Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2011, 1(9)
Хүүхдийн тератомын ховор тохиолдол
( Ховор тохиолдол )

Б.Дэлгэрмаа, Д.Амгалан, Ц.Базармаа

ЭХЭМҮТ

 
Абстракт

Тератом нь үр хөврөлийн бластомерийн үеийн саатлаас үүсдэг холимог бүтэцтэй хавдар юм. Бүтцийн хувьд яс, шүд, мөгөөрс, үс, шингэн, зарим тохиолдолд бүтэн ураг байдаг байна. Уг эмгэг 4000 амьд төрөлтөнд 1 давтамжтай тохиолдох ба ихэвчлэн хоргүй хавдар байна.

Үр хөврөлийн бэлгийн болон бэлгийн бус эсээс үүссэн тератом хавдрын дийлэнх нь 15-аас доош насанд оношлогддог ба хоргүй шинж чанартай байдаг. Харин 15-19 насанд илрэх тератом нь ихэвчлэн хортой байна. Судалгаанаас харахад тератом нь 15 хүртлэх насны хар арьст хүүхдийн дунд 1 саяд 3, цагаан арьст хүүхдэд 1 саяд 2.5 тохиолдол тус тус оношлогддог. Тохиолдолд хүйсийн ялгаа ажиглагдаагүй байна.

Хүүхдийн тератомын 50% ахар сүүлэнд,12% нь өндгөвчинд, 26% нь толгой хүзүүнд, 12% нь хэвлийн арын зайд тохиолддог. Xүзүү, толгойн байрлалын хувьд тератом нь төвөнх, хөхөнцөрийн орчин, зөөлөн тагнай, нүд, нүүр, хэл, сонсголын гуурс, дунд чих зэрэгт байрладаг. Тератомын үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ байх ба хортой тохиолдолд химийн эмчилгээг хавсран хэрэглэнэ.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК