Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Сэлэнгэ аймаг дахь иод дутлын эмгэгийн тархалтын байдал
( Судалгааны өгүүлэл )

X. Төвсанаа

Сэлэнгэ аймаг, Нийгмийн эрүүл мэндийн төв

 
Абстракт

The result of the study shows, that prevalence IDP in Selenghe aimag is 25 per cent or in medium category within the country. It is need to organise quality and available prophylactic measurements among the popu­lation.

Pp. 8-9, Tables-2, Picture -1

Сэлэнгэ аймагт "ИДЭ-тэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1994-1997 онуудад ИДЭ-г илрүүлж аймгийн тархалтын байдлыг тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж явуулан үр дүнг тооцоход судалгааны зорилго оршино.

Хүн амын дундах бамбай булчирхайн томролтын тархалтын түвшинг тогтоохдоо сургуулийн насны хүүхдийн бамбай булчирхайн томрол дээр тулгуурлан ИДЭ-ийн тархалтын зэрэглэл тогтоох ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр үнэлж, гараар барьж тэмтрэх аргыг хэрэглэв. Судалгаанд тус аймгийн 19 сумын 8581 хүн хамрагдсан.

Судалгааны дүн

ИДЭ-ийн тархалтын зэрэглэл тогтоох ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр үнэлбэл судалгаанд хамрагдсан сумдын 5 (Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Бугант, Түнхэл) 43.9-34.9 хувь илрэлттэй хүндэвтэр, 8 нь 28.3-20.1 хувьтай дунд, 6 нь буюу 19.8-13.0 хувьтай хөнгөн дутлын зэрэглэлийн бусэд хамаарч байна.

-Бамбай булчирхайн томролтын байдлыг нас хүйсээр нь авч үзэхэд 8-13 насны хүүхдийн дунд эрэгтэйд 27.1-37.4 хувь, эмэгтэйд 31.4-42.7 хувьтай, 14 наснаас бамбай булчирхайн томролтын илрэлт ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд аажим буурч байгаа үзүүлэлт гарч байна. Энэ нь хүүхдийн өсөлтийн явцад иодын хэрэгцээ өөрөөр хэлбэл бамбай булчирхайн гормоны хэрэгцээ ихэсч иодыг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгааг харуулж байна.

-Хүйсийн хувьд бамбай булчирхайн томролт эмэгтэй хүүхдэд эрэгтэйгээс 1-1.5 дахин илүү тохиолдож байна.(Зураг 1)

-Бамбай булчирхайн томролтын илрэлт өндөр байгаа зарим сумдын 7-14 насны хүүхдэд, жирэмсэн болон хөхүүл  эхчүүд төрөх насны эмэгтэйчүүдэд

1994 оноос жил бүр иодын тосон бэлдмэл (липиодол)-ийг урьдчилан сэргийлэх зорилгоор, 7­14 насны хүүхдэд жилд 2 удаа, төрөх насны эмэгтэйчүүдэд жилд 2-3 удаа уулган урьдчилан сэргийлэлт хийхэд давхардсан тоогоор нийт 21942 хүн хамрагдсанаас 1722 хүн буюу 7.8 хувь нь бамбай булчирхайн томролтын зэрэг буурсан байна (Хүснэгт 1).

-Иодын тосон бэлдмэл уулгасан сумдын хүүхдүүдийн бамбай булчирхайн томролтын

илрэлтийн байдлыг жил жилээр гаргаж харьцуулж үзэхэд 4.2-14.4%-иар буурсан байна (Хүснэгт2).

Энэ нь бие махбодыг иодоор хангахад бамбай булчирхайн томролт багасгах улмаар бамбайн булчирхайн томрохгүй байх бололцоотойг нотолж байгаа юм.

Дүгнэлт

  1. Манай аймагт ИДЭ-ийн тархалт 25 хувь буюу дунд зэрэглэлтэй байна.
  2. Аймгийн хэмжээнд ИДЭ-тэй тэмцэх ажлыг эрчимжүүлж төр олон нийтийн байгууллагын уялдааг сайжруулж, бүх нийтийн хамарсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүртээмжтэй чанартай зохион байгуулж явуулах шаардлагатай байна.

3. ИДЭ-ийг устгах үндсэн арга болсон иоджуулсан давсыг өдөр тутам хэрэглэж дадах хэвшлийг хүн амд эзэмшүүлэх, иоджуулсан давсны ач холбогдлыг сурталчлах, мэдлэг олгох ажлыг байнга тасралтгүй явуулах нь чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 438
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК