мөчлөгийн хоёрдугаар фазыг дэмжих эмчилгээтэй хавсарч хийгээгүйгээс улбаатай байж болох юм (Hannoun A et.al., 1998)

Энэхүү судалгаа нь одоо ч үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд өөрсдийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн эмчилгээний болон үрийн шингэн угаах аргуудаа орчин үеийн аргуудаар баяжуулан эмчилгээний үр дүнг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Судалгааны үр дүнг сайжруулахад бас нэг чухал хүчин зүйл бол эмчилгээ хийх орчин нөхцлийг, цаашилбал хууль эрх зүйн орчинг ч бас анхааран үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

Дүгнэлт: Дээрх судалгааны ажилд үндэслэн дараах дүгнэлүүдийг хийж байна.

  1. Эр бэлгийн эсийг угааж умайн хөндийд суулгахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь үрийн шингэн дэх сайн хөдөлгөөн бүхий эсийн тоо гэж үзэж байна.
  2. Жирэмслэх магадлал нь эмчилгээний эхний 2-3 циклд илүү өндөр байна.
  3. Энэ эмчилгээ нь хэрэв өвчтнийг зөв сонгож хэрэглэвэл манай оронд хэрэглэхэд харьцангуй өртөг багатай үр дүнтэй эмчилгээ гэж үзэж байна.
Ном зүй

1. Keck C, Gerber-Schafer C, Breckwoldt M; Itnrauterine insemination for treatment of male infertility. Int J Androl 1997; 20 Suppl 3: 55-64.
2. Pasqualatto EB et al, Unexplained infertility and Insemination; Feril Steril 2005:23; 765-9;
3. Campana A, Sakkas D et al, Intrauterine insemination: evaluation of the results according to the woman\'s age, sperm quality, total sperm count per insemination and life table analysis, Hum Reprod, 1996
Apr; 11 94): 732-6.
4. Cohlen BJ, te velde ER et al; Controlled ovarian hyperstimulation and intrauterine insemination for treating male subfertility: A Controlled study; Hum Reprod 1998 Jun;13(6): 1553-8.
5. Dicky RP, Curole DN, Olar TT eta al; Relationship of follicle number and other factors to fecundability and multiple pregnancy in clomiphene citrate-induced intrauterine insemination cycles. Fertil Steril 1992; 57;613-619.
6. Samuel E Brown, James PToner et al; Vaginal misoprostol enhances intrauterine insemination. Hum. Reprod., Vol.16; N1, pp 96-101;2001.
7. Hannoun A, Abu-Musa A et al; Intrauterine insemination IUI: the effect of ovarian stimulation and infertility diagnosis on pregnancy outcome; Clin Exp Obstet Gynecol 1998;25 (4): 144-6.
8. Aboulghar Ma, Mansour RT et al: Ovarian superstimulation and intrauterine insemination for the treatment of unexplained infertility, Fertil Steril 2003 Aug: 60 (2): 303-6.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2257
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК