Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
APA Хэв маягийн Үндсэн Ойлголтууд
( Товч мэдээлэл )
 

Энэхүү бичиглэлийн гол зорилго нь APA хэв маягийн цөм элементүүдийг академик түвшний судалгаа, шинжилгээний ажил хийж буй бүх хүмүүст таниулж, үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх явдал юм. АPA хэв маягийн үндсэн суурь буюу хамгийн минимал стандартын үзүүлэлтүүд энд дурдагдсан бөгөөд энэхүү бичиглэл өөрөө APA хэв маягийг илэрхийлэхгүй болно.

Дуглас Дегелман, Ph.D., Мартин Лорензо Харрис, Ph.D. нар.
Өмнөд Калифорнийн Вангуард Их сургууль
I. Ерөнхий өгүүллийн заавар
a. Хүрээнүүд: Бүх талаас 1 инч=2.54 см (дээд, доод, зүүн, баруун)
b. Үсгийн хэмжээ, хэлбэр: 12-pt. хэмжээтэй (Times Roman болон Courier нь зөвшөөрөгдсөн үсгийн хэлбэр)
c. Мөр хоорондын зай: Нүүр хуудас, хураангуй, өгүүллийн бие хэсэг, лавлагаа, хавсралт, хөл тэмдэглэгээ, хүснэгт болон зургийн тайлбар зэргийг бүгдийг оруулан нийт өгүүллийн турш давхар зай (double space) авна.
d. Зэрэгцүүлэлт: Зүүн тал руу (баруун хүрээнд тэгш бус байж болно)
e. Параграфийн хэмжээ: 5-7 зай
f. Хуудаслалт: Хуудасны дугаар хуудас болгоны(зурагнаас бусад) эхний мөрөнд баруун захаас 1 инчийн зайд нүүр хуудаснаас эхлэн байрлана.
g. Гар бичмэлийн хуудасны толгой: Өгүүллийн гарчгийн эхний 2 юм уу 3 үг хуудас болгон дээрхи дугаарын зүүн талд 5 зай авалтын зайнд нүүр хуудаснаас эхлэн байрлана.
h. Идэвхтэй өнгө: Идэвхгүй өнгөөс(passive voice) илүү идэвхтэй өнгө(active voice) ашиглах ерөнхий дүрэмтэй. Жишээ нь: “...... гэсэн таамаг гарсан” гэхийн оронд “Бид ...... таамагласан” гэх мэт. Өөрөөр хэлбэл таны өгүүлэл дэхь өгүүлбэрүүд аль болох үйлийн эзэн биетэй байх шаардлагатай.
i. Хуудсын дараалал: Нүүр хуудас, Хураангуй, Их бие, Лавлагаа, Хавсралт, Хөл тэмдэглэл, Хүснэгт, Зургийн тайлбар, Зураг
II. Нүүр хуудас
a. Хуудаслалт: Нүүр хуудас бол хуудас 1.
b. Түлхүүр элементүүд: Өгүүллийн гарчиг, зохиогч(ид), зохиогчийн харьяалал(ууд) болон товч толгой.
c. Өгүүллийн гарчиг: Үг болгон томоор эхлэнэ, хуудсын төвд байрлана.
d. Зохиогч(ид): Үг болгон томоор эхлэнэ, гарчгийн дараагийн мөрөнд голлон байрлана.
e. Харьяалагдах байгууллага: Үг болгон томоор эхлэнэ, зохиогчийн дараагийн мөрөнд голлон байрлана.
f. Товч гарчиг: Гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд зүүн тал руу зэрэгцсэн, “Товч гарчиг” гэсэн нэрийн дараа бүх үсэг томоор бичигдсэн байна.
g. APA хэв маягийн гарчгийн жишээ:
http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/titlepage.pdf
III. Хураангуй: Хураангуй гэдэг нь нэг параграфаас бүтсэн өгүүллийн хамгийн чухал элементүүдийг өөртөө агуулсан товчлол юм.
a. Хуудаслалт: Хураангуй нь шинэ хуудаснаас эхлэнэ (хуудас 2).
b. Гарчиг: Хураангуй (гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд голлон байрлана)
c. Формат: Хураангуй (блок форматаар) Хураангуй хэмээх гарчгийн доод мөрнөөс эхлэнэ. Хураангуй 120 үгнээс хэтрэх ёсгүй. Хураангуй доторх бүх тоо (өгүүлбэрийн эхэнд байхаас бусад тохиолдолд) үсгээр бус тоогоор бичигдэх ёстой.
d. APA хэв маягийн абстракт:
http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/abstract.pdf
IV. Их бие
a. Хуудаслалт: Өгүүллийн их бие шинэ хуудаснаас эхлэнэ (хуудас 3). Өгүүллийн их биеийн дэд хэсгүүд шинэ хуудаснаас эхлэхгүй.
b. Гарчиг: Өгүүллийн гарчиг (үг болгон томоор эхлэнэ) гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд голлон байрлана.
c. Танилцуулга: Танилцуулга (гэсэн гарчиг тавигдахгүй) өгүүллийн гарчгийн доод мөрнөөс эхлэнэ.
d. Гарчгууд: Гарчгууд нь өгүүллийг зохион байгуулахад хэрэглэгдэх бөгөөд хэсгүүдийн ач холбогдолд нөлөөлнө. Тухайлбал, ихэнх эмпирик судалгааны бүтээлүүд Аргазүй, Үр дүн, Хэлэлцүүлэг болон Лавлагаа гэсэн гарчгуудийг ашигладаг. Мөн Аргазүйн хэсэг ихэвчлэн Оролцогчид, Тоног төхөөрөмж болон Үйл ажиллагаа гэсэн дэд гарчигтай байдаг. Жишээ нь энд APA хэв маягийн гарчгууд байна:
http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/headings.pdf
1. Гол гарчиг (өгүүлэл нэг эсвэл хоёр гарчгийн түвшинтэй байгаа үед) том үсгээр эхлэн голлож байрлана (e.g., Аргазүй, Үр дүн, Хэлцэмж болон Лавлагаа).
2. Дэд гарчиг (өгүүлэл хоёр гарчгийн түвшинтэй байгаа үед) италик хэлбэрээр зүүн тал руу зэрэгцсэн, томоор эхэлсэн байна (e.g., Аргазүй хэсгийн дэд хэсэг болох Оролцогчид, Төхөөрөмж болон Үйл явц).
V. Текстэн ишлэлүүд
Эх материалыг өгүүллийн их биед тухайн материалын зохиогч(д), огноог ишлэх байдлаар дурьдах хэрэгтэй. Ишлэл татахын гол ач холбогдол нь бусдын санаа бодол болон үгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч буйг илэрхийлнэ. Уншигч өгүүллийн их биеийн ард буй лавлагааны жагсаалтаас эх материалын бүтэн нэрийг харж болно.
a. Эх материалын зохиогчдын нэр өгүүлбэрийн бүтцэд албан ёсоор орж буй үед зохиогчдын нэрийг дурьдсаны дараагаар хэвлэлийн огноог хаалтанд бичнэ. Дараахь жишээг харна уу:
Wirth and Mitchell (1994) found that although there was a reduction in insulin dosage over a period of two weeks in the treatment condition compared to the control condition, the difference was not statistically significant. [Тэмдэглэл: ба гэсэн холбоосыг өгүүлбэрийн албан ёсны бүтцэд олон тооны зохиогч дурдагдсан тохиолдолд хэрэглэнэ. Дараагийн хэсэг дэхь жишээтэй харьцуулна уу.]
b. Эх материалын зохиогчид өгүүлбэрийн албан ёсны бүтцэд ороогүй үед зохиогчид болон огноог цэгтэй таслалаар тусгаарлан хаалтанд бичнэ. Дараахь жишээг харна уу:
Reviews of research on religion and health have concluded that at least some types of religious behaviors are related to higher levels of physical and mental health (Gartner, Larson, & Allen, 1991; Koenig, 1990; Levin & Vanderpool, 1991; Maton & Pargament, 1987; Paloma & Pendleton, 1991; Payne, Bergin, Bielema, & Jenkins, 1991). [Тэмдэглэл: & тэмдгийг тайлбар материалд олон тооны зохиогч дурьдагдсан үед хэрэглэнэ. Мөн хэд хэдэн эх материал тайлбар маягаар ишлэгдсэн үед тэднийг 1-р зохиогчийнх нь нэрний цагаан толгойн дарааллаар байрлуулна.]
c. 2 зохиогчтой эх материал ишлэгдсэн тохиолдолд тухайн материал ишлэгдэх бүрт 2 зохиогчийг бичнэ.
d. 3, 4 эсвэл 5 зохиогчтой эх материал ишлэгдсэн тохиолдолд тухайн материал анх удаа ишлэгдэх үед бүх зохиогчийг бичнэ. Уг материал дахин ишлэгдсэн тохиолдолд 1-р зохиогчийн нэрийг “et al.” хэмээн бичнэ. Дараахь жишээг харна уу:
Reviews of research on religion and health have concluded that at least some types of religious behaviors are related to higher levels of physical and mental health (Payne, Bergin, Bielema, & Jenkins, 1991).
Payne et al. (1991) showed that ...
e. 6 буюу түүнээс дээш зохиогчтой эх материал ишлэгдсэн тохиолдолд тухайн материал ишлэгдэх бүрт 1-р зохиогчийн нэр тэгээд “et al.” хэмээн бичнэ (анх удаа ишлэгдэх тохиолдлыг оролцуулаад).
f. Ишлэл хийх шаардлагатай тохиолдол бүрт та зөвхөн өөрийн уншсан материалыг л ашиглах ёстой. Таны уншсан материалд (доорхи жишээнд “Murzynski & Degelman”) ишлэгдсэн боловч та өөрөө уншаагүй материалыг (доорхи жишээнд “Grayson”) ишлэх шаардлагатай болсон тохиолдолд доорхи форматын дагуу текстэн ишлэлийг хийх бөгөөд Лавлагааны жагсаалтанд зөвхөн өөрийн уншсан эх материалаа оруулна:
Grayson (as cited in Murzynski & Degelman, 1996) identified four components of body language that were related to judgments of vulnerability.
g. Хувийн харилцаа буюу захиа, и-мэйл болон утасны ярилцлага зэргийг хавсаргахдаа цол, нэр болон аль болох тодорхой огноог тусгана. Учир нь хувийн харилцаа нь “дахин сэргээгдэхгүй” мэдээлэл бөгөөд Лавлагаа хэсэгт багтахгүй. Текстэн ишлэлд доорхи форматыг хэрэглэнэ:
B. F. Skinner (personal communication, February 12, 1978) claimed ...
h. Вэбийн материал ишлэхэд зохиогч-огноо гэсэн формат ашиглана. Хэрвээ зохиогч нь мэдэгдэхгүй тохиолдолд түүний оронд тухайн материалын гарчгийн эхний хэдэн үгийг хэрэглэнэ. Огноо нь мэдэгдэхгүй тохиолдолд түүний оронд “n.d.” хэмээн бичнэ. Дараахь жишээг харна уу:
Degelman and Harris (2000) provide guidelines for the use of APA writing style.
Changes in Americans’ views of gender status differences have been documented (Gender and Society, n.d.).
VI. Ишлэлүүд
Шууд ишлэл хэрэглэж байгаа үед үргэлж зохиогч, огноо болон хуудасны дугаарыг ишлэлийн хэсэг болгон оруулна.
a. 40-өөс цөөн үгтэй ишлэлийг давхар ишлэлийн тэмдгээр тусгаарлан өгүүлбэрийн бүтцэд албан ёсоор оруулна. Жишээ:
Patients receiving prayer had “less congestive heart failure, required less diuretic and antibiotic therapy, had fewer episodes of pneumonia, had fewer cardiac arrests, and were less frequently intubated and ventilated” (Byrd, 1988, p. 829).
b. 40 буюу түүнээс дээш үгтэй ишлэл үндсэн текстээс тусдаа блок форматанд мөр болгон зүүн захаас 5 зайнд бичигдэх ёстой (ишлэлийн тэмдэггүйгээр).
VII. Лавлагаанууд
Лавлагаа хэсэгт багтсан бүх эх материал өгүүллийн их биед заавал ишлэгдсэн байх шаардлагатай (өөрөөр хэлбэл өгүүллийн их биед буй бүх ишлэл Лавлагаа хэсэгт багтах ёстой).
a. Хуудаслалт: Лавлагаа хэсэг шинэ хуудаснаас эхлэнэ.
b. Гарчиг: Лавлагаанууд (гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд голлон байрлана)
c. Формат: Лавлагаанууд гэсэн гарчгийн доод талын догол мөрнөөс лавлагаа эхэлнэ. Материалуудыг 1-р зохиогчийн нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулна. Ихэнх лавлагааны материал гурван үндсэн бүрэлдэхүүнтэй байдаг:
1. Зохиогч: Зохиогчид эх материалдаа байгаатай адил дарааллаар жагсана. Бүх зохиогчийг таслалаар тусгаарлах бөгөөд 7 буюу түүнээс олон зохиогчтой тохиолдолд эхний 6 зохиогчийн нэрийг бичээд үлдсэн зохиогчдод зориулан “et al.” хэмээн бичнэ. Хэрвээ зохиогч нь тодорхойгүй тохиолдолд өгүүллийн гарчгаар лавлагаа эхлэнэ.
2. Хэвлэлийн огноо: Зохиогчийн дараагаар хаалтанд бичнэ. Хэрвээ хэвлэлийн огноо тодорхойгүй тохиолдолд зохиогчийн дараагаар хаалтанд “n.d.” хэмээн бичнэ.
3. Эх материалын лавлагаа: Үүнд гарчиг, сэтгүүлийн нэр, дугаар, хуудас (сэтгүүлийн өгүүлэл байгаа тохиолдолд) эсвэл гарчиг, хэвлэгдсэн хот, хэвлэлийн компани (ном байгаа тохиолдолд)
d. APA форматтай Лавлагаануудын жишээг үзэх бол: http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/references.pdf
e. APA-гийн албан ёсны “Цахим Лавлагааны Формат” баримт бичгийг үзэх бол: http://www.apastyle.org/elecref.html
f. Эх материалын жишээнүүд
1. Сэтгүүлийн өгүүлэл
Murzynski, J., & Degelman, D. (1996). Body language of women and judgments of vulnerability to sexual assault. Journal of Applied Social Psychology, 26, 1617-1626.
2. Ном
Paloutzian, R. F. (1996). Invitation to the psychology of religion (2nd ed.). Boston: Allyn and Bacon.
3. Их сургуулийн хөтөлбөрийн вэб материал болон факультетийн вэб хуудас
Degelman, D., & Harris, M. L. (2000). APA style essentials. Retrieved May 18, 2000, from Vanguard University, Department of Psychology Web site: http://www.vanguard.edu/faculty/ddegelman/index.aspx?doc_id=796
4. Вэб материал (огноогүй)
Nielsen, M. E. (n.d.). Notable people in psychology of religion. Retrieved August 3, 2001, from http://www.psywww.com/psyrelig/psyrelpr.htm
5. Вэб материал (зохиогчгүй, огноогүй)
Gender and society. (n.d.). Retrieved December 3, 2001, from http://www.trinity.edu/~mkearl/gender.html
6. Мэдээллийн сангаас авсан сэтгүүлийн өгүүлэл
Hien, D., & Honeyman, T. (2000). A closer look at the drug abuse-maternal aggression link. Journal of Interpersonal Violence, 15, 503-522. Retrieved May 20, 2000, from ProQuest database.
7. Хоёрдогч мэдээллийн сангаас авсан абстракт
Garrity, K., & Degelman, D. (1990). Effect of server introduction on restaurant tipping. Journal of Applied Social Psychology, 20, 168-172. Abstract retrieved July 23, 2001, from PsycINFO database.
8. Сэтгүүлийн өгүүлэл, зөвхөн интернетийн сэтгүүл
Bergen, D. (2002, Spring). The role of pretend play in children’s cognitive development. Early Childhood Research & Practice, 4(1). Retrieved February 1, 2004, from http://ecrp.uiuc.edu/v4n1/bergen.html
9. Хянасан номон дахь өгүүлэл болон бүлэг
Shea, J. D. (1992). Religion and sexual adjustment. In J. F. Schumaker (Ed.), Religion and mental health (pp. 70-84). New York: Oxford University Press.
10. Сэтгэцийн өвчний оношлогооны ба статистикийн гарын авлага
American Psychiatric Association. (2000). Diagnostic and statistical manual of mental disorders (4th ed., text revision). Washington, DC: Author.
VIII. Хавсралтууд
Хавсралтыг ихэвчлэн хэвлэгдээгүй тестүүдийг үзүүлэх болон цогц төхөөрөмж, идэвхжүүлэгч материал зэргийг тодруулах байдлаар ашигладаг.
a. Хуудаслалт: Хавсралт бүр тусдаа хуудаснаас эхлэнэ.
b. Гарчиг: Хэрвээ нэг л хавсралт байгаа тохиолдолд Хавсралт гэсэн гарчгийг гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд голлон байрлуулна. Хэрвээ нэгээс олон байвал Хавсралт А (эсвэл В эсвэл С гэх мэт). Давхар зай аваад хавсралтын гарчгийг бичнэ (үг болгон томоор, голлоно).
c. Формат: Эхний мөрөнд 5-7 зайны хэмжээтэй догол авна.
d. APA формат бүхий жишээ
Хавсралт: http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/appendix.pdf
IX. Хөл тэмдэглэл
Агуулгын хөл тэмдэглэл нь текстэн дэхь бие даасан мэдээллийг дэмжихэд хааяа хэрэглэгддэг.
a. Хуудаслалт: Хөл тэмдэглэл тусдаа хуудаснаас эхлэнэ.
b. Гарчиг: Хөл тэмдэглэл гэсэн гарчиг гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд голлон байрлана.
c. Формат: хөл тэмдэглэл бүрийн эхний мөр 5-7 зайны хэмжээтэй доголтой байх бөгөөд текстэнд байгаатай адилаар дээхэн талд нь дугаарлана.
d. APA формат бүхий жишээ
Хөл тэмдэглэл: http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/footnote.pdf
X. Хүснэгт
Хүснэгтийг голчлон чанарын мэдээлэл болон статистик анализын (ANOVA гэх мэт) үр дүнг танилцуулахад хэрэглэдэг. Нарийвчилсан жишээ үзэх бол Publication Manual (2001, pp. 147-176) –ыг үзнэ үү. Хүснэгт тексттэй уялдаж байх ёстой.
a. Хуудаслалт: Хүснэгт бүр тусдаа хуудаснаас эхлэнэ.
b. Гарчиг: Хүснэгт 1 (эсвэл 2 эсвэл 3 гэх мэт) гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд зүүн тал руу шахаж байрлана. Давхар зай аваад зүүн талд хүснэгтийн гарчгийг бичнэ (үг болгон томоор, италик)
c. APA формат бүхий жишээ
Хүснэгт: http://www.vanguard.edu/uploadedFiles/psychology/table2.pdf
XI. Зургийн тайлбар ба Зураг:
Зургийг голчлон график, фото зураг болон бусад ном/сэтгүүлийн зураг (хүснэгтээс бусад) зэргийг үзүүлэхэд ашиглана. Нарийвчилсан жишээ үзэх бол Publication Manual (2001, pp. 147-176) –ыг үзнэ үү. Зургийн тайлбар нэг хуудсан дээр дараахь байдлаар байна:
a. Хуудаслалт: Зургийн тайлбар хуудас бол өгүүллийн төгсгөлийн дугаарлагдсан хуудас. Зургийн тайлбарыг дагалдаж буй Зураг бүхий хуудсанд хуудасны дугаар болон гар бичмэлийн толгой хэсэг БАЙХГҮЙ болно.
b. Зургийн тайлбарын гарчиг: Зургийн тайлбар гар бичмэлийн толгой хэсгийн доод мөрөнд голлон байрлана. Давхар зай аваад италик маягаар зүүн тал руу шахаж Зураг 1. (эсвэл 2 эсвэл 3 гэх мэт) гэж бичээд ардаас нь зургийн тайлбарын эхний үгийн эхний үсэг томоор, италик биш бичигдэнэ.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2867
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК