Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Судас ба өмөн
( Тойм өгүүлэл )

АУ-ы локтор, профессор И.Пүрэвлорж

 
Судсыг бид хэзээнээс эхэлж мэдэх билээ?
 
1628 онд Английн эмч Уильям Гарвей цусны судсыг нээж, улмаар 1661 онд Италийн эмч Марчелло Мальпиги хялгасан судсуудыг нээсэн билээ. Өнөөдөр зүрх судасны өвчин хүн төрөлхтөний "толгойн өвчин" болоод байгааг хүн бүхэн мэднэ.
Гэтэл өнгөрөгч зууны эхээр "судас хавдрын өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэж байна" гэсэн шинэ санаа эрдэмтдийн толгойд буужээ. Одоо бол ямар ч эмч "Тэжээгч судасгүйгээр хавдар ургахгүй" гэдгийг мэдэх болов.
Ийнхүү судасжилтын онолын эхлэл суурь тавигдлаа. Нас бие гүйцсэн эрүүл хүний биед судас шинээр үүсдэггүй. Харин огтолж эсгэх няцрах, цус харвах зэрэг ямар нэгэн гэмтлийн дараа эд эс дахин сэргэхийн тулд цусан хангамж хэрэгтэй. Энэ тохиолдолд судас шинээр үүсэх судасжилтын явц ажилд ордог нь байгалийн жам юм.
Судасжилтын үед судасны дотор ханыг бүрдүүлэгч эндотелүүд эрчимтэй үржиж шинэ шинэ хялгасан судсыг үүсгэн гэмтсэн эдийг цусаар хангана. Эмэгтэйчүүдэд жирэмсэн болон сарын тэмдгийн үед судас үүсч байдаг.
Хэний ч мэдээжийн гэхээр нэгэн зүйлийг эмч нар анхааралгүй цаг алдсан тал бий. Юу гэвэл хүчилтөрөгч ба тэжээлийн бодисгүйгээр хавдар эрчимтэй өсч томорч чадахгүй шүү дээ. Тухайлбал маш эрчимтэй томорч байгаа хорт хавдар, липома мэтийн хоргүй хавдраас хэд дахин их цусан хангамж шаарддаг байна. Тэгэхээр хорт хавдар өсч хөгжихийн тулд өөртөө цусны судас үүсгэх ёстой.
1971 онд Америкийн мэс засалч Жуда Фолкманы хэвлүүлсэн өгүүлэлд «хэдэн мм голчтой хавдар цаашид ургаж томрох эсэх нь түүнд жижиг хялгасан судсууд үүсч цусан хангамж бий болох эсэхээс хамаарна» гэжээ.
Дараа нь 1982 онд америкийн эрдэмтэн Ваупель, Каллиновски, Окуниефф нар бүх төрлийн хорт хавдарт шинээр судас үүсэх үйл явц маш эрчимтэй явагддаг бөгөөд хэрэв шинээр судас үүсэхгүй бол хавдар цаашид өсөхөө больдогийг баталсан байна.
Ийнхүү Фолкманы нээлт шинжлэх ухааны шинэ шинэ амжилтыг араасаа дагуулсаар судасжилтын тухай цэгцтэй онолыг бий болголоо. Энэ онолоор хорт хавдар болон гэмтсэн эдэд цусны судас үүсэх үйл явц нь хэд хэдэн үе шаттай байдаг ажээ. Тэгвэл биед хялгасан судас / капилляр/ үүсэхийг юу өдөөдөг талаар эхлээд ярилцъя.

Судас шинээр үүсэхийг идэвхжүүлэгч

Биеийн зарим эд, ялангуяа түргэн өсч, хөгжиж байгаа хавдрын эс цусны хялгасан судас үүсэхийг өдөөгч уургийн молекулыг үүсгэдэг. Ийм молекулуудыг өсөлтийн фактор гэдэг. Тэдгээрээс хамгийн чухалд тооцогдох судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйлийг (vascular endothelial growth factor-VEGF) 1989 онд Францын эрдэмтэн Наполеон Феррара гаргаж авчээ. Өнөөдөр энэ бодисын нийлэгжлийг хариуцдаг генийн бүтцийг судлаачид мэдэх болсон төдийгүй хавдарт VEGF-ийн хэмжээг үзэх замаар хавдрын өсөлтийн хурд, хорон чанарыг тодорхойлдог болжээ. Орчин үед шинэ судас үүсэхийг өдөөгч 20-иод дохионы молекулыг эрдэмтэд нээгээд байна.
Өсөлтийн хүчин зүйлийн молекулууд тухайлбал VEGF эндотелийн гадаргуу дахь рецепторуудтай холбогддог. Уул нь ийм өвөрмөц рецепторууд эрүүл биеийн эндотелд байдаггүй бөгөөд хорт хавдраас ялгарах бодисын нөлөөн дор тэд үүсдэг.
VEGF рецептортой холбогдмогц ар араасаа цуварсан биохимийн гинжин урвалууд явагдана. 
 
 
 
Тухайлбал:
Эндотелүүд эрчимтэй хуваагдаж эхлэнэ.
Металлопротеаз энзим нийлэгжинэ.
Металлопротеаз эндотелийг бүрхэж байдаг эсийн гаднах матрикс болон судасны бүрхүүл ханыг задлан гэмтээнэ.
Гэмтсэн бүрхүүлийн цоорхойгоор эндотелүүд гадагш гарч хавдар руу шилжинэ /миграци/.
Металлопротеаз уургийг задлан хайлуулж шинээр үүсэж буй судсанд "зам гарах" тутам тэр нь хавдар руу улам лав нэвтэрсээр байх болно.
Хялгасан судас бүрэн үүсч гүйцмэгц металлопротеаз энзимийн идэвх буурч улмаар шинэ судасны эргэн тойрны эд "хатуурч" нягтарна.
Металлопротеаз энзим өөрийн идэвхтэй төвдөө цайрын атомыг агуулж байдаг. Үүгээрээ хавдрын гэгдэх энзимүүд, байгалийн бусад энзим тухайлбал ходоодны пепсин, нойр булчирхайн трипсинээс ялгарах онцлогтой.
Ийнхүү VEGF болон бусад өсөлтийн хүчин зүйлүүд рецепторуудтай харилцан үйлчлэлцсэнээр зөвхөн хавдрын өсөлтийг түргэсгээд зогсохгүй мөн судас үүсч бий болохыг өдөөдөг байна.
Өсөлтийн хүчин зүйл нь эрүүл бие махбодид гэмтсэн газрын цусан хангамжийг сэргээхэд гарцаагүй хэрэгтэй ч түүний илүүдэл нь хавдартай өвчтөнд аюултай байж болох талтай. VEGF-ын нийлэгжил ихсэхээр хавдрын үсэрхийлэл нэмэгдцэгийн учир нь дээрх бодисын нөлөөгөөр хавдрын эс цусанд орж бүх биеэр тархдагтай холбоотой.
Хүчилтөрөгчийн дутагдлын үед VEGF болон бусад өсөлтийн хүчин зүйлүүдийн нийлэгжил ихэсдэг нь хүчилтөрөгчийн дутагдлыг даван туулахын тулд цусан хангамжаа нэмэгдүүлдэгтэй холбоотой. Тэгэхээр байгаль орчиндоо хайр гамгүй хандаж ургамал модоо устгаж, агаар усаа бохирдуулах тутам хорт хавдраар өвчлөх эрсдэл улам ихсэх болно гэсэн үг юм. Тэрчлэн стрессийн үед хүний биед үүсдэг молекулууд мөн л VEGF -ийн нийлэгжлийг өдөөж байдаг. Энэ нь сэтгэлийн зовлон шаналал, сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэлийн хэт ачаалал хавдар үүсэхэд дехөм үзүүлдгийг гэрчилж байна.

Судас шинээр үүсэхийг саатуулагч бодисууд

Бурхны авралаар судас үүсгэн хавдрыг тэжээн тэтгэгч молекулын зэрэгцээ биед судас үүсэхийг саатуулагч (ингибитор) хүчин зүйлүүд мөн үүсч байдаг ажээ. Эрүүл бие махбодид судасжилтын идэвхжүүлэгч ба саатуулагч тэнцвэрт харьцаанд оршдог. Харин олон хүнд өвчний үед энэ тэнцвэрт харьцаа алдагддаг байна. Жишээ нь: хорт хавдрууд, ревматоид артрит, чихэрт шээрэн зэрэг өвчний үед дээрх тэнцвэр алдагдаж шинэ судас үүсэх үйл явц давамгайлж байдаг. Гэтэл титэм судасны эмгэг цус харвалт, дайрлага зэрэг өвчний үед шинээр судас үүсэх ажиллагаа илэрхий саатдаг. Судас шинээр үүсэхийг саатуулагч байгалийн гаралтай анхны бодис бол элдэв эсүүдээс тухайлбал судасны ханын эсүүдээс үүсч ялгардаг гликопротейн тромбоспондин юм. Тромбоспондин нь эндотелийн үржил, бэхжилтийг зогсоох замаар хялгасан судас үүсэхийг саатуулж байдаг.
Анхдагч хавдар тэр болгон үсэрхийлэл өгдөггүйг хавдрын эмч нар сайн мэднэ. Харин анхдагч хавдрыг хүчлэн эмчлэх эсвэл мэс заслаар авсны дараа хоёрдогч хавдар эрчимтэй өсч томордог. Энэ үзэгдлийн учир шалттаан Ж.Фолкманы хавдрын ургалтанд судасжилтын үүргийн тухай онол гарснаар тодорхой боллоо! Юу гэвэл Фолкман "анхдагч хавдар еөрөөс үүдэлтэй бусад хавдарт судас үүсэхийг саатуулж байдаг ямар нэгэн бодисыг ялгаруулж үсэрхийлэл болохыг хориглодог гэсэн санааг дэвшүүлсэн билээ. Энэ таамаглал яг таг батлагдсан юм. 1994 онд Америкийн судлаач Майкл О.Рейл хучуур эсийн хорт хавдраар дархлаажуулсан хулганы шээснээс хялгасан судасны ургалтыг дарангуйлах үйлчилгээтэй бодисыг ялгаж авсан. Энэ бодис цусны плазминоген уургийн хэсгийг агуулсан байв. Түүнийг "ангиостатин" гэж нэрлэх болов. Цаашид анхдагч хавдрыг мэсээр авсны дараа үсэрхийллийг хориглогч хүчин зүйл байхгүй болдгийг тогтоосон. Үүнээс болж хоёрдогч хавдарт шинэ судас үүсч түргэн өсч томордог байна. Ангиостатины үйлчилгээний механизмыг судлах ажил орчин үед их эрчимтэй явагдаж байна. 1997 онд О.Рейл гемангиоэндотелиома хорт хавдрын эсийг өсгөвөрлөн эндостатин хэмээх пусны судас үүсэхийг хориглодог бас нэг хүчтэй хориглогчийг ялгаж авчээ. Энэ нь коллагены полипептидийн молекулын хэсгээс бүрд дэг байна. Эндостатин эндотелийн программчлагдсан үхлийг идэвхжүүлж улмаар түүний идэвхжих үржих шилжин байрлах үйл явцыг саатуулдаг ажээ. Тромбоспондин, ангиостатин, эндостатинаас гадна хялгасан судас үүсэхийг саатуулдаг өер олон бодисыг амьтны эд эрхтэнээс олж илрүүлээд байна. Ийм бодисын тоонд зарим даавар, гепарины хэрчмэн хэсэг ч багтана. Байгалийн гаралтай ийм саатуулагчийн нэг нь бидний сайн мэдэх интерферон юм. Энэ мэт олон бодисыг нэрлэж болох авч тэдгээр нь олон янзын үйлчилгээтэй болохоор элдэв гаж нөлөөний улмаас яг хавдрын эмийн зориулалтаар хараахан хэрэглэх боломжгүй байна. Хэдий тийм боловч энэ бүлгийн бодисуудыг эрдэмтэд анхааран судалсаар байна.

Өмөнгийн "судсан" эмчилгээний арга

Өмөнгийн эмчилгээнд хавдрын өсөлтийг дарангуйлах, дархлааг тэтгэх чиглэл удаан хугацаанд ноёрхож байв. Орчин үед судас шинээр үүсэхгүйгээр хавдар өсч ургахгүй гэдэг нь тодорхой боллоо. Хялгасан судас шинээр үүсэхийг өдөөх чадвараа алдсан анхдагч болон үсэрхийлсэн хавдрын өсөлт зогсдог. Үүнтэй уялдан цусны судас шинээр үүсэхийг саатуулдаг ангиостатик эмүүд гарлаа. Эдгээр эмүүд хорт хавдрын ямар ч шатанд үйлчилдгээрээ давуу талтай. Нөгөөтэйгүүр хавдрын эмчилгээнд одоо хэрэглэж байгаа эмүүд ихэнхдээ тодорхой нэгэн хавдарт үр дүнтэй. Тэгвэл судасжилтыг хориглогч (блокатор) эмүүд ямар ч хавдрыг эмчлэхэд тохирох төдийгүй хавдар хэдий чинээ хорон явцтай байх тутам төдий чинээ үр дүнтэй байх боломжтой. Судлаачид юуны түрүүнд байгалийн гаралтай ангиостатикуудад илүү ач холбогдол өгч байсан нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь гаж нөлөө багатай гэж үзсэн хэрэг. Судас шинээр үүсэхийг саатуулагч ангиостатин туршлагын амьтны меланома, гемангиома, янз бүрийн байрлалтай карцинома, фибросаркома зэрэг хавдрын өсөлтийг илт дарангуйлж байжээ. Ангиостатин эхлээд хавдрыг "зүүрмэглэх" байдалд оруулж улмаар программчилсан үхэлд (апоптоз) хүргэдэг байна. Ангиостатиныг ердийн хими эмчилгээний бодисуудтай хавсран хэрэглэхэд илүү үр дүнтэй төдийгүй хагалгааны дараа шууд хэрэглэхэд үсэрхийлэл өгөх явдал эрс буурч байжээ. Байгалийн гаралтай эндостатин хавдрын эсрэг идэвхээрээ ангиостатинаас илүү ажээ.
Эндостатины бага тун нь том хавдруудын үсэрхийлэл болохыг зогсоодог бол түүнийг их тунгаар хэрэглэхэд карцинома, саркома, меланома мэтийн анхдагч хавдрын өсөлтийг илэрхий дарангуйлж заримдаа бүр мөсөн устгаж байжээ. Тэгэхээр эдгээр бодисыг гаргаж авах асуудлыг шийдсэн тохиолдолд эмнэлзүйн практикт өргөн хэрэглэх боломжтой. Учир нь ангиостатин, эндостатины аль нь ч их тунгаар хэрэглэхэд онцын гаж нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Шинэ эм гаргаж авах талаар эрдэмтэд гурван чиглэлд ажиллаж байна.
A. Молекул биологийн аргаар шинэ бодис гаргаж авах
Б. Эмнэлзүйн туршилтаар батлагдсан байгалийн бүгээгдэхүүнтэй адил хувилбарыг бүгээх
B. Хэрэгтэй ашигтай гэж олны дунд яригддаг ч тэр нь яг таг батлагдаагүй өдий төдий бодис байдаг. Эдгээр бодисыг шалган ашигтай ашиггүйг нь тогтоох. Энэ чиглэлүүдийг ангиостатик эмүүдийн жишээ тодхон харуулж байна.
Хавдрын эсрэг үйлдлийг нь шалган туршиж байгаа анхны бүлэг бодисууд гэвэл эндотелийн өсөлтийг шууд хориглодог нэгдлүүд юм. Тухайлбал энэ төрлийн бодисуудад бидний дээр дурдсан байгалийн гаралтай уураг эндостатин орно.
Эндостатины нийлэг аналог болох комбрестатин А4 бодисыг Өмнед Африкийн combretum cajfrum гэдэг модноос химийн хувирлаар гарган авч эмнэлзүйн туршилтанд оруулжээ. Уг бодис судасны эсийн үржил өсөлтийг дарангуйлж улмаар программчилсан үхлийг өдөөх үйлдэлтэй нь батлагдсан байна. Одоо хэдийн идэвхижсэн эндотелийн үржлийг хориглож чадах бодисыг бүтээх асуудалд онцгой анхаарал тавьж байна. Ийм төрлийн бодисуудаас үйлдлийн идэвх сайтай хордуулах нөлөө багатайгаараа ТМР470-нийлэг бодис шалгарч эмнэлзүйн сорилтын явцад бөөр, умайн хүзүүний өмөн, Капошийн саркома зэрэг хавдрын эмчилгээнд үр дүнтэй болох нь харагджээ.
Судасжилтыг дарангуйлах хоёр дахь бүлэг бэлдмэлүүдэд өсөлтийн хүчин зүйлийн рецепторуудад дохиолол дамжихыг ямар нэгэн байдлаар саатуулагч байгалийн гаралтай ба нийлэг бодисууд хамаарч байгаа юм. VEGF нь рецептороор дамжуулан эндотелтэй холбогдон үйлчилдэг тухай бид дээр өгүүлсэн. Энэ чиглэлд VEGF-ийн эсрэг бие ихээхэн үр дүнтэй болох нь эмнэлзүйн ажиглалтаар батлагдсан. VEGF-ийн эсрэг бие өсөлтийн хүчин зүйлийн рецепторуудыг хориглож судас шинээр үүсэх гинжин урвалыг саатуулдаг. Үүний үр дүнд хавдрын өсөлт удааширч өвчтний амьдрах хугацаа уртсах нь ойлгомжтой. Тэгвэл VEGF-ийн эсрэг бие нь одоогоор эмийн зах зээлд гарсан цорын ганц антиангиоген эм юм. Эрдэмтэд өсөлтийн хүчин зүйлийн рецепторыг хориглогч хэд хэдэн нийлэг бодисыг гаргаж аваад байна. Эдгээр бодисыг хавдар судлалын төвүүдэд шалган сорьж байна. Эмнэлзүйн сорилтын шатандаа яваа хавдрын эсрэг үйлдэлтэй эмүүдийн тоонд олон арван эрэмдэг хүүхэд төрөхийн шалтгаан болсон гунигт түүх араасаа дагуулсан Талидомид орж байгаа нь сонирхолтой. Жирэмсэн үедээ талидомид хэрэглэсэн хүнээс хөлгүй, гаргүй хүүхэд төрдөг байсны шалтгаан нь үр хөврөлийн явцад эдгээр эрхтэний хөгжилд шаардлагатай цусны судас үүсэх ажиллагаа саатдаг байсантай холбоотойг хожим тогтоосон юм. Клиникийн ажиглалтаар талидомид нь миелома, түрүү булчирхайн болон уушгины өмөн, саркома, ганглиобластома зэрэг хорт хавдруудын үед эмчилгээний үр дүнтэй болох нь харагдсан байна. Судасны ургалтыг саатуулж хавдрын өсөлтийг сааруулах үйлдэлтэй III бүлгийн бодисуудад хавдрын энзим гэгдэх металлопротеазын идэвхийг дарангуйлах нэгдлүүд хамаарна. Металлопротеаз нь эсийн матрикс болон судасны гаднах бүрхүүлийг гэмтээж эндотелүүд хавдар руу шилжих боломжийг олгодог тухай дээр өгүүлсэн. Металлопротеазын идэвхийг дарангуйлах үйлдэлтэй бодисыг гаргаж аваад удаагүй байна. Энэ шинэ бодис нь энзимийн идэвхтэй төвд байрлах металлын ионыг хориглох замаар хавдрын энзимийн идэвхийг алдагдуулж жагсаалаас гаргадаг байна. Ийм үйлдэлтэй приномастата, маримастати, COL-3 зэрэг бэлдмэлүүд одоогоор эмнэлзүйн шалгуурын шатандаа явна.
Хавдрын эмчилгээнд одоогоор хэрэглэж байгаа эмүүдийг бодоход энд яригдаж байгаа шинэ бэлдмэлүүд нь цусны, гэд эсний гэх мэт түргэн төлжилт өсөлттэй хэвийн эсүүдэд нөлөөлөхгүйгээр зөвхөн хавдрын тэр дундаа хорт хавдрын эсэд сонгомлоор үйлчилдгээрээ давуу талтай. Түүнээс гадна эдгээр бодисын тун олзуурхууштай бас нэг шинж нь ямар ч төрлийн хавдрыг дарангуйлах үйлчилгээтэйд байгаа юм. Хавдарт судас үүсэхийг саатуулагч эдгээр бодис хавдрын эмчилгээний халааг бүрэн авдаггүй юм аа гэхэд одоогийн хими эмчилгээний үр дүнг эрс сайжруулах нь дамжиггүй. Одоогийн байдлаар олон арван мянган өвчтөн ангиостатик бэлдмэлээр курс эмчилгээ хийлгээд байгаа мэдээ байна. Гэвч энэ нь асуудал төгс төгөлдөр шийдэгдсэн гэсэн үг хараахан Хавдрын эмчилгээнд одоогоор хэрэглэж байгаа мүүдийг бодоход энд яригдаж байгаа шинэ өлдмэлүүд нь цусны, гэд эсний гэх мэт түргэн төлжилт сөлттэй хэвийн эсүүдэд нөлөөлөхгүйгээр зөвхөн авдрын тэр дундаа хорт хавдрын эсэд сонгомлоор үйлчилдгээрээ давуу талтай. Түүнээс гадна эдгээр бодисын тун олзуурхууштай бас нэг шинж нь ямар ч өрлийн хавдрыг дарангуйлах үйлчилгээтэйд байгаа ж. Хавдарт судас үүсэхийг саатуулагч эдгээр бодис хавдрын эмчилгээний халааг бүрэн авдаггүй юм гэхэд одоогийн хими эмчилгээний үр дүнг эрс айжруулах нь дамжиггүй. Одоогийн байдлаар олон арван мянган өвчтөн ангиостатик бэлдмэлээр курс эмчилгээ хийлгээд байгаа мэдээ байна. Гэвч энэ нь асуудал төгс төгөлдөр шийдэгдсэн гэсэн үг хараахан биш. Тухайлбал: Антиангиогений эмчилгээний явцад ямар гаж нөлөө гарч болох вэ? Курс эмчилгээг хэдий хугацаагаар хийх нь зохилтой вэ? Хавдрын эс энэ маягийн эмчилгээнээс "бултаж" өөр замаар судасжих боломжтой юу? гэх мэт асуултууд хариу хүлээж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4150
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК