Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 3(129)
Мэс заслын идээт өвчний үүсгэгчийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г.Нарангуа, Б.Даш, О.Сэргэлэн, Б.Гоош

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
 

 

Идээт өвчний талаар жил бүр тоймгүй олон өгүүлэл нийтлэл хэвлэгдэж өнөө хэр татрахгүй байгаа нь энэ асуудал ерөнхий мзс заслын үндсэн , цем хэвээр гэдгийн нэг гэрч болно.

Өдгөө мэдэгдээд буй 2500 гаруй нянгийн 1300 нь хүний өвчин үүсгэгч эмгэг төрүүлэгч бичил биетэн бөгөед хүний бүх өвчний 35%-ийн шалтгаан байдаг (Баркова Н.П., 1997). Иймээс идээт өвчний оношлогоо эмчилгээг улам бүр боловсронгуй болгох нь анагаахын төдийгүй эрүүл мэндийн даруй шийдвэл зохих ажил юм.

Өргөн хүрээний үйлчлэлтэй, хүчтэй, шинэ антибиотикийгжил бүр нэмж хэрэглэн шинэ техник багаж төхөөрөмжийг ашигласаар байгаа хэр нь хэвлийн халдвараар нас барах явдал өрөнхий дүнгээрээ 2-3%, эрчимт эмчилгээний тасгийн хүнд өвчтний дунд 20-30% (Baric P.S, 1999) хүрч буй нь уг асуудлын чухлыг ахин өгүүлэх буй.

Олон судлаачдын мэдээлсэн тоо баримтын дунджийг үзвэл цөсний мэс заслын дараах идээт хүндрэл 7-20%, цочмог идээт өвчний хагалгаанаас хойш гарах идээт хүндрэл бүх эмчлүүлэгчдийн 60%-д тохиолдож байна (Е.Г.Григорьев, А.С.Коган., 2000).

J.T.Dipiro (1999) дунд болон ендөр эрсдэлтзй, идээт хүндрэл бүхий 12384 евчтенд мэс заслын эмчилгээ хийсний үр дүнгийн анализдаа идээт хүндрэл дунджаар 11,9%, эмчилгээний дундаж өртөг 12500 ам.доллар байлаа гэсэн нь анхаарал татаж байна.

Мэс заслын идээт өвчин олон шалтгааны олон нөхцөлт өвчин билээ. Тэр бүрийг үл өгүүлж энз удаа идээт өвчин үүсгэгчийн тухай зарим бодлоо хуваалцахаар үүнийг бичлээ.

Гадаад оронд сүүлийн жилүүдэд нянгийн шинжилгээнд орчин үеийн шинэ техник хэрэгсэл нэвтэрч идээт хүндрэлийн нянгийн өвөрмөц ерөнхий төрхийг урьдчилан тодорхойлж тавиланг нь мэдэх боломж олгожээ. Энэ нь идээт өвчний антибиотик, антибактөри, мэс заслын эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал юм.

Орчин үеийн микробиологийн техник болох, АНУ-ын бактер судлапын анализатор “Autoseptor" Beckinson-Hoop идээт халдварыг судалсан дүнгээс харахад (Хүснэгг 1) орчин үеийн идэат үрэвслийг хоруу чанар ихтэй, антибиотикт тэсвэртэй агаартан-агааргүйтэн нянгийн нэгдэл үүсгэдэг байна (Т.В.Фадеева, 1998).

Хүснэгт 1. Хэвлийн тархмал идээт гялтантасын үүсгэгч нян (n=436)

*    Salmonella spp, Citrobacter freundi, Sarratia marceseus, Enterobacter
Нянгийн нэгдэлд 2-3 агаартан, 2-3 агааргүйтэн оролцож өөр хоорондоо зохицон биө биеэ дэмжих нарийн харьцаагаар нэгдсэнийг лабораторийн аргаар заримдаа ялган салгаж тодруулах боломжгүй байдаг ажзэ. Энэхүү хүснэгт 1-ээс үзэхэд хэвлийн идээт евчин үүсгэгч гол нян агаартан (E.Coli 67,50±4,28., Proteus 257.5±4.08., Klebsiella 30.0±4.18), агааргүйтэн (Bacteroides, Peptostreptococcus spp) бараг 50%-ийн харьцаатай хамтарсан байдаг байна.
Бид УКТЭ-ийн мэс заслын тасагг 2002-2003 онд хэвтэж идээт евчнөө змчлүүлсэн 358 (эрэгтэй 185, эмэгтэй 173) өвчтөний цээж, хэвлийн хөндий, элэг болон өрцөн доорхи буглаа, шархны идээ, шархны арчдас, гэдэсний цоорхойн идээнд бактерийн шинжилгээ хийв (Хүснэгг 2).

Хүснэгт 2. Нянгийн шинжилгээ

*шээс, цэр, цусны шинжилгзэ Шинжилгээний ихэнхийг хөндийд байрласан идээ (42.45%), шархны арчдасаас авав.
Манай лаборатори агааргүйтэн нянг илрүүлэх шинжилгээ хараахан хийгээгүй болохоор зөвхөн агаартан нянг өсгөж тодорхойллоо (Хүснэпг 3).

Хүснэгг 3. Идээнээс ургасан агаартан нян

Энэхүү хүснэгт 3-аас үзвэл шинжилгээнд өгсөн бүх материалын (358) 63.12%-д аэроб идээлүүлэгч нян ургажээ. Эдгээр нянгаас стафилоксжк олон тохиолддогоороо тэргүүн байр эзлэж грам (-) савханцар удаалжээ. Хөх савханцар, кянгийн холимог III байранд байна. Энэ нь Т.В.Фадеөва (1998) нарын судалгаанаас өнөөгийн идээт халдварын онцлог нь агаартан - агааргүйтэн халдварын хавсралт, түүгээр бүрэлдсэн тэдгээрийн өндөр хоруу чанар юм гэсэн дүгнэлттэй санал нийлэх үндэслэл болж байна. Дараах хүснэгт 4-т бидний судалгаагаар шинжилгээний материалаас нян илрэх чадвар хэр байгааг баримжаалж болно.

Хүснэгт 4. Шинжилгээний материалаас нян илрэх байдал

Хүснэгт 4-өөс нянгийн шинжилгээнд өгсөн материалаас нян 79.6%-53.33%-д ургах ба плеврийн, хэвлийн шингэн, цус, цөснөес нян муу ургадаг нь харагдаж байна. Энэ нь техник, нян ургуулсан материалын онцлог зэрэг олон шалтгаантай боловч клиникт нянгийн шинжилгээг олон давтах шаардлагатайг өгүүлж байна.
Идээт өвчтэй хумүүсийн нянгийн шинжилгээнд өгсөн материалаас ургасан нянгийн антибиотикт тэсвэртэй байдлыг хүснэпг 5-д нэгггэлээ.

Хүснэгт 5. Нянгийн антибиотикт тэсвэртэй байдал

Энэ судалгаагаар идээлүүлэгч нянгийн 97.68% нь пенициллинд, 51.73% нь эритромицинд, 41.79 нь амоксциллинд тэсвэртэй байгаа бөгеөд сүүлийн үеийн антибиотик клафорон (91.09%), гентамицин (85.33%), цепрофлаксацин (88.89%), цефатаксимд (86.91%) мэдрэг байгааг идээт өвчний антибактер эмчилгээнд харгалзах нь зүйтэй юм.
Өргөн хүрээний, хүчтэй үйлчлэлтэй шинэ антибиотикийг жил бүр шинээр хэрэглэн, мэс засалд шинэ багаж, аппарат техөөрөмжийг ашигласаар байгаа боловч идээт халдвараар өвчлөх, мэс заслын дараа хүндрэх явдал цөөрөөгүй байна.
Цээж болон хэвлийн хөндийн идээт өвчтэй 358 өвчтний идэз, шархнаас бактерийн шинжилгээ хийж үзэхэд 63.12%-д аэроб нян ургажээ. Идзэлүүлэгч нянгаас стафилококк, грам (-) савханцар, нянгийн холимог зонхилон илэрлээ.
Нянгийн 97.68% нь пенициллинд, 51.73% нь эритромицинд, 41.79% нь амоксциллинд тэсвэртэй байв.
Эдгээр нян клафорон (91.09%), цепрофлаксин (88.89%), цефатоксимд (86.91%), гентамицин (85.33%)-д их мэдрэг байсан нь клиник ач холбогдолтой юм. Нөгөө талаар нянгийн холимог олон тохиолдож байгаа нь өнөөгийн нянгийн хоруу чанарын үндэс гэж үзэхээр байна.
Үүний учир енеөгийн нөхцөлд мэс засалд үжилгүйжүүлэг, үжил эсэргүүцлийн дэглэмийг урьд урьдынхаас илүү их өндөр хэмжээнд баримтлах шаардлагатай байгаа бөгөөд хагалгааны хэсгийн бүтэц, ажил зохион байгуулалтад шинжлэх ухааны үндэстэй хатуу байнгын хяналтыг тогтоох, үжилгүйжүүлэг, үжил эсэргүүцлийн шинэ арга барил боловсруулан хөгжүүлэх нь мэс заслын эмчилгээний үр дүнгээ эрс дээшлүүлэх үндэс болно.
Хагалгааны хэсэг дотор “онц цэвэр” хагалгааны шилэн өрөө байгуулах, тоноглох, стафилококкийн антибиотикт тэсвэртэй хэлбэрээр өвчилсен өвчтенг онц халдварт тооцон өвчтөнг тусгаарлан эмчлэх шаардлагатай байна.

Ном зүй

1. Баркова Н.П. Закономерности биологичөского действия и квантово -механичөскиө характеристики перспективных антисөптичөских препаратов как основа новых принципов их выбора: Автореф.дис...д-ра мед.наук - Иркутск, 1997-41с
2. Григорьев Е.Г., Коган А.С. Хирургия тяжёлых тойных процессов - Новосибирск, 2000, с. 43-56
3. Гельфанд Б.Р., Гологорский В.А., Бурневич С.З и др. Абдоминальный сепсис: современный взгляд на несгареюшую проблему.-Вест.интенсивной тврапии- 1997. прил.-с.10-16
4. Фадеева Т.В. Закономерности микроб-иальной контаминации бактериальной протөинаэы (имозимази) в комплексном лечении разлитого гнойного перитонита (эксперимень-тальныө исследования). Автореф. дис...канд. биол. наук-Иркутск, 1998-18 с
5. Baric P.S. Manegement of complicated intraabdominal infections. - J. Chemotherapy- 1999-Vol. 11.№6-p. 464- 478
6. Dipiro J.T.Short - term prophylaxis in clean-contaminated Surgery - J.Chemotherapy - 1999 -Vol.11 16- p. 551- 556
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1842
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК