Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Монголчуудын дорно дахины анагаах ухаанд оруулсан зарим хувь нэмэр
( Тойм өгүүлэл )

Н.Төмөрбаатар

Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпораци Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Уламжлалт Анагаахын Сургууль

 
Абстракт

In Korean medical encyclopedia moxibustion is named "Tuunu" same as in Mongolian.

Massage therapy is written in Mongolian main essential historical sources as "The Secret History of Mongolia", "Altan Tovch", "History of Yuan". Mongolians are good at healing brain concussion, and bone massaging. In Huandi Nei-jing says "Moxibustion is derived from north, people live in tent,drink milk, lives on high mountains where cold wind blows so cold diseases format easily and best treatment for it is moxubustion". From that we can see that they meant about Mongolians and moxubustion is derived from Mongolia. Another big investment done by Mongolian ancestors is bloodletting which was transmited from Hunnu period, it developed so well to be in one of "4 basis of medicine" s chapter. We widely use bloodletting because it releases " bad blood" and result can be seen very quickly. From Chi­nese sources we can see that during Yuan dynasty when Khubilai Khaan was king his ministers Khusekhui, Khutaibi-leg invested lot in Chinese medicine. Doctor Khusekhui wrote " Food drink real brief" which consist of 3 volume. They say later on those books became Japanese, Korean, Thai schoolbook. One of the biggest contributor is Khutaibileg, in 1303 plus to 12 pair meridians he added "Dumai", "Renmai " meridians.

It can bee seen in the Han Dynasty's historical records that Mongolian ancestors widely used phlebotomy, cautery and acupuncture as practices of healing .Mongolians have been using massage, phlebotomy, cautery and acupunc­ture and food therapy for a long time, and they have adapted with this major medical treatment. Also, these kinds of treatments can be seen as a base of the Eastern Medicine.

Монголчуудын дээд өвөг Хүннү нар (МЭӨ III, МЭ I) өнө эртнээс хануур, төөнүүр, зүү тэргүүтэй засал змчилгээ хийж байсан тухай тэр үед зэрэгцэн оршиж байсан Хан улсын түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг билээ. Үүнээс үзэхэд бариа засал, төөнө, хануур, зүү эмчилгээ, идээ ундаагаар илааршуулах аргыг маш эртнээс Монгол нутагт хэрэглэж заншсан бөгөөд Монголчуудын бие махбодид дасан зохицсон эмчилгээний гол аргын нэг болон хөгжсөөр ирсэн бөгөөд зарим хэсэг нь дорно дахины анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

НТ VII-ҮШ зуунд Түвдийн эрдэмтэн Ютог Ёндонгомбын удирдлаган дор дорно дахины эрдэмтэд хуран чуулж "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн "Язгуурын үндсийн анагаах аргын бүлэ"-т "Хор монгол төөнө" хэмээх нэрээрээ эмчилгээний нэг гол арга болж орсон түүхтэй билээ. Мөн түүнчлэн Солонгосын анагаах ухааны нэвтэрхий тольд "Төөнө" хэмээн монгол дуудлагаар нь тэмдэглэгдсэн байдаг.

Бариа засал нь мөн л эртний уламжлалтай бөгөөд XIII-XIV зууны үеэс "Монголын нууц товчоо", "Алтан товч" "Юан улсын түүх" зэрэг монголын түүхийн гол сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Монголчууд тархины доргилтыг оруулах яс барих талаар гарамгай. Юань улсын үед бариа заслын хэд хэдэн эмнэлэг сургууль байгуулагдан ажиллаж байсан гэдэг.

Төөнө заслын гарал үүслийн тухай Huahdi Neijing 黄帝内经судрын "Suwen素问"(Энгийн асуултууд)-ын "Yifa Fangui Lun医法方归论"(Өвчнийг эмчлэх ялгаатай аргачлалууд болон жорууд) хэмээх бүлэгт << Төөнө здсдлхойд зугт ууссэн бөгөөд учир нь хойд зугийн орон, тэнгэр гдзрддс хддгдсдн, өндөрлөг гдздрт, ойр ойрхон хучтэй хуйтэн сдлхи сдлхилдн өндөр уул, мөсөөр хурээлэгдсэн гдздрт оршдог. Тэр нутгийн иргэд урцднд дмьддрч, суугээр дмь зуунд. Виед хуримтлдгдсдн хуйтэн нь өечинг дмдрхдн уусгэх бөгөөд ийм өечнийг төөнөөр эмчлэх учиртдй. Иймээс төөнө здсдл хойд зугт уусчээ» хэмээн бичсэн байдаг. Энэхүү товч мэдээлэл нь хүйтэн цаг ууртай, сүү сүүн бүтээгдэхүүнийг хоол тэжээлдээ гол болгон, нүүдлийн мал аж ахуй эрхлэн, оторлож урцанд амьдардаг монголчууд бидний өвөг дээдсийн амьдарч байсан төв Азийн цээжинд төөнө засал үүссэн гэдэг нь дамжиггүй! юм. Төөнө засал монгол нутагт үүссэний бас нэг баталгаа нь Tang唐(618-907) улсын үеийн эрдэмтэн Wangbing王冰"Yifa Fangui Lun医法方归论" (Өвчнийг эмчлэх ялгаатай аргачлалууд болон жорууд) хэмээх бүтээлдээ VIII зуунд Хойд улсууд төөнө заслыг хэрэглэсээр байсан хэмээн бичсэн байдаг. Төөнө засал нь цусны зогсонгийг арилган бичил эргэлтийг идэвхжүүлэн өвдөлт намдаахын зэрэгцээ дархлалын тогтолцоог эрчимжүүлэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий үйлдэлтэй болох нь тогтоогдсон юм.

Бидний өвөг дээдсийн Дорно дахины ангаах ухаанд оруулсан олон хувь нэмрийн нэг нь ханах засал юм. Ханах засал Хүннүгийн үеэс эхлэн уламжлагдаж ирсэн бөгөөд улам төгөлдөржин бие даасан заслын хэмжээнд хүрэн "Анагаах ухааны дөрвөн үндэс"-д нэг бүлэг болж орсон. Энэ засал олон зуун жилийн сорил туршилтыг даван туулж, таван заслын дотроос "муу цус"-ыг ханаж гадагшлуулахад үр дүн нь богино хугацаанд илэрдэг хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний арга болон хувирчээ. Ханах заслыг одоо барууны анагаах ухаанд элэгний эд эсэд их хэмжээгээр хуримтлагдсан төмрийн ионыг гадагшлуулж бууруулах зорилгоор өргөн хэрэглэж байна.

Хануур заслын онолын үндэс нь элгэнд их хэмжээгээр хуримтлагдсан прооксидант үйлдэлтэй, төмрийн ионыг багасгах, цусны улаан эсийн мембранаас хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг зайлуулах, эсэд явагддаг апопотозын үзэгдлийг дарангуйлах, дархлалын эсийн пролиферацийг хурдасган, эсийн шинэ генерацийг эрчимжүүлж, цусны зогсонгийг арилган бичил эргэлтийг сайжруулна. Нөгөө талаар уламжлалт эмнэлгийн "муу цус" гэдэг ойлголтонд хэт исэлдэлтийн үйлдлээр хэлбэр төрхөө алдсан мембран дээр бодисын солилцооны завсрын хорт бүтээгд эхүүнүүд сууж захын байрлалыг эзэлсэн иммунносуперсив шинж бүхий хагас үжил, задралд шилжсэн цусны улаан бөөм, төмрийн ионыг биеэс гадагшлуулна (Д.Цэрэндэгва, М.Амбага, Н.Төмөрбаатар. Б.Саранцэцэг, Ц.Нарантөгс, 2003).

Хятад эмнэлгийн түүхийн сурах бичигт Yuan улсын (1206-1368) хаан Хубилайн төрийн сайд асан Хүсэхүй, Хутайбилэг зэрэг монгол эрдэмтдээс Хятад эмнэлгийн оюуны өв санд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.

Хүсэхүй эмчийн амьдарч асан тухайн цаг үед Монголчууд шинэ улсыг байгуулж, хүн ардыг нь төвшитгэн захирч, удирдан жолоодохын тулд богино хугацаанд тухайн орны нөхцөл байдалд дасан зохицох шаардлага зүй ёсоор тавигдаж байжээ. Энэ тухай Хүсэхүй "... хаан эзэн эрдэнийн сууринаа сууснаас хойш төр гүрний хэргийг шийдвэрлэхэд түмэн яаруу байх тул идээ ундааг тохируулан, өвөг дээдсээс ямагт тогтсоор ирсэн махбодио шимжүүлэн арчлах арга, ажил төрөл болон идээ ундааны амт чанарыг зүй зохистой тохируулах зэргийг сайтар анхаарваас, богдод лагшин тунгалаг нэн амирлангуй болох буй за" хэмээсэн байдаг.

Хүсэхүй эмчийн туурвисан "Идээ ундааны жинхэнэ товч" гурван дэвтрээс бүрдэнэ. Нэгдүгээр дэвтэрт эрүүл аж төрөхийн тулд юуг дээдлэж, юуг эрхэмлэхийг дэлгэрүүлэн номложээ. Тухайлбал "Эдугээ цдгийн хумуус нь яеддл мөртөө хэе ёсыг ул хдйхрдн идээ ундддны днхддрдл цээрлэлийг мэдэхгуй бөгөөд тоо хэмжээг баримтлахгуй, тдчдднгуй хусэл дреиддж дмт шимтэнд дэндуу их шутэж, дунддж хэеийг бдтлдн сдхихгуй учрддс 50 ндс хурмэгц тдмир хуч доройтсон нь олширсон болой." хэмээсэн байдаг. Үүний зэрэгцээ жирэмсэн эмэгтэйн идээ ундаа, явдал мөр, цээрлэх зүйл, хөхүүл эхийн идээ ундаа, цээрлэх зүйл, архи уухад болон уусны дараа цээрлэх зүйл зэрэг өнөөгийн бидний эрүүл аж төрөх ёсонд үнэхээр үгүйлэгдэж байгаа зүйлийг өвөг дээдэс маань аль хэдийнээ эрхэмлэж дээдэлдэг байсан ажээ. Мөн энэ дэвтэрт өнгөрсөн үеийн ордны түшмэдийн зохиосон таван тансаг идээ, зууш, шөл, зуурмагийг найруулах арга тэдгээрийн ашиг тусыг өгүүлжээ.

Хоёрдугаар дэвтэрт олон төрлийн тан ширгээмэл эмийг найруулах арга, тэдгээрийг ямар өвчинд яаж хэрхэн хэрэглэх талаар маш тодорхой тэмдэглэсэн байна. Идээ ундааг зөвхөн амьдрахын тулд биш, түүнийг зөв зохистой хэрэглэвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах эм болдог ажээ. Энэ бүлэгт бас усны эмчилгээний! зшиг тусыг номлосон аж. Зөвхөн багшаас шавьд дамжин хэрэглэгдэж байсан "өндөр настан, тамир алдагсдыг шимжүүлэх" арш нарын эртний уламжлалт нууц жор, түүнийг бүтээх аргыг түүвэрлэн авсан оруулжээ. Энд бас дөрвөн улирлыг даган идээ ундаа, явдал мөр, таван амттай идээ ундааг тохируулан хэрэглэх, идээ ундааны хорыг тайлах аргыг заажээ.

Гуравдугаар дэвтэрт өвсөн эм болон эмийн амт, эмчилгээний чанар, чадлыг тус бүрд нь заан тэмдэглэсэн байдаг. Хүсэхүй эмчийн энэ номыг хожим нь Япон, Солонгос, Тайланд зэрэг орнуудын дотоод ордны эмнэлгийн сургуулиудад сурах бичиг болгон үзэх болсон гэдэг.

Хүннү гүрний үеэс хатгах, төөнөх аргыг өргөн хэрэглэж байсныг Нанхиадын олон түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ мэдлэг археологийн олдвороор жилээс жилд баяжин батлагдсаар байгаа билээ. Жишээ нь 1963 онд Өвөр Монголын Duolun-ын ^^日!^日-^^ (Тод даваа) хөндийгөөс 4.5 см урттай "Bian shi砭石"чулуун зүү олдсон бөгөөд энэ нь Шинэ Чулуун зэвсгийн үеийн олдвор юм. Археологийн судалгаагаар энэ зүүг хэрэглэж байсан үе нь Монголын түүхэнд нэн чухал үүрэг гүйцэтгэж, тод мөр үлдээсэн Хүннүчүүдийн оршин тогтнож байсан цаг хугацааны зарим хэсэг нь Zhou周(НТӨ 1122-221 он) улс болон Баруун Han西汉(НТӨ 206-НТ 24 он) улсын оршин тогтож байсан цаг хугацаатай давхцаж байддаг билээ. 1978 онд Shanxi мужийн Хятадын уламжлалт эмнэлгийн коллежийн багш нар 4.6 см урт хүрэл зүүг Өвөр Монголын Dalati (Далайт) дүүргийн Shulinzhao-с олжээ. Ингэж эртний эмч нарын хэрэглэж байсан чулуу болон хүрэл зүү бидний өвөг дээдсийн олон зууны турш нүүдэллэн амьдарч байсан нутгаас олдсоор байгаа нь монголчуудын өвөг айл хөрш орныхоо нэгэн адил нэн эртнээс чулуун зүү, хүрэл зүү хэрэглэж байсны хөдөлшгүй баримт баталгаа болж байгаа юм.

Хубилай хааны ордонд, хааны эмнэлгийн сургуульд олон монгол эрдэмтэд ажиллан бүтээлээ хятад хэлээр туурвиж байсан гэдэг. Түүхэнд нэр нь үлдсэн тэр цагийн бичгийн түшмэл, зүүний алдартай эрдэмтдийн нэг нь Хутайбилэг байлаа. Тэрээр 1303 онд хос 12 сувган дээр хос биш найман сувгийн ангилалд багтдаг сүв бүхий арын (Dumai 督脉),өврийн (Renmai任脉)сувгийг нэмэж сүв бүхий үндсэн 14 сувгийн энерги, цусны эргэлтийн бүдүүвчийг торгон дээр босоо хүний дайтай зурж түүнийгээ "Jinlan Xunjing Quxue Tujie金兰С%取穴图解"(Сүвтэй сувгийн алтан урсгалын эргэлтийн зурагт тайлбар) гэж нэрлэжээ. Энэ бол монгол хүн, суваг хэрдсийн амин эрчим хүч, цусны эргэлтийн онолд хийсэн нээлт байлаа. Хойч үеийн эрдэмтэн судлаачид Хутайбилэгийн сүв бүхий 14 сувгийн алтан урсгалын эргэлтийн онолыг хүлээн зөвшөөрч, олон зууны турш дадлага туршлагаар батлагдан улам баяжин хөгжүүлж иржээ. Хармсалтай нь торгон дээр зурсан энэ зураг бидний үед ирж чадалгүй түүхийн зузаан тоосонд дарагдан үрэгдэж алга болжээ. Энэ үеэс хойш Ming明,Qing清улсын үед монгол нутагт зүү төөнө заслыг дангаар нь буюу эмчилгээний бусад аргуудтай хавсруулан өргөн хэрэглэх болсон байна.

Тод монголоор бичигдсэн зүү төөнө заслын номын IV, VI дэвтрийг хэл бичгийн ухааны доктор, тод үсэг судлаач Х. Лувсанбалдан агсан олж, 1968 онд Шинжлэх ухааны академиас гэрэл зургийн аргаар хувилж олны хүртээл болгосон уг эхэд Академич Ринчен агсан <<. Видний горьдох нь, энэ дэетрийг хэелэлээс гдрсдн тухдйд нь юуны өмнө монгол хэлтэй дндгддх ухддны эрдэмтдээс сонирхон толилж, тууний тумэн сэдеээс шинжилгээний ямдр нэгэн нийт олон улсын шинжээчдэд хуртээл болгон судлдл өгуулэл бичих болоосой хэмээн горилно» хэмээн тэмдэглэсэн байдаг.

Зүү төөнө заслын энэ ховор олдворын IV дэвтэр нь "Хатгах, төөнө тэргүүтнийг их хураасан ном дэвтэр зургаа буй" гэсэн нэртэй бөгөөд 128 хуудастай 19 зурагтай. Эдгээр дэвтэрт хятад эмнэлгийн 10 гаруй зохиолоос иш татаж, 30 гаруй нанхиад эрдэмтдийн сургаалыг толилуулж, эртний уламжлалт 9 зүүний арга, зүү хатгах, авах арга, анагаах ухааны зурхайг зүү төөнө засалтай хоршин хэрэглэх зарчим, зүү төөнө заслын суваг хэрдэс, зүү хатгах сүв түүнийг эмчилгээнд хэрэглэх заалт, эсрэг заалт, зүү төөнө засал хийхэд гарч болох хүндрэл зэргийг маш тодорхой бичсэн байдаг.

Зүү төөнө заслын энэ номын уг гарвалыг судалж үзэхэд Ming улсын судлаач эмч Yang Ji-zhou杨继州1601 онд бичсэн Zhenjiu Dacheng针灸大成(Зүү төөнө заслыг их хураасан ном) хэмээх бүтээлыг баруун монголд орчуулан монголчилж, Ойрад монгол аялгуугаар ойролцоогоор 1660 оны үед буулгасан гэж үзэж байна. Учир нь нанхиад эрдэмтэн Yang Jizhou уг номыг бичсэнээс хойш 47 жилийн дараа 1648 онд ойрадын Заяа Бандида Намхайжамц тод үсэг зохиож, ном бичиж эхэлсэн бөгөөд тэр үеийн хятад эмнэлгийн сонгодог бүтээлүүдээс Yang Jizhou-ийн туурвиснаас илүү гарах зүү төөнийн судар ном гарын доор хараахан байхгүй байжээ. Одоо ч гэсэн уг ном хятад оронд зүү төөнө заслын эмч бэлтгэхэд хэрэглэдэг гол сонгодог зохиолуудын нэг болсоор байна. Тод үсгээр бичигдсэн зүү төөнө заслын номын зарим тайлбар, бичигдсэн байдал, хятад эх зохиолд байхгүй зарим нэг зургыг шинээр оруулсан зэргээс үзэхэд уг ном зүгээр нэг эх зохиолын орчуулга биш, харин хятад хэл бичгийг гарамгай эзэмшсэн, зүү төөнө заслын өргөн мэдлэгтэй монгол хүн Zhenjiu Dacheng-г дэлгэрэнгүй тайлбарсан хамгийн анхны монгол хувилбар байжээ (Н. Төмөрбаатар 1999).

Энэ бол Yuan улсын дараа ялангуяа Ming улсын үед зүү төөнө заслыг манай оронд өргөн хэрэглэж байсны баримт нотолгоо юм.

Ер нь монголчуудын эмийн ургамлын мэдлэгийг хөөж үзвэл 3000-аас цааш жилийн түүхтэй бөөгөөд Хүннүгийн эмт бодис таних, жорлох урлаг өндөр хөгжсөн гэдгийг Хан улсын бичигт тэмдэглэжээ. Хүннү гүрэн задарсны дараа зарим хэсэг нь Хан улсад дагаар ороход эмнэлгийн мэдлэг, жорыг хүлээн зөвшөөрч, хятад анагаах ухааны сурвалж бичигт тэмдэглэгдэх болсон байна. Хан улсын бичигт "Хүннүчүүдийн нүүдэлчдийн үрэл" гэж дөрвөн төрлийн найман зүйлын жорыг шинца (Cal-ycis Cinnamomi cassiae), гаа (Rhizomae Kaempferia galangae), номхотгосон бонаг (Aconitum Kusnezof-fii Reichb) бусад эмийн ургамал, эрдэс бодистой найруулан хүйтэн хий зангирсан эмгэгийг анагаах үрлэн эм хийж байсныг "Zhou Hou Fang" гэдэг номонд анх тэмдэглэгдсэн бөгөөд дараа нь Sun Si Miao-ийн туурривсан "Q!'an Jin Fang" гэдэг номонд "Нуудэлчдийн урэл бол хуйтэн хийг дрилгдн, хэелийн хэсгээр хдтуурч өедөх, бөөлжих, идээ хурж эс шингэсэн, бух бие хуйт оргихыг дндгддх жор" гэжээ (Бай.Буянт, 2006).

Энэ бүгдээс үзэхэд монгол уламжлалт анагаах ухаан (УАУ) өнө эртний үүсэл гаралтай бөгөөд монголчуудыг эмчлэх үндсэн гол арга болон олон мянган жилийн туршид баяжин хөгжиж боловсронгуй болж ирсэн түүхтэй юм байна.


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1697
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК