Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Эрүүл Мэндийн Салбарын Тэргүүн Туршлага - 2007 онд
( Товч мэдээлэл )
 
ЭМЯ-наас 2008 оны 2 сарын 24-26-ы хооронд "Үйлчлүүлэгчид ээлтэй эрүүл мэндийн тусламж " сэдвийн дор эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд энэхүүхурлын үеэр танилцуулсан 3-р шатлалын эмнэлгүүдийн 2007 онд өөрсдийн ажил үйлчилгээнд нэвтрүүлсэн тэргүүн туршлагууд болон шинэ техник технологиудыг танилцуулж байна.

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв

  • Үү, ургацаг,мэнгэ, сорви,гүн сорвижилтыг нүүрс хүчлийн хийн лазерийн аппаратаар эмчлэх технологи
  • Үсний гэмтэл, хуйхны гэмтэл, үсний төрлийг оношлох компьютерын оношлогооны программ бүхий Multicam аппарат
  • Арьсны хэв шинжийг тодорхойлж эрт хөгшрөлтөөс сэргийлэх Skin mate технологи
  • Арьс цайх өвчнийг монгол мелагенинаар эмчлэх технологи
  • Эс судлалын шинжилгээг Дижитал микроскопоор хийх технологи
  • Хумсны мөөгөнцөр өвчний үед хумсыг мэс заслын бус аргаар авах технологи

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв Мэс заслын эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн аргууд

  • Өвдөгний үеийг хиймэл үеэр солих мэс засал
  • Түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал
  • Мөрний үеийг солих мэс засал
  • Өвдөгний тулгуурын цэг өөрчлөх мэс засал
  • Өвдөгний үений дурангийн мэс засал
  • Дунд чөмөгний хүзүүний өнцөг засах мэс засал
  • Зөөлөн эдийн гэмтлийг сурвалжилтай шилжүүлэх мэс засал
  • Нурууны муруйг засах мэс засал
  • Хүзүүний хугарал мултралыг далд аргаар засах
  • Бугуйн хугарал мултралд гадна бэхлэгч тавих мэс засал

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

  • www. ncmh. emoh. mn
  • Унаж татах өвчнийг урт хугацааны видео мониторингоор хянаж оношлох нь 
  • Сэтгэлзүйн компьютержсэн оношлогоо
  • Аддиктологийн зарим эмгэгийг эмчлэх шинэ арга

Улсын Клиникийн Төв Эмнэлэг

  • www.firsthospital. mn
  • Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа

Хавдар Судлалын Үндэсний Төв

  • www.cancer-center.gov. mn
  • Туяа эмчилгээний төлөвлөлтийн КТГ-т симулятор
  • Лапароскопийн дэмжлэгтэй үтрээгээр дамжуулан умайг авах мэс ажилбар

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

  • www.nccd.gov. mn
  • Архаг эмпиема плеврагийн үед Н хэлбэрийн нээлт хийх арга
  • Уушгины тайрагдсан культяг перикардын өөхөн хөлөөр плевризаци хийх арга

Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв

  • www.enesht.mn
  • Уруул тагнайн төрөлхийн гажигтай хүүхдэд мэс заслын иж бүрдэл арга хэмжээ 
  • Жирэмсэн үе дэх ургийн төрөлхийн уруул тагнайн сэтэрхийн хэт авиан оношлогоо
  • Хүүхдийн зүрх судлал дахь өнгөт допплерын хэт авиан шинжилгээ - оношлогоо
  • Хүүхдийн шээс, бэлгийн замын эмгэгүүдийн нөхөн сэргээх хагалгаа
  • Эр бэлгийн угаасан эсийг умайн хөндийд суулгах үргүйдлийн эмчилгээ
  • Нярайн сонсголын аудиометр болон сонсголын объектив аудиометр 3 хэмжээст өнгөт допплертой чанд авиан аппарат
  • Хүүхдийн ба нярайн ходоод, шулуун гэдэс, уушгины видео дижитал уян дурангийн иж бүрдэл
  • Авторефраьсгокератометр болон нүдний чанд авиан аппарат
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1269
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК