Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Гайхамшгийн биелэл
( Товч мэдээлэл )

Robert Bud

 

Антибиотикийг нээсэн нь зөвхөн халдварт өвчний хяналт болон эрүүл мэндийн тусламжид шинэ дэвшлийг авчраад зогсохгүй улс үндэстнүүдэд эрүүл мэндийн талаарх ойлголтыг ёс зүйн үүргийнх нь дагуу дээшлүүлж өгсөн юм.

Антибиотик нь үнэхээр 20-р зууны "гайхамшигт эм"-ийн биелэл болж чаджээ. Үхэлд хүргэдэг байсан аюулт бактерийн халдварыг эмчилдэг болгосон антибиотикийг өвчтөн, эмч, шийдвэр гаргагчид гээд л хүн бүхэн шүтэх болж 1950-иад оноос "гайхамшигт эм" гэсэн хэллэгийг хэрэглэх болжээ.

Хувь хүний хичээл зүтгэл, шинжлэх ухааны хөгжил, нийгмийн дэмжлэг зэрэг хүчин зүйлсийн үр дүнд антибиотикийг нээж клиникг нэвтрүүлсэн бөгөөд хүн бүрийн хүсэн хүлээж байсан нээлт байлаа. 1929 онд Лондоны Гэгээн Мэригийн Анагаах ухааны их сургуулийн Александр Флеминг пенициллиний хөгц ургасан тэжээлт орчинд зарим бактер устаж байгааг ажигласнаар мэдээлжээ. Гэвч химич болон бактериологичид хөгцнөөс тэрхүү идэвхитэй ницлтйг нь ялгаж авахаар тус бүрдээ ажилласан боловч амжилт олоогүй байна. Харин 1940 онд Оксфордод Ховард Флорэй олон мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бүрдүүлж ажилласны хүчинд пенициллинийг ялгаж авч чадсан байна. Багийн гишүүдээс хөгцийг ургуулах, пенициллинийг ялган авах аргыг боловсруулах амжилтанд Германы цагаач Эрнст Чэйн, Норман Хийтлэй нарын мэдлэг, ур чадвар гол үүрэг гүйцэтгэжээ. Дэлхийн II дайн гарсан, түүнчлэн пенициллиний өвөрмөц чанарыг олж мэдсэн тул түүнийг ялгаж авах зайлшгүй шаардлага гарч АНУ-ын Рокфеллер сан, Их Британий Анагаах ухааны эрдэм шинжилгээний зөвлөлөөс санхүүжилт гаргасан нь уг нээлтэнд их хувь нэмэр оруулсан, Эдгээр хүчин зүйлсийн дүнд лаборатори маш хурдацтай хөгжих, пенициллиний эмнэлзүйн чадавхийг харуулах боломжтой болжээ.
 
Хямд эм, өргөн хамгаалалт
 
Их Британий аж үйлдвэрлэл ариун орчинд исэлдүүлэх талаар турпшага муутайн хажуугаар Германы бөмбөгдөлтийн дарамтын улмаас пенициллинийг гарган авах асуудалд төдийлөн хүчин чармайлт гаргахгүй байв. Иймээс Флорэй, Хийтлэй нар АНУ руу тусламж хүсэхээр явж тэнд исэлдүүлэх замаар химийн бүтээгдэхүүн гаргаж авах, аэроб болон бусад бичил биетнийг их хэмжээгээр ургуулах талаар мэргэшсэн бөгөөд үүний ачаар хямд аргаар их хэмжээний бүтээгдэхүүнийг гарган авах боломжтой болжээ.
 
Эвслийн арми Итали руу дайрсан үеэс цэргүүд пенициллинийг шархны халдвар болон бэлгийн замын халдварт өвчний эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байна. Тэмбүү өвчнийг өмнө нь удаан хугацааны эрсдэлтэй эмэзр эмчилдэг байсан бол пенициллинээр богино хугацаанд, үр дүнтэй эмчилдэг болжээ. Булаан эзлэгч цэргүүдийн дунд тэмбүү их тархалт өндөр байсан бөгөөд дайны дараах эхний жилүүдэд дайралтанд өртөж байсан Европын орнуудад тэмбүүгийн өвчлөл өндөр болж байсан энэ үед пенициллин ашиг тусаа өгчээ. ДОХ өвчин Африкийг айлгаж байсан пшг тэмбүү өвчин Европт дэлгэрч байсныг пенициллин зогсоож чадсан юм.
 
Антибиотик нь зөвхөн эмчилгээний ач холбогдолтой байгаагүй, илүү өргөн цар хүрээний үр ашиггай байсан. Шинэ эм дайны дараах жилүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрэглэх хэрэгцээг бий болгох суурийг тавьсан байна. Эмч богино хугацаанд зөвлөгөө өгсний дараа өвчтөнд жороор буюу шууд антибиотикийг өгөх боломжтой байсан тул ерөнхий мэргэжлийн эмч нарын практикг маш хурдацтай нэвтэрч чадсан бөгөөд мэс засалчид халдвартай тэмцэх, сэргийлэх боломжтой болсон тул илүү нарийн, илүү цогц хагалгааг хийх боломжийг антибиотик олгосон.
 
Антибиотикийн хэрэглээний илүү гүнзгий, ач холбогдолтой үр дагавар нь хүмүүсийн ухамсар, сс суртахуунд гаргасан дэвпшл юм. 1930-аад оны дунд үе хүртэл халдварт өвчний хяналтанд эмчилгээнээс илүү урьдчилан сэргийлэхийг гол аргаа болгож нэгэнт өвчинд нэрвэгдэж, улмаар үхзх хувь тавилантай хүмүүсийг нийгэмд ялгаварлан гадуурхдаг байв. 1940-өөд онд антибиотик нэвтэрснээр өвчин бол гай гамшиг биш ердийн нэгэн асуудал болж хувирч, орлого ихтэй улс оронд "нян"-гаас зайлсхийх, айхаа больж, түүнээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болжээ. Иммунологич Франк Макфарлан Бурнет өөрийн бичсэн Хапдварт өвчний байгалийи түүх (1953 он) номондоо 20-р зууны дунд үе нь хүн төрөлхтөний түүхэнд хувьсгал буюу "нийгмийн амьдралын гол хүчин зүйл болж байсан халдварт өвчний виртуал устгал"~ыг авчирсан хэмээн өөрийн итгэл найдвар, үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.
 
Гэхдээ харьцангуй баян орнуудын эрүүл мэндийн салбар шинэчлэгдэхэд өөр олон хүчин зүйлс нөлөөлсөн нь дамжиггүй юм. Зохистой хоол хүнс, тохилог орон сууц, мөн технологийн ололт, дэвшил зэрэг зүйлс чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. 1930-аад онд антибиотикоос өмнө гарган авсан нийлэг сульфонамид нь хэдийгээр байгалийн гаралтай байсан ч бактериуд маш түргэн дасал болж, тэсвэртэй болсон байна. Түүнчлэн маш олон хүмүүст гаж нөлөө ихээр илэрч байсан бөгөөд эмийн үйлчлэх хүрээ нь сүүлд гарсан стандартаар төдийлөн хангалтгүй байжээ.
 
Удалгүй өргөн хүрээний антибиотикууд бий болсон буюу пенициллинийг ялгаж авсны дараахан мөөгөнцөр болон стрептомицээс (streptomyces) нянгийн эсрэг олон шинэ эмүүдинг 1942 оноос эхлэн гарган авсан. Рутжерсийн их сургуулийн херсний микробиологич Селман Воксман "нян болон бусад микроорганизмын өсөлт хөгжил эсвэл бодисын солилцооны идэвхийг микробын гаралтай химийн бодисоор саатуулдаг" хэмээн уг эмүүдийн үйлчлэлийг тайлбарласан байдаг.

Геннйн хувьсал

Дэлхийн II дайнаас хойш маш олон антибиотик хурдацтай гарч байсан боловч 1960-аад оны эхэн үеэс хойш антибиотикийн бүлэг шинээр маш цөөхөн нээгдсэн бөгөөд 21-р зууны эхэн үед 14 сая хүн халдварт өвчний улмаас нас барж байна. 1990-ээд оны дунд үеэс антибиотикт тэсвэртэй стафилококк болон пневмококк нянгууд гарч ирж дэлхий дахинд аюул заналхийллийг авчирч, мэдэгдзж байгаа бүх антибиотикт тэсвэртэй нян гарч ирэх вий гэсэн айдсыг төрүүлсэн. Тиймээс нянгийн антибиотикг тэсвэртэй байдал нь дэлхий дахины нийгмийн эрүүл мэндийн асуудал болсон байна.
 
Генийн салбарын хөгжилтэй холбоотой дэвшилтэт технологийг ашиглаж эхэлснээс хойш маш олон төрлийн антибиотикууд шинээр гарч ирсэн. Нянгийн генийн дарааллыг тодорхойлох, эмгэг төрүүлэх чадвар болон уургийн нийлэгжилтийн молекуп үндсийг танин мэдэх, химийн нийлмэл нэгдлүүдийг тогтоож чадсанаар судлах шаардлагахай олон шинэ үүсгэгчийг нээнэ гэж найдаж байжээ. Гэвч эдгээр дэвшлийн дүнд олон шинэ эмүүдийг хараахан гарган аваагүй боловч уушгины хатгалгаа зэрэг өвчнөөс сэргийлэх вакцинууд өргөн хэрэглэгдэж, дэмжигдэж байгаагаас харахад эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх асуудал эргээд чухлаар тавигдаж байгааг харуулж байна. Антибиотикийг нээснээс хойш хоёр үеийн дараа эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх үзэл баримтлал өөрчлөгдсөн, хүн ам антибиотик хэрэглэхээс татгалзаж байгаа энэ үед антибиотикийн хувьсгал гарахын өмнөхтэй адил эрүүл ахуй, ухамсар, ёс суртахууны шинэчлэл гарахыг бид харж чадах болов уу?
 
Лондон хотын Шинжлэх ухааны музейн Анагаах ухааны ерөнхий зохицуулагч Robert Bud
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1541
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК