Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Хөвсгөл аймгийн 0-5 насны хүүхдийн өвчлөлийгэмнэлэгт ирэлтээр судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

М.Нансалмаа, Б.Бурмаа

Хөвсгөл аймаг, Мэргэжлийн хяналтын алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The morbidity rate of the children ages 0-1 years is very high. Forexample 6371.9-213.1 cases per 1000 chil­dren in age 0-1 years. However children 4-5 years of the old have a significanly lower (1189.02-23.2 cases per 1000).

In the structure of the morbidity mostly occurred respiratory diseases. Besides them in cthe center of aimag also prevalenced the siseases of nervous sys­tem, in rural-diseases of digestive system. The main respiaratorydiseaeses in rural areas-is bronchitis and in the center of aimag upper respiratory diseases.

Pp. 9-10, Table-1,  References 2

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтөний залгамж үе мөн. Ийм учраас хүүхдийн асуудал бол аливаа улс үндэстний тэргүүн зэргийн ашиг сонирхолтой зүй ёсоор нийцэж байдаг жамтай.

Судалгаанд хамрагдсан хүүхдийн өвчлөлийн байдлыг авч үзэхэд бүх өвчлөлийн дотроос уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл гэсэн дарааллаар бүх өвчлөлийн 63.9 хувийг эзэлж байна.(Д.Батчулуун, нар 1978).

1994-1995 онд хүн ам, хүүхдийн өвчлөлд амьсгалын эрхтний өвчлөл давамгайлж байна.Амьсгалын эрхтний өвчин дотроос цочмог бронхит, бронхиолит, тонзиллит, назофарингит, хатгалгаа зонхилж, 0.3 насны хүүхэд илүү өвчилж байна. (Б.Бурмаа нар, 1997)

Амьсгалын замын өвчлөл нь 1 хүртэл насны хүүхдийн дунд хамгийн өндөр байна.Хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэний өвчлөл 16.5 хувь эзэлж, гуравдугаарт халдварт паразит өвчний тохиолдол 12.2 хувь эзэлж байгааг (Б.А. Войцехович, Т.Ф. Слаута, 1989) судалжээ.

Судалгааны материал, арга зүй

Судалгаанд 1996, 1997 онуудад Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Жаргал, Их-Уул сумдын 29 өрхийн хэсэг, амбулатори, поликлиникт ирж үзүүлсэн Мөрөн сумын 10807, Цагаан-Уул сумын 540, Жаргал сумын 220, Их-Уул сумын 339, Рэнчинлхүмбэ сумын 799, Цагааннуур сумын 173 өвчний тохиолдолыг хамруулан судалсан.

Судлаач Н.А. Иожиницы, Н. Д.Богатырев нарын тэмдэглэснээр поликлиникийн тусламжийг сайн зохион байгуулсан нөхцөлд хүн амын өвчлөлийг эмнэлэгт ирсэн байдлаар судлах нь хүн амын эрүүл мэндийг судлах үндсэн арга мөн. (Л.Буджав, Б.дэмбэрэл нар, 1988) гэж тодорхойлсон боловч хүүхдийн өвчлөлийг эмнэлэгт ирсэн байдлаар судлахад анхан шатны материалын бүрдэл, үнэн зөв хөтөлсөн эсэх, эмч нарын хариуцлага, ажлын ур чадвар, клиникийн сэтгэлгээ багагүй нөлөө үзүүлснийг онцлон тэмдэглэмээр байна.

1996 оноос өмнөх амбулатори, поликлиникийн үзлэгийн бүртгэл шаардлага хангахгүй байсан тул тусгайлан семинар хийж зөвлөгөө өгсний дагуу 1996, 1997 оны эмнэлгийн материалын бүртгэлийг ашиглав.

Мөрөн сумын 6170, Цагаан-Уул сумын 550, Их-Уул сумын 996, Рэнчинлхүмбэ сумын 756, Цагааннуур сумын 224, Жаргал сумын 583 өвчний тохиолдлуудаас экстенсив, интенсив үзүүлэлтийг тооцон үнэлгээ өгөв.

Үр дүн хэлцэмж

0-5 насны хүүхдийн 12878 өвчлөлийн тохиолдолд судалгаа хийхэд Мөрөн суманд 1996 онд 1000-д 1053.6, 1997 онд 2405,6, Жаргалант суманд 1996 онд 127.6, 1997 онд 121.3, Их-Уул суманд 1996 онд 364.1, 1997 онд 478.4 өвчин бүртгэгдсэн байна.

Өвчлөлийг бүтцээр судалсан байдлыг зураг 1-д харуулав. Үүнээс үзэхэд тухайлбал: Мөрөн суман онд амьсгалын эрхтний өвчин 70.1 хувь, мэдрэлийн системийн өвчин 11.5 хувь, хоол боловсруулах системийн өвчин 5.1 хувь, дотоод шүүрлийн системийн өвчин 5.0, шээс бэлгийн замын өвчин 2.2 хувь, арьс халимын өвчин 1.8 хувь, 1997 онд амьсгалын замын эрхтний өвчин 67.2 хувь, хоол боловсруулах системийн өвчин 8.3 хувь, мэдрэлийн системийн өвчин 7.5, дотоод шүүрлийн өвчин 5.6, хувь, шээс бэлгийн замын өвчин 2.8, халдварт паразит арьсны халдварт өвчин 2.1 хувийг эзэлж байна.

Эмнэлэгт ирсэн хүүхдүүдийн хүйсний харьцааг авч үзэхэд: Мөрөн суманд 1996 онд 10.5-49.5 хувь,

  1. онд 51.4:48.6 хувь, Жаргал суманд 1996 онд 40.4:59.6, 1997 онд 41.5-58.5, Их-Уул суманд 48.5:51.5, 1997 онд 58.3:41.7, Рэнчинлхүмбэ суманд 1996 онд 52.8:47.2, 1997 онд 51.7:48.3, Цагааннуур суманд 1996 онд 60.4:39.6, 1997 онд 52.5:47.5, Цагаан-Уул суманд 1996 онд 48.6:51.4, 1997 онд 51.2:48.8 байна.

Энэ судалгаагаар эрэгтэй хүүхдийн өвчлөл эмэгтэй хүүхдүүдийнхээс илүү, насны бүлгээр 0-1 насанд хамгийн өндөр (6371.9-21.31 тохиолдол), 4­5 насанд хамгийн бага (1189.21-23.24 тохиолдол) байна. (t>2)

Зонхилон тохиолдож байгаа дээрх өвчлөлийн дотроос (хүснэгт 1) Мөрөн суманд томуу, томуу төст өвчин зонхилж байхад хөдөө сумдад бронхит зохнилох хандлагатай байна.

эмэгтэй хүүхдийнхээс илүү, насны бүлгээр 0-1 насанд хамгийн өндөр (6371.9-213.1 тохиолдол), 4­5 насанд хамгийн бага (1189.21-23.24 тохиолдол) байна (t>2)

  1. Хүүхдийн нийт өвчлөлийн дотор нэгдүгээрт амьсгалын эрхтний өвчлөл, хоёрдугаарт аймгийн төвд мэдрэлийн системийн өвчин, бусад хөдөөгийн сумдад хоол боловсруулах эрхтэний өвчлөл зонхилон тохиолдож байна.
  2. Зонхилон тохиолдож байгаа дээрх өвчлөлийн дотроос Мөрөн суманд томуу, томуу төст өвчин зонхилж байхад хөдөө сумдад бронхит зонхилох хандлагатай байна.

Дээрх өвчлөлийн үзүүлэлтээс харахад Мөрөн суманд амьсгалын эрхтний, мэдрэлийн системийн өвчин, бусад хөдөөгийн сумдад амьсгалын эрхтний, хоол боловсруулах системийн өвчлөл зонхилон тохиолдож байна.

Судалгаанд хамрагдсан сумдын сүүлийн 2 жилийн өвчлөлийг хооронд нь харьцуулж, 1000 хүүхэд тутамд авч үзвэл 1997 онд 1996 оныхоос Мөрөн суманд 1352.1 тохиолдлоор нэмэгдсэн, Жаргал сумын өвчлөл 6.1 тохиолдлоор, Их-Уул сумынх 112.8, Рэнчинлхүмбэ сумынх 204.2 тохиолдлоор тус тус буурч Цагааннуур сумынх 291.4 тохиолдлоор, Цагаан-уул сумынх 59.4 тохиолдлоор нэмэгдэж байна. (р>0.05)

Дүгнэлт

1.    Эмнэлэгт ирэлтээр эрэгтэй хүүхдийн өвчлөл 0-5 насны хүүхдийн өвчлөл 1996 оныхтой харьцуулахад 1997 онд 59.4-1352.1 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Ном зүй

1. Батчулуун Д. Улаанбаатар хотод яслиар хүмүүжиж буй 0-1 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл ахуйн зарим асуудал 1978, х13-14
2. Б.Бурмаа Хүүхдийн өвчлөл, бие бялдрын өсөлт, хөгжилт бие махбодийн өвөрмөц бус дархлалын түвшинг хийн мандлын агаарын бохирдолттой холбон судалсан дүн, хүүхдийн өвчлөлийг бууруулах арга.
Эрдэм шинжилгээний ажлын үр дүн.1997 он. X 274-276
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 783
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК