Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Үйлдвэрийн ажилчдын мэргэжлийин өвчлөлийн одоогийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Л. Оюунтогос, Я. Мөнхчулуун

Анагаах ухааны их сургууль, Мэргэжлийн өвчин судлалын төв

 
Абстракт

This paper reviews the prevalence, age-specific and cause-specific incidence of occupational disease in in­dustrial workers. We conducted of this study used for examination card, reports and registration materials of State occupational disease centre in 1993-1997 such as reported about 2000 industrial workers.

The result of the study include:

1. The occurrence of dust caused chronic bronhitis (56.8%), silocosis (18.1%) were among the occupational diseases in latest years, and occupational diseases occurred about 40.99 in workers of coal mining, 38.4% workers of color-metal industry.

The occupational disease highly distributed among the workers of coal mine, its probably connected with condition of working place, specific caracteristic of work and nefative social effect.

  1. The risk population of dust caused chronic dis­eases were 40-49 aged in workers, and exposure dura­tion was about 16-20 years. Prevalence of occupational diseace direct and strongly correlated with age and ex­posure duration (r=0.7).
  2. The occupational disease regular increased years by years. Morbidity of occupational reported that
  1. 1997 yaers 4.8-5.9%
  2. 1995 years 4-4.5% 1996-1997 yaers 6.2-4.5%

4.       Above result suggest that to study in detail risk
affected for disease occurrence and to develop of method
the prevention programme in near future.

Pp. 10-11, Table-1, Picture-1, References 4

Анагаах ухааны их сургууль, Мэргэжлийн өвчин судлалын төв

Аль ч улс орны хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэг сөрөг үр дагавар нь үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг мэргэжлийн өвчнүүд юм.

Мэргэжлийн өвчин үүсэхэд ажлын хүнд, хөнгөн, хөдөлмөрийн нөхцөл зонхилон нөлөөлөхөөс гадна тухайн хүний нас, хүйс, бие бялдрын хөгжил, мэдрэлийн системийн үйл ажиллагааны онцлог, амьдралын түвшин, ажил амьдралын горим, цаг улирлын байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг(1, 2, 4).Орчин үед нийгэм, биологийн олонхи судлаачдын үзэж байгаагаар ажилчдын эрүүл мэндэд үйлдвэрийн орчин, нийгэм, эдийн засгийн нөлөө хавсарч үйлчилсэнтэй холбоотой өвчлөл үүсдэг гэж үзэж байна

(1,3,4).

Сүүлийн үед манай оронд хувийн болон улсын өмчийн олон хэвшлийн үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний байгууллагуудын хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл нь хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байгаагаас мэргэжлийн өвчнүүд үүсэх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах гол шалтгаан болж байна. Мөн манай орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн эдийн засгийн хямрал, хүн амын амьдралын түвшний, бууралт зэрэг нь мэргэжлийн өвчин үүсэх, хүндрэх, хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаагаар алдахад нөлөөлж байна.

Судалгааны зорилго: Үйлдвэрийн ажилчдын мэргэжлийн өвчлөлийн одоогийн түвшин, тархалт, өвчлөлийн бүтцийг судлан тогтоох явдал юм.

Судалгааны арга зүй. Улсын мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг, хөдөлмөр магадлах төвд 1993-1997 онд үзүүлж мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хоёр мянга гаруй ажилчдын үзлэгийн карт, дүн бүртгэл, тайлангийн материалыг ашиглан өвчлөлийг судалгааны картанд буулгаж тусгайлан боловсруулсан программаар экстенсив, интенсив үзүүлэлтүүдийг гаргаж үнэн магадлалыг тодорхойлов.

Судалгааны үр дүн: Сүүлийн 5 жилд улсын хэмжээний нийт мэргэжлийн өвчний бүтцийг судлахад ,

  1. Гуурсан хоолойн тоослогийн шалтгаант архаг үрэвсэл 56.8%
  2. Уушги тоостох өвчин 18.1%
  3. Төрөл бүрийн хордлого 8.4%
  4. Мэдрэлийн өвчин 6.6%
  5. Мэс заслын өвчин 5.9%
  6. Чих хамар, хоолойн өвчин 2.6% тус тус эзэлж
    байна.

Хүснэгт (1 )-ээс харахад манайд зонхилон тохиолдож байгаа мэргэжлийн өвчнүүд голдуу нүүрсний болон уул, уурхайн салбаруудад гарч байгаа нь тухайн салбарын хөдөлмөрийн нөхцөл, тухайлбал тоослог ихтэй холбоотой юм.

Дээрх диаграммаас харахад 40-49 насны ажилчдын өвчлөл хамгийн их байгаа нь мэргэжлийн өвчин хөдөлмөрийн орчинтой холбоотой гэдгийг харуулж байна.

Өвчлөлийг ажилласан жилээр нь судлахад:

1.42,9% нь 11-15 жил ажилласан

2.6,2% нь 6-10 ажил ажилласан

3.3,9% нь 20-дээш жил ажилласан ажилчид байна. Иймд 11-15 жил ажилласны дараа мэргэжлийн өвчин үүсэх магадлал өндөр байна.

Дүгнэлт

  1. Сүүлийн жилд тохиолдсон мэргэжлийн өвчний дотроос гуурсан хоолойн тоослогийн шалтгаант архаг үрэвсэл (56.8%), уушги тоостох өвчин (18.1%) ихэнх хувийг (74.9%) эзэлж байгаа бөгөөд мэргэжлийн өвчин нүүрсний уурхайд 40.9, өнгөтийн үйлдвэрт 38.4 байгаа нь манай оронд зонхилдог уул, уурхайн үйлдвэрийн орчин, ажил хөдөлмөрийн онцлог, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөлөлтэй холбоотой байж болох юм.
  2. Манай оронд зонхилон тохйолдож байгаа тоослогийн архаг өвчнөөр 40-49 насны 16-20 жил ажилласан ажилчид голдуу өвчилж байгаа бөгөөд ажилласан жил, нас, өвчлөл хоорондоо шууд хамаарадтай байна. (г-0.7)
  3. Мэргэждийн өвчин сүүлийн жилүүдэд байнга өеч байна.

1993-1997 рнд 4.8-5.9% 1994-1995 онд 4-4.5% 1996-1997 онд 6.2-4.5%0%-иар өмнөх онуудаасаа өссөн байна.

  1. Мэргэжлийн өвчний дотрорс ихэнх хувийг (74.9%) эзэлж байгаа тоослогийн шалтгаан өвчин үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг нарийвчлан судалж, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах шаардлагатай байна.

 

 

Ном зүй

1.Encyclopedia of the occupational health and safety
Geneva, 1996, pg 56-93
2.Asian-Pacific newletter on occupational health and safety Volume 4, number 2, September, 1997, pg 35-40 ,
3.Practical occupational health W.O.Phoon Singapore, 1988, pg 57-66
4.Occupational epidemiology David. J.L Sydne, 1988, pg 1113-126
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1389
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК