Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай 10 улс
( Товч мэдээлэл )
 

Урт наслахыг хүсч байна уу? Урт наслахад хамгийн чухал нь хөрөнгө мөнгө. Учир нь баян хүмүүс эрүүл хоол идэж, архи тамхи бага хэрэглэж, чанартай эмналгийн тусламж авдаг. Мөн баян орнуудад гэмт хэрэг, иргэний дайн бага байдаг. Дэлхийн дараах орнуудад дундаж наслалт өндөр байдаг бөгөөд АНУ-ын дундаж наслалт 77.85 буюу энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 48-р байранд ордог гэвэл та лав гайхах байх.

1. АНДОРРА: 83.51

Франц Испаний дунд байдаг Андорра улс нь дэлхийн II дайны дараа жуулчдын зорих дуртай газар болох хүртлээ европын хамгийн ядуу улсын нэг байсан. Андоррагийн 71 мянган хүн өөрийн улсын байнга өсч дэвжиж буй эдийн засгийнхаа ачаар маш сайн хүнсний хангамж, нийгмийн эрүүл мэндийн тусламжийг хүртэж чаддаг байна.

2. МАКАО: 82.19

Андоррагийн адил, Өмнөд Хятадын тэнгис дэхь энэхүү арал нь асар хурдацтай өсч буй эдийн засгийнхаа үр шимийг хүртэж буй юм. Саяхан чөлөөтэй болсон мөрийтэй тоглоомын салбарын ачаар ихэнх мөнгөө жуулчдаас олдог бөгөөд ялангуяа эх газрын Хятадууд тэдэнд ихээхэн хувь нэмэр оруулдаг байна. Улсын орлогын 70%-ийг мөрийтэй тоглоомоос олон түүнийгээ засгийн газар нь эргүүлээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад маш их хэмжээгээр цацдаг.

3. САН МАРИНО: 81.71

Төв Итали дахь энэхүү тусгаар улс нь европын 3 дахь жижиг улс (Ватикан, Монакогийн дараа орох) бөгөөд дэлхийн хамгийн хөгшин бүгд найрамдах улс юм. Тэдний урт насладагийн учир нь тогтвортой хөгжил болон хүн амынх нь ихэнх хэсэг нас богиносгодог хүнд хүчир үйлдвэрлэлийн ажлаас илүү тасалгаанд суудаг ажилтай байдаг нь холбоотой юм.

4. СИНГАПУР: 81.71

Хөгжил цэцэглэлтийг нь тооцохгүйгээр хандвал, Сингапурын иргэдийн дундаж наслалт урт байдаг нэг хүчин зүйл нь 1980-аад оны эхээр тус улсын засгийн газар ард иргэдээ өндөр насалж буй буюу иргэдийнх нь дундаж нас тогтмол өсөж буйг ажигласан явдал юм. Улмаар засгийн газар нь эртнээс төлөвлөн ажил хэрэг болгосны хүчинд одоо Сингапур улсын ахимаг настандаа үзүүлэх эрүүл мэндийн тусламж маш өндөр түвшинд хүрсэн юм.

5.ХОНГКОНГ: 81.59

Хонг Конг дахь хүмүүс ерөнхийдөө эрүүл, тэнцвэртэй хоол хүнс буюу ихэвчлэн будаа, ногоо, дүпүнд суурилсан хоол хүнс хэрэглэдэг бөгөөд маш багв хэмжээний мах хэрэглэдэг. Энэ нь таргапаптын түвшин багв байх баломжийг олгож улмаар хүнсний хэрэглээтэй холбоотой хорт хавдар, зүрх судасны өвчлөл доогуур байна гэсэн үг юм.

6.ЯПОН:81.25

Өндөр хөгжилтэй улсууд дунд Япон улс нь насанд хүрэгсдийн таргалалтаараа хамгийн бага улсуудын нэг буюу дөнгөж 3% байдаг. Үүний гол шалтгаан нь Хонг конгчуудтай ижил эрүүл хоол хүнс буюу ихэвчлэн ногоо, загас, будаа болон гоймонтой хүнс хэрэглэдэгтэй холбоотой. Ихэнх япончууд цадталаа иддэггүй бөгөөд 80% нь дүүрэхэд л үргэлжлүүлэн идэхээ зогсоодог байна. Япончууд барууны улсуудаас бас нэг зүйлээр ялгаатай нь тэд машинд тэднээс илүү бага хамааралтай байж боломж л олдвол алхдаг ба түүгээрээ ч хангапттай дасгал хөдөлгөөнийг хийж байдаг.

7. ШВЕД: 80.51

1990-ээд оны сүүлд тохиосон эдийн засгийн хямрал Шведийн дэлхийд алдартай амгалан байдап болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд тодорхой хэмжээний хохирол учруулсан хэдий ч тэд дэлхийн шилдгүүдийн нэг байсаар байна. Мөн Швед улс тамхичдынхаа тоогоор хөгжингүй орнуудаас хамгийн багв буюу 17% -үүнтэй холбоотой тамхитай холбоотой нас бараптын түвшин европын дунджаас даруй 2 дахин бага юм.

8. ШВЕИЦАРЬ: 80.51

Тогтвортой эдийн засгийн хөгжил болон өндөр наслаптын гал хүчин зүйлүүд болох эрүүл хооллолт, өндөр түвшний эрүүл мэндийн тусламж зэргээс нь салгаж харвал, Швейцарийн бусад улстай маш найрсаг харилцдаг төвийг сахисан бодлого нь зэвсэгт мөргөлдөөнөөс болж иргэд нь амь насаа алдах боломжийг ' багасгаж өгдөг юм.

9. АВСТРАЛИ: 80.50

Хөгжил цэцэглэлттэй холбоотой бүх л хүчин зүйлүүд энд үйлчлэх хэдий ч нутгийн уугуул иргэдийн наслалт нь цагаан арьст Австраличуудаас 20 жилээр бага байдаг нь амьдралыг богиносгодог тамхи, таргалалт, ядуурап зэрэг хүчин зүйлсийн түвшин өндөр байгаатай холбоотой. Сонирхолтой нь, нэгэн судалгаанд I дурдсанаар Австраличуудын дунд таргалалт тархалтын зэрэгт хүрч эхэлж буйтай холбоотой дундаж наслалт буурч эхэлж магадгүй гэнэ.

10. GUERNSEY: 80.42

Guernsey арал нь Англи Сувагт оршдог бөгөөд Британий хаанчлалд хамаардаг боловч Нэгдсэн Вант улсын харъяа биш юм. Guernsey-ийн маш бага татвар нь тэдэнд маш сайн хүнсний хангамж болон эмнэлгийн үйлчилгээгээр хангаж чадах татварын орогнол хүсэгчдийг татах боломж олгосон юм. Арлын орлогын тавиас илүү хувь нь санхүүгийн үйлчилгээний газрууд, өөрөөр хэлбэл ширээний ард суух ажлуудад ордог бөгөөд маш цөөхөн хүн хүнд үйлдвэрт ажилладаг.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3198
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК