Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 2(124)
Тодорхой хүн амын дунд тархины судасны өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Г.Цагаанхүү, Г.Долгор, Н.Чинзориг

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль

 

Насанд хүрсэн хүн амын дунд хедөлмөрийн чадвар бүрмөсөн алдагдуулах үхэлд хүргэх гол шалтгаан болсоор байгаа инсультээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулах асуудал, улс орон бүрийн анагаах ухааны ангионеврологийн салбарт хойшлуулшгүй зорилт болон тавигдаж байна. Энэ зорилтыг шийдвэрлэхэд судлаачид нийгэм, эдийн засгийн хөгжил соёл иргэншлийнхээ онцлог байдалд тохируулсан хэтийн төлөвийг дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрч байна. Судлаачдын дийлэнх хэсэг нь тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлт-инсулыээс сэргийлэх олон талт судалгааг явуулж байгаа бөгөөд юуны өмнө “тодорхой хүн амын” (популяци) дунд тархины судасны өвчин (ТСӨ)-ний нөхцөлдүүлэгч хүчин зүйлс (НХЗ)-ийг илрүүлэн тогтоож, түүнтэй тэмцэх замаар, (Puska., Р. et.al., 1981, Х.Х.Энштейн, 1985) нөгөө хэсэг нь ТСӨ-ний эхний хэлбэрүүдийн оношлогооны аргыг тодорхой болгож, эрт хянах, зарим нь дээрх хоёр чиглэлийг хослуулан мөрдөж инсультээс урьдчилан сэргийлэх судалгааны хэтийн чиглэлийг баримталж байгаа юм (Н.В. Верешагин, 1988).

Судалгааны зорилго. Тодорхой хүн амын дунд ТСӨ-ний НХЗ-ийг тогтоож түүнтэй тэмцэх, эхний хэлбэрүүдийг эрт илрүүлэн хянах үндсэн дээр, өвчлөл; нас баралтыг бууруулах боломжтой идэвхтэй хяналтын аргын үндэслэл боловсруулагдана.

Судалгааны ажлын аргачлал, хэмжээ. Судалгааны ажлыг Анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судасны евчин, мэдрэл судлалын секторт ТСӨ-ний тархалт, эхний хэлбэрүүдийн оношлолт, ТСӨ-ний урьдчилан сэргийлэлтгэсэн 3 үе шаттайгаар судалгааг явуулав. Судалгаанд 35-64 насны 3100 хүн хамрагдав. Судлуулагчдыг хүйс, насны бүлгээр авч үзэхэд: эрэгтэй 1609 (51.9%), эмэгтэй 1491 (48.1%), 35-39 насны 994, 40-49 насны 1373, 50-59 насны 581, 60-64 насны 152 хүн хамрагдсаны бараг s нь 35-50 насны.харьцангуй залуу буюу дунд насныхан эзэлж байна. ТСӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гол агуулга нь тодорхой хүн амын дунд ТСӨ-ний НХЗ-ийг илрүүлэн тогтоож, түүнтэй тэмцэх нөгөө талаар ТСӨ- ний эхний хэлбэрүүдийг илрүүлэн идэвхтэй хянаж эмчлэх чиглэлийг баримталж, өөрөөр хэлбэл “тодорхой хүн амын” дундах олон талт урьдчилан сэргийлэлт, ТСӨ-ний эхний хэлбэрүүдийн идэвхтэй хяналт гэсэн хоёр зарчмын-чиглэлийг хослуулан хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Энэ агуулгаар ТСӨ-ний урьдчилан сэргийлэлтийн туршилтын энэ арга нь одоогийн баримталж байгаа арга, зарчмаас ихээхэн ялгаатай юм. ТСӨ-өөс урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээг хэрэглэсэн судалгааны идэвхтэй хяналтын бүлэг (ИХБ), зөвхөн цехийн болон хэсгийн эмнэлгийн хяналтад эмчлүүлсэн судалгааны жиших бүлэг (ЖБ) гэсэн судалгааны 2 бүлгүүдэд харьцуулж удаан хугацааны тархалтын судалгааны аргаар үр дүнг гаргасан.

Судалгааны үр дүн. А судалгааны хүн амын “эрүүл” бүлэг. Энэ хугацаанд ТСӨ-гөөр шинээр авчилсөн өөрөөр хэлбэл ТСӨ-ний өвчлөлийн түвшинг судалгааны хоёр бүлэгт харьцуулан авч үзэхэд “эрүүл” бүлгээс ТСӨ-өөр өвчилсөн тохиолдол судалгааны идэвхтэй хяналтын бүлэг 10 (0.9%) харин жиших бүлэгт 23 (3.39%) буюу 3.8 дахин идэвхтэй хяналтын бүлгээс жиших бүлэгт өвчлөл илүү байлаа (Р<0.1). ҮүнээсТСӨ-ний нэршлээр Тархины цусан хангамжийн дутагдлын эхний илрэл (ТЦХДЭИ), Тархины цусан хангамжийн даамжрах дутагдал (ТЦХДД)-ын нэгдүгээр үед шилжиж өвчйлсөн тохиолдол судалгааны хоёр бүлэгт зонхилж байна. ТЦХДЭИ-ээр өвчилсөн үзүүлэлт жиших бүлэгт 17 (2.5%), идэвхтэй хяналиын бүлэгт 7 (0.61 %), Тархины цусны эргэлтийн түр цочмог хямрал (ТЦЭТЦХ)-аар өвчилсөн дээрх дарааллаар 1 (0.09%), 2(0.29%) тустус судалгааны жиши^ бүлэгт ТЦХДЭИ, ТЦЭТЦХ-ийн өвчлөл илүү тохиолдолтой байв (Р<0.05-0.01). Эрүүл бүлгээс зөвхөн судаены үндсэн өвчнөөр өвчилсөн тохиолдол идэвхтэй хяналтын бүлэгт 2 (0.17%), жиших бүлэгг 9 (1.33%) буюу бараг7 дахин судалгааны жиших бүлэгт өвчлөл их байна (Хүснэгт 1 а, б).

Б Судасны үндсэн евчлелтэй ТСӨ-гүй бүлэг. Ажиглалтын хугацаанд судасны үндсэн өвчтэй хүмүүсээс ТЦХДЭИ-ээр өвчилсөн тохиолдол идэвхтэй хяналтын бүлэгт 17 (5.6%), жиших бүлэгт 9 /7.3%/, ТЦХДД-аар өвчилсөн тохиолдол идэвхтэй хяналтын бүлэгт байхгүй, жиших бүлэгт 1 (0.8%), инсультээр хүндэрсэн дээрх дарааллаар 1 (0.3%), 1 (0.81%), үүнээс үзэхэд ажиглалтын хугацаанд Т СӨ-гүй хүмүүсээс ТСӨ-өөр өвчилж хүндэрсэн, үүнээс тархины цусны эргэлтийн хурц өвчлөлтөөр хүндэрсэн тохиолдлыг жиших бүлгийнхтэй харьцуулахад судалгааны идэвхтэй хяналтын бүлэгт бага байна. ТСӨ-ний шинэ өвчлөл нийт дүнгээр идэвхтэй хяналтын бүлэгт 29 (2.0%), жиших бүлэгт 35 (4.37%) буюу судалгааны идэвхтэй хяналтын бүлэгт өвчлөл бага, жиших бүлэгт илэрхий илүү тохиолдолтой байна (Р<0.01). Судалгааны энэ дүнгээс үзэхэд бидний авч явуулсан анхдагч сэргийлэлтийн арга хэмжээ ихээхэн үр дүнтэй байгаа нь нотлогдож байна. Эрүүл бүлэгт ТСӨ-ний өвчлөлийн тохиолдол 1000 хүн амд 18.0 харин судасны үндсэн өвчтэй бүлэгт 73.0 байгаа нь ТСӨ-ийг үүсгэн хөгжүүлэхэд судасны үндсэн өвчин ихээхэн үүрэгтэйг харуулж байна (Р<0.05).

В.ТЦХДЭИ-тэй бүлэг. Энэ хугацаанд тухайн бүлгээс “эдгэрсэн” тохиолдол идэвхтэй хяналтын бүлэгт II (6.3%), жиших бүлэгт 5 (4.9%), “сайжирсан” үзүүлэлт идэвхтэй хяналтын бүлэгт-14 (7.8%), жиших бүлэгт 2 (1.9%), судалгааны идэвхтэй хяналтын бүлэг еайжирсан үзүүлэлт илүү байлаа (Р<0.05). Нийт дүнгээр “эдгэрсэн”, “сайжирсан” үзүүлэлт идэвхтэй хяналтын бүлэгт 25 (15.0% Р<0.05), жиших бүлэгт 7 (6.8%), идэвхтэй хяналтын бүлэгт эмчилгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн илүү байна.

ТЦХДЭИ-тэй бүлгээс ТЦХДД, тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлтөөр даамжран хүндэрсэн тохиолдол судалгааны идэвхтэй хяналтын бүлэгт 16 (8.9%), жиших бүлэгт 15 (14.6%) өөрөөр хэлбэл судалгааны жиших бүлэгт өвчний даамжралын тохиолдол нйлээд илүү байв. ТСӨ-ний нэршлээр авч үзэхэд: ТЦХДЭИ-тэй өвчтөнүүдээс ТЦХДД-аар өвчилсөн идэвхтэй хяналтын бүлэгт 5 (2.9%), жиших бүлэгт 7 (6.9%), ТЦЭТЦХ-аар хүндэрсэн дээрх дарааллаар 4.5%, 4.9% инсультээр 2.2%, 2.9% тустус хүндэрч идэвхтэй хяналтын бүлэгт хүндрэл мөн бага байлаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг ерөнхий үзүүлэлтээр гаргахад ТСӨ-ний даамжран хүндэрсэн болон шинээр өвчилсөн үзүүлэлт идэвхтэй хяналтын бүлэгт 80 (4.5%), жиших бүлэгт 79 (7.9%) Р<0.05; эдгэрсэн ба сайжирсан идэвхтэй хяналтын бүлэгт 27 (7.9%), Р<0.05, жиших бүлэгт 8 (4’0%) тус тус судалгааны идэвхтэй хяналтын бүлэгт өвчний даамжрал илэрхий буурах, сайжралын тохиолдол ихсэх хандлагатай байна (Р<0.01).

Ажиглалтын хугацаанд ТСӨ-ний янз бүрийн хэлбэрүүдийн өвчний явцад хийсэн ажиглалтаар ТСӨ- ний эхний хэлбэрүүдтэй өвчтөнүүдээс ба “эрүүл” хүмүүсээс тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлтөөр хүндэрсэн тохиолдол идэвхтэй хяналтын бүлэгт дээрх дарааллаар II, 0.09% Р<0.01, жиших бүлэгг 13.4%, 0.4%, Р<0.001 тус тус байгаа нь ТСӨ-ний эхний хэлбэрүүдтэй өвчтөнүүдээс тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлтөөр хүндэрсэн тохиолдол хэд дахин илүү байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнгэхний ба төгсгөлийн жилийн инсультийн өвчлөл, нас баралтын үзүүлэлтийн хөдлөлзүйгээр тодорхойлов. Энэ хугацаанд судалгааны идэвхтэй хяналтын бүлэгт 18 хүн инсультээр өвчилснөөс анхны жил (1.986 он) 5 (27.8%), төгсгөлийн жил (1989 он) 3 (16.7%) тус тус өвчилж, инсультийн өвчлөл 11.1%-иар буурч, инсультийн улмаас нас барсан тохиолдол анхны жил 27.3% байсан бол төгсгөлийн жил 18.2% болж нас баралтын үзүүлэлт 9.7%-иар буурчээ. Харин жиших бүлэгт инсультийн өвчлөл ихсэх хандлагатай. Тухайлбал: 1986 онд 20.0%, 1989 онд 26.7%, болж ихэссэн байна. Нас баралтын үзүүлэлт (1986 онд 25.0%, 1989 онд мөн 25.0%) буураагүй байна.

Хүснэгт 1. Судалгааны хүн амын дунд ТСӨ-ний урьдчилан сэргийлэлтийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 4-н жилийн үр дүн А.Судалгааны идэвхтэй хяналтын ба жиших бүлгүүдэд ТСӨ-ний өвчлөлийн харьцуулсан үзүүлэлт

Б.Судалгааны 2 бүлэг дэх ТСӨ-ний явцын хөдлөлзүйн харьцуулсан үзүүлэлт

Дүгнэлт

  1. Тодорхой хүн амын дунд ТСӨ-ний НХЗ-тэй, тархины судасны өвчний эхний хэлбэрүүдтэй өвчтөнүүдийг эрт илрүүлэн идэвхтэй хяналт тогтоох “урьдчилан сэргийлэлтийн” идэвхтэй хяналтын арга нь харьцангуй богино хугацаанд (4 жил) өвчлөл, хүндрэл, нас баралтыг бууруулах нөхцлийг бүрдүүлж байгаа нь цаашид ТСӨ-ний урьдчилан сэргийлэлтийн үр дүнг нэмэгдүүлэх ихээхэн нөөц байгааг харуулж байна.
  2. ТСӨ-ний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг тодорхйй хүн амын дунд зохион байгуулахад судас- мэдрэлийн чиглэлээр бэлтгэгдсэн мэдрэлийн эмчийн оролцоотойгоор ТЦХДЭИ, ТЦХДД ялангуяа тэдгээрийн хамгийн эхний хэлбэрүүдийг илрүүлж, эмчилгээ- урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдэх чухал ач холбогдолтой байна.
Ном зүй

1. О.Г.Гачев “Факторы риска в программе профилактики мозговых инсультов. -Журн.“ Совет здровоохр, 1987, №6, с.34-36.
2. Е.И.Гусев, Т.Е.Бурд. “Диагностики и лечебно- профилактические мероприятия при начальных проявления недостаточности кровоснабжения мозга” -Журн.Невропат и психиатр, 1983, №1, с.З
3. З.А.Кадырова “Вопросы многофакторной профилактики сосудистых поражений мозга” -В кн: Восьмой всесоюзный съезд невропатологов психиатров, 11 том, 1988, с.526.
4. Abbott R.D. Vin.J.MA Reed D.M., et al. “Risk of stroke in male cigarette smokers” //The new England Journ. Of medicine. -1986. Vol.315. -№12. -p.717-720.
5. BarnettH.J.M. “Stroke prevention”. // In: Vascular dis¬ease of the central nervous system. /Ed.by R.M.Ross Russel. -Churchill Livingstone, Edinburg, London, Melburn, New York. -1983. -p.405-427.,
6. Bousen G, Nyboe J., Appleyard M, Sorensen P.S. “Stroke incidence and risk factors for stroke in Copenhagen” Denmark-//Stroke. -1988.Vol.19 №11, - p.1345-1353.
7. Chen D, Sony J, Li Z, “Epidemiologic analyses of stroke among 700000 population of Beijing in 1984. // Neuroepidemiology Research Workshop. Sept. 2026. 1986-Beijing, PRC. -p.44
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 884
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК