Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 3(129)
Цэргийн албан хаагчдын хөлийн хураагуур судасны өргөсөх өвчний оношлогоо ба мэс ажилбарыг боловсронгуй болгох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Буянбат1, Н.Баасанжав2

1Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, 2Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн

 

Хөлийн хураагуур судасны өргөсөх өвчний тархалт, клиник шинж тэмдгүүд, хэлбэрүүдийн талаар гадаадын (1-2,4-9) болон манай судлаачид (3) судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн боловч, цэргийн албан хаагчдын дунд хөлийн хураагуур судасны өргөсөх онцлогийн талаар бие даан хийсэн судалгаа шинжилгээний ажил алга байна.
Судалгааны зорилго. Цэргийн албан хаагчдын хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар хийлгэгчдийн нас, хүйс, албан тушаал, клиник шинж тэмдэг, хэлбэрүүд, флебографийн шинж тэмдэгүүд, сонгомол мэс ажилбарын аргуудын онцпогийг тогтооход оршино.
Судалгааны аргачлал. Бид 1988-2003 онуудад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хөлийн хураагуур судасны өргөсөх өвчин оношоор мэс ажилбар хийлгэсзн 166 евчтөнд тусгай боловсруулсан судалгааны аргачлалын дагуу судалгаа явуулсан.
Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн апдаа зэргийг тодорхойлж, Стьюдөнтийн шалгуураар магадлалыг шалгасан.
Судалгааны үр дүн, хэлцэмж
Хүснэгт 1. Хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар хийлгэгчдийн нас

Хүснэгт 1-ээс үзэхэд хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар хийлгэгчдийн дундаж нас 19-23 байгаа нь статистикийн үнэн магадлалтай байна (Р<0.001).
Хөлийн хураагуур судасны өргөсөх өвчин 20- 30 насанд оношлогддог гэсэн М.Н.Кузин (1986); Р.П.Аскерханов (1999) нарын дүгнэлттэй дүйж байна.Хүснэгг 2. Хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар хийлгэгчдийн албан тушаал

Хүснэгт 2-оос үзэхэд хөлийн хураагуур судасны өргосөх өвчнөөр мэс ажилбар хийлгэгчдийн албан тушаалыг авч үзэхэд цэрэг (Р<0.001), жолооч, мөханик, тогооч, хуульч (Р<0.01) нарт тохиолдож байгаа нь статистикийн үнэн магадлалтай байна.
Хүснэпг 3. Хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар

Хүснэгт 3-аас үзэхэд хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар хийлгэсэн 166 өвчтөний клиник шинж тэмдгүүдээс хөл чинэрч өвдөх (Р<0.001), арьс загатнах (Р<0.05) шинж тэмдгүүд статистикийн үнэн магадлалтай байна. Хөл чинэрч өвдөх, арьс загатнах, арьс хөлрөх, арьсны нөсөөт өөрчлөлт шинж тэмдгүүдийн илрэлт нь А.Н.Эйнгорны (1973) дүгнэлттэй ойролцоо байна.
Хүснэгт 4. Хөлийн хураагуур судас өргөсөх өвчний хэлбэрүүд

Хүснэгт 4-өөс үзэхэд холимог (Р<0.001), могойн хэлбэр (Р<0.05) давамгайлж тохиолдож байна.
Хүснэгг 5. Хөлийн хураагуур судасны флебографийн шинж тэмдгүүд

Хүснэгт 5-аас үзэхэд судас өргөсөн тахиралдсан шинж нь статистикийн үнэн магадлалтай байна (Р<0.05).
Хүснэгт 6. Хөлийн хураагуур судасны өргөсөх өвчний үед хийгдсэн мэс ажилбарын аргууд

Хүснэгт 6 -аас үзэхэд хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар хийлгэгчдийн эмэгтэй ба эрэггэйн харьцаа 3,3:1 байгаа нь И.П.Даудярис {1977)-ын дүгнэлттэй тохирч байна. Мэс заслыг хавсарсан аргаар давамгайлж хийсэн байна.
Дүгнэлт
1.  Хөлийн хураагуур судас өргөсөх өвчнөер мэс ажилбар хийлгэгчдийн дундаж нас 19-23, эмэгтэй эрэггэйн харьцаа 3.3:1 байдгийг тогтоов.
2. Цэргийн албан хаагчдын хөлийн хураагуур судасны өргөсөх өвчнөөр мэс ажилбар
хийлгэгчдийн албан тушаалаар нь авч узэхэд царэг (Р<0.001), жолооч, механик тогооч, хуульч (Р<0.01) нарт давамгайлж тохиолдсон байна.
3. 90.3%±2.3-д хөл чинэрч өвдөх, 75.9%±3.3-д арьс загатнах эмнэл зүйн шинжүүд давамгайлан илэрч байна.
4. Флебографийн шинжилгээгээр 87,5%±4.4-д венийн судас өргөсөн тахиралдсан шинжүүд илэрч байна.
Цаашид хелийн хураагуур судас өргөсөх евчнийг оношлох сүүлийн үөийн багажит шинжилгээний аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эмчилгээний сонгомол аргыг буй болгох нь хойшлуулшгүй зорилт болж байна.

Ном зүй

1. Аскөрханов Р.П. О роли коммуникантных вен и мөтодах их разобщения хронической венозной недостаточности нижних конечностей. 1999.С. 19-23.
2. Даудярис И.П. Нөйролептанальгөзия в хирургии вен нижних конечностей. Хирургия. 1977. №11. с. 123-124 .
3. Жодов Д. Хөлийн вөнийн өвчин. 1982.
4. Иваницкая М.А. Рентгөнодиагностикэ заболеваний сердца и сосудов. Москва. 1970. с.399-450.
5. Котлуков Т.В. Варикозное расширение вөн. Знание. 1983. №9.с.4-7.
6. Кузин М.Н. Хирургические болезки. 1986. с.232-242.
7. Кузин М.Н. Варикозноө расширение вен нижних конечностей. 2000. с.225-236 .
8. Эйнгорн А.Н. Применение варикоцида для лечения варикозного расширөния вен нижних конөчностөй. Вест. Хир. 1973.№ 11.С.57-61.
9. Weber J., Lambrechi J. Varicosis of the accessorial lateral saphenous vein: evidence recireuiation shown by pre-operative dhlebography. 2002.p. 18-22.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 664
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК