Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Улаанбаатар болон тверь хотын атопийн дерматит өвчтэй хүүхдүүдэд нөлөөлсөн хүчин зүйлүүд, дархлаа тогтолцооны скрининг судалгааны үзүүлэлтүүдийн уялдаа ба онцлог
( Судалгааны өгүүлэл )

Ж.Соёл-Эрдэнэ1, Н.Раднааханд2

1УБТЗТЭ, 2ЭМШУИС

 
Абстракт

Atopic dermatitis (AD) is most common disease among allergic disease by young children. The prevalence of AD is increasing in last years. There appears to be a genetically determined predilection. About 80% of patients with AD have serum IgE concentrations increased 5- to 10 fold above normal. 

Goal:
The aim of this study was to detect some influence to develop AD.

Methods:
We have involved to investigation 203 children with AD from Tver , 106 children with AD from Ulaanbaatar city aged 1-6 years.We did for 2 city’s possible immunological study, such as IgA, IgM, IgG, IgE, HCT-test and also investigated analyses on dysbacteriosis. The severity of AD reported by SCORAD sore.

Results:
The study result showed that if mother has chronic diseases, family history on allergic disease, late breastfeedind after birth, mothers smoking, occupational risk factors influensed to develop AD significantly. The Hyperemesis gravidarum, birth complication, birth term and obstetric care were influensed in same prevalence in both citys. Among Ulaanbaatar mothers the number of mothers with chronic diseases and family history on allergic diseases were higher than Tver. Occupational risk factors and smoking were higher in Tver than in UB. All above detected factors were causes of hypoxic- ischemic encephalopathy. This hypoxic syndrome is one of risk factor to develop AD. Among postpartum risk factors were detected: dysbacteriosis (77,3%, 74,5%), digestive tract diseases (67,9%, 36,9%), enteriobiosis (59,5%, 31,5%) in high prevalence. Also was detected in high prevalence acute respiratory tract infection (71,7%, 64,5%), herpes virus infection (33,9%, 31,5%) and Lymphoadenophaty (55,7%,59,6%).

Conclusions:

  1. Neonatal neurological disorder such as brain-hypoxi may influence to develop AD.
  2. The most common postpartum risk factors to develop AD are digestive tract diseases, acute viral infection, adenophathy .
  3. The influencing factors to develop AD by children Ulaanbaatar and Tver were different.
  4. The result showed that it is essential to do the immune correction treatment to prevent of AD.

Key words: atopic dermatitis, influencing factors, immunological system
Pp.54-57, Tables 4, References 16.

Түлхүүр үг: атопийн дерматит, нөлөөлөх хүчин зүйлс, дархлаа тогтолцоо

Удиртгал: Атопийн дегматит өвчин нь удамших шинж чанартай, янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж дархлааны хариу урвалын гажуудал илэрснээс олон эрхтэн, тогтолцоог гэмтээдэг харшлын өвчин юм. Энэ нь хүүхдийн дунд хамгийн их тархсан, хүүхдийн амьдралын идэвхитэй үйл ажллагаа, амьдралын чанарыг хязгаарласан арьсны архаг өвчин юм. Сүүлийн жилүүдэд атопийн дерматит өвчин нь хүүхдийн харшлын өвчний дотор тэргүүлэх байрыг эзэлж байна. Иймээс атопийн дерматит өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал нь хойшлуулшгүй асуудал болсон тул атопийн дерматит өвчинд өртөмтгий хүүхдүүдийг илрүүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсны үндсэн дээр тухайн өвчнөөр өвчлөмтгий хүүхдүүдэд чиглэгдсэн урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах нь чухал юм. Атопийн дерматит өвчний эмгэг жамд дархлаа тогтолцооны өөрчлөлт давамгайлдаг тул нөлөөлөх хүчин зүйлд нь дархлааны үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгаа нь анхаарал татаж байна.

Зорилго: Атопийн дерматит өвчний тавиланг сайжруулах, урьдчилан сэргийлэх тусламжийг боловсронгуй болгох зорилгоор 2 хотын атопийн дерматит өвчтэй хүүхдүүдэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг илрүүлсний үндсэн дээр эдгээр нөлөө нь дархлаа тогтолцоонд нөлөөлөх эсэхийг дүгнэх явдал юм.

Материал арга зүй: Улаанбаатар болон Тверь хотын хүүхдүүдийн дунд скрининг судалгааг 3 үе шаттайгаар явуулж ажиглалт дүгнэлт хийлээ.Үүнд:

1) тусгай боловсруулсан асуумжийн тусламжтайгаар анхны судалгаа хийж өвчтөнөө сонгосон.

2) авсан мэдээллийн үндсэн дээр харшил- дархлааны эмнэл зүйн эмчийн үзлэг хийгдсэн.

3) Дархлаа тогтолцооны лабораторийн шинжилгээ хийгдсэн.

Тверь хотоос нийт 5000 хүүхэд судалгаанд хамрагдсан ба эдгээрээс атопийн дерматит өвчтэй 203 хүүхэд, Улаанбаатар хотоос атопийн дерматит өвчтэй 106 хүүхэд сонгон авсан. Судалгаанд 1-6 насны хүүхэд хамрагдлаа. Сонгогдсон бүх хүүхдэд Оросын АУ-ны Академийн дэргэдэх Эмнэл зүйн дархлаа судлалын хүрээлэнд боловсруулсан тусгай асуумжийн дагуу эмнэл зүйн үзлэг хийж, статистик боловсруулалт хийлээ. Мөн тохиолдлын журмаар сонгон авсан эдгээр хүүхдүүддээ скрининг судалгаанд тохиромжтой, Улаанбаатар, Тверь хотын хрээнд боломжтой дархлааны 1-р шатны судалгаа хийсэн. Үүнд цусны ерөнхий шинжилгээ, ELISA-ийн аргаар ийлдсийн IgA, M,G, Е-г тодорхойлох, захын судасны цусанд нейтрофилийн нян устгах үйл ажиллагааг дүгнэх, "НСТ"-тест, уламжлалт аргаар дисбактериозын шинжилгээ хийгдсэн.

Хүснэгт 1

Бүх хүүхдүүдэд "Атопийн дерматит" оношийг олон улсын шалгуурын дагуу тавьсан ба хүнд хөнгөний байдал нь "SCORAD''-ын оноогоор дүгнэгдсэн.

Үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтад Колмогорова-Смирнова-н шалгуурууд, Манна-Уитин  болон  регресийн  анализыг ашигласан. Корреляцид каноник корреляц ба Durbin-Watson statistic-test -н үндсэн дээр магадлалыг шалгах Пирсоны коэффициентыг ашиглалаа.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж:

Нөлөөлөх хүчин зүйлийг төрөхийн өмнөх, төрөх үеийн, төрсний дараахь үеийн гэсэн ангиллаар судалж эрсдэлийг нь илрүүллээ. Төрөхийн өмнөх үед атопийн дерматитээр өвчлөхөд эхийн жирэмсэн үеийн эмгэг, жирэмсний хордлого, вирусийн халдвараар өвчлөх, дутуу төрөлт, хоолны дэглэм алдах, эх тамхи татах зэрэг гаж зуршилууд нөлөөлдөг нь тогтоогджээ. Харин нярай үед төрсний дараа эхний цагт амлуулаагүй, хүүхдийг тэжээвэр өсгөх зэрэг нь нөлөөлдөг бол бага насанд гэдэс ходоодны хямрал, цөсний үйлийн хямрал, сөөргөө урсгал, шимэгчийн халдвар, дисбактериозоос гадна хамар хоолойн архаг голомтууд, амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий байдал зэрэг нь биемахбодид IgE-ийн нийлэгжилтийг ихэсгэснээр атопийн дерматитээр өвчлөх хүчин зүйлүүдийн нэг болдог байна. Нянгийн архаг халдвартай нийт IgE-ийн хэмжээ шууд хамааралтай гэж зарим эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанаас харахад төрөхийн өмнөх болон төрөх үед нөлөөлж буй хүчин зүйлүүдэд эхийн өвчлөмтгий байдал, удмын харшимтгай байдал,нярайг эхний 1 цагийн дотор амлуулсан байдал, эхийн тамхи таталт, мэргэжлийн хортой нөхцөл өндөр магадлалтайгаар 2 хотын эхчүүдэд ялгаатай нөлөөлж байсан бол жирэмсний хордлого, төрөхийн хүндрэл, төрсөн хугацаа, эх барихын тусламж авсан байдал нь бараг ижил харьцаатайгаар нөлөөлж байв.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1487
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК