Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
“Ачтан-элит” клиникийн эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн зарим судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Болормаа

“Ачтан-Элит” клиникийн эмнэлэг

 
Абстракт

Introduction: According to published information, national clinical hospital and its management function research works had not completed in Mongolia, except soum’s hospital management study had done by N.Chagnaa1962 and Ts.Mukhar 1982. In contrast, there are plenty of published works and studies of Hospital Management in Western countries.

Objectives and Goal:
The purpose of our study was to make an assessment in Achtan-Elite Clinical Hospital (AECH) function in last 2005-2007 (3 years).

  • To explore an improvement way of hospital service quality and to equalize departments and unit’s hospital working load.
  • To make prognoses of specialized professional’s skills.
  • To bring more attention for customers needs and necessity by week and by month in AECH.

Materials and Methods. We used public health informative methods for finding out:

  1. The statistical data of one year maintenance.
  2. Working loads and analyses of variance of clinical 6 departments and 16 units by week, by month, by quart and by year using 18 questions questionnaires.

To analyze above mentioned findings we used many numbers rule and selective method. Also we determined extensive and intensive parameters, median, systematic error /bias/ by using Student criteria on Windows Excel and Windows Visual Stat computer programs.

Results: 48% of total s outpatients clinic examination were in internal disease cabinet, and 43% of imagine diagnostic analyses of imaging departs were X-ray and 32% were abdominal ultrasound examination. The internal department (44%), neurological department admission number (34%) was higher than other departments. Waiting duration for these two departments to is 7-10 days. The highest customers number in AECH is in Aug (10.2% of all) and May (9.9%) and followed by April and October (9.5% in both months). In outpatient clinic on Mondays (24.6%) is the biggest working load in all cabinets. By rate of outpatient examination on Thursdays 18.9%, on Wednesdays 16.0%, on Fridays 15.9% and on Tuesdays 15.8% of all examinations.

Conclusion:

  1. The necessity of specialized professionals in internal field is required because of high outpatient clinical customer number such as 60±3.5.
  2. The longer working hours of imaging cabinets by shift will be required.
  3. The internal and neurological departments need to increase number of beds and employees because of high loads (78% together) and these departments have 7-10waiting days to admit.
  4. The peak working days in AECH are on Mondays, followed by Wednesday and Thursdays.

Key words: admission, clinical hospital, management,
Pp.58-60, Tables 5, References 13

Оршил. Хэвлэлийн мэдээллээс үзвэл сүүлийн үед эмнэлгийн менежментийн судалгаа нэн ховор байна. Манай оронд ч сум, сум дундын эмнэлгийн (Н.Чагнаа, 1968, Ц.Мухар, 1982) тухай судалгааг эс тооцвол нэгдсэн эмнэлэг, клиникийн эмнэлгийн үйл ажиллагаа, менежментийн талаар дорвитой судалгаа хийгдээгүй байна. Харин барууны оронд эмнэлгийн менежментээр багагүй ном бүтээл гарч байна.

Бид "Ачтан-Элит" клиникийн эмнэлгийн 2007 оны   үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж улмаар уг клиникийн эмнэлгийн менежментийн асуудлыг анхаарч үзсэн.

"Ачтан-Элит" эмнэлэг одоогийн байдлаар 300 ортой 60 гаруй их эмчтэй, 12 тасаг, поликлиникийн 21 кабинеттэй улсын хэмжээнд гуравт орох клиникийн эмнэлэг юм.

Судалгааны зорилго. Бид эмнэлгийн 2007 оны стационар, поликлиник, дүрс оношлогооны тасгийн үйл ажиллагааны байдалд зарим дүгнэлт өгөх зорилго тавьсан юм.

Судалгааны зорилт:

  • Эмнэлгийн ачааллыг жигд хангаж, эмнэлэг үйлчилгээний чанар үр дүнг сайжруулах арга замыг эрж хайх
  • Төрөлжсөн мэргэжлийн төлөвшлийг урьдчилан харах
  • Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сар, 7 хоногийн эмнэлгийн ачааллын хэлбэлзлийг судлаж санал боловсруулах

Судалгааны аргачлал, материал. Стационар, поликлиник, дүрс оношлогооны 6 тасаг, 16 нэгжийн жил, улирал сар, 7 хоногийн ажлын ачааллын хэлбэлзлийг 18 асуумжийг боловсруулан судалгааны карт ашиглан бүртгэж их олонлогийн (сплошный) болон түүвэр судалгааны (выборочный) арга ашиглан дүн бүртгэлийн экстенсив, интенсев аргаар, судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгаж Windows-Excel, Windows Visual stat компьютерийн программ ашиглан боловсруулалт хийсэн.

Судалгааны дүн."Ачтан-Элит" эмнэлгийн амбулатори поликлиникийн 13 кабинетээр 2007 онд 29928 хүн, түрээсээр ажилладаг 6 кабинетийн үзлэгийг нэмж тооцвол 44800 гаруй хүн үйлчлүүлж үзүүлжээ. Дүрс оношлогооны тасагт 28722 хүн, түрээсийн хоёр лабораторит 3000 гаруй хүн шинжилгээнд хамрагдаж, үүнээс үзвэл дүрс оношлогоо-лабораторийн тасагт 32 мянга гаруй гэж үзвэл нийт "Ачтан-Элит" эмнэлгийн поликлиникт жилд 77 мянга, өдөрт 260±15 хүн ирж байгаа тооцоо гарч байна.

Хүснэгт 1

"Ачтан-Элит" эмнэлгийн поликлиникийн ачаалал кабинет тус бүрээр харилцан адилгүй байна. 1-р хүснэгтээс харахад зүрх судасны үзлэг (25%), гастроэнтерологийн үзлэг (23%), поликлиникийн нийт үзлэгийн 48%-ийг эзлэж байгаас уламжлалт эмчилгээний кабинет (3,6%), бөөр, уролог (6,1%)-ийн кабинет зэрэг дотрын тусламж үйлчилгээ голчилдог гэж үзвэл поликлиникийн үйлчилгээнд дотрын салбар 60±3.5 шахам хувийг эзлэх төлөвтэй байна.

Олонхи    эрдэмтдийн    судалгаагаар дотрын тусламж амбулатори, поликлиникийн үйлчилгээний 40-55%, гэрээр үзүүлэх тусламжийн 90 хүртэлх хувийг эзэлдэг (В.Н.Элыштейн, 1969).

Дотор эрхтний өвчтэй хүмүүсийн 65,6% нь нэг эмчид (дотрын хэсгийн (өрхийн) эмч ороод), 24,2% нь хоёр дотрын эмчид, 7,1% нь 3, 3,1% 4 ба түүнээс олон эмчээр эмчлүүлдэг (Поликлиника: что ее ждет в преди? Мед. Газета, 2006, 76)-ээс үзвэл дотрын төрөлжсөн мэргэжлийн ач холбогдол өсч байна.

Өнгөрсөн зууны төгсгөл, шинэ зууны эхэнд хүн амын дунд халдварт бус архаг өвчин манай оронд нийт өвчлөлд 70% болж өсч байгаа (Ц.Мухар, 2006) нөхцөлд дүрс оношлогоо, лабораторын шинжилгээний ач холбогдол түргэн өсч байна.

Хүснэгт 2.

"Ачтан-Элит" эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн рентген (43%), хэт авиан оношлогоо (32,3%) зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Поликлиникийн тоон үзүүлэлтэд эрэгтэйчүүд (303), сонсгол (410), уламжлалт (1089), хүүхдийн (425) кабинетэд үзүүлсэн хүний тоо бага байгаа боловч цаашид эмнэлгийн хүчин чадал өсч төрөлжсөн мэргэжлийн хэрэгцээ өсөх хандлага байгаа бөгөөд нүдний мэс засал, бөөрний мэс засал, сэтгэл засал, арьс гоо заслын кабинет нээх хэрэгцээ ч бас байна.

Хүснэгт 3.

Стационарын ачааллын хувьд дотор (44%), мэдрэл (34%) нийт хэвтэлтийн 78% эзэлж ачаалал ихтэй, 7-10 хоногийн хүлээгдэлтэй байна. Ерөнхий мэс заслын тасагт 2007 онд 514 өвчтөн (12%), мэдрэлийн мэс заслын тасагт468өвчтөн (10%) хэвтэн эмчлүүлсэн байна. Цаашид уролог, эмэгтэйчүүд, нүд, чих хамар хоолойн тасагтай болсон нөхцөлд мэс заслын хувийн жин өсөх ирээдүй байна.

Хүснэгт 4.

Хүснэгт 5.

Эмнэлгийн ачааллыг сараар авч үзэхэд 4 (9,5%), 5(9,9%), 8 (10,2%), 10-р (9,5%) сарууд ачаалалтай буюу хавар, намрын улиралд өвчний сэдрэл ихтэй байгааг харуулж байна. 2 (5%), 7 (6,3%) саруудад ачаалал бага зэрэг хөнгөрч байгааг цагаан сар, улсын баяр наадамтай хийсвэр холбоо байгааг 4 ба 8 сард ачаалал ихэссэнээр тайлбарлаж болно.

Кабинетийн ачааллыг 7 хоног буюу гаригаар авч үзэхэд даваа гариг (24.6%)-ийг оргил үе, пүрэв (18.9%), лхагва гариг (16.0%)-ийг ачаалал ихтэй, харин мягмар (15.8%), баасан (15.9%) гаригийг хэвийн ачаалалтай үе гэж хэлж болно. Харин бямба (8.8) гаригт энэ эмнэлэг 4 цаг ажиллах хугацаанд пүрэв, лхагва гаригийн хэмжээний ачаалал авчээ.

Хэлцэмж: Бидний энэхүү даруухан судалгаа нь манай орны клиникийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, ачаалал, менежментийн өнөөгийн байдалд "Ачтан-Элит" хувийн хэвшлийн клиникийн эмнэлгийн гурван жилийн үйл ажиллагаа, жишээн дээр дүгнэлт хийж, улмаар манай орны томоохон эмнэлгийн хэтийн төлөв, эмнэлгийн тусламжийн хэрэгцээ, төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгох талаар дорвитой судалгаа хийх хэрэгцээ шаардлага байгааг харуулах зорилго тавьж 4 дүгнэлт гаргасан болно.

Дүгнэлт:

  1. Амбулаторийн үйлчилгээнд дотрын салбар 60±3.5 орчим хувийг эзэлж байгаа нь дотрын мэргэжлийг төрөлжүүлэн мэргэшүүлэх шаардлага гарч байна.
  2. Дүрс оношлогооны тасгийн дотор нийт үзлэгийн 43% рентген, хэт авиа 32,3%-ийг эзлэж байгаа нь цаашид уртасгасан цагаар ажиллуулах, шинэ кабинет нээх хэрэгцээ байгааг харуулж байна.
  3. Стационарын ачааллын хувьд дотор, мэдрэлийн тасаг нийт хэвтэлтийн
  4. 78%-ийг эзлэж 7-10 хоногийн хүлээгдэлтэй байгаа нь мэдрэл, дотрын тасгийг төрөлжүүлэн орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна.
  5. Поликлиникийн долоо хоногийн ачааллыг оргил үе (24.6% даваа гариг) ачаалал ихтэй үе (16.0­18.9% лхагва пүрэв), хэвийн үе (15.8-159% мягмар, баасан) гэж хувааж болох байна.
Ном зүй

1. Ц.Мухар \"Монголын эрүүлийг хамгаалах\" 2006, х.141-151
2. Ц.Мухар \"Эрүүл мэнд\" 1999, х.81-99
3. А.Дамдинсүрэн \"Эрүүл мэндийн статистик\" 2008, х.6-68
4. \"Нийгмийн эрүүл мэнд\" боть I 2005, х.11-48
5. \"Эрүүл мэндийн удирдлага\" боть II 2005 х.27-78, 85-103
6. Н.Чагнаа \"Сум дундын эмнэлэг\" 1968, х. 45-51
7. Ц.Мухар \"Хөдөөгийн эмнэлэг\" 1982, х.35-37
8. Б.Оргил, Ц.Мухар \"Эрүүл мэндийн анхан шатны тусламж\" 2002, х.34-38
9. Б.Оргил, Ц.Мухар \"Монгол улс дахь эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хөгжлийн зарим онцлог. \"Монголын анагаах ухаан\" сэтгүүл 2002, №5, х.4-7
10. Проблемы совершенствования организаций медицинской помощи сельскому населению (Обзор литературы) \"Здравоохранение российской федераций 2006, №1, с.14-18
11. Медицинская помощь населения ресурсы здравоохранение \"Здравоохранение российской федераций 2006, №4, с.16-32
12. Отношение население к оплате медицинской помощи и услуг в системе общественных ценностей \"Здравоохранение российской федераций 2007,
№5, с.27-30
13. D.Kundres \"Hospitals facilities planning and management\" New Delhi 2007, р. 299-342
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2174
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК