Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 2(124)
Байгаль шинжлэл ба анагаах ухаан
( Редакцийн зурвас )
 

Орчин цагийн эмч хүн байгаль дахь бүх үзэгдэл, үйл явцын харилцан хамаарал, харилцан шалтгаалцлын тухай цогц ойлголттой байх шаардлагатай болов. Өөрөөр хэлбэл гадаад орчны физик болоод химийн хүчин зүйлс биотогтолцоотой харилцан үйлчлэлцэх түвшин, мэдээлэл зүй, синергетик, физик, химийн хуулиудад үндэслэсэн эдгээр харилцан үйлчлэлийн ОНЦЛОГИЙГ мэдэх нь эмчилгээний үр дүнг дүгнэн шинжлэх, төлөглөх, янз бүрийн эмгэгээс сэргийлэхэд үнэнхүү чухал болой.

Үүний тулд эмч хүн орчин цагийн байгаль шинжлэлийн түвшин, бүтэц, арга судлал, материйн зохион байгуулалтын физик, химийн үндэс, материйн зохион байгуулалтын биологийн түвшин, түүний үүсэл, хувьсал, хүний үүсэл, хувьсал, матери, ухамсар, энтропи, мэдээлэл зүй, сэтгэхүй, соёл, иргэншил, хүний ухамсартай болон ухамсаргүй үйл ажиллагааны сэтгэхүйн асуудал, хүний биемахбодтой гадаад физик, химийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлцэх үндэс, хүний амьдралын үйл ажиллагааны явцдахь бүтэц, үйл зүйн харьцаа, эрүүл, эмгэгийн үеийн үеийн биемахбодын үйл ажиллагааны зохицуулга, биосфер болон ноосферийн тухай тулхтай мэдлэгтэй байхыг цаг үе та биднээс шаардаж байна.

Академич Л.Лхагва

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 453
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК