Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 3(129)
Монгол эмэгтэйчүүдийн дарамтат шээс задгайрал өвчний тухай
( Судалгааны өгүүлэл )

Г.Санждорж1, Б.Шижирбаатар2

1Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Америк, Европ тивийн ендер хегжилтэй орнуудын эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд, шээс задгайрах эмгэг байдлууд дэлхийн хүн амын дунд 10-47 хувь тархсан, одоо 200 сая гаран хүн давсагны хямралтай байгаа (8) ба хүйсийн байдлаар үзэхэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд 2:1 харьцаатай байна (6).
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ивээлээр 1998 онд Монакод болсон олон улсын зөвлөгөөнөөр, шээс задгайрах байдлуудыг өвчин гэж үзэн түүний ангилал, эмчилгээний удирдамжийг боловсруулахаар шийдвэрлэсэн. Тэгэхдээ, зонхилон тохиолддог дарамтат (стресст) шээс задгайрал ба эелдэст (рефлекст) шээс задгайрах байдлыг онцолсон байна (8).
Манай улсад 1996 оноос мөрдеж байгаа Өвчний ба Эрүүл мэндийн холбогдолтой асуудлуудын олон улсын статистикийн ангилал номны шээс ялгаруулах тогтолцооны бусад эмгэг (1) хэмээх бүлэгт уг евчний дээрх хоёр хэлбэрийг дарамтат ба эелдэст гэж монголчилон орчуулжээ. Иймээс шээс задгайрал нь шинж тэмдэг бус, харин евчин болох нь тодорхой юм.
Манай улсын эмэгтэйчүүдийн өвчний практикт шээс задгайрал евчний талаар статистикийн мэдээлэл байхгүй байХад дарамтат ба эелдэст шээс задгайрах евчинтэй эмэгтэйчүүд цөөнгүй тохиолддог бөгеөд тэдгээрийг анхаарч, өвчин хэмээн оношилж, эмчилгээ хийдэггүйн улмаас тухайн евчтен ариун цэвэр, олон нийтийн шинжтэй, өдөр тутмын дотоод шаналгаатай явсаар байна.

Судалгааны зорилго. Дарамтат шээс задгайрал өвчин монгол эмэгтэйчүүдийн дунд байгаа, эсэх тухайд урьдчилсан үнэлгээ егех

Зорилт:
1.    Шээс задгайрах өвчнийг оношлох аргуудыг шинээр хэрэглэх
2.    Мэс заслын эмчилгзэний аргуудаас өвчтөний онцлогт тохируулан хэрэглэх

Судалгааны материал, арга зүй. Улаанбаатар хот дахь ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтзйчүүдийн клиникийн Эмэггэйчүүдийн мэс заслын тасагт 2001 оны 3-р улирылаас эхлэн, эмэгтэйчүүдийн дарамтат шээс задгайрал өвчнийг оношлон, эмчилсэн үеэс эхлэн проспектив аргаар, хоёр жилийн турш судалгаа (2003 оны 3-р улирал хүртэл) хийсэн.
Дарамтат шээс задгайрал өвчнийг евчтөний зовиур, өгүүлэмж, бодит үзлийн тусгай аргууд ба чанд авиан болон шээсний шинжилгээнд үндэслэн оношлон, мэс заслын эмчилгээ хийсэн бегеед, эелдэст ба үрэвслийн шалтгаантай евчтенд мэс засал хийгээгүй болно. Гэвч дарамтат ба эелдэст шээс задгайрах өвчин хавсарсан зарим евчтенд мэс заслын эмчилгээ хийгдсэн.
Мэс заслыг үтрээ ба хэвлийн аргаар хийсэн бөгөөд, үтрээний аргад: Аарцгийн ёроолын өрцийг сэргээх, өрц-хярзанг сэргээх (3, 4) аргууд болон умайг утрээгээр авн өрц-хярзанг сэргээх (3) мэс заслын аргуудыг хэрэглэсзн.

Хэвлийн аргад: Шээвч (Urethra) ба үтрээг өргөх (5, 9) мэс заслууд зэрэг нэр бүхий таван төрлийн, дэлхийн стандарт аргуудыг хэрэглэсэн,

Судалгааны үр дүн, хэлцэмж.
Хоёр жилийн хугацаанд, шээс задгайрал евчний улмаас 25-71 насны 337 өвчтөнд мэс засал хийсэн нь тус тасгийн төлөвлөгөөт мэс заслын 41.7 хувийг (2) эзэлж байна. Эмчлүүлсэн өвчтөнүүдийн 78.2 хувь нь хотын, 21.9 хувь нь хөдөөний харьяалалтай ба багш, инженер-төхникч, нягтлан бодогч, сувилагч, тогооч мэргэжлийн эмэгтэйчүүд зонхилж (61.4 хувь) байна. Ихэнх эмэгтэйчүүд (74.4 хувь) нь 2-4 хүүхэд төрүүлсэн ба төрех үед хярзан урагдаж, олон оёдол тавиулсан (94.9 хувь), том хүүхэд (24,0 хувь) төрүүлсэн өгүүлэмжтэй, 30-49 насны (81.7 хувь) өвчтөнүүд зонхилж байна.
Эмэгтэйчүүд шээс задгайраад таваас дээш жил болсон нь 30,0 хувь, сүүлийн 1-2 жилд эхэлсэн нь 52,2 хувь ба шээс элбэг (7) гардаг нь 18,9 хувь, багавтар гардаг нь 80,0 хувь тус тус байсан.
Нийт 257 өвчтөний дарамтат шээс задгайрал өвчний хэмжээ зэрэглэлэзр (Ingelman-Sunberg 1972) ангилж (4) оношлосон байснаас: I зэрэг -32,2 хувь, I-II зэрэг - 12,8 хувь, II зэрэг -42,8 хувь, III зэрэг -12,0хувь тус тус илэрчээ.
Мэс засал хийгдсэн өвчтөнүүдэд, аарцгийн ёроолын булчин-хальсны дутлын дараах хэлбэрүүд (10) оношлогдсон. Үүнд: үтрээний урд ханын унжилт (I-II зэрэг) -9,0 хувь, давсагны цүлхэн (I-III зэрэг) -29,9 хувь, шээвчийн цүлхэн (I-II зэрэг) -4,6 хувь, давсаг ба шээвчийн цүлхэн (I-II зэрэг) -1,6 хувь, умайн унжилт (I-II зэрэг) -4,5 хувь, шулуун гэдэсний цүлхэн (I-II зэрэг) -6,4 хувь тус тус оношлогдсон ба өвчтөнүүдийн 31,4 хувь нь өтгөн гаралтын зовиуртай байв.
Мэс заслын дараа хоёроос бусад бүх тохиолдолд өвчтөнүүдийн зовиур арилсан бөгеөд эцсийн үр дүнг 2 жилийн дараа үнэлэхээр хяналтанд авсан.
Шээс задгайрах өвчин нь эмэгтэйчүүдийн өвчин судлалын урогинекологи (шээсний ба бэлэг эрхтэн судлал) хэмээх дэд салбарын зонхилох хэсэг нь болдог бегөөд эцсийн төгс оношлогоонд тусгай аппарат хэрэглэгдэн, эмэпэйчүүдийн мэс заслын урогинеколог чиглэлээр мэргэжсэн эмчээр хийлгэдэг хагалгаануудтай юм.
Шээс задгайрах эмгэгүүдээр судалгаа шинжилгээний ажил эхлэн хийж, зориулалтын оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах, улмаар Эх барих эмэгтэймүүдийн урогинекологи хэмээх дэд салбарыг шинээр үүсгэн байгуулж, хөгжүүлэх үе нь болсон байна.
Өнөө үеийн эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн сургалтын хөтөлбөрт энэ сэдвийг оруулахын зэрэгцээ мэс заслын бус эмчилгээний аргуудыг нэвтрүүлж хэрэглэх нь зүйтэй юм.
Өвчний ба эрүүл мэндийн холбогдолтой асуудлуудын олон улсын статистикийн ангилал (1996)    номын N39 бүлгийн дөрөвт: дарамтат (стресс) шээс задгайрал ба эелдэст (рөфлекст) шээс задгайрах гэж монголоор орчуулсныг ачааллын шээс задгайрал ба эелдэст шээс алдах гэж орчуулбал утга зүйн хувьд илүү тохиромжтой санагдана.
Монгол эмэгтэйчүудийн дарамтат шээс задгайрал өвчний талаарх энэхүү судалгааны үндсэн дээр, анх удаа асуудал дэвшүүлэн нийтэд тавьж байгаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас, шээс задгайрах өвчинтэй хүмүүст үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд холбогдох эмч, эмнэлгийн үйлчилгзэ үзүүлэгч нарын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх гэсэн зорилгод нийцэх болно гэж үзэж байна.

Дүгнэлт
1. Дарамтат шээс задгайрап өвчин нь манай эмэгтэйчүүдийн дунд багагүй тохиолдож байна гэж үзэх үндэслэлүүд байгаа ба өвчлөлийн тоогоор харьцангуй тархмалдуу (хотод 78,1 хувь, хөдөөд 21,9 хувь) тохиолджээ.
2. Оношлогдсон өвчтөнүүдэд, шээс задгайраад олон жил (5-аас дээш) болсон эмэгтэйчүүд нилээд байсан (30,0 хувь) ба өр нь уг өвчний эсрэг консөрватив ба мэс заслын эмчилгээ хйигдсэн тохиолдол байсангүй,
3. Уг өвчний нэгдүгээр зэрэгтэй өвчтенд мэс заслын эмчилгээ нилээд хийгдсэн (32,2 хувь) нь хагалгааны тоог ихэсгэсэн бөгөөд энэ нь цааищаа оношлогооны аргыг улам сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Ном зүй

1.ДЭМБ/Женева: Шээс ялгах тогтолцооны бусад эмгэг. Өвчний ба эрүүл мэндийн холбогдолтой асуудлуудын олон улсын статистикийн ангилал N 39.3.4. 395, 1996
2. ЭНЭШТ-ийн ЭБЭКлиникийн Эмэгтэйчүүдийн мзс заслын тасгийн хагалгааны тайлан 2002, 2003
3. Helmut Kyank, Reinhold Schwarz: Standardverfahren nach Richter. Gynaekologische Operationen 178-182, 187, 1986
4. H.Kyank, G.Goeretzlehner, H.-H. Buettner: Haminkontinenz, Gynaekologie. 416-417, 1986
5. Hermann Hepp, Peter Scheidel, Bernhard Schuessler: Operation bei Stressharninkontinenz. Gynaekologische Standardoperationen 204-205,1991
6. Klausner AP, Vapnek JM, Urinary incontinence in the geriatriG population. Obstet. Gynecol. Jan. 2003; 101(1); 149
7. Mallet T, David H: Urinary diary. Ambulatory gynecology 322, 1995
8. Press Release WHO: World Health Organization calls first international consultation on incontinence. WHO/49 July 01, 1998
9. Хирш X.A., Кезер O., Икле Ф.А. : Кольпосуспензия к грөбенчатым связкам: Операция Бёрча. Опөративная гинекология. 420, 2001
10. По Эмилю-Новаку: Недержание мочи и синдром опущения промежности. Гинекология. 402, 2002

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Профессор Б.Жав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2689
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК