Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Зарим төрлийн зөгийн балны биологийн идэвхийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэцэгсүрэн, С.Өнөрсайхан, Б.Ичинхорлоо

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

 
Абстракт

We were determined biological activity and studies samples of locally produced and imported honey in Ulaanbaatar city market. Results indicated that the quality of honey was different depending on processing conditions; the composition of the different types of active compounds that they contain is dependant on the pollen grains that are present. Identification of pollen grains suggested that there were differences in the plants and therefore differences in the composition of the active compounds. Measurements of some trace elements also indicated differences that would affect the quality of the honey samples during transportation storage and manufacturing processes.

Introduction
There are as many kind of honey, since the honey is directly influenced by the different content, geographical status, various floral sources and process of obtaining honey. There is also various form of honey, including liquid, comb, and cat comb, solid (granulated or crystallized). Topical use of honey may reduce cholesterol in blood swelling and scarring. Therefore, honey has been using not only for medical purposes but also to make raw materials for industrial agricultural, cosmetics and cosmic field. There were noticed, since  12 -14 century developed apiculture and used honey products in Mongolia. However, since 1959 established many beekeeping in Selenge,  Hentii, Dornod, Gobi-Altai, Uvs, Hovd aimags and developed modern apiculture in our country but, now majority of percent of honey products imported from other country such as China, Poland, Bulgaria and Russia.  There have a investigating data of honey consumption per annual for one person. 
Therefore most of honey imported from outside. The Customs annual data shows that during the last three years 24 tons of honey registries by declaration imported into our country. Laboratory data shows that some imported honey and local honeys were observed negatively, honey contaminated and some case were allegedly being transshipped through many countries and to evade Mongolian anti-dumping duties investigation laboratory data of imported honey was very few, in our country. Therefore, study the comparison of imported honey in this study.

The aim of this work is to determine biological activity of some imported and local honey that sold in UB city market.

Objective

  1. To identify antibacterial characters
  2. To identify of pollen grains from different kind of honey

Materials and Methods
Six honey samples of imported and locally produced origin were collected.
“Miod” made in Poland by Jamar Co., ltd
“Pure honey” made in China.
“Natural honey” made in Russia.
“Ulemjiin chanar” made I Mongolia by Bayangol am Co, ltd
“Tesiin gol” made in Mongolia from Uvs apiculture.
“Selenge” made in Mongolia from Selenge aimag Sukhbaatar soum apiculture.
Honey was analyzed by tray methods approved National Standard Organization such as MNS 4933:2000; MNS(CAC) 4733:99 and microbial analysis: E-coli, Staph spores were studied up to 1:1- 1:10000 dilution by culture using a positive control.

Results. Several quality variables for 3 local honey samples and 3 imported honeys were analysed and recorded microscopic pollen analysis and biological activity. Pollen analyses allowed for the identification of honey quality. Thus, we studied qualitative microscopic analysis for pollen Results indicated that the quality of honey was different 
depending on processing conditions; the composition of the different types of active compounds that they contain is dependant on the pollen grains that are present. Identification of pollen grains suggested that there were differences in the plants and therefore differences in the composition of the active compounds. The antibacterial activity of honey was determined by the method of macro dilution. All honey samples had antibacterial activity against E-coli in 1:1 dilution. The antibacterial activity against Staphylococcus aureus produced by Selenge and Tesiin gol honeyswere evaluated in dilution 1:1, 1:10, and 1:100. All samples had antibacterial activity against E-coli and higher antibacterial activity against S.aureus were Selenge (Sukhbaatar) and Tesiin gol (Uvs) 

Conclusion. In conclusion, our study obtained biological activity data for several locally produced and imported honey from Ulaanbaatar city market. This study has shown that honey derived from both imported and local beekeepers such as Natural honey ,Ulemjiin chanar, Tsesiin gol and Selenge as well as commercial honey, are of a good quality in respect to sensory pollen characteristics and biological activity.
All samples had antibacterial activity against E-coli and higher antibacterial activity against S.aureus were Selenge (Sukhbaatar) and Tesiingol (Uvs). Thus, imported honey Miod and Pure honey were poor quality of honey and maybe adulterated.

Kew words: Àntibacterial activity, Biological activity, pollen grains, Honey
Pp.61-64, Tables 4, References 8

Үндэслэл. Зөгийн балыг хүмүүс эрт дээр үеэс амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн тухай олон ном зохиолд өгүүлсэн байдаг. М.М.Нейдшадт зөгийн балны гарал үүслийг баланд буй ургамлын тоосоор таньж болохыг тогтоожээ. 1981 онд Т.М.Русакова зөгий зарим тохиолдолд хорт бодистой ургамлын тоосыг цуглуулдаг учир балан дахь тоосны спектрийг урьдчилан тогтоож, хортой тоосыг ялгахаас гадна амтат шүүс, тоосны найрлагаар нь балны чанар стандарт үнэлгээнд зохих ялгааг гаргах боломжтойг судалсан [1].

Мөн Химийн Шинжлэх Ухааны доктор М.М.Харрис баланд олигосахарид, флавонойдын нэгдэл байдгийг илрүүлжээ. Вайкатогийн Их Сургуулийн Биохимийн хүрээлэнгийн доктор, профессор Петр Молан 1981 оноос эхлэн зөгийн балны эмчилгээний шинж чанарыг судалж эхэлсэн. Тэрээр глюкозоксидаз энзимийн тусламжтайгаар үүсэх устөрөгчийн пероксид нь баланд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдгийг тогтоосон [2]. Оросын эрдэмтэн И.А.Каблуков зөгийн балны талаар олон жил судалгаа хийж "Ургамлын амтат шүүсэвч болон бусад эд эрхтнээс зөгий цуглуулан балт гүеэндээ боловсруулж үүрэндээ хадгалсан сайхан үнэртэй чихэрлэг зүйлийг бал гэнэ" [3] гэж тэмдэглэсэн байдаг. Харин манай улсын стандартад "Зөгийн бал гэдэг нь цэцгийн тоос буюу ургамлын хэсгээс ялгардаг шүүс болон ургамлын төлжиж буй хэсгийн шүүсийг зөгий цуглуулан боловсруулж өөрчлөн бий болгож, зөгийн үүрэндээ хадгалж үлдээсэн бүтээгдэхүүнийг хэлнэ." гэж тодорхойлсон байдаг [4]. Зөгийн баланд хүний бие организмд нэн шаардлагатай тэжээлийн болон биологийн идэвхт бодис ихээр агуулагддаг тул түүнийг хүнс, эмчилгээ сувилгаа, гоо сайхан болон бусад үйлдвэрлэлийн (хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сансар судлал г.м.) салбарт өргөн ашигладаг байна. Зөгийн бал хүний судсыг өргөсгөн, цусан дахь холестерины хэмжээг бууруулж, хоол боловсруулах замын эрхтний үрэвслийг намжаах үйлчилгээтэй учир эмчилгээ, сувиллын зориулалтаар өргөн хэрэглэдэг. Зөгийн бал эмчилгээ, сувиллын өндөр ач холбогдолтойгоос гадна хоол тэжээлийн үнэт бүтээгдэхүүний нэг юм. Түүнд хүний бие махбодод нэн шаардлагатай макро болон микро элемент, витамин, амин хүчил их байдаг ба мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, дотоод шүүрлийн булчирхайн үйл явцыг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй байдаг. Үүний зэрэгцээ цацраг идэвхт бодис организмд шимэгдэх үйл явцыг саатуулах үйлчилгээтэйн дээр антиоксидант шинжтэй учир сансар судлалын салбарт ч хэрэглэгдэх болсон байна.

Европын зарим оронд жинхэнэ балны чанарыг шалгахад химийн үзүүлэлтээс гадна тоосны спектр, гарал үүслийг тогтоох аргыг хамгийн найдвартайд тооцдог [5,6]. Иймээс 2000 онд Г.Очирбат, Г.Пунсалпаамуу нар Монголд зөгийн балыг тоосоор шинжлэх аргыг боловсруулж MNS үндэсний стандарт болгосон нь хүнсний шинжилгээний лабораториудын гарын авлага болон мөрдөгдөж байна [7].

Мөн эрдэмтэн Д.Эрэгдэнэдагва цэцгийн болон балны химийн найрлагыг харьцуулан судалсан. Үүний дүнд цэцгийн баланд ус, сахароз, өндөр молекулт нэгдлүүд ихэнх хувийг нь эзэлдэг бол зөгийн баланд зөгийн шүлсний булчирхайн ферментийн нөлөөгөөр эдгээр бодисууд нь задарч бага молекулт нэгдлүүд үүсгэн зонхилох хувийг эзэлдэг болохыг тогтоосон байна [8].

Манай оронд гарган авсан болон импортоор орж ирж байгаа зарим төрлийн зөгийн бал чанарын шаардлага хангахгүй, түүгээр ч зогсохгүй хуурамчаар хийсэн бал илэрч байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Иймээс бид зарим нэр төрлийн зөгийн балны цэцгийн тоосны морфологи шинж болон биологийн идэвхийг тогтоох судалгааг гүйцэтгэлээ.

Түлхүүр үг: Зөгийн бал, биологийн идэвхи, цэцгийн тоос, бактерийн эсрэг идэвхи

Зорилго:

Худалдааны зах, дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа дотоодын болон импортын зарим нэр төрлийн зөгийн балны биологийн идэвхийг тодорхойлоход энэхүү судалгааны ажлын зорилго оршиж байна. Бид дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд араах хэд хэдэн зорилтыг тавьж ажилласан.

Зорилтууд:

  1. Зөгийн   баланд   агуулагдах   цэцгийн тоосыг илрүүлэх, түүний морфологи шинжийг тогтоох
  2. Зөгийн балны антибактерийн  шинж чанарыг тодорхойлох

Судалгааны обьект:

Улаанбаатар хотод зонхилон худалдаалагдаж буй импортын болон дотоодын үйлдвэрлэгчдийн дараах 6 нэр төрлийн зөгийн балыг судалгааны дээж болгон сонгон авсан болно. Үүнд:

  • Польш улсад үйлдвэрлэсэн "Jamar" ХХК-ны "Miod" зөгийн бал
  • Хятад улсад үйлдвэрлэсэн "Pure honey" зөгийн бал
  • ОХУ-д үйлдвэрлэсэн "Натуральным мёд" зөгийн бал
  • "Баянголын ам" ХХК-ны 'Үлэмжийн чанар" зөгийн бал
  • Увс аймаг дахь "Тэсийн гол" балт зөгийн аж ахуйн бал
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зөгийн аж ахуйн бал

Судалгааны арга зүй. Уг судалгааны ажлыг УМХГ-ын НТЛаборатори, ШУТИС-ийн Хүнс Биотехнологийн Сургуулийн Химийн задлан шинжилгээний лаборатори, НЭМХ-ийн ЭМЛЛабораторид микробиологийн аргаар хийж гүйцэтгэсэн болно.

Судалгааны үр дүн. Зөгийн баланд байгаа тоосоор нь балт ургамлыг таньж, үүнээс үндэслэн жинхэнэ болон хуурамч балыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн цэцгийн тоос нь зөгийн балны үнэт чанарыг тодорхойлдог гол үзүүлэлтийн нэг юм.

Судалгаанд авсан дээжүүдэд цэцгийн тоос байгаа эсэхийг тодорхойлж үр дүнг нэгтгэсэн байдлаар Хүснэгт 1-д үзүүллээ.

Хүснэгт 1.

Импортоор орж ирсэн зөгийн балнуудаас "Miod" (Польш), "Pure honey" (Хятад) бал цэцгийн тоосгүй байгаа бол харин манай улсад үйлдвэрлэсэн болон "Натуральный мёд" (ОХУ) балнаас цэцгийн тоос илэрч байлаа. ОХУ-д үйлдвэрлэсэн "Натуральный мёд" зөгийн балны тоос нь (Зураг 1) өргөн зууван хэлбэртэй, зах жигд бус, гадаргуу жижиг товруу хээтэй ба тоос нь шар ногоон өнгөтэй байна. Сэлэнгэ аймгийн "Үлэмжийн чанар" баланд агуулагдах ургамлын тоосны (Зураг 2) гадаргуу нь олон сүвтэй, бөөрөнхий хэлбэртэй, шар өнгөтэй харагдаж байгаа юм. Харин Увс аймгийн "Тэсийн гол" зөгийн аж ахуйн балны ургамлын тоос (Зураг 3) жижиг хэмжээтэй, үзүүрээр бага зэрэг дугуйрсан, зах жигд бус, гадаргуу нь жижиг, өргөслөг бүтэцтэй, шар өнгөтэй байв. Сэлэнгийн баланд агуулагдах тоос (Зураг 2) нь зах жигд бус, гөлгөр гадаргуу бүхий бор шар өнгөтэй байна.

Зураг 1. ОХУ-д үйлдвэрлэсэн "Натуральный мёд" зөгийн балны тоос

Зураг 2. Сэлэнгэ аймгийн "Үлэмжийн чанар" зөгийн балны тоос

Зураг З.Увс аймгийн "Тэсийн гол" зөгийн балны тоос

Зураг 4. Сэлэнгэ аймгийн зөгийн балны тоос

Судалгаанд авсан 6 төрлийн зөгийн бал нь грамм сөрөг нян болох E.Coli -ийн өсгөвөр дээр туршиж үзэхэд 1:100 шингэрүүлэлт хүртэл ямарч ургалтгүй байгаа нь эдгээр зөгийн бал нь уг нянгийн ургалтыг зогсоож байгааг харуулж байна (Хүснэгт 2). Харин грамм эерэг нянгийн хувьд эдгээр зөгийн балны үйлчлэл харилцан адилгүй байсан бөгөөд Сэлэнгэ (Сүхбаатар), Тэсийн гол (Увс) зөгийн бал нь эхний шингэрүүлэлтүүд (1:1, 1:10, 1:100) дээр Staphylococcus aureus-ийн ургалтыг саатуулсан үзүүлэлт гарсан. Бүх зөгийн бал 1:1 шингэрүүлэлт дээр аль ч нянгийн өсөлтийг зогсоож байлаа.

Хүснэгт 2.

Дүгнэлт

Монголчуудын өргөн хэрэглэдэг Miod (Польш), Pure honey (БНХАУ), Натуральный мёд (ОХУ), Үлэмжийн чанар (Батсүмбэр), Тэсийн гол (Увс), Сэлэнгэ (Сүхбаатар) зөгийн балнуудын биологийн идэвхийн харьцуулсан судалгаа хийж дараах дүгнэлтэд хүрлээ.

  1. Цэцгийн тоос нь зөгийн балны гарал үүслийг тодорхойлох нэг гол үзүүлэлт бөгөөд "Miod", "Pure honey" балнаас бусад бүх баланд цэцгийн тоос илэрсэн юм. Цэцгийн тоос нь бидний судалсан зөгийн бал бүрт харилцан адилгүй байсан ба энэ нь балыг цуглуулсан нутаг, цаг агаар, ургамлын бүлгэмдэл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг болохыг харуулж байна.
  2. Судалгаанд авсан 6 төрлийн зөгийн бал нь грамм сөрөг нян болох E.Coli-ийн өсгөвөр дээр 1:100 шингэрүүлэлт хүртэл уг нянгийн ургалтыг зогсоож байгааг харуулж байна. Харин грамм эерэг нянгийн хувьд эдгээр зөгийн балны үйлчлэл харилцан адилгүй байсан бөгөөд Сэлэнгэ (Сүхбаатар), Тэсийн гол (Увс) зөгийн бал нь эхний шингэрүүлэлтүүд (1:1, 1:10, 1:100) дээр Staphylococcus aureus-ийн ургалтыг саатуулсан үзүүлэлт гарсан. Бүх зөгийн бал 1:1 шингэрүүлэлт дээр аль ч нянгийн өсөлтийг зогсоож байлаа.
  3. Судалгаанд хамрагдсан дотоодын болон импортын 6 нэр төрлийн зөгийн балнаас Хятад, Польш улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ургамлын тоос стандартын шаардлага хангахгүй байгаа ба эдгээрийг байгалийн гаралтай цэвэр зөгийн бал гэж үзэх боломжгүй юм.
Ном зүй

1. Пунсалпаамуу Г, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Цэцгийн тоос, зөгийн бал\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\", УБ хот. 2001 он.
2. http://www.honey.com
3. Сэлэнгэ Д, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Зөгий, бал, лав\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\", УБ хот. 1989 он
4. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Монгол улсын стандарт\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" MNS (CAC) 4733:99
5. Георгиевский. В.П., Биологически- активные вещества лекарственных растений. Новосибирьск: наука, 1990, 14 х
6. Монгол анагаах ухааны тайлбар толь. Хөх хот. 1993. 120х
7. Пунсалпаамуу Г, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Морфология пыльцевых зерён некоторых медоносных растений Монголий и ботанический состав мёда\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\", УБ хот. 1999 он.
8. Эрэгдэнэдагва Д, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Зөгийн бал, лав, үүрэнцэр, сүүнцэр, хор, тоосонцороор эмчлэх ба гоо сайхны бүтээгдэхүүн хийх жорууд\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\", УБ хот. 2006 он.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Энэбиш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2399
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК