Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 3(129)
Нойр булчирхайн хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш

Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн

 

Орчин үед клиникийн практикт хэт авиан ба компьютерт томографи оношлогоо нэвтэрсэн нь оношлогооны том амжилт, нойр булчирхайн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх талаар тэргүүлэх шинжилгээний арга болохыг гадаадын (1,15-24,3039,41,43-61) болон манай орны судлаачид (8-14,2529,40,42) тэмдэглэж байна.

Нойр булчирхайн толгой нь бүсэлхийн нэг ба хоёрдугаар нугалмайн түвшинд дээд гэдэсний гогцоонд оршиж, баруун талаараа дээд гэдэсний уруудах хэсэг, хаалган вен, ар талаараа хөндий вен, баруун бөөрний вөн, хаалган венийн эхлэх хэсэг, урд талаараа ходоодтой, их бие ба сүүл хэсэг нь ар талаараа дэлүүний вен, артеритай, урд талаараа ходоодны ар ханатай, доод талаараа нарийн гэдэсний гогцоотой хиллэдэг (G.J.Wittenberg., J.T.Ferrussi., 1978; J.R.Haaga., N.E.Reich., 1978; Ф.И.Тодуа., В.Д.Федоров., М.И.Кузин,, 1991; Р.И.Габуния., Е.К.Колесникова., 1995).

Нойр булчирхайн хорт хавдрыгхэт авиагаар оношлох нь. Хэт авиан шинжилгээ нь нойр булчирхайг оношлох хамгийн их түгээмэл шинжилгээ болсон нь түүний аюулгүй, туяаны ачаалап байхгүй, тусгай бэлтгэл шаарддаггүйтэй холбоотой (А.С.Ермолов., Н.Н.Ходарева., П.А.Иванов., А.И.Ишмухамедов., 1996; А.А.Рудаков., А.Г.Тодрик., 1996; Э.Я.Дубров., О.А.Алексеечкина., 1997).

Гэвч зарим тохиолдолд ялангуяа нойр булчирхайн хорт хавдрын үед хэт авиан шинжилгээний дутагдалтай тал нь:

Гэдэс дүүрэнгэ, хий ихтэйгээс болж өвчтөний 20%-д нь нойр булчирхайг тодорхойлж болдоггүй, Сэмжний уутанд хуралдсан хоёрдогч шингэнийг булчирхайн цуллагийн үхжилт өөрчлөлтөөс ялгахад хэцүү байдаг (R.Munch., 1988).

Хэт авиан шинжилгээ нь нойр булчирхайн бүтэц, хэлбэр, хил хязгаар, эрхтний хэмжээ, нойр булчирхайн суваг, эрхтний байршил, зэргэлдэзх эрхтэнүүдтэй харьцсан байдал зэрзгт үнэлгээ өгөх боломжтой. Мөн нойр булчирхайн анатомийн зураглалын мэдээлэл авах илүү боломжтой (B.D.Doust., 1975; F.S. Weill., 1978; В.Н.Демидов., 1981; Л.П. Орлова., 1987; P.E.S. Palmer., 2000).

Нойр булчирхайн хорт хавдрын үед хэт авиан шинжилгээгээр хил хязгаар тод бус, хэмжээ өөрчлөгдсөн, нойр булчирхайн нягтрал ихэссэн, уйланхай, шохойжилт, хавдар маягийн голомтот өөрчлөлт тодорхойлогдож, нойр булчирхайн ерөнхий суваг өргөсдег (А.В.Яковенко., 2001).

Клиник, лабораторийн шинжилгээнүүдийн өөрчлөлтийг хэт авиан шинжилгээний еөрчлелтүүдтэй харьцуулж үзэхэд нойр булчирхайн хавдрын үед ялгаатай болох тухай судлаачид бичиж байна (B.D. Doust., 1975; H.Lutz., R.Petzolo., H.F.Luch., 1976; G.S.Perimuter., 1977; W.Karp., A.lundergnist., U.Tyler., 1980; R.KIardor., B.Crabbe., J.Hagemann., 1980; T.L.Lawson., 1984; W.R.Lees., 1984).

Нойр булчирхайн голомтот өөрчлөлтийг хэт авиан шинжилгээгээр 88.5-88.8% оношлоно (В.Ю.Мишин., 1997).

Нойр булчирхайн хорт хавдрыг компьютерт томографиар оношлох нь. Нойр булчирхайг зэргэлдээх ходоод, гэдэсний хиллэлтээс тод ялган илрүүлэхийн тулд 200 мл усанд 76 хувийн 10    мл Урографины уусмалыг хольж хутгаад шинжилгээ эхлэхээс 10-15 минутын өмнө уулгаж шинжилнэ (Р.Пүрэв., Ц.Бадамсзд., 1996). Урографины 76 хувийн уусмалыг 1 кг жинд 1 мл оногдохоор судсанд тарьж, компьютерт томографи шинжилгэзг дахин хийж нойр булчирхайн цуллаг, голомтот өөрчлелтийн нягтралын ихсэлт, бууралтыг тогтоож, нойр булчирхайн эмгэгүүдийг өер хооронд нь ялган оношлоно (J.A.Ambrose., 1973; J.R. Haage., R.J.Reich., 1978; П.Онхуудай., 1993; Р.Пүрэв., Ц.Бадамсэд., 1996).

Нойр булчирхайн компьютерт томографийн хэвийн нягтрал нь + 30КА+40 КА, тодосгогч бодис судсанд тарьсны дараа +60КА+ 85КА хүртэл ихэсдэг (J.A.Ambrose., 1973; Р.И.Габуния., Е.К.Колесникова., 1995).

Нойр булчирхайн хорт хавдрыг тодорхойлох компьютерт томографийн оношлогооны магад үнэн 86-87% (J.R.Haaga., R.J.AIfidi., 1976; Р.И.Габуния., Е.К.Колесникова., 1995), 88.5-90% (В.Ю.Мишин., 1997) байна.

Нойр булчирхайн хорт хавдар ихэнхдээ толгойд, дараа нь их бие ба сүүлд тохиолддог.

Н.Н.Блохины (1982) судалгаагаар нойр булчирхайн толгойн хавдар 73,4%, их биеийнх 14,1%, сүүлийнх 6,6%, нойр булчирхайг нэлэнхүйд нь хамарсан 5,9% тус тус тохиолдож байгааг тодорхойлжээ.

Нойр булчирхайн хорт хавдрын хэмжээ 2 см хүртэл (Р.И.Габуния., Е.К.Колесникова.,1995; А.Н.Кишковский., Е.П.Мелехов., А.Ф.Белов., А.И.Духовский., 1991), нягтрал нь хэвийн нойр булчирхайн нягтралтай ижил (J.R.Haaga., N.E.Reich., 1978) байвал компьютерт томографиар оношлох боломжгүй байдаг. Тодосгогч бодис тарьсны дараа дахин компьютерт томографийн шинжилгээ хийхэд нойр булчирхайн хорт хавдрын нягтрал ихсэнэ. (J.R.Haaga., R.J.AIfidi., T.R.Haulilla., 1977).

Нойр булчирхайн хорт хавдрын эргэн тойрны еехлөг эд ялгаран харагддаггүй (J.R. Haaga., R.J. Alfidi ., 1976).

Механик шарлалтыг оношлоход компьютерт томографи шинжилгээг хийх шаардлагатай (В.П.Харченко.,Т.А.Лютфалиев.,М.А.Кунда., 2000).

Нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографийн үндсэн шинжүүд нь нойр булчирхайн хэмжээ хэсэгчлэн томрох, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөг давхарга алдагдах ээрэг болно (J.R. Haaga., R.J. Alfidi., 1976; S.S. Sage!., R.J. Stanley., R.G.Euens., 1976; В.А.Кубышкин.,

В.А.Вишневский., А.Т.Айрапетян., Г.Г.Кар-мазановский., Г.И.Кунцевич., Ю.Г.Старков., 2000).

Нойр булчирхайн голомтот өөрчлөлтийн нягтрал ба хүрээлэн буй нойр булчирхайк нягтралын ялгаа + 10 КА-аас их байвал хорт хавдар гэж сэжиглэж болно (Р.И. Габуния., Е.К. Колесникова., 1995).

Манай оронд нойр булчирхайн хорт хавдар нь олонтоо тохиолдож хэт авиан ба компьютерт томографи шинжилгээгээр оношлогдож байгаа учир нойр булчирхайн хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи шинжилгээний аргаар оношлох боломжийг судлаж, практикт нэвтрүүлэх нь хойшлуулшгүй асуудал болж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилтууд:
Нойр булчирхайн хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи шинж тэмдгүүдийг еерийн орны нөхцелд тогтоож, оношлогооны шалгуурыг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. Нойр булчирхайн хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи шинж тэмдгүүдийг өөрийн орны нөхцөлд тогтоож, оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүдийг тоггоох

2. Нойр булчирхайн хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи оношлогооны шалгуурыг боловсруулах

Судалгааны аргачлал ба материал.
Бид 2001-2004 онуудад П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, “Ачтан-Элит” Клиникийн эмнэлгийн хэт авиан оношлогооны кабинөтуудад нойр булчирхайн хорт хавдартай-35 өвчтөний хэт авиан шинж тэмдгүүдэд, “Ачтан-Элит” Клиникийн эмнэлгийн компьютерт томографи кабинөтад нойр булчирхайн хорт хавдар гэж оношлогдсон 32 евчтөний компьютерт томографийн шинж тэмдгүүдэд тус тус судалгааны карт боловсруулж, түүнд дүгнэлт хийсэн.
Эдгээр шинжлүүлэгчдэд оношийг клиник, лаборатори, хэвлийн тойм харалт, ходоод дзэд гэдэсний тодосгогч бодистой шинжилгээ, целиакографи, цитолог ба биопсийн шинжилгээнүүд, мэс ажилбар зэргээр оношийг баталсан.

Япон улсын Хитачи, Алока, Тошива, Герман улсын Roi-Sirius фирмийн суурин ба зөөврийн хэт авиан шинжилгээний аппаратыг ашиглаж стандарт байрлалаар хэт авиан үүсгэгчийг байрлуулж, нойр булчирхайн толгой, их бие, сүүл, нойр булчирхайн цоргын хэмжиптүүдийг хийж, нойр булчирхайн бүтэц, нягтрал, хил хязгаарыг үнэлсэн. Нойр булчирхайд голомтот өөрчлөлт байвал байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, бүрхүүл, хил хязгаар, бүгэц, нягграл, сүүдэржилт, шохойжилт зэргийг үнэлсэн.

Компьютерт томографи аппаратаар (Япон улсад үйлдвэрлэсэн Хитачи фирмийн III үеийн СТ-W-4 ба Япон улсын Тошиба пүүсийн ТСТ-300 төхөөрөмж) нойр булчирхайн хавдрын тархалт, байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, бүрхүүл, хил хязгаар, бүтэц, шохойжилт, хэвлийд шингэн ба бусад нэмэлт өөрчлелт буйг тодорхойлж, шаардлагатай үед тодосгогч бодис Урографин 76%-ийн уусмалыг 1 кг жинд 1 мл оногдохоор судсанд тарих буюу 200 мл усанд Урографин 76%-ийн 10 мл уусмалыг хольж хутган шинжилгээ хийхээс 10-15 минутын емнө уулгаж компьютерт томографи шинжилгээг дахин хийж, нойр булчирхайн цуллаг, голомтот өөрчлөлтийн нягтралын ихсэлт, бууралтыг тогтоож нойр булчирхайн хорт хавдрын компьютөрт томографи шинж тэмдгүүдийг гогтоосон.

Нойр булчирхайн хэт авиан хэмжээнүүдийг гаргахдаа Ц.Бадамсэд., Б.Цэрэндаш нарын боловсруулсан “Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж” хэмжээтэй (Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ №202), элэг, цөсний хүүдийн хэт авиан хзмжээнүүдийг гаргахдаа Ц.Бадамсэд., Б.Цэрэндаш нарын боловсруулсан “Монгол хүний дотор эрхтэний хэт авиан шинжилгээний лавламж” хэмжээтэй (Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ №30), дэлүүний хэт авиан хэмжээнүүдийг гаргахдаа Ц.Бадамсэд., Б.Цэрэндаш нарын боловсруулсан “Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээс”-тэй (Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ № 360) тус тус харьцуулсан.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан.

Судалгааны ажлын үр дүн. Бид хэт авиан шинжилгээгээр нойр булчирхайн хорт хавдар гэж оношлогдсон 35 өвчтөний хэт авиан шинж тэмдгүүдэд судалгаа хийлээ (Хүснэгт 1).

Хүснэгт 1-ээс үзэхэд нойр булчирхайн хорт хавдрын дүрс зөв биш, хавдрын хил хязгаар тэгш бус (Р<0.01), хавдрын бүтцийн ижил төрөлшил жигд, цөсний ерөнхий суваг өргөссөн (Р<0.05), цөсний хүүдий томорсон (Р=0.05), нойр булчирхайн хорт хавдрын нягтрал буурсан, хавдрын хил хязгаар тод (Р<0.001) шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна.

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн нойр булчирхайн хорт хавдрын хэт авиан шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан. Үүнд: ҮНДСЭН ШИНЖҮҮД: а. хорт хавдрын дүрс зөв биш б. хорт хавдрын хил хязгаар тэгш бус ба тод в. хорт хавдрын нягтрал буурсан г. хорт хавдрын хэмжээ 2.1 см-ээс их д. хорт хавдрын байрлал янз бүр буюу ихэвчлэн толгойд байрласан ТУСЛАХ ШИНЖҮҮД: а. цесний еренхий сувгийн өргөсөлт б. цөсний хүүдийн томролт в. элэгний доторх цөсний сувгийн өргөсөлт г. нойр булчирхайн толгой, их бие, сүүл хэсэгт хуурамч уйланхай үүсэх д. хэвлийн гол судасны лимфийн булчирхай томрох ө. дэлүү томрох Бид нойр булчирхайн хорт хавдар гэж оношлогдсон 32 өвчтөний компьютерт томографийн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийсэн (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Нойр булчирхайн хорт хавдрын компьютөрт томографийн шинж тэмдгүүд

Хүснэгт 2-оос үзэхэд нойр булчирхайн хорт хавдрын дүрс зөв биш (Р<0,001), хавдрын хэмжээ 2.1    см-ээс их (Р<0,001), хавдрын нягтрал буурсан (Р<0,05), хавдрын хил хязгаар тэгш бус, тод (Р<0,001), нойр булчирхайн хавдрын эргэн тойрон өөхлөг эд харагдахгүй (Р<0,001), тодосгогч бодис тарьсны дараа хавдрын нягтрал жигд ихсэх (Р<0,001), цөсний ерөнхий сувгийн өргөсөлт (Р<0,05), цөсний хүүдий томорсон (Р<0,05) шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна.

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан. Үүнд: ҮНДСЭН ШИНЖҮҮД: а. хорт хавдрын дүрс зөв биш б. хорт хавдрын байрлал янз бүр в. хорт хавдрын хэмжээ 2.1    см-ээс их г. хорт хавдрын нягтрал буурсан д. хорт хавдрын хил хязгаар тэгш бус, тод е. хорт хавдрын эргэн тойрне* ө< :гөг эд ялгаран харагдахгүй ё. тодосгогч бодис тарьсны дараа хорт хавдрын нягтрал жигд ихсэх ТУСЛАХ ШИНЖҮҮД: а. цөсний ерөнхий сувгийн өргөсөлт

б,    цөсний хүүдийн томролт в. элэгний доторх цөсний сувгийн өргесөлт г. нойр булчирхайд хуурамч уйланхай үүсэх д. хэвлийн гол судасны , лимфийн булчирхай томрох е. дэлүү томрох

Судалгааны ажлын хэлцэмж. В.Н.Демидов., Г.П.Сидоров (1987)-ын судалгаагаар нойр булчирхайн хорт хавдрын 50-80% нь нойр булчирхайн толгойд тохиолдоно гэсэн бол бидний судалгаагаар нойр булчирхайн толгойд 45.7%±8.4 тохиолдож байна.

Нойр булчирхайн хавдар 25,0% ± 7,7 - д нойр булчирхайн их биед, 15,6%±4,3-д сүүлд байрлаж буй нь Н.Н.Блохин ба бусад (1982) судпаачдынхаас их, 40,6%±8,7-д толгойд байрлаж буй нь Н.Н.Блохин ба бусад (1982) судпаачдынхаас бага байна.

3,1    %-д нойр булчирхайн хорт хавдар 2 см хүртэл, 6,3%±4,3-д хорт хавдрын нягтрал нойр булчирхайн нягтралаас ялгагдахгүй байгаа нь хорт хавдар жижиг, хорт хавдрын нягтрал нойр булчирхайн цуллагийн нягтралаас ялгагдахгүй, нойр булчирхайн аль нэг хэсэг томроогүй үед компьютерт томографиар нойр булчирхайн хорт хавдрыг оношлох боломжгүй гэсэн J.R.Haaga., N.E.Reich (1978); Р.И.Габуния., Е.К.Колесникова

(1995)    нарын дүгнэлтийг баталж байна.

65,6%±8,4-д тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн хавдрын нягтрал жигд ихсэж буй нь J.R.Haaga., R.J.AIfidi., T.R.Haulilla (1977) нарын дүгнэлттэй дүйж байна.

75,0%±7,7-д нойр булчирхайн хавдрын эргэн тойрны өөхлөг эд ялгаран харагдахгүй байгаа нь J.R.Haaga., R.J.AIfidi ба бусад (1976) нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Дүгнэлт

1. Нойр булчирхайн хорт хавдрын үед компьютерт томографиар 62.5%±8.6-д хорт хавдрын хэлбэр зөв биш, хил хязгаар тод ба тодосгогч бодис тарьсны дараа хавдрын нягтрал жигд йхсэх, 96.9% ± 3.1-д хорт хавдрын хэмжээ 2.1    см-ээс их, 65.6%±8.4-д хорт хавдрын хил хязгаар тэгш бус, 46.9%±8.8-д хорт хавдрын нягтрал буурсан, 75.0%±7.7-д хорт хавдрын эргэн тойрны өөхлөг эд ялгаран харагдахгүй үндсэн шинж тэмдгүүд илэрдгийг тогтоов.

2. Нойр булчирхай дахь голомтот өөрчлөлтийн байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, хил хязгаар, бүтэц, нягтрал, тодосгогч бодис тарьсны дараах нягтрал, уйланхайт өөрчлөлтүүд, цөсний хүүдий, дэлүү ба хэвлийн гол судасны лимфийн булчирхайнууд томрох, цөсний ерөнхий ба элэгний доторх цөсний сувгийн өргөсөлт нь нойр булчирхайн хорт хавдрын оношлогооны гол шалгуур үзүүлэлт болох нь топгоогдов.

3. Нойр булчирхайн хорт хавдрыг хэт авиан ба компьютерт томографийн шинж тэмдгүүдээр оношлох ба ялган оношлох асуудлыг судалснаар
эмчилгээний асуудлыг цаг. алдахгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Бабичев С.И., Калантарев К.Д., Скоругский И.А., Давитадзе Ш.А. Ультразвуковая диагностика хирургических заболеваний печени, желчных путей и поджелудочной железы. -Хирургия. -1981. - № 10. -с.70-75.
2. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Туяа С. Монгол хүмүүсийн элэг ба цөсний замын хэт авиан шинжилгээний лавламж. -Монголын анагаах ухаан” сэтгүүл: - Улаанбаатар хот. -2000 он. -№ 2 /111/. -х. 6-7.
3. Бадамсэд Ц., Цэрэндаш Б. Монгол хүний дотор эрхтний венийн голчийн лавламж хэмжээ. -Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ. - Ne 30. -Улаанбаатар хот. -2000 он.
4. Бадамсэд Ц., Цэрэндаш Б. Монгол хүмүүсийн нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж. - Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ - № 202. - Улаанбаатар хот. -
2000 он.
5. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б. Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ. -Монголын анагаах ухаан” сэтгүүл. -Улаанбаатар хот. -2001 он. - № 3 /116/. -х. 7-9.
6. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б., Наранцэцэг С. Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ. Монголын анагаах ухаан” сэтгүүл. -Улаанбаатар хот. -2001 он. -№ 4 /117/. -х. 16-17.
7. Бадамсэд Ц., Цэрэндаш Б. Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээс. -Монгол улсын ашигтай загварын. гэрчилгээ. - № 360. -Улаанбаатар хот. -2001 он.
8. Бадамсэд Ц., Нарантуяа Т. Нойр булчирхайн хорт хавдрыг оношлох арга. -Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ. -№ 557. -Улаанбаатар хот. -2002 он.
9. Бадамсэд Ц., Пүрэв P., Нарантуяа Т., Онхуудай П., Лхагвасүрэн Д., Болормаа Д. Нойр булчирхайн хорт хавдрын компьютер томографи оношлогоо. -П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг. АУИС. -Нойр булчирхайн эмгэгийн оношлогоо эмчилгээг боловсронгуй болгох асуудалд - ном. -Улаанбаатар хот. -2002 он. -х. 73-77.
10. Бадамсэд Ц., Нарантуяа Т. Нойр булчирхайн эмгэгүүдийн хэт авиан шинж тэмдгүүд. -Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн. -КЛИНИКИЙН ЛЕКЦҮҮД сэтгүүл. -Улаанбаатар хот. - № 02. -Улаанбаатар хот. -2002 он. -х. 93-96.
11. Бадамсэд Ц., Пүрэв P., Нарантуяа Т. Нойр булчирхайн эмгэгүүдийн рентген компьютерны томографи оношлогоо. -Анагаах Ухааны Үндэсний Хүрэзлэн. -КЛИНИКИЙН ЛЕКЦҮҮД сэтгүүл. -Улаанбаатар хот. -№ 02. -2002 он. -х. 96-100.
12. Бадамсэд Ц., Пүрэв P., Нарантуяа Т., Онхуудай П., Лхагвасүрэн Д., Болормаа Д., Сайнжаргал А., Дуламсүрэн Т., Баярмаа Д. Нойр булчирхайн хорт хавдрын компьютер томографи шинж тэмдгүүд. -У.К.Т.Э. -Онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. -Улаанбаатар хот. - 2002 он. -№ 27. -х. 88-90.
13. Бадамсэд Ц., Пүрэв Р. Нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографи оношлогооны асуудалд. -П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг. Элэг судлал төв. Хүнс биотехнологийн сургууль. -Элэг судлалын төвийн онол-практикийн III бага хурал. -Улаанбаатар хот. -2003 он. -х. 6.
14. Бадамсэд Ц. Нойр булчирхайн үрэвсэл ба хорт хавдрын компыотерт томографийн шинж тэмдгүүд. -Эрүүл мэндийн яам. Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн. -ЭРДМИЙН БИЧИГ <№ 5) сэтгүүл. -Улаанбаатар хот. -2003 он. -х. 82- 87.
15. Габуния Р.И., Колесникова Е.К. Компьютерная томография в клинической диагностике. -М.: Медицина.-1995. -с. 159-169..
16. Гранов.А.М., Тютин.Л.А., Березин.С.М. Диагностические возможости магнитно-реэонансной холангиопанкреатографи.-Вестник рентгенологии и радиологии. -1999. -№4 -с. 42-45.
17. Делягин В.М ба бусад. Способ диагностики заболеваний поджелудочной железы. -а.с. 1502010 Открытия, изобретения. -М.: -1989.31.20.
18. Демидов В.Н. Ультразвуковая эхография поджелудочной железы. -Клиническая медицина. -1981. -№ 1. -с. 33-35.
19. Дергачев А.И. Ультразвуковая диагностика заболеваний внутренних органов. -1995. -с. 168170. 210-213,
20. Кишковский А.Н., Мелехов Е.П., Белов А.Ф., Духовский А.И. Компьютерная томография в дифференциальной диагностике заболеваний билиопанкреатодуоденальной области. -Вестник рентгенологии и радиологии. -1991. -Na2. -с.23-28.
21. Клиническая ультразвуковая диагностика. Руководство для врачей. - Под. редакцией проф. Н.М.Мухарлямова. -В двух томах. -Том 2. - М.: Медицина. -1987. -с. 42-43.
22. Кубышкин В.А., Вишневский А.Т., Айрапетян Г.Г., Кармазановский Г.И., Кунцевич Г.И. Дифференциальная диагностика рака головки поджелудочной железы. -Хирургия. -2000.- №11. -с. 19-23.
23. Медведев В.Е.,Тарасюк Б.А., Семенютин П.П., Дъяченко В.В. Методика подготовки больных к эхографий поджелудочной железы. -Клиническая хирургия. -1981. - № 11. -с.42-43.
24.Мишин В.Ю. Компьютерная томография и ультразвуковое исследование в диагностике и лечении заболеваний поджелудочной железы. -
Вестник рентгенологии и радиологии. -1997.- №5. -с.21-24.
25. Нарантуяа Т., Бадамсэд Б., Онхуудай П. Нойр булчирхайн хавдрын хэт авиан шинж тэмдгүүдийг судлах асуудалд. -АУИС. -ЭРДЭМ-2003. -Докторантур-Магистрантурын онол-практикийн бага хурлын илтгэлййн хураангуй. -Улаакбаатар хот. -2003 он. -х.163.
26. Нарантуяа Т. Нойр булчирхайн урэвсэл, хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи оношлогооны асуудалд. -Анагаах ухааны магистрийн зэрэг горилж бичсэн тезис. -Улаанбаатар хот. -2003 он. -х. 8-13. 31-37.
27. Онхуудай П. Нойр булчирхай. -Дүрслэл оношлогоо ном. -Улаанбаатар хот . -1993 он. -х. 75-78. 95-97.
28. Онхуудай П. Нойр булчирхайн өвчин. -Дүрслэл оношлогоо сонголт, дэс дараалал ном. -Улаанбаатар хот. -2000 он. -х. 54-56.
29. Онхуудай П., Д.Гончигсүрэн. Рентген-ологи Радиологи ном. -Улаанбаатар хот. -2002 он. -х. 151-152. 257-263.
30. Орлов Л.П. Ультразвуковая семиотика заболеваний поджелудочной желөзы. -Вестник рентгенологии и радиологии. -1987. -№ 1. -с.54-58.
31. Писарев А.Г., Дворяковский И.В. Ультразвуковые критерии исследования поджелудочной железы и здоровые детей. -Вопросы охраны матеры. -1982. -№ 3. -с.18-21.
32. Портной.Л.М., Араблинский.А.В. Лучевая диагностика заболеваний поджелудочной железы. -Рос. журн. Гастроэнтерологий, гепатологий, колопроктологий. -1994. -т.4 -с.99-105
33. Портной Л.М.,Н.Л.Рослов. Ультра-звуковая и рентгеновская компьютерная томография в диагностике заболеваний органов брюшной полости и забрюшинного пространства. -Вестник рентгенологии и рэдиологии. -1990. - №1.- с.82-85.
34. Пүрэв P., Бадамсэд Ц. Нойр булчирхайн үрэвсэл, уйланхай ба хавдрын рентген цахим тоолуурт томографи оношлогоо. -Дүрслэл оношлогоо сэтгүүл. -Улаанбаатар хот. -1996 он. -Na1.-x. 18-23.
35. хакадзе Е.Г. Комплексное применение рентгенорадиологических ультразвукового методов исследования в диагностике заболеваний поджелудочной железы.-Дисс. ...канд.мед.наук. -М. -1980. -25 с.
36. Руководство по ультразвуковой диагностике (Под редакцией П.Е.С.Пальмера). -всемирная организация здравоохранения Женева. -2000. -с.112-123.
37. Смагин В.Г., Минушкин О.Н., Орлова Л.П. Терапептический архив. -1983. - № 12. -с. 46-50.
38. Стащук Г.А., Дуброва С.Э., Емельянова Л.Н., Трипатки С. Лучевая диагностика различных
форм острого панкреатита. -Вестник рентгенологии и радиологии. -1999. - №6. -с. 5-19.
39. Тодуа.Ф.И., Федоров.В.Д., Кузин.М.И Компьютерная томография органов брюшной полости. -М: Медицина. -1991. -с. 19-23. 176-227.
40. ХарченкоВ.П., ЛютфалиевТ.А, КундаМ.А. Современная комплексная диагностика панкреатобилиарного рака, осложненным синдромом желтухи. -Вестник рентгенологии и радиологии. -2000. - №4. -с.30-33.
41. Цэцгээ Ж., Туяа С. Нойр булчирхайн эарим өвчнийг чанд авиагаар оношлох асуудалд. -АУҮХ. Гастроэнтерологийн Клиник. -Эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй. -Улаанбаатар хот. -1996 он. -х. 31-32.
42. Черемисин В.М., Савелю В.Е., Аносов Н.А. Компьютерная томографическая диагностика острого панкреатита. - Вестн. Хир. -1994. -№1. -с, 21-26.
43. Энхбаяр Д., Бадамжав С., Долзодмаа Д. Нойр булчирхайг хэт авиагаар шинжлэх. -Монголын гастроэнтеролог эмч нарын нийгэмлэг. Монголын хэт авиан оношлогооны нийгэмлэг. Монголын радиологийн нийгэмлэг. -ОНОШ сэтгүүл. -Улаанбаатар хот. -1999 он. -№ 2.-Х.36-37.
44. ЯковенкоА.В. Клиника, диагностика и лечение хронического панкреатита. -Клиническая медицина. -2001,- №9. -с.15-20.
45. Ambrose J.A.. Brit J. Radiol. -1973. -v. 46, -p. 1023-1047.
46. Baltazar.E.J. et. al. - Radiology. -1994. -v.193. -p.297-306
47. Bulgim.O, Manning.A, Lintott.D, Axon.A. Brit.J. Radiol. -1987. -v. 60 №714. -p.543-546.
48. Doust B.D.,Maklad N.F.,Baum J.K. Ultrasound in Medicine. -New York. -1975. -vol. 12 -p.141-147.
49. Doust B.D. Ultrasonic examination of the pancreas. Radiol Elin. N. Amer. -1975. -vol. 13. -p.467-468.
50. Filly R.A., Londen S.S. J.clin, Ultrasound. -1979. -vol. 7. -№ 2. -p.121-124.
51. Folsch U.R. Munch Med. Wschr. -1988. -Bd 130. -№ 39. -p.678 -679.
52. Fontana C., Boiondil., Couti M. et al. Gul. -1976. -vol. 17. -№ 3.-p.228-234.
53. Freeny.P.S. Clin.Gastroent. -1984. -v.13. -p.791-818.
54. Genzaler A.C., Bradley E.L., Claments J.L. Amer. J. Reontgenol. -1976. -vol. 127. -№ 2. -p.315-317.
55. Gorsh B., Recter W.R. J.clin. Ultrasound. -1977. -vol. 5. - № 1 -p.25-29.
56. Haaga.J.R., Alfidi.R.J. et. al. Radiology 1976. -v. 120. -p.589-595.
57. Haaga.J.R., Alfidi.R.J. Haulilla.T.R. Ibid. -1977. -v. 124. -p.723-730.
58. Haaga.J.R., Reich.N.E. Computed Tomography of abdominal abnormalities. St. Louis.1978.
59.Munch R. Schweit. Med. Wschr. -1988. -Bd 118. №13.-p.478-487.
60. Perimuter G.S. Pancreas. In.Goldgerg B.B / ed/ abdominal gray -scale ultrasonography. New York. John Wiley and Sons. -1977. -p.167-213.
61. Weill F.S. Ultrasonography of digestive disesase. -Saint Louis. -1978. -Ch. 22.
62. Wittenberg.G.J., Ferrussi.J.T. Castroenterology -1978. -v. 74. -p.287-297.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1974
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК