Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 2(124)
Сэтгэл түгшлийн үед өөхний хэт исэлдэлтийн процесс эрчимжих байдал, түүнд зарим уламжлалт жорын үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Ц.Мөнхтуяа, Б.Саранцэцэг, М.Амбага, Ц.Чимгээ

“Монос” дээд сургууль

 

Судалгааны ажпын ач холбогдол. Сүүлийн үед дэлхийн олонхи улсорнуудад хотжилт, соёл-иргэншил, хүн амын нягтрал беөгнөрөл, байнгын хүчдэлт байдал ихэссэнтэй холбоотойгоор хүмүүсийн дунд стресс, сэтгэлийн байнгын зовиур, түгшүүрээр нехцелдсен олон төрлийн өвчин, тэр дундаа мэдрэл сэтгэц, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэгүүд улам ихсэх хандлагатай байгаа нь уг төвегт байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх чиглэлээр цогц судалгаа явуулах шаардлагатай болсныг харуулж байгаа юм (2, 6,7). Сүүлийн үед стресст байдал дээр суурилан үүссэн тархи, мэдрэл, зүрх судас зэрэг голлох эд эрхтнүүдийн эмгэгүүдийн үед бие махбодын мембрант байгууламжид эмгэг процесс өдөөгдөн үүний улмаас эд-эс, гормон, рецепторын түвшингийн нарийн зохицуулгат үйл ажиллагаа алдагддаг нь тогтоогдсон бөгөөд энэ үед а-токоферол, дибунол, оксипиридин зэрэг антиоксидант нэгдлүүд олон талт зүгшрүүлгийн нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ (2, 6, 7). Дорно дахин, монголын уламжлалт анагаах ухаанд (МУАУ) стресс гэдэг нэр томъёо үг, хэллэг байдаггүй ч хүн өдөр тутмын амьдралдаа зөв дэг жаяг баримтлахыг чухапчилж“...гашуудан хүчлэн зовсон, олон өгүүлсэн, уйлж унжсан, айж цочсон хүмүүс, хөгшдөд зун болон дэгжрэлийн цагт ширүүн, хөнгөн үйлээр биеийн хүч буурч, хий арвидаж болох тул өдөх унтах, амар амгалан байх, сэтгэлд зохистой үг яриа ярих, тослог, хүнд эрдэм чадал бүхий идээ ундаа, эмт бодис тусална” гэсэн байдаг нь стресс, түүний гаралтай эмгэг урвал, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудалтай холбогдох үндэслэлтэй юм. Ийм учраас бид УАУ-д хэрэглэж байсан уламжлалт зарим нийлмэл жоруудын стрессийн эсрэг идэвхийг судлах, үйлдлийн механизмыг нь нарийвчлан тогтоох ерөнхий зорилгын хүрээнд шалгалт өгөхийн өмнөх үед сэтгэл түгшлийн гаралтай “транзитор” буюу түр зуурын стресст байдалд орсон оюутнууд дээр Задь-5, Сорогзин -11 зэрэг уламжлалт жоруудын хамгаалах идэвхийг харьцуулан судлах судалгааны ажлыг явууллаа.

Судалгааны ажлын арга зүй. Судалгааг явуулахдаа “Монос” АУДС дээр шалгалтын үед сэтгэл түгшлийн стресс төгс байдалд орсон 65 оюутныг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулж гурван бүлэгт хуваалаа. Үүнд:

  • Эхний I бүлэгт сэтгэл түгшилд орсон, эм уугаагүй хяналтын бүлэгт 20 оюутан
  • Сэтгэл түгшилд орсон II бүлэг буюу Задь-5 эм уулгасан 15 оюутан
  • Ill бүлэг буюу сэтгэлд түгшилд орсон, Сорогзин-11 эм уулгасан 15 оюутан

IY бүлэг болгож стресст байдалд ороогүй тайван байгаа 15 оюутан тус тус ажиглалтанд хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан эдгээр оюутны насыг ангилан авч үзвэл нийт оюутны 75.4% нь 18-23 нас, 5.4% нь 20-30 нас, үлдсэн хувь нь 30-аас дээш настай байгаа буюу насны хувьд харьцангуй залуу насны хүмүүс хамрагдсан нь харагдаж байна. Харин хүйсийн хувьд судалгаанд нийт хамрагдагсдын 74% нь эмэгтэй оюутнууд байв. Сэтгэл түгшлийн эсрэг идэвхийг нь тодорхойлж байгаа дээрх хоёр уламжлалт жорын найрлага бүрэлдэхүүн, үйлдлийг нь авч үзвэл хоёулаа эмийн чадлаар үндэслэн найруулагдсан ба УАУ-ы судар номд (1, 3, 4) Задь-5, Сорогзин-11 жоруудыг “голын хийн хямрал, зүрхний хий өвчин, солио өвчин, зүрхний хатгалга, амь баригч хийн гэмийг засна” хэмээн томъсолсон байдаг. Сэтгэл түгшлийн үеийн стресс урвалын явц, эрчимжилтийг дараах хэд хэдэн үзүүлэлтүүдээр үнэллээ.

  • бодит үзлэг
  • Судасны цохилтын тоо
  • Судал, шээсний байдлыг уламжлалт анагаах ухааны үүднээс шинжлэн тодорхойлох
  • Өөхний хэт исэлдэлтийн процесс эрчимжих байдал, түүнд уламжлалт жоруудын үзүүлэх нөлөөг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлж гарав. Үүнд:
  • Шээсэнд агуулдагдах өөх тосны хэт исэлдэлтийн завсрын бүтээгдэхүүн-малондиальд (МДА) хэмжээ
  • Цусны сийвэнд агуулагдах малондиальдегидийн (МДА) хэмжээ
  • Цусны улаан эсийн мембранд агуулагдах малондиальдегидийн (МДА) хэмжээ
  • Цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанар
  • Судасны лугшилтын тоог 1 минутанд тоолж тодорхойлов.

Шээсэнд агуулагдах малодиалдегидийн (МДА) хэмжээг тодорхойлохдоо: Туршилтанд хамрагдсан аюутнуудын шээсийг авч аскорбат-төмрөөр өдөөн дараа нь тиобарбитурын хүчил 1.5 мл нэмж усан банн дээр 15 минут буцалгаад огцом хөргөсний дараа “Specol” дээр 535 мн-т 0 минут болон 30 минутанд тус тус хэмжилт (2) хийв.

Цусны сийвэнд агуулагдах (МДА)-ийн хэмжээг тодорхойлохдоо: Гемолизэд ороогүй 1.2 мл ийлдэс авч дээр нь аскорбат-төмөр нэмж хэт исэлдэлтийг өдөөгөөд 0 минутын хуруу шилэнд таслан авна. Үлдсэнийг нь термостатанд 37°С-д 30 минут инкубацилаад 2 хуруу шилтэй ийлдсэнд тиобарбитурын хүчил нэмэн усан банн дээр 15 минут буцалгаад огцом хөргөсний дараа “Specol” дээр 535 нм-тус тус (2) хэмжинэ. Цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанарыг тодорхойлохдоо: Цусны улаан эсийн хөвмөлөөс 0.3 мл авч дээр нь устөрөгчийн хэт исэл нэмж сайн сэгсэрч 1 цагийн хугацаатай тасалгааны температурт тавьж, хурилдуурдан супернатантыг авч мембраны тэсвэрт чанарыг “Specol” дээр 420 нм долгионы уртад хэмжих аргыг (2) хэрэглэв. Цусны        улаан эсийн мембранд агуулагдах малондиалдегидийн хэмжээг: Арга зүйн 5-д гүйцэтгэсний дагуу хуруун шилтэй улаан эсийн хөвмөлийг нэрмэл усаар угааж хурилдуурдах замаар улаан эсийн мембраныг ялгаж тиобарбитурын хүчил нэмж усан банн дээр 15 минутын хугацаатай буцалган хергөөд “Specol” дээр 535 нм-т хэмжиж (2) тодорхойлов. Судалгааны материалын статистик боловсруулалтыг (t.P) Стьюдент-Фишерийн аргаар хийлээ.

Судалгааны ажлын үр дүн А. Сэтгэл тугшлийн уед сүдасны лугшилт өөрчлөгдөх байдал, түүнд Задь-5, Сорогзин-11 нийлмэл жорүудын үзүүлэх нөлөө: Сэтгэл түгшлийн байдалд байгаа хяналтын бүлгийн оюутнуудад 1 минутанд лугших судасны цохилт 34.4+2.66 буюу сэтгэл түгшлийн байдалд ороогүй гайван үеийн байдалд байгаа оюутнуудынхаас 1.17 дахин их (р<0.01); Задь-5 эм уусан бүлгийн оюутнуудынхтай харьцуулахад 1.2 дахин их (р<0.01), Сорогзин-11 эм уусан бүлгийн оюутнуудынхаас 1.14 дахин (р<0.01) их байгаа нь (Хүснэгт 1) ажиглагдлаа. Дээрх туршилтын дүнгээс үзэхэд шалгалтын үед “транзитор” сэтгэл түгшлийн байдалд орсон, эм хэрэглээгүй хяналтын бүлгийн оюутнуудад судасны хүчдэл дүүрэлт нэмэгдэж 1 минутанд лугших судасны цохилт олширч байгаа нь тогтоогдлоо. Харин сэтгэл түгшлийн байдалд орсон, эм хэрэглээгүй хяналтын бүлгийн оюутнуудад судасны хүчдэл дүүрэлт нэмэгдэж 1 минутанд лугших судасны цохилт олширч байгаа нь тогтоогдлоо. Харин сэтгэл түгшлийн байдалд (СТБ) байгаа ч гэсэн Задь-5, Сорогзин-11 зэрэг нийлмэл жор хэрэглэсэн оюутнуудад судасны хүчдэл дүүрэлт харьцангуй бага, 1 минутанд лугших судасны цохилт харьцангуй цөөн буюу эрүүл үеийнхтэй ойролцоо байгаа нь дээрх 2 бэлдмэл нь стресс-сэтгэл түгшлийн байдалд, стресс хариу урвалын үед хамгаалах идэвхи үзүүлдэгийг харуулж байна.

Хүснэгт 1. Сэтгэл түгшлийн үед судасны лугшилт өөрчлөгдөх байдал, түүнд зарим уламжлалт жоруудын үзүүлэх нөлөө

Б.Сэтгэл тугшлийн үед өөхний хэт исэлдэлтийн процесс өөрчлөгдөх байдал, түүнд Задь-5, Сорогзин-11 жоруудын үзүүлэх нөлөө

Б.1. Шээсэнд агуулагдах малондиальдегид (МДА)- ийн өөрчлөлт Сэтгэл түгшил-стрессийн төлөвт орсон эм хэрэглээгүй хяналтын бүлгийн оюутнуудын шээсэнд агуулагдах малондиальдегидын хэмжээ өдөөлтийн 0 минутанд 0.47± 0.04 ед/мин, 30 минутанд 0.495± 0.04 ед/мин байсан ба үүнийг сэтгэл түгшил-стрессийн төлөвт орж Задь-5 эм уусан бүлгийн оюутнуудтай харьцуулж үзэхэд өдөөлтийн 0 минутанд 2.7 дахин их (р<0.01), Сорогзин-11 эм уусан бүлгийн оюутнуудтай харьцуулахад 1.56 дахин (t=1.7) их байна. Мөн өдөөлтийн 30 минутанд хяналтын бүлгийн оюутнуудын шээсэнд агуулагдах МДА-ийн үзүүлэлтийг Задь-5 эм уусан бүлэгтэй харьцуулахад 2.15 дахин их (р<0.05), Сорогзин-11 эм уусан бүлгийн оюутнуудтай харьцуулахад 1.15 дахин их байгаа нь илэрлээ. Энэ нь сэтгэл түгшил-стрессийн байдалд орсон үед өөхний хэт исэлдэлтийн процесс идэвхжиж түүний завсрын бүтээгдэхүүн болох МДА шээсэнд ихэсдэг уг эмгэг үзэгдлээс Задь-5, Сорогзин-11 зэрэг уламжпалт жорууд хамгаалах идэвхитэй буюу хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнийг шээсэнд багасгах идэвхи үзүүлдэгийг харуулж байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Сэтгэл түгшлийн үед шээсэнд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн МДА ихсэх байдал, түүнд зари уламжлалт жорын үзүүлэх нөлөө

Б.2. Сэтгэл тугшлийн уед сийвэнд агуулагдах МДА өөрчлөгдөх байдал Стрессийн байдалд орсон эм хэрэглээгүй хяналтын бүлгийн оюутнуудын сийвэнд агуулагдах МДА-ын хэмжээ өдөөлтийн 0 минутанд 0.08+0.009 ед/мин, 30 минутанд 0.167+0.006 ед/мин байсан бол стресст ороогүй тайван үе дэх оюутнуудын цусны сийвэнд агуулагдах МДА нь өдөөлтийн 0 минутанд 0.044±0.004 ед/ми-н, 30 минутанд 0.073+0.005 ед/мин байсан буюу хяналтын бүлгийн оюутнуудынхтай харьцуулахад 0 минутанд 1.8 дахин бага (р<0.01), 30 минутанд 2.28 дахин (р<0.01) бага байгаа нь сэтгэл түгшил-стресс урвалын үед өөхний хэт исэлдэлтийн процесс өдөөгдөж, түүний завсрын бүтээгдэхүүнүүд ийлдсэнд ихэсдгийн баталгаа юм (Хүснэгт 3).

Стресст байдалд орохын зэрэгцээ Задь-5 эм уусан бүлэгт МДА өдөөлтийн 0 минутанд 0.06±0.0052 ед/мин, 30 минутанд 0.122±0.01 ед/мин, Сорогзин-11 эм уусан бүлэгт өдөөлтийн 0 минутанд 0.057±0.0047 ед/мин, 30 минутанд 0.107±0.0054 ед/мин байлаа. Ийнхүү эм уусан, уугаагүй бүлгийн хүмүүсийн үзүүлэлтийг хооронд нь жишиж үзвэл өдөөлти'“н 0 минутан дахь хяналтын бүлгийн хүмүүсийн МДА-ын утгыг Задь-5 эм уусан бүлгийн 0 минутын утгатай харьцуулахад 1.3 дахин их (р<0.05), 30 минутанд 1.36 дахин (р<0.05) их, мөн хяналтын бүлгийн сийвэнгийн МДА-ын утгыг Сорогзин-11 эм уусан бүлэгтэй харьцуулахад өдөөлтийн 0 минутанд 1.4 дахин их (р<0.05), 30 минутанд 1.56 дахин (р<0.01) их байгаа нь илэрлээ. Энэ нь уламжлалт анагаах ухаанд хий долгисол, хий хямралын үед хэрэглэгддэг Сорогзин-11, Задь-5 жорууд нь сэтгэл хөдлөл-стресс урвалын үед хэт исэлдэлтийн процесс эрчимжих үзэгдлийг дарангуйлах үйлдэл үзүүлдэг нь ажиглагдлаа.

Хүснэгт 3. Сэтгэл түгшлийн үед цусны ийлдсэнд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн МДА ихсэх байдал, түүнд зарим уламжлалт жорын үзүүлэх нөлөө

Б.З Сэтгэл түгшлийн үед цусны улаан эсийн мембранд агуулагдах МДА-ийн хэмжээ ºөрчлөгдөх байдал: Сэтгэл түгшлийн байдалд орсон хяналтын бүлгийн оюутнуудын цусны улаан эсийн мембранд агуулагдах МДА нь 0.308±0.0068 ед/мин байсан ба сэтгэл түгшилд өрөөгүй тайван үед цусны улаан эсийн мембранд агуулагдах МДА 0.24+0.01 ед/мин байгааг хяналтын бүлгийн оюутнуудынхтай харьцуулахад 1.28 дахин (р<0.05) бага байгаа нь стресст байдал-сэтгэл түгшлийн үед мемран харьцангуй их гэмтэх нөхцөл тавигдаж ялангуяа цусны улаан эсийн мембранд хэт исэлдэлтийн хортой бүтээгдэхүүн МДА эрс нэмэгддэг болохыг харуулж байна (Хүснэгт 4).

Харин стресст байдалд орж, Задь-5 эм хэрэглэсэн бүлэгт мембранд агуулагдах МДА 0.23±0.017 ед/мин, Сорогзин-11 эм уусан бүлэгт 0.21 ±0.028 ед/мин байсан ба үүнийг хяналтын бүлгийн оюутнуудын цусны улаан эсийн мембранд хэт исэлдэлтийн хортой бүтээгдэхүүн МДА эрс нэмэгддэг болохыг харуулж байна (Хүснэгт 4).

Харин стресст байдалд орж, Задь-5 эм хэрэглэсэн бүлэгт мембранд агуулагдах МДА 0.23±0.017 ед/мин, Сорогзин-11 эм уусан бүлэпг 0.21 ±0.028 ед/мин байсан ба үүнийг хяналтын бүлгийн оюутнуудын цусны улаан эсийн мембраны МДА-ын хэмжээтэй харьцуулж үзэхэд Задь-5 эм хэрэглэсэн бүлэгт 1.3 дахин бага (р<0.01), Сорогзин-11 эм хэрэглэсэн бүлэгт 1.46 дахин (р<0.01) бага байгаа нь ажиглагдлаа. Энэ нь дээрх хоёр эм стресст байдал, сэтгэл түгшлийн үед үүссэн мембраны гэмтлийг багасгаж, хэт исэлдэлтийн хортой бүтээгдэхүүнийг бууруулдаг үйлдэлтэй болохыг харуулж байна.

Хүснэгт 4. Сэтгэл түгшлийн үед цусны улаан эсийн мөмбранд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн хуримтлагдах байдал, түүнд зарим уламжлалт жорын үзүүлэх нөлөө

Б.4 Сэтгэл түгшлийн үед цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанар өөрчлөгдөх байдал

Бидний явуулсан судалгаагаар стресст байдалд орсон хяналтын бүлэгт ЦУЭ-ийн мембраны тэсвэрт 8.05±0.87ед, стрессд ороогүй тайван үеийн оюутнуудад 1.45±0.78 ед, харин стресс байдалд орж, Задь-5 эм хэрэглэсэн оюутнуудад 1.37±0.076 ед, Сорогзин-11 эм уусан бүлэгт 2.21 ±0.46 ед байв (Хүснэгт 5). Эндээс үзэхэд сэтгэл түгшлийн байдалд орсон хяналтын бүлгийн хүмүүсийн мембраны тэсвэртчанар тайван үеийнхээс 5.5 дахин (р<0.01) суларсан байгаа нь энэ үед мембраны тэсвэрт чанар тайван үеийнхээс 5.5 дахин (р<0.01) суларсан байгаа нь энэ үед мембраны тэсвэрт чанар тайван үеийнхээс 5.5 дахин (р<0.01) суларсан байгаа нь энэ үед мембранд кластер үүсгэх идэвхитэй хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнүүд ихээр хуримтлагдаж, мембраны бүрэн бүтэн байдлыг сулруулдагийн илрэл юм. Харин хяналтын бүлэгтэй харьцуулахад сэтгэл түгшлийн эмгэг төлөвт орсон боловч Задь-5 уусан хүмүүсийн мембраны тэсвэртчанар 5.8 дахин (р<0.01), Сорогзин-11 уусан хүмүүсийн мембраны тэсвэрт чанар 3.6 дахин (р<0.01) дээшилсэн нь эдгээр бэлдмэлүүдэд агуулагдах биологийн идэвхит бодисуудын нөлөөгөөр мембранд хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнүүд багасч, тэдгээрийн детергент үйлдэл хязгаарлагдан, мембран хэвийн төлөвдөө орж байгаагийн баталгаа юм.

Хүснэгт 5. Сэтгэл түгшлийн үед улаан эсийн мембраны тэсвэрт чанар өөрчлөгдөх байдал, түүнд зарим уламжлалт жорын үзүүлэх нөлөө

Шүүх хэлэлцэхүй, дүгнэлт

Оюутнууд шалгалтын өмнө сэтгэл хөдлөл, стресс төст төлөв байдалд орж, катехоламины ялгаралт ихсэн зүрх, судасны гилгэр булчингийн мембраны ханын адренорецептор цочролын байдалд шилжин үүний улмаас мембранд шингэн альфа төлөв харьцангуй ихэсч, мембран шингэрэх тутам фосфолипаза A, С, Д фермент, аденилатциклаза идэвхжих тохиромжтой нөхцөл бүрдэн мембраны минор фосфолипидээс арахидоны хүчил, диацилглицерол, трифосфатинозитол эрчимтэй бий болж энэ нь диацилглицерол протейнкиназа С эрчимжих липолиз хурдсах чөлөөт тосны хүчил үүсэх -> Na ионы вольтаж хамааралт суваг нээгдэх -> волыаж хамааралт К+ ионы суьгийн нээгдэлт удаашрах, деполяризаци уртсах -» трифосфатинозитол үүсэх -» саркоплазмын ретикулумаас Са++ ионы ялгаралт эрчимжих булчингийн агшилт хурдсах гэсэн олон талт үзэгдэлд хүргэж байгаагийн гадаад илрэл нь бидний судалгаагаар эм ууж хэрэглээгүй, стресс хамгаалалт хийгдээгүй оюутнуудад судасны лугшилт олшрох, мембран болон ийлдсэнд агуулагдах хэт (исэлдэлтийн бүтээгдэхүүн нэмэгдэх, мембраны тэсвэрт чанар сулрах байдлаар явагдаж байна гэж хэлж болохоор байгаа юм (2, 6, 8, 9). Харин стресс төст, сэтгэл хөдлөлийн төлөв байдалд орсон хүмүүст “Задь-5”, “Сорогзин-11" зэрэг УАУ-ы онолд хийг дарах, сэтгэл уужруулах, зориг оюуныг төгөлдөржүүлэх үйлдэлтэй хэмээн томъёологддог уламжлалт жоруудыг хэрэглэхэд эдгээрт агуулагдах флавоноид, эфирийн тос, полифенолт нэгдэл, тосны ханасан хүчил, стериолын нөлөөгөөр мембраны хэт цочромтгой, сэдрэмтгий чанар харьцангуй буурч мембраны төлөв тэнцвэржин тогтворжиж фосфолипаза зэрэг ферментийн үйлдэлд мембраны тэсвэрт байдал дээшилж энэ нь сэтгэл түгшлийн хариу урвалын эрчим буурах, судасны лугшилтын тоо хэвийн болох, мембранд агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний кластер үйлдэл суларсан байдлаар илэрч байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Ном зүй

1. Амбага М, Саранцэцэг Б, Уламжлалт эм, жор судлалын үндэс. 2002. УБ,362 х
2. Саранцэцэг Б, Амбага М, Болд Ш, Өөхний хэт исэлдэлт-антиоксидант тогтолцоо, 1999, х.160
3. Сүрэнжав Ц. Эмийн жор. Өвөр монголын хэвлэлийн хороо. 199). х.29, 133
4. Боу Женг. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Дээд боть. 1981. Өвөр монголын хэвлэлийн хороо. х.225, 228, 234, 236, 414, 544.
5. Меерсон Ф.З. Адаптация, стресс и профилактика. М, Наука, 1984
6. Меерсон Ф.З.Патогенез и предупреждение стрессорных и ишемических поврёждений сердца. М, Медицина, 1984.
7. Першин С.Б, Кончугова Т.В. стресс и иммунитет. 1996.
8. Физиология и патофизология сердца под редакцией Н.Спөрөлакиса. I том М, Медицина. 1988. с.624.
9. Руководство по кардиологий под редакцией Е.И.Яазова. том 4, 1982. с.608
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Мягмар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2296
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК