Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
NCM-Шинэ анагаах ухааны онол, арга зүйн үндэс
( Тойм өгүүлэл )

М.Амбага, Б.Саранцэцэг 

"Монос" Анагаах Ухааны Дээд Сургууль

 
Абстракт

In the result of conducting a many variants of experimental and clinical research works we are succeded to put the foundation of new form of medical system, so named newly coded medicine (NCM). A main logicalsteps of research works, directed to establish the scientifico-methodological basis of newly coded medicine (NCM) is conducted in such way:

1. The first principally important step of our works was a detection of general characteristics of living cells, reflected in the theory of rlung, mkhris, badgan of Tibetan Mongolian traditional medicine.

2. The second principally important step of our works was a revealing of the regulating mechanism of living cells, which determined in the theory of Tibetian Mongolian traditional medicine by abstract thermins as rlung, mkhris, badgan.

3. The next principally important step of our works was a developing and proposing a new enriched definition of living

cells, which are included the regulating mechanism of living cells, which determined in the theory of Tibetan Mon­golian traditional medicine by abstract thermins as rlung, mkhris, badgan. The scientifico-methodological basis of newly coded medicine (NCM) is characterized by following novelty:

1.  In the result of proposing the new enriched definition of living cells, which emphasized that main regulating mecha­nism of living cells are a three states of membrane-redoxy potentials, providing a normal flow of protons and elec­trons, by us established that between the quantative proportion of abstractized intracellular Rlung, mkhris, badgan code and some parameters of cell membrane redoxy potentials, located intercellularly are existed the more strong correlation as: the elevated quantative proportion of abstractized mkhris is associated with high oxy potentials(inte rcellularly), the increased quantative proportion of abstractized Rlung is accompanied with slow redoxy potentials (intercellularly), the elevated quantative proportion of abstractized badgan is associated with high red potentials (intercellularly) in the healthy persons

2.  It has been revealed that between the quantative proportion of abstractized extracellular Rlung, mkhris, badgan code and some parameters of of cell membrane redoxy potentials, located extracellularly are existed the more strong correlation as: a.The elevated quantative proportion of abstractized Rlung code, located outside of cells is associated with low redoxy potentials (extracellularly), expressed as a low internal and external adipocyte tissues, Rid formula, urine and serum oxidase enzyme activity, urine pH, resistance of membrane structures, high con­centration of deprotonizid products in the membrane structures, low level of serum cholesterol, triglycerids in the healthy persons.

An all above mentioned code correlation as "abstract thermins as rlung, mkhris, badgan - a three states of mem-brane-redoxy potentials of living cells" serves the main scientifico-methodological basis of newly coded medicine (NCM), which originated in the integration of traditional and recent medicine, but principally distinguished from tradi­tional and recent medicine.

1970-аад оны сүүлчээс эхэлсэн 30 гаруй жилийн судалгааны ажил дээр үндэслэн "New­ly coded medicine" гэж нэр, томьёолол бүхий анагаах ухааны биеэ даасан тогтолцоо, цоо шинэ чиглэлийг бий болгосон бөгөөд гэхдээ тодруулж хэлэхэд NCM анагаах ухааныг =УАУ+ОҮАУ гэж механикаар ойлгож огт болохгүй ба NCM анагаах ухаан дотор УАУ-аас авсан санаа 30% орчим, ОҮАУ-аас авсан санаа 30%орчим, харин бидний биечлэн оруулж, тэгснээрээ NCM анагаах ухааны гол тулгуур үзэл баримтлалыг өмнө нь хэний ч сэдэж бодож байгаагүй цоо шинэ агуулгаар бий болгосон шинжлэх ухааны цоо шинэ агуулга бүхий зүйлүүд 40% орчим байгаа юм.

Энэ 40% -ийн цоо шинэ шийдлийг хэрхэн бий болгосон нь сонирхолтой бөгөөд яг л судлаач хүн гал дотроос ус олж болдгийн жишээгээр бидний дэвшүүлсэн 6 гол шинэ арга зүй-д заагдсан УАУ

ба ОҮАУ-ы онолуудын хоорондох огтлолцох цэг дээрх БОГ буюу амьдлаг, материаллаг субстанцилаг зүйл-гурван төлөвт зохицуулгыг олох, амьд эсийн тухай үзэл баримтлалыг өөрчлөн шинэчлэхэд 3000 жилийн өмнөөс "ямар ч амьд эсийн оршин тогтнохуйн үндсийн үндэс болсон 3 төлөвт зохицуулгыг" гүн ухаанч байдлаар, "фото элемент дээр ямар нэг дүрсийг буулган авдаг шиг" нэн сайн кодолж чадсан УАУ-ны таван махбод, хий, шар, бадганы онолыг ашиглах тухай шинэ санааг дэвшүүлэн, "таван махбодын болон ХШБ онол дотор амьд эсийн бүтэц үйл ажиллагааны гурван төлөвт зохицуулгын ерөнхий зохиомж тусгагдаж, тэр нь гал махбод-нар, шартай зүйрлэн томъёолсон нэгдүгээр төлөв, ус шороо махбод-сар бадганаар зүйрлэн илэрхийлсэн хоёрдугаар төлөв, хий махбодтой зүйрлэн томъёолсон гуравдугаар төлөвд оршдгийг буюу уг онолууд амьд эсийн "эволюцийн унаган төрхийг нь" өнөөдрийн ном, сурах бичиг дээр одоохондоо бичигдэж чадаагүй байгаа тэр байдлаар нь нэн сайн кодолж, дүрсэлж, томьёолж бидний үед дамжуулан хүргэсэн онол болохыг тогтоон, эсийн шинэ баяжуулсан тодорхойлолтыг гаргасан нь NCM анагаах ухааны онол арга зүйн гол үндэслэл болж, "Хий, шар, бадган-мембраны 3 төлөв-редоксипотенциалын 3 төлөвт шугам" кодын шилжилт, Биоэнерги-иммунобиологийн 12 хэлбэршил, Эмийн 2 үйлдвэр шинэ концепци зэрэг цоо шинэ санаа үзэл баримтлалуудыг бий болгосон юм.

Ийнхүү амьд эсийн бүтэц-үйл ажиллагааны онцлогийн талаарх шинэ баяжуулсан тодорхойлолтыг гаргахдаа гол зохиомжийг 5 махбод, ХШБ-ны онолоос сэдэж авах, гол зохицуулгын механизмыг сүүлийн 30 жилд шинжлэх ухаанд нээгдэж, Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн бүтээлээс сэдэж авах, гол нотолгоо, баталгаа гаргасан туршилт сорилын ажлыг өөрсдөө явуулах ажлуудыг гүйцэтгэсэн юм.Амьд эсийн бүтэц-үйл ажиллагааны онцлогын талаарх энэ шинэ баяжуулсан тодорхойлолт нь өмнөх бусад тодорхойлолтуудаас ялгаатай нь Н+, е- урсгал, уг урсгал явагддаг мембран-редокси шугам хийгээд уг шугам 3 төлөвд оршдог зүй тогтлыг шинээр гаргаж ирснээрээ онцлог юм.

Амьд эсийн бүтэц-үйл ажиллагааны онцлогийн талаарх энэ шинэ баяжуулсан тодорхойлолтыг гаргаснаар УАУ ба ОҮАУ-ы онол үзэл баримтлалуудын хоорондох, огтлолцох цэгийн холбогдолтой асуудлын гол нөхцлүүд тавигдсан буюу аль ч эсийн оршин тогтнохын үндсийн үндэс болсон "МБ-РОП 3 төлөв" шугам дээр үүсдэг 3 гол хүчин зүйл болох АТФ, НАДФН, дулааны харьцаа нь мембраны альфа төлөв болон окси потенциалын давамгайлал дээр өөрчлөгдөж,—> АТФJ,, НАДФЩ дулаан| хувилбард орох үзэгдэл нь УАУ-д гал махбод, нар- шараар, уг харьцаа мембраны бетта төлөв болон ред потенциалын давамгайлал дээр өөрчлөгдөж, —АТФ |, НАДФН|, дулаан J, хувилбард орох үзэгдэл нь нь УАУ-д ус, шороо махбод, сар- бадганаар, уг харьцаа мембраны гамма төлөв болон редокси потенциал сул байдал дээр өөрчлөгдөж,—АТФJ,, НАДФЩ, дулаан| хувилбард орох үзэгдэл нь УАУ-д хий махбод, сар-хий хэмээх хийсвэр томъёоллоор илэрхийлэгдсэн болохыг тогтоосон юм.

NCM анагаах ухааны шинэ тогтолцоог бий болгохдоо: 1. "Нэг субстанци-хоёр анагаах ухаан, олон анагаах ухаан" шинэ хандлага (амьд эсийн тухай ОҮАУ-ы онол ба 5 махбодын онол нь дундаа нэг л субстанцитай, нэг онол нь субстанциа шууд барин тавин харуулна, нөгөө онол нь субстанциа хийсвэрлэн кодолж харуулна), 2. "Субстанци-гадаад шинж-хийсвэрлэлт" шинэ аргачилсан хандлага (субстанци нь ОҮАУ-д илүүтэй судлагдсан, гадаад шинж, хийсвэрлэлт нь таван махбодын онолд илүүтэй илэрхийлэгдсэн), 3. БОГ буюу амьдлаг, материаллаг субстанцилаг зүйлийг олох, амьд эсийн тухай үзэл баримтлалыг өөрчлөн шинэчлэхэд өмнө амьд эсийг гүн ухаанч байдлаар нэн сайн кодолж чадсан УАУ-ы хий, шар, бадган, таван махбод, инь, яньгийн онолыг ашиглах арга зүй, 4. УАУ-д таван махбод, хий, шар, бадган, инь, яньгаар кодлогдсон амьд эсийн төрхийг зөв гаргахдаа амьд эсийн түүхэн хөгжлийн эволюци хүч, эволюци төлөвшил, эволюци дэвшлийн зүй тогтлыг ашиглах арга зүй, 1. БОГ хэлбэрт амьдлаг субстанцилаг зүйл - 2. ЭШБТ-ын гол гол параметрүүд бүхий дундач кодонд БОГ-буюу амьдлаг субстанцилаг зүйлийг оруулан дахин тайлбарласан шинэ хувилбар - 3.БОГ-ын таван махбод - БОГГДСТ хэлбэрт хийсвэрлэгдсэн тусгал код" гэсэн аргачилсан тайлбарыг ашиглан, үүнийхээ үндсэн дээр өмнө нь 1-ийг шууд 3-тай холбон тайлбарлах гээд байсан буруу алхмаас татгалзаж, 2-ыг 3-тай холбон тайлбарлах зэрэг 5 гол арга зүйг оруулж ашигласан юм. NCM анагаах ухааны шинэ тогтолцооны онол арга зүйн үндсийг сүүлийн 20 жилийн явцад, нийт 3000 гаруй хүмүүс дээр явуулсан, 50 гаруй хувилбарт туршилтаар батлаад байна.

NCM анагаах ухааны шинэ тогтолцооны дагууд Докам-1, Докам-2 зэрэг оношлогоо-эмчилгээний шинэ компьютержсэн тогтолцоог бий болгож ашигласнаар эрүүл ба өвчтэй хүмүүсийн эсийн гадна болон дотор талын редокси чадамжийг шууд болон ХШБ-ы тоон харьцаанаас хөөж тодорхойлдог цоо шинэ хандлагыг гарган, үүн дээрээ үндэслэн, эрүүл хүмүүс иммунобиологийн 12 хэлбэршилд оршин, тэр харьцаа өвчний үед өвөрмөцөөр өөрчлөгддөг үзэгдлийг нээн, ийм 12 хэлбэршил тус бүр дээр тухайн өвчний оношлогоо, эмчилгээг өвөрмөцөөр тооцон шийдвэрлэх хандлагыг гаргасан нь NCM анагаах ухааны эмнэл зүйн гол шийдэл юм.

Мөн NCM анагаах ухааны шинэ тогтолцооны дагууд ХШБ-дардаг эмийн нэгдлүүдэд агуулагдах исэлдсэн болон ангижирсан бүлгүүд, ОН:Н бүлгүүдийн тоон харьцаа болон тухайн хүний иммунобиологийн 12 хэлбэршлээс хамаарч эмийн бодисын ADME өөрчлөгдөх зүй тогтлыг илрүүлэн, клиник эм зүйд ашиглах хийгээд иммунобиологийн


12 хэлбэршлээс хамааран эмэнд агуулагдах биологийн идэвхит нэгдлүүд исэлдэх, ангижрах, гидролизод орох, фосфоржих, нуклеотиджих хувиралд орж, идэвхиждэг зүй тогтлыг илрүүлэн, эм хэрэглэгч хүмүүсийн редокси чадамжийг өөрчлөх замаар эмийн үйлдлийн өндөр эрчим бий болгож болох тухай "эмийн 2 үйлдвэр" шинэ концепцийг боловсруулан клиник эм судлалд нэвтрүүлээд байна. "Newly coded medicine" маань анагаах ухааны биеэ даасан тогтолцоо гэдгийг дараах зүйлүүдээр баталж болох бөгөөд

Анагаах ухааны биеэ даасан тогтолцоо гэдэг нь тухайн үеийнхээ гүн ухаан, танин мэдэхүйн хамгийн тэргүүний үзэл баримтлал дээр бүрэн тулгуурлагдан бий болсон томоохон давтагдашгүй өвөрмөц онолтой, уг онол лугаа нягт уялдсан оношлогоо, эмчилгээний олон талт аргуудыг боловсруулж, хүн амынхаа эмнэл зүйн түгээмэл хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, амжилттай хэрэглэж чадсан, энэ онол, арга зүйг анхдагчаар бүтээн бий болгосон эмч маарамба, эрдэмтэд нь тов тодорхой бөгөөд тэр нь эдгээр хүмүүсийнхээ намтар, цадиг, бичсэн ном бүтээлүүдийнх нь давтагдашгүй хийгээд өмнөх бүтээлүүдийн агуулгыг давж чадсан, шинэчлэлт хийсэн байдлаас нь маргаангүй батлагддаг, дээрх онол, оношлогоо, эмчилгээний аргуудын дагууд шавь сургалтын хийгээд сургалтын бусад бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрүүдээр дараа, дараагийн залгамж үеэ бэлтгэн гаргадаг тогтолцоотой байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно.

А. "Newly coded medicine''-ы хувьд "... тухайн үеийнхээ гүн ухаан, танин мэдэхүйн хамгийн тэргүүний үзэл баримтлал дээр бүрэн тулгуурлагдан бий болсон томоохон давтагдашгүй өвөрмөц онол..." нь буюу онолын томоохон шийдэл нь юу вэ? гэвэл:

Амьд эсийн тодорхойлолтыг шинээр бий болгох замаар "Newly coded medicine"-гэж нэрлэгдсэн анагаах ухааны шинэ чиглэлийн оношлогоо, эмчилгээний үндсийг гаргасан.

Эсийн шинэ баяжуулсан тодорхойлолт:

Амьд эс нь өөр дээрээ Н+, е- -ны тасралтгүй урсгалыг бий болгох замаар "АТФ, НАДФН, дулаан" гэсэн 3 гол анхдагч хүчин зүйлийг гарган авч, митохондрийн, бөөмийн, плазмийн, микросомийн, лизосом-переоксисомийн гэсэн 5 гол мембрант бүтэц, тэдгээрт харгалдан явагдах "мэдээлэл-хариу урвалын", "нийлэгжилт-дахин нийлэгжилтийн", "биохувирлын", "биоэнергийн" гэсэн 5 гол үйл ажиллагааг эдгээр 3 гол анхдагч хүчин зүйлийн хүрээнд нэгдмэл зохицуулганд оруулахдаа "АТФ|, НАДФН|, дулаан сул" гэсэн 1-р хувилбар, "АТФ дунд, НАДФН дунд, дулаан|" гэсэн 2-р хувилбар, "АТФ сул, НАДФН сул, дулаан сул" гэсэн 3-р хувилбараараа дамжуулан 3 өөр дасал зохицлын хариу урвалыг нөхцөлдүүлж, амьд оршихуйн  үндсийг хангадаг  МБ-РОП-ын 3

төлөвт шугамаас тогтсон, нэн чухал нэгдлүүд

нь "нуклеозид+ Р" бүтэцтэй байдаг биеийн

бүтэц үйл ажиллагааны нэгж юм.

Б. "Newly coded medicine"-bi хувьд "...уг онол лугаа нягт уялдсан оношлогоо, эмчилгээний олон талт аргуудыг боловсруулж, хүн амынхаа эмнэл зүйн түгээмэл хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, амжилттай хэрэглэж чадсан." байдал нь юу вэ? гэвэл: Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний интегратив тогтолцоог амьд эсийн зохицуулгын түвшинд боловсруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны эмнэлгийн эхлэлийг "Хулж боржигин" эмнэлгийн жишгээр тавьж, өдөр тутмын үйл ажиллагаандаа уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо-эмчилгээний интегратив тогтолцоог нэвтрүүлснээр уламжлалт оношлогооны болон багажит шинжилгээний өгөгдөхүүнүүдийг амьд эсийн зохицуулгын түвшинд олон дахин гүнзгийрүүлэн холбон нарийсгаж, эцсийн шийдлээ гаргадаг "оюунлаг эмнэлгийн" сонгодог загварыг бий болгосноос харагдана.

"Newly coded medicine"-bi гол гол практик шийдлүүд:

1.    Аливаа өвчнийг "А-Б-В" гэсэн шүтэлцээнд авч үздэг онол арга зүйн цоо шинэ хандлага

2.    "ДокАм - 1" программчлал (9 хэсэг, 86 үзүүлэлт бүхий УАУ-ы оношлогооны программаар ХШБ-ы эмгэг тоон харьцааг гаргах)

3.    "ДокАм - 2" программчлал ("ДокАм - 1" программын тоон үзүүлэлтээс хөөж эмт бодис, идээ ундаан тохирох заслыг тогтоох)

В. "Newly coded medicine"-bi хувьд "...Энэ онол, арга зүйг анхдагчаар бүтээн бий болгосон эмч маарамба, эрдэмтэд нь тов тодорхой бөгөөд тэр нь эдгээр хүмүүсийнхээ намтар, цадиг, бичсэн ном бүтээлүүдийнх нь давтагдашгүй хийгээд өмнөх бүтээлүүдийн агуулгыг давж чадсан, шинэчлэлт хийсэн байдлаас нь маргаангүй батлагддаг." гэдэг шалгуур нь М.Амбага нарын эрдэмтдийн энэ чиглэлээр бичсэн 70 гаруй ном, сурах бичгээс харагдана.

Г. "Newly coded medicine"-bi хувьд "...дээрх онол, оношлогоо, эмчилгээний аргуудын дагууд шавь сургалтын хийгээд сургалтын бусад бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрүүдээр дараа, дараагийн залгамж үеэ бэлтгэн гаргадаг тогтолцоотой байх ёстой..." гэсэн заалт хэрхэн хэрэгжиж байгаагийн илрэл нь "нэг сургууль -хоёр дахин чадваржсан эмч, эм зүйч - нэгдмэл тогтолцоот эмнэлэг, эм зүйн байгууллага" гэсэн концепцоор сургалт явуулдаг "Монос" дээд сургууль дээр биелэлээ олдог.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1134
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК