Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 2(124)
Улаанбаатар хотын хүн амын дунд тархины инсультийн үндсэн хэв шинж бүрээр өвчлөлийн 1998 -1999 оны түвшин, тэдгээрийн нас, хүйсийн зарим онцлог
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Д.Шүрэн, П.Номинбаяр, Ч.Өнөртүвшин

Анàгаах ухааны хүрээлэн

 

Судалсан байдал: Зүрх-судасны өвчний өвчлөл, нас баралтын дотор тархины инсульт өндөр хувийг эзэлдэг. Гэвч сүүлийн 20-иод жилд хөгжилтэй олон оронд тархины харвалтын инсультөвчлөл, нас баралт буурч байгааг (35%-50%) судлаачид ажиглаж байна (Bonita R et. all,1990). Харвалтын хэвшинж бүрийн өвчлөлийн түвшинг нийт насны дүнгээр гаргасан судлаачдын судалгаа нэлээд ялгаатай байна. Хүйсээр ялган судалсан судлаачдынхаар 1000 хүн амд ногдох тархины шигдээсийн (ТШ) өвчлөлийн давтамжийн хэлбэлзэл эр хүйсээр 0,4 (Kobayashi Т, 1976, 30н+)- аас 1,38 (Kojima S., 1976), эм хүйс, эр 0,2 (Kobayashi, 1976, ЗОн +)-аас 0,85 (Kolima S., 1976) дотор; Тархины эдэд цус харвах (ТЭЦХ) хэвшинжийн өвчлөлөөр эр хүйсээр 0,78 (Осака-д, Kojima S. 1976)-аас 0,90 (Kobayashi Т.)-ын дотор, эм хүйст-0,54 (Kojima S.,) аас, 80 (Kobayashi Т.) ын дотор; Аалзан бүрхэвчийн цус харвалт (АБЦХ) эр хүйст-0,1; эм хүйст-0,1 (Kobayashi Т.) тус тус үзүүлэлтүүдийн хэлбэлзэлтэй байна.

Хүйсээр ялгаж судлаагүй эр, эм хүйсээр нэгтгэж гаргасан судалгааны ажлуудаас 1000 хүн амд (бүх насны) харвалтын хэвшинжээр тогтоосон өвчлөл Францын Дижонд 1985-1988 оны байдлаар (Giroud М., 1986) тархины шигдээс (ТШ) 1,21; Тархины цус харвалт (ТЭЦХ)-0,21; (АБЦХ)-0,07. Английн Оксфордод 1981- 1986 оны байдлаар ТИ-1,3; ТЭЦХ-0,2; (АБЦХ)-0,1; хэвшинж тодорхойгүй-0,1 (Bamford et al., 1990). Финляндад 1980-аад оны 6 жилийн судалгааны дундажаар /15н+ хүн амд/ ТИ-1,0; ТЭЦХ-0,3; (АБЦХ)-3; хэвшинж тодорхойлогдоогүй 2,0 (Reunanen et al., 1986 ), Новосибирскт бүх насны хүн амд ТШ-2,81; (АБЦХ)-0,06; (Иерусалимский А,П., Фейгин A. J11985), Японы хөдөөгийн хүн амын дунд Саку мужид ТИ-1,64; ТЭЦХ-0,84; АБЦХ-0,25; бүх хэвшинжээр 2,72 (Isomura К., 1976) тус тус жилийн өвчлөлтэй байсан судалгаануудыг дурьдаж болох байна.

Судалгааны зорилго Улаанбаатар хотын хүн амын дунд тархины харвалтын өвчлөлийн түвшинг түүний үндсэн 3 хэвшинж үүнд, тархины эдэд цус харвах (ТЭЦХ), тархины эдэд шигдээс үүсэх (TLU), тархины аалзан бүрхүүлийн цус харвалтын (АБЦХ) гэж ялган хэвшинж тус бүрээр насны дэлгэрэнгүй ( 5 насны зайгаар) бүлэглэлээр эр, эм хүйсээр судлан тогтоож түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго тавив.

Судалгааны материал, арга зүй Судалгаанд үндсэн 6 дүүргийн (Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй-Уул, Сүхбаатар, Баянзүрх) бүх суурин хүн амын дунд тархины харвалтаар 1998-1999 онд шинээр өвчилсөн бүх тохиолдлыг нэг бүрчлэн бүртгэх аргаар хийсэн судалгааны явцад тархины дээрх үндсэн 3 хэвшинж бүрииг ялган оношилсон 2294 буюу нийт харвалттай өвчтнүүдийн 93,4%-ийг хамрав. Судалгааны 2 жилиин дунджаар жилийн өвчлөлийн 1000 хүн амд (16н+) ноогдох давтамжийг хэвшинж бүрээр насны 9 бүлгээр (16-34н, 35-39н, 40-44н, 45-49н, 50-54н, 55-59н, 60-74н, 75-79н 80н+) болон бүх насаар (16н+) эр, эм хүйсээр өвчлөлийн түвшинг нас хүйсний үзүүлэлтүүдийг гаргав. Бидний судалгааны насны бүлэгчлэл эхлээд 16-34 насны бүлэг гэж 18 насыг хамарсан бүлэг. Энэ нь залуу насны хүн амд тархины харвалт ховор тохиолддог байдлыг харгалзан авсан бүлэг; 60-74 нас гэсэн 15 насыг хамарсан бүлэг байгаа. Энэ нь хүн амын тоо бүртгэлийг дээрх насыг нь хамарч гаргасантай холбоотой авсан бүлэг; 80н+ насны бүлэг. Энэ нь уг насны хүн ам их цөөн байдагтай холбогдуулж авсан бүлэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Улаанбаатар хотын хүн амын тоог 1999 оны I сарын байдлаар гаргасан хотын хүн амын бүртгэлийн тоог судалгаанд ашиглав. Өвчний оношийг мэдрэлийн мэргэжлийн эмч нар үзэж тавьсан. Оношлогоонд тархины тооцоолуурт томографи, тархины ангиографи.тархи-нугасны шингэнийг шинжлэх хатгалт зэрэг аргуудыг хэрэглэж баталгаажуулахад ашигласан. Энэхүү материалд статистик боловсруулалт хийж, гадаадын судлаачдын судалгааны дүнгүүдтэй харьцуулан дүгнэв.

Судалгааны үр дүн Бид 1998-1999 онуудад Улаанбаатар хотод тархины харвалтаар шинээр өвчилсөн нийт 2455 (эр-1239; эм-1216) тохиолдлын 2294-д нь судалгааны 2 жилийн дунджаар харвалтын дээр дурьдсан үндсэн 3 хэвшинж бүрээр насны 9 бүлгээр эр, эм хүйсээр 1000 хүн ам (16н+) дутамд. ноогдох давтамж буюу интенсив үзүүлэлтийг тогтоов (Хүснэгт 1). Хүснэгтэнд харуулснаар харвалтын дурьдсан хэвшинж бүрийн жилийн өвчлөлийн 1000 хүн амд (16н+) ноогдох нийтдавтамжТЭЦХ хэвшинжээр эр хүйст-1.45, эм хүйст-1.37; ТШ хэвшинжээр эр хүйст-1.21, эм хүйст- 1.09; АБЦХ хэвшинжээр эр хүйст-0.28, эм хүйст-0.22 давтамж бүхий өвчлөлтэй байна. Өвчлөлийн жилийн давтамж (1000 хүн амд) дурьдсан насны бүлгүүдийн дарааллаар хэвшинж бүрээр доорх үзүүлэлтүүдтэй байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. УБ хотын хүн амын дунд 1998-1999 онд тархины харвалтаар өвчлөгсдийн өвчлөлийн жилийн дундаж түвшин, түүнийг үндсэн хэвшинж бүрээр насны бүлгүүдээр, хүйсээр 1000 хүн амд ногдох давтамжаар харуулсан нь

Тайлбар:        ТТ-тохиолдлын дундаж тоо;

%о-1000 хүн амд;

ТЭЦХ- тархины эдэд цус харвах ТШ-тархины шигдээс;

АБЦХ- аалзан бүрхүүлд цус харвах

Хүснэгтэн дэх үзүүлэлтүүдээс үзэхэд насны бүлгүүдээр өвчлөлийн давтамж ихээхэн ялгаатай бөгөөд нас ахих дутам аль ч хэвшинжээр болон хүйсээр өвчлөлийн давтамж ихсэх ерөнхий зүй тогтол илэрч байгаагаас илэрлийн эрчмээр энэ нь ТЭЦХ ба ТШ хэвшинжүүдэд илүү илэрхий харин АБЦХ хэвшинжийн үед тэр нь сулавтар байна. ТЭЦХ ба ТШ хэвшинжийн өвчлөлийн түвшний ерөнхий харьцаа 1:1,23 хэрэв аалзавчийн цус харвалтыг нэмж тооцвол 1:1,44 харьцаагаар тархины эдэд цус харвах хэвшинж тархины шигдээс буюу тархины эдэд цусан хангамж тасалдаж үхжил үүсэх хэвшинжээсээ давамгайлж байгаа онцлогтой байна. Харвалтын өвчлөлийн давтамж урьдах насны бүлгийн өвчлөлөөс насны бүлэг бүрт ихэссэн үзүүлэлтүүдийг харвалтын хэвшнж бүрээр авч үзвэл дараахь байдалтай байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2.Судалгааны насны бүлэг бүр өөрийн урьдахи насны бүлгийн өвчлөлийн давтамжаас хэр хэмжээгээр (%) ихэссэнийг харвалтын хэвшинжээр харуулсан нь

Хүснэгт 2-д харуулснаас үзэхэд насны бүлэг бүрийн өвчлөлийн давтамж өөрийн урьдах насны бүлэг бүрээс ихсэх хэмжээ харилцан адилгүй байна. Насны бүлгийн нас ахих дутам тэдгээр харьцуулалтын ихсэх хувь буурдаг ерөнхий хандлага тод харагдаж байна. Харвалтын аль ч хэвшинжээр 35-39 насны өвчлөлийг 16-34 насны бүлэг буюу судалгааны хамгийн залуу насны бүлгийн өвчлөлтэй харьцуулахад маш олон дахин ихэссэн (3-37,0 дахин) үзүүлэлт гарч байна. Энэ нь тархины харвалтын аль ч хэлбэр 35-39 наснаас ихэвчлэн эхэлж 16-34 насанд харвалт их ховор байдагтай холбоотой юм. 40-44 насны бүлэгт 35-39 насныхаасаа бас их хэмжээгээр ихсэж байгаа бөгөөд тэр нь харвалтын хэвшинж хүисэ^р зарим ялгаатай байна. Үүнд ТШ хэвшинжээр эр хүист 6,4 дахин, АБЦХ 2.5 (эр хүйст )-өөс 3,7 дахин (эм хүист) тус тус ихэссэн бол бусад насны бүлгийн харьцуулалтаар 70-92%-ын дотор ихэссэн байна. ТЭЦХ хэвшинж ТШ хэвшинжээсээ давуу өвчлөл 45- 49н, 50-54н, эм хүйст 55-79н хоорондох насны бүлгүүдэд тус тус илэрч байна. Үүнээс үзвэл судалгааны насны ихэнхи бүлгүүдэд ТЭЦХ хэвшинжийн өвчлөлийн давтамж ТШ хэвшинжээсээ давамгайлж байгаа онцлог илэрч байна. Энэ нь УБ хотын хүн амын дунд ТЭЦХ харвалтыг үүсгэгч хүчин зүйлс, тухайлбал, цусны даралт ихсэх эмгэг насанд хүрсэн аль ч нас хүйсний хүн амын дунд элбэг байгаагийн нэг нотолгоо юм.

АБЦХ-ын өвчлөлийн давтамж дээрх 2 хэвшинжийн өвчлөлийн давтамжаас 4 (ТШ)-ээс 5-6 дахин (ТЭЦХ) бага давтамжтай тохиолдож байна. Энэ хэвшинжийн үүслийн шалтгаанд гавлын дотрох судасны аневризм, артерио-венийн мальформаци зэрэг судасны гаж хөгжил томоохон үүрэг гүйцэтгэдэг, харьцангуй ховор эмгэг гэж үзэгддэг. Бидний судалгаагаар АБЦХ-ын өвчлөлийн давтамж насны бүлгүүдийн нас ахих дутам аажмааар ихсэх ерөнхий хандлага тод ажиглагдсан нь нас ахихтай холбоотой үүсдэг судасны эмгэг тухайлбал артерийн гипертони мөн атеросклерозтои тэр хавсарсан байх нь АБЦХ-ыг үүсгэхэд аневризмын зэрэгцээгээр нөлөөлөх бас нэг шалтгаан хүчин зүил гэж үзэх үндэслэлтэйг харуулав. Үүнд:

  • 45 хүртлэх насны өвчлөгсдийн эзлэх хувь эр хүйсээр 8,3% (ТШ)-иас 26,8% (АБЦХ), эм хүйсээр 9,4% (ТЭЦХ)-аас 17,9% (АБЦХ) насанд тус тус эзэлсэн хэлбэлзэлтэй байгаагаас үзэхэд энэ насны буюу залуу насанд АБЦХ бусад 2 хэвшинжээсээ илэрхий их хувьтай өвчтнүүдийн эзлэх хувь байна.
  • Дунд зэргийн насны хязгаар буюу 45-49 насны өвчлөгсдийн эзлэх хувь эр хүйсээр 36,0% (ТШ)-аас 42,6% (АБЦХ), эм хүйсээр 31,0% (ТШ) аас 36,2% (ТЭЦХ) дотор хэлбэлзсэн нь ойролцоо хувийн жинтэй ялангуяа эм хүйсэээр байна. Харин эр хүйст АБЦХ-тай өвчтнүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байна.
  • 60 наснаас дээш насны өвчтнүүдийн эзлэх хувь харвалтын хэвшинжээр бас зарим ялгаатай байна. Үүнд: ТЭЦХ хэвшинж бүхий харвалттай өвчтнүүдийн 52% (эр=49,4%, эм=54,7%); ТШ хэвшинжийн 56% (эр=55,8%,эм=56,1 %); АБЦХ-ын 38,9% (эр =30,5%, эм=46,3%) тус тус 60н+ насны өвчтнүүд байгаа нь настангуудад ТШ-тэй өвчтнүүд үлдсэн 2 хэвшинжээсээ олонтаа хувийн жин эзэлж байна. Гэвч ТЭЦХ хэвшинжтэй өвчтнүүдийн эзлэх хувь түүнээс ялимгүй багавтар байгаа нь энэ хэвшинжийн өвчтнүүдийн тэн хагас орчим нь мөн л 60н+ насны байна.
  • 60-аас доош насны өвчтнүүдийн эзлэх хувь ТЭЦХ: хэвшинжээр эр хүйсээр 50,6%, эм хүйсээр 45,3%, ТШ хэвшинжээр: эр хүйсний өвчтнүүдийн 44,2%, эм хүйсний 43,9%, харин АБЦХ-ын үед эр хүйсний 69,5%, эм хүйсийн 53,6% нь буюу дийлэнх нь тус тус байгаа нь хөдөлмөрийн чадвартай ид бүтээлч иасны хүмүүс аль ч хэвшинжээр өндөр хувийн жин эзэлж байгаааг цохин тэмдэглэвэл зохино.

Хүснэгт 3. УБ хотын хүн амын дунд тархины хавалтын өвчлөлийн давтамжийг түүний хэвшинж бүрээр нь болон нийт харвалт дотор хэвшинж бүрийн эзлэх хувь /1998-1999 оны байдлаар/

Тайлбар: Хэвшинж тодорхойлогдоогүй харвалт

 

Тархины нийт харвалтын дотор түүний хэвшинж бүрийн эзлэх хувийг тогтоосон бидний судалгаагаар (Хүснэгт 4) тархины шигдээс 38,9% (эр-39,9%, эм- 37,9%), ТЭЦХ хэвшинж 46,9% (эр- 45,5%, эм-48,2%), АБЦХ 8,3% (эр-8,7%, эм-7,8%)-ийг тус тус эзэлж байна. Шигдээс ба цус харвалт 2 хэвшинжийн эзлэх хувийн хоорондын ялгаа 2 хүйсний нэгдсэн дүнгээр цус харвах (геморраги) нь шигдээсээс статистик магадлагаатай их хувийн жин (t=3,83; р<0,001) эзэлж байгаагаас эмэгтэй хүн амд тохиолдож байгаа геморрагийн хувийн жин ишемийн хувиас магадлагаатай их байна (t=3,48; р< 0,001).

 

1980-аад оны болон 1991 оны үеийн бидний (Д.Бааснжав,1993) судалгааны дүнтэй харьцуулахад 1998-1999 оны өвчлөлийн түвшин тархины геморраги ба ишемийн аль ч хэвшинжээр ихэссэнээс ялангуяа тархины эдэд цус харвах хэвшинжээр илүү магадлагаатай байна (р<0,05). 1991 оны өвчлөлийн түвшин 1980-аад оныхоос ихсэх ерөнхий хандлагаар илэрч байсан болон 1998-1999 оны өвчлөлийн түвшин сүүлийн 15 жилийн хугацааанд тархины нийт харвалтын өвчлөл УÁ хотын хүн ам дунд буураагүй өгсөх хандлагаар илэрхийлэгдэж байна.

Хэлцэмж. Бидний судалгаагаар гаргасан харвалтын хэвшинж бүрийн өвчлөлийн судалгааны нийт насны дүнг шууд харьцуулахад насны зарим ялгаа тохирохгүй байгаа боловч тархины эдэд цус харвах хэвшинжийн өвчлөлөөр УБ-ын үзүүлэлт 1,45; эм хүйст-1,37 дээрх бүх улсуудынхаас илэрхий өндөр, тархины шигдээсээр УБ эр хүйст-1,21; эм хүйст-1,09 давтамжаар Новосибирск Японы Сакугаас бага, Францын Дижон, Акита Оксфордтой ойролцоо буюу ижилдүү байгаа бол АБЦХ-аар УБ-0,25/1000-д үзүүлэлтээр Финляндаас (0,3/1000) бага, бусдаас нь өндөр байна

Дүгнэлт

  1. УБ хотын хүн амын дунд 1998-1999 оны байдлаар тархины харвалтаар өвчлөгсдийн жилийн дундаж давтамж харвалтын үндсэн хэвшинж бүрээр 16н+ насны 1000 хүн амд ноогдох дараахь үзүүлэлтүүдтэй байна.

Үүнд:

  • Тархины эдэд цусхарвах хэвшинжээр (ТЭЦХ)-1,42 (эр хүйст-1,45, эм хүйст-1,37 )
  • Тархины шигдээс (ТШ) хэвшинжээр-1,18 (эр хүйст- 1,27, эм хүйст-1,09)
  • Аалзан бүрхүүлийн цус харвах (АБЦХ) хэвшинжээр-0.25 (эр хүйст-0,28, эм хүйст-0,23) тус тус давтамжтай байна.
  1. Тархины нийт харвалтын дотор түүний хэвшинж бүрийн эзлэх хувиар: -Тархины цус харвах хэвшинж- 46,9%, тархины шигдээс (ТШ) хэвшинж-38,9%, субарахноид бүрхүүлийн цус харвалт хэвшинж-8,3% эзэлж үлдсэн 6,6%-д нь харвалтын хэвшинж тодорхойлогдоогүй
  2. Тархины харвалтын дурьдсан 3 үндсэн хэвшинж бүрт өвчлөлийн жилийн дундаж давтамжийн үзүүлэлт нас ахих дутам ихсэх ерөнхий зүй тогтолтой байна. Өвчлөлийн давтамжийн үзүүлэлтүүдийн (1000 хүн амд) хэлбэлзэл хэвшинж бүрээр дараах байдалтай байна.

Үүнд: ТЭЦХ хэвшинжээр эр хүйст-0,08 (16-34н)-аас 9,46 (80н+), эм хүйст 0,01 (16-34н)-аас 13,118, ТШ хэвшинжээр эр хүйст-0,03 (16-34н)-аас 11,82 (80н+), эм хүйст 0,07 (16-34н)-аас 13,65 (80н+)

АБЦХ хэвшинжээр эр хүйст-0,05 (16-34н)-аас 1,97 (80н+), эм хүйст 0,01 (16 -34н)-аас 1,80 (75-79н) түс бүр нас даган ихсэх хэлбэлзэлтэй байна.

  1. Ишеми ба геморрагийн хэвшинжийн (АБЦХ-ыг оролцуулан) өвчлөлийн түвшний үзүүлэлт болон нийт харвалтын дотор тэдгээрийн эзлэх хувийн хоорондын харьцаа тус тус 1:1,4-өөр геморрагийн хэвшинж давамгайлж байгаа онцлогтой байна. Энэ нь тархины цус харвалт үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг болох артерийн даралт ихсэх эмгэг УБ хотын хүн амын дунд өндөр тархалттай байгааг болон түүнийг бууруулах хянаж эмчлэх зарчим хангалтгүй хэрэгжиж байгаагийн нэг илрэл юм.
  2. Тархины харвалтын хэвшинж бүрийн 1998-1999 оны өвчлөлийн түвшин 1980-аад ба 1991 оныхоос ихэссэн бөгөөд ялангуяа тархинд болон аалзан бүрхүүлд цус харвах шинжүүдээр өвчлөл илэрхий ихэссэн байна. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд УБ хотын хүн амын дунд тархины харвалтын өвчлөл буураагүйгээр барахгүй харин ч ихсэх хандлагаар илэрхийлэгдэж байгааг нотлож байна.
  3. Тархины харвалтын жилийн өвчлөлийн түвшнээр ÓБ хотын хүн ам дэлхийн өндөр өвчлөлтэй орнуудын хүрээнд харъяалагдаж байгаа бөгөөд ялангуяа тархинд цус харвах хэвшинжийн харвалтаар хамгийн өндөр өвчлөлтэй орнуудын тоонд орж байна.
  4. Хүн амын дунд тархины харвалттай тэмцэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь манай орны эрүүл мэндийн бодлогын нэн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Ном зүй

1. Баасанжав Д. Эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын материал Өрхийн эрүүл мэнд УБ хот 2002 х. 34-38,
2. Bamford J., Sandercock P., Dennis., Buru S., Warlow C. A prospective study of acute cerebrovascular disease in the community. The Oxford Shire Community stroke project 1981-1986.W Journal of Neurology, neurosurgery and psychiatry 1990, 53; 15-22
3. Giroud M., Gras P.,Chadan N.,Cerebral
4. Hiroto Y., A combined hypertension and stroke con¬trol programme in a Japanese community.W Hypertension and stroke control in community. Proceeding at WHO meeting in Tokyo. 1974. pp.130-141
5. Иерусалимский А.П.,Фейгин В.Л., Опыт эпидемиологческого изучения мозгового инсульта в Новосибирске по данным регистра Всерос. съезд невропат. и психиатр., 5-ый; Тезисы докладов-1985- с.27-29
6. Kobayashi Т., Epidemiology of hypertension and stroke in Japan Hypertension and Stroke Control in the Community. 1976. pp.80-97
7. Dr. Kojimo S., Practical aspects of hypertension and stroke control in a rural population.
8. Isomuru K., Problems of stroke control in rural set¬tings in JapanW Hypertension and Stroke Control in the Community. 1976. pp.141-149
9. Reunanen A., Aho K., Aromoa A., Knekt P., Inci¬dence of stroke in a Finnish prospective population study.W Stroke-1986.-Vol. 17. №4 675-680в.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 775
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК