Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Хорт хавдартай өвчтөнд hypodermoclysis эмчилгээний үр дүнг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.ОДОНТУЯА1 M.D. Ph.D., Б. БҮРЭНЖАРГАЛ2

1-ЭМШУИС, АУС d_odontuya@yahoo.com 2-"Найдвар" хоспис

 
Абстракт

BACKGROUND

Cancer is a second cause of death in Mongolia. 70-80 per cent of all cancer patients are diagnosed in their advanced stages, therefore the development of palliative care for these patients has become an crucial issue compared to treatment. Cancer patients in incurable stage need infusion because of dehydration, anorexia, cahexia, intoxication, but these patients had problems with intravenous infusion, because of venous problem. Hypodermoclysis therapy can improve quality of life of palliative care patients because patients can receive appropriate amount of fluids by subcutaneous infusion without risks and every day without injections.

METHOD
We provide comparative study of clinical effectiveness, patients' satisfaction and cost effectiveness within 50 patients who received Hypodermoclysis therapy and 50 patients who received intravenous infusion. Hypodermoclysis therapy was provided by National Hospice and Palliative care Organization (USA) guide.
RESULTS
Symptoms of cancer patients such as dehydration, anorexia, fever, nausea, vomiting, oliguria improved from 60% up to 100% after Hypodermoclysis therapy and effectiveness was continues more longer than after intravenous infusion. 100 % of patients had satisfactions after Hypodermoclysis therapy, and 100% of patients had no complications during this therapy. Painful injections decreased from 500 up to 50 and saved 13500 tugrug because of saving needs, 900000 tugrug because of saving 450 time nursing procedure cost.
CONCLUSION
Hypodermoclysis therapy is effective method for giving infusion to suffering patients in the end of life and can improve quality of life palliative care patients, because this method is not aggressive, decreases painful injections, improves symptoms of patients, save money from unnecessary procedures. 100 % of patients had satisfactions after Hypodermoclysis therapy.
УДИРТГАЛ
 
Дэлхий дээр 65-аас дээш насны хүн ам 2000 оны байдлаар 0,4 тэрбум байсан бол 2025 он гэхэд 0,8 тэрбум, 2050 он гэхэд 1,5 тэрбум болж өсөх чиг хандлагатай байгааг ДЭМБ-аас тогтоожээ.2'4'9 Дэлхий дээр жилд 56 сая хүн нас барж, 33 сая хүн хөнгөвчлөх эмчилгээ шаардаж байна.4,9
Дэлхийн хэмжээнд хорт хавдрын нас баралт хоёрдугаарт орж, жил бүр 10 сая орчим хүн хорт хавдраар өвчилж, 6 сая орчим нь нас барж байна.8,10 Цаашид хорт хавдар ихсэх, залуужих хандлагатай байгаа бөгөөд 2015 он гэхэд хорт хавдраар 15 сая хүн өвчилж, 9 сая хүн нас барах урьдчилсан тооцоог ДЭМБ-аас гаргасан ба эдгээр хүмүүсийн зовиур шаналгаа маш их байдаг тул түүнийг хөнгөвчлөх нь хүмүүнлэг нийгмийн үүрэг билээ.
Монголд хорт хавдар нас баралтын 2 дахь шалтгаан болж, нийт хавдартай өвчтөний 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа13 энэ үед хөнгөвчлөх эмчилгээг хөгжүүлэх нь манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд ХБӨҮХөтөлбөрийн хүрээнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг бүх аймаг, дүүрэгт хөгжүүлэх асуудлыг төр засгаас анхааран үзэж байна.14
Хорт хавдрын төгсгөлийн шатанд буй өвчтөн гол төлөв хоолонд муудсан тул турж эцсэн, хавдрын хордлоготой, шингэний дутагдалтай, шээс нь ховордсон, даралт буурсан байдаг тул олон хавсарсан заалтаар дусал хийх шаардлага гардаг. Гэтэл дусал тариа хийхэд судас нь олдохдоо муу эсвэл хагарамтгай болсон байдаг. АНУ-ын хөнгөвчлөх эмчилгээний удирдамжинд хоногт 2 литрээс бага шингэн ууж байвал шингэнийг дуслаар нөхөхийг зөвлөдөг. Гэтэл Монголд өвчтөн 1 литр шингэн уух чадваргүй болох нь олонтой тул өдөр бүр шингэн дуслаар хийх шаардлага гардаг. Hypodermoclysis эмчилгээ нь арьсан дор байрлуулсан эрвээхэй зүүгээр энэхүү дуслыг хангалттай хийх боломжийг бүрдүүлдэг арга юм. Hypodermoclysis эмчилгээ нь олон давуу талуудтай:
1. Энэхүү эмчилгээний явцад их хэмжээний дуслыг аюулгүй хийх боломжтой (эргэлдэх цусны хэмжээ ихсэх, зүрхний ачааллыг ихэсгэх, тархи, уушги хавагнах аюул үүсдэггүй).612
2. Hypodermoclysis эмчилгээ хийлгэж
байгаа хүний хөдөлгөөн хязгаарлагддаггүй, дусал явж байх үед хөдлөх, явах, салхинд зугаалах боломжтой (Зураг I).712
3. Зүү маш жижиг тул анх зүүг байрлуулах үед л ганц хатгалт мэдрэгдэнэ, зүүний арын гуурсны тагийг онгойлгож дусал, эмчилгээ хийдэг тул дахин хатгалт хийхгүй. Ингэснээр хүнд өвчтөний хатталтын тоог эрс цөөрүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой.5,7
4. Сувилагч эмчилгээг эхлээд хийж, цаашид гэр бүлийнхэн эмчилгээг гэрийн нөхцөлд аюулгүй үргэлжлүүлэх боломжтой.1,3,5
5. Шингэнийг өдөржин, шөнөжин, шөнө унтаж байх үед нь ч үргэлжлүүлэн дусааж болно. Биеийн усны хэмжээ ихсэхэд зүү байрлуулсан арьсан доорх хэсэг овойж дусал аяндаа зогсох болно.5,12
6. Зүүний байрлалыг долоо хоног хүртэл өөрчлөхгүй байх боломжтой бөгөөд ингэх нь зүйтэй.5,12
7. Шингэнээс гадна зарим эмийн эмчилгээг уг зүүгээр арьсан дор үргэлжлүүлэн хийж болно. Ингэснээр эмийг судсанд, булчинд хийх хатгалтуудыг эрс цөөрүүлж, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлдэг.5,12
8. Hypodermoclysis эмчилгээ хийж байхад судсанд агаар орох аюулгүй тул дуслын явцад сувилагч, гэр бүлийнхний зүгээс байнгын анхаарал шаардлагагүй болдог.
Монголд Hypodermoclysis эмчилгээг 2006 онд анх олон улсын жишгээр хийж эхэлсэн бөгөөд энэ аргыг дуслын бусад аргатай харьцуулсан судалгаа одоогоор байхгүй байгаа юм.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Монголын хорт хавдартай өвчтөнд Hypodermoclysis эмчилгээг хийж үр дүнг судсаар дусал хийлгэсэн өвчтөнтэй харьцуулан судлах;

СУДАЛГААНЫ ЗОРИЛТ

1. Хорт хавдартай өвчтөний биеийн байдалд гарч буй өөрчлөлтийг Hypodermoclysis эмчилгээ хийлгэсэн өвчтөн, судсаар дусал хийлгэсэн өвчтөнтэй харьцуулан судлах;
2. Хорт хавдартай өвчтөний сэттэл ханамжийн байдлыг Hypodermoclysis эмчилгээ хийлгэсэн өвчтөн, судсаар дусал хийлгэсэн өвчтөнтэй харьцуулан судлах;
3. Hypodermoclysis эмчилгээ ба судсаар дусал хийлгэх аргын эдийн засгийн үр ашгийг харьцуулан тооцоолох;

АРГАЗҮЙ

Найдвар хоспист хэвтэн эмчлүүлсэн 100 өвчтөнийг судалгаанд хамруулсан. Үүнээс Hypodermoclysis эмчилгээг 50 өвчтөнд АНУ-ын удирдамжийн дагуу хийсэн ба судсаар дусал хийлгэсэн 50 өвчтөний эмчилгээний үр дүн, өвчтөний сэттэл ханамж, эдийн засгийн үр ашгийг харьцуулан судалсан.
Hypodermolysis эмчилгээг хийх зүүг арьсан дор байрлуулах арга:
1. Эхлээд арьсан дор зүүг ямар зорилгоор байрлуулах гэж байгаа, ямар ач холбогдолтойг өвчтөн ба гэр бүлийн гишүүд, асарч буй хүмүүст тайлбарлана.
2. Шаардлагатай багаж хэрэгслээ бэлдэнэ:
- Эрвээхэй зүү (25 G)
- Шархны лент эсвэл зориулалтын гялгар наалт 70%-ийн спирт, эсвэл 0,5%-ийн хлоргексидин эсвэл энэ хоёрт харшилтай бол повидон иодин
- Хөвөн
- Өвчтөний цусанд хүрэх магадлалтай тул резинэн бээлий
3. Гараа угааж бээлийгээ өмсөнө.
4. Өвчтөний хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх талаар өвчтөнтэй ярьж, зүүг хаана, ямар чиглэлтэй байрлуулах сонголтыг өөрөөр нь хийлгэнэ.
5. Арьсан дор зүү байрлуулах биеийн хэсгээ сонгоно. Зүүг гол төлөв цээжний дээд хэсэг, хэвлий дээр хүйсний хоёр талд, далны доор, гуянд байрлуулдаг.
6. Арьсан дор зүү байрлуулах зүүний чиглэлээ сонгоно.
7. Зүү байрлуулах арьсны хэсгийг 70%-ийн спирт эсвэл 0,5%-ийн хлоргексидинтэй хөвөнгөөр төвөөс нь зах руу цагирган хөдөлгөөнөөр арчиж ариутгана.
8. Эрвээхэй зүүг байрлуулна. Үүний тулд эрхий, долоовор хуруугаараа арьсыг чимхээд, чимхсэн арьсны дор зүүг 45 хэм хазайлган хатгана.
9. Зүүний хатгасан хэсгийг тунгалаг туузаар зүүн дээр даруулж арьсан дээр наана. Эрвээхэй зүүний далавчуудыг наадаг туузаар арьсанд хөдөлгөөнгүй "Н" үсгийн хэлбэртэй нааж бэхлэнэ.
10. Зүүний төгсгөлд байгаа гуурсыг цагираглан нугалж наадаг туузаар арьсанд бэхэлнэ.
11. Хэрэв гуурс төгсгөлдөө резинэн тагтай бол түүнийг шууд хатган эмчилгээ хийгдэнэ, хэрэв хуванцар тагтай бол тагийг авч ариун газар байрлуулаад эмчилгээ хийсний дараа буцааж таглана.
12. Зүүг нэгэнт зөв байрлуулсан бол цаашид өвчтөнд саад болох ёсгүй.

ҮР ДҮН

Бид судалгаандаа Найдвар хоспист эмчлүүлсэн хорт хавдрын хордлого буюу гиперкальциемийн шинж илэрсэн 100 өвчтөнийг хамрууллаа. Тэдгээрээс 50 өвчтөнд Hypodermoclysis эмчилгээг арьсан дор байрлуулсан эрвээхэй зүүгээр хийсэн ба 50 өвчтөнд дуслыг судсаар явуулж үр дүнг харьцуулан судалсан.
 
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 53 нь элэгний, 16 нь ходоодны, 8 нь уушигны, 6 нь тархины, 4 нь шулуун гэдэсний, 8 нь умайн хүзүүний, 3 нь булчирхайн, 2 нь хөхний хорт хавдартай байсан. Дуслыг өвчтөнд хордлого тайлах, шингэн нөхөх, тэжээл өгөх, загатнаа арилгах ба хавсарсан заалтаар хийсэн бөгөөд нийт өвчтөний 68% нь хавсарсан заалтаар дусал хийлгэсэн байна. Нэг үгээр хэлбэл нийт өвчтөний 68% нь шингэн, хоол тэжээлийн дутагдал, хордлогын шинж хавсарч байсан байна. Зөвхөн загатнааг багасгах зорилгоор 8 өвчтөн дусал тариа хийлгэжээ.
Бид арьсан дор байрлуулсан зүүгээр ба судсанд дусал хийлгэсэн 50/50 өвчтөний эмчилгээний үр дүнг биеийн байдалд гарсан өөрчлөлтөөр нь харьцуулан судалсан. Халуун буурах, хоолонд дуртай болох, дотор муухайрах, огих, бөөлжих шинж арилах зэрэг хордлогын шинжүүд нь дусал хийлгэсэн өвчтөнүүдэд арилж байсан боловч арьсан дор зүүгээр дусал хийлгэсэн өвчтөний 11,1% нь, дусал хийлгэсэн өвчтөний 10% нь, суцсаар судсаар дусал хийлгэсэн өвчтөний 22,2% нь дусал
хийлгэсэн өвчтөний25%ньбөөлжилттэй хоолонд дургүй хэвээр байсан, арьсан дор хэвээр байсан.
Харин судсаар дусал хийлгэсэн өвчтөний 83%-д артерийн даралт хэвийн болж, шээс элбэгшиж байсан бол, арьсан дор дусал хийлгэсэн өвчтөний 66,6%-д даралт хэвийн болж, шээс элбэппиж байсан. Гэтэл арьсан дор шингэн дусаасан өвчтөний 66%-д шингэн сайн нөхегдөж, 33%-д шингэн бага зэрэг нөхөгдөн, шингэн нөхөгдсөн байдал 100% удаан хугацаагаар хадгалагдаж байсан бол суцсаар дусал хийлгэсэн өвчтөний дөнгөж 50%-д шингэн нөхөгдөл удаан хадгалагдаж байсан. Магадгүй шээс элбэгшсэнтэй холбоотой, шингэн дутагдал дахидаг бололтой. Арьсан дор дусал хийлгэсэн өвчтөний 100%-д тамир тэнхээ сайжирсан байхад судсаар дусал хийлгэсэн өвчтөний 4%-д дуслын дараа бие нь эвгүйрхэх, зүрх дэлсэх, дотор чичрэх шинж илэрснээс тамир тэнхээ орж чадаагүй байна. Арьсан дор дусал хийх нь илүү үр дүнтэй бөгөөд аюул багатай байгааг дээрх судалгаа харуулж байна.
Судалгаанд хамрагдсан 100 өвчтөнд сэтгэл ханамжийн судалгаа хийхэд арьсан дор дусал хийлгэсэн 50 өвчтөний хөдөлгөөн хязгаарлагдаагүй, хатгалт цөөрсөн, тариа өвдөлтгүй болсон, дусал хийхэд заавал сувилагч шаардлагагүй, дусал тариа хийгдэж буй явцад сахиур заавал хажууд нь суух шаардлагагүй, гаж үйлчилгээ илрээгүйтэй холбоотой 100% сэтгэл ханамжтай байсан бол судсаар дусал хийлгэсэн 50 өвчтөний хөдөлгөөн дуслын явцад хязгаарлагдсан, тариа болгон хатгалтаар хийгдсэн, тариа хийх болгонд сувилагч шаардлагатай байсан, дуслын явцад байнгын асрагч дуслыг харж суух шаардлага байсан боловч эмчилгээний үр дүн сайн байсан тул 96% сэттэл ханамжтай байснаа илэрхийлсэн. 2 өвчтен захын судсанд катетер тавиулж судсаар дусал хийлгэсэн тул хатгалт цөөрсөнд талархсан бол 2 /4%/ өвчтөн дуслын явцад бие эвгүй болсон туп сэтгэл ханамжгүй байсан.
Судалгаанд хамрагдсан 100 өвчтөний эмчилгээний зардал хэмнэгдсэн талаар харьцуулан судлахад арьсан дор дусал хийлгэсэн өвчтөн ганц удаа хаттуулж зүүгээ байрлуулснаас хойш ахиж хаттуулаагүй байна. Хоногт нэг өвчтен 1 дусал залгуулдаг бол 50 өвчтөн 50 дусал, 10 хоногт 500 дусал хийх шаардлага гардаг. Гэтэл эрвээхэй зүүг 50 өвчтөний арьсан дор байрлуулаад 10 хоног дусал хийхэд 450 удаагийн хатгалт хийгдэх шаардлагагүй болж, 450 ариун зүү хэмнэгдэж, зүү тус бүрээс 30 төгрөг хэмнэгдсэн гэж үзвэл 10 хоногт 13500 төгрөг хэмнэгдсэн байна. Орчин үед сувилагчийн дусал тариа хийх ажилбарыг 2000 төгрөгөөр үнэлж байгаа бол сувилагчийн 450 ажилбар хэмнэгдсэнээр 10 хоногт 900000 төгрөг хэмнэж ажиллах боломжтой байна. Гэрээр дусал тариа хийлгэх сонирхолтой байгаа өвчтөний сувилагч дуудах утасны, унааны зардал ба ажилбарын үнэлгээг арьсан дор эрвээхэй зүү байрлуулснаар ихээхэн хэмнэж, өвчтөн ба гэр бүлийг бага ч болтугай санхүүгийн бэрхшээлээс гаргах боломжийг
бий болгож байгаа юм.

ДҮГНЭЛТ

1. Арьсан дор дусал тариа хийх нь хөнгевчлөх эмчилгээний өвчтөнд судсанд дусал тариа хийхээс илүү үр дүнтэй бөгөөд аюул багатай.
2. Арьсандордусалтариагэрвээхэйзүүгээр хийх нь хатталтыг цеөрүүлэх, үйлдлийн өвдөлтийг намдаах, өвчтөний хөдөлгөөнийг хязгаарладаггүй, дусал хийлгэх явццаа явах боломж олгодог, дуслыг гэр бүлийн гишүүд залгах боломжтой, дуслын явцад сахиур түүнийг харж суух шаардлагагүй зэрэг олон давуу талтай тул өвчтөн ба гэр бүлийн хүмүүс 100 хувь сэтгэл ханамжтай байсан.
3. Арьсан дор дусал тариаг эрвээхэй зүүгээр хийх нь хатгалтыг цөөрүүлэхээс гадна тарих зүүг хэмнэх, дусал хийх сувилагчийг дуудах утасны, унааны, ажилбарын зардлыг хэмнэх боломжтой тул эдийн засгийн үр ашигтай эмчилгээний хэлбэр юм.

 

Ном зүй

1. Andrew Ang, Dr., \\\\\\\\\\\\\\\"Empowering the Family in Symptom Management\\\\\\\", \\\\\\\"Nurturing partnership in Hospice care\\\\\\\", \\\\\\\"The 7th Asia Pacific Hospice Conference\\\\\\\", p. 69.
2. Derek Doyle Geoffrey W.C. Hanks and Neil Mac Donald \\\\\\\"Oxford textbook of Palliative medication\\\\\\\" second edition. Oxford. New York Tokyo. Oxford University press
3. Hyangdong Kim, Eun Ju Lee, \\\\\\\"Family Burden and Quality of life of the Home-Based Hospice Patient Families\\\\\\\", \\\\\\\"The 6th Asia Pacific Hospice Conference\\\\\\\", March 16-19,2005, p. 172.
4. Jan Stjernsward and David Clark \\\\\\\" Palliative medicine- a global perspective\\\\\\\"\\\\\\\" Palliative Care Policy Development Conference\\\\\\\" Budapest 16-18,2003
5. Karen Macmillan, Jacquie Peden, Jane Hopkinson, Dennie Hycha\\\\\\\"A caregivers guide. A handbook about end -of- life care\\\\\\\" 2004, page 138-146.
6. Norhisham B Main, Dr., \\\\\\\"Knowledge, Attitudes and Practices of Subcutaneous Infusions among Staff Nurses in
Medical Wards\\\\\\\", \\\\\\\"Nurturing partnership in Hospice care\\\\\\\", \\\\\\\"The 7th Asia Pacific Hospice Conference\\\\\\\", p. 114.
7. Odontuya Davaasuren, MD, PhD., Bulgantsetseg Battulga, Burenjargal Bultuush, \\\\\\\"Study about Effectiveness of Hypodermoclysis therapy\\\\\\\", Nurturing partnership in Hospice care\\\\\\\", \\\\\\\"The 7th Asia Pacific Hospice Conference\\\\\\\", p. 108.
8. Odontuya.D.MD. Ph.D. \\\\\\\"Thenecessity and need for developing palliative care services. The present situation, problems and future development of palliative care in Mongolia\\\\\\\", \\\\\\\" Palliative Care Policy Development Conference\\\\\\\" Budapest 16-18,2003
9. Одонтуяа Д.\\\\\\\"Хөнгөвчлөх эмчилгээ-дэлхий дахины чиг хандлага\\\\\\\", \\\\\\\"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах тухай\\\\\\\" бага хурлын эмхэтгэл, УБ, 2004,5-10.
10. Одонтуяа Д., Ганбаатар Д.,\\\\\\\"Хөнгөвчлөх эмчилгээг хөгжүүлэх хэрэгцээг судалсан байдал\\\\\\\", \\\\\\\"Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулья\\\\\\\" сэдэвт онол практикийн бага хурлын хураангуй, УБ, 2001 он, 9х.
11. Одонтуяа Д., Дүнгэрдорж Д.,\\\\\\\"Хөнгөвчлөх эмчилгээ\\\\\\\" суурь сургалтын гарын авлага, УБ, 2003.
12. Одонтуя Д.,\\\\\\\"Өвчтен асарч буй хүнд зориулсан гарын авлага\\\\\\\", УБ, 2007.
13. Цэцэгдарь Г.\\\\\\\" Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний талаархи хууль эрх зүйн зохицуулалтын байдал, цаашдын зорилт\\\\\\\", \\\\\\\"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах тухай\\\\\\\" бага хурлын эмхэтгэл, УБ, 2004, 19-27.
14. Цэцэгдарь Г. \\\\\\\"Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний асуудлыг халдварт бус өвчнөөссэргийлэх, хяналт тавих нэгдсэн хөтөлбөрт тусгах асуудалд\\\\\\\", Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний бодлмыг хөгжүүлэх ажлын хэсгүүдийг уялдуулан зохицуулах семинарын илтгэлүүдийн хураангуй, УБ, 2005, 1-4х.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3435
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК