Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Хүрээлэн буй орчин, хүүхдийн эрүүл мэнд, иммунобиологийн үнэлгээ, хяналт
( Лекц )

Б.Бурмаа Ш.Энхцэцэг

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

Орчин үед экологийн асуудал нь дэлхий нийтийг хамарсан тулгамдсан асуудлуудын нэг боллоо. Энэ нь дэлхийн барагбүх оронд үйлдвэржилт эрчимтэй явагдаж, хөдөө аж ахуй, гэр ахуйд химийн шинжлэх ухааны ололт өргөн нэвтэрснээр хүний амьдрах орчныг бохирдуулах хүчин зүйл бий болсонтой холбоотой юм (33).

Орчин үеийн үйлдвэрийн хотуудад хүрээлэн буй орчин нь төрөл бүрийн химийн бодисоор бохирдож улмаар агаар, өрөөний доторх агаар, ундны усаар дамжин биед орж орчны физик хүчин зүйлтэй хавсран сөрөг нөлөө үзүүлнэ (3).

Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдлыг хүүхдийн өвчлөл, өвчний явцад хэрхзн нөлөөлж байгааг судлах сонирхол ихээхэи нэмэгдэж, эко-эмгэг, экологическая педиатрия буюу хүүхдийн өвчнийг экологийн хүчин зүйлтэй холбон судлах чиглэл бий болж хөгжиж байна (8) .Агаарын бохирдолттой орчинд оршин суугч хүүхдүүдийн өвчлөл, харьцангуй бохирдол багатай хэсэгт оршин суугчдыг бодвоп 1.5-5.3 дахин их байдгийг олон судлаачид тогтоосон байна (9).

1970-1987 онд ДЭМБ-ын Европын бүсийн хорооноос ЗХУ-ын (хуучнаар) Анагаах ухааны академийн харъяа Хүүхдийн өвчин судлалын хүрээлэнтэй хамтран явуулсан судалгаагаар хийн мандлын агаар нь хүхрийн болон азотын нэгдлүүд, тоос, авто хөсгийн утаагаар бохирдсоноос хүүхдийн гуурсан хоолойн дамжуулах үйл ажиллагаа алдагдаж улмаар бөглөрөлтөт, архаг, дахидаг хэлбэрийн гуурсан хоолойн эмгэгүүд үүсдэг болохыг тогтоосон байна. Түүнчлэн хийн мандлын агаарт хүхэрлэг хийн хэжмээ ЗДХ-нээс50%нэмэгдсэн хотод цочмог броихитаар өвчлөх нь хүхэрлэг хийн хэмжээгээр бага хотод оршин суугчийн өвчлөлөөс 2дахин их, хөдөөгийн оршин суугчийн өвчлөлөөс 4дахин их байсныг тогтоожээ. Агаарын бохирдлоос хамааран хүүхдийн дунд харшлын өвчин нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах нь зүй ёсны асуудал гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд хүүхдүүд харшлын өвчнөөр өвчлөх тохиолдлын тоо хурдан нэмэгдэж байна (33).



 


ОХУ-ын АУА-ийн харъяа Хүүхдийн өвчин судлалын хүрээлэнгээс хийсэн эмнэлзүй-тархвар зүйн судалгаагаар агаарын бохирдлын хувьд хүчтэй, дунд зэрэг, бага ангилалд багтах суурин газрын хүүхдийн харшлын өвчний тохиолдол 1000-д 145, 115, 100 байсан байна.Агаарын бохирдлын зэргээр өндөр ангилалын хотын хүүхдүүд нь харшлын өвчний хүнд хэлбэр, ялангуяа амьсгалын замын харшлаар илүү бага насандаа өвчилж байгаа, хүүхдийн өвчлөл агаарын бохирдлын хооронд шууд хамааралтайг тогтоосон байна (33, 9).

Экологийн тааламжгүй орчинд амьдардаг хүүхдүүд нь эрүүл мэндийн индөксээр доогуур буюу байнга өвчилдөг хүүхдийн тоо 1.5-2 дахин илүү байх хандлагатай байдаг.Эрүүл мэндийн 1, 2-р бүлгийн хүүхдийн тоо цөөн, харин 3, 4 дүгээр бүлэгт хамрагдах хүүхдийн тоо илүү байдаг байна (9).

Түүнчлэн үйлдвэрийн районд амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдийн өвчлөлийн бүтцэд амьсгал, мэдрэл, мэдрэхүйн эрхтний өвчлөл, харшил, халдварт өвчин зонхилдог байна (1, 16)

Чих хамар хоолойн эрхтнүүдийн өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэсний өвчин, кариес өргөн тархаж, шүдний өнгө өөрчлөгддөг байна.

Орчны тааламжгүй нөхцөл нь зөвхөн өвчлөл нэмэгдэх шалтгаан болдог төдийгүй, бие бялдрын өсөлт, хөгжлийн үндсэн үзүүлэлтийг мэдэгдэхүйц муудахад хүргэж улмаар бие бялдрын хувьд өв тэгш бус болоход хүргэдэг байна (23, 44)

В.И. Криворучко нарын судалгаагаар үйлдвэрлэлийн районы хүүхдийн 10.5% жингийн алдагдалтай, 7% илүүдэлтэй, 3.2% нь ерөнхий хоцрогдолтой байсан байна.

Хот суурингийн агаар нь химийн нэгдлүүдээр бохирдох нь амьсгалын замын эрхтний харшлын (гуурсан хоолойн багтраа, астматическийн бронхит, хамрын салстын харшилт үравсэл-аллергический ринит) өвчний тархалтад нөлөөлж нэмэгдүүлдэг (2).

Бамбай булчирхайн эмгэгийн тархалтын түвшин иод дутлын зэргийн хооронд тодорхой хамааралгүй, түүнчлэн янз бүрийн нас хүйсийн хүүхдүүд ИДЭ-ийн тархалтын түвшингээр ялгаатай зүй тогтол ажиглагдахгүй байгаа нь орчин үеийн үйлдвэрийн томоохон хотын хүн амд ИДЭ үүсэхэд иодын дутлаас гадна бамбай булчирхайн эмгэг үүсэхэд нөлөөлж буй өөр хүчин зүйл байгаагийн илэрхийлэл юм. Хотын дэвсгэр нутгийн хэмжээнд ИДЭ эмгэг жигд буй тархсан ялангуяа өвчлөлийн тохиолдол хамгийн олон байгаа голомт нь томоохон үйлдвэр, тээврийн районд оршин суугчдын дотор байгаагаас үзэхэд үйлдвэрийн районы экологийн тааламжгүй нөхцөл нь бамбай булчирхайн эмгэг үүсэх нэмэлт хүчин зүйл байж болох юм (35)

И.В.Терешенко, Э.Э. Бармина нарын судалснаар (1997) Урал мужийн байгалийн орчинд иодын агууламжийн хэмжээ өөрчлөгдөөгүй байхад сурагч өсвөр үеийнхний дунд бамбай булчирхайн томрох эмгэгийн тохиолдол даруй хоёр дахин нэмэгдэж, зөвхөн эмэгтэй хүүхэд төдийгүй эрэгтэй хүүхдийн дунд тархалт нь ихсэж, II, III зэрэг болон зангилаат хэлбэр нь илүү тохиолдох болсон байна.

Урьд нь бамбай булчирхайн томролт (гиперплази) нь зөвхөн бие махбодид бамбай булчирхайн дааврын нэмэгддэг 13-14 насны өсвөр үеийнхэнд тохиолддог байсан бол одоо шилжилтийн үе нь өнгөрсөн 17 насныханд ч бамбай булчирхайн томролт арилахгүй байна. Энэ бүхэн нь хүрээлэн буй орчны бохирдлоос үүсдзг иодын харьцангуй дутагдал нь иодын абсолют буюу байгалийн дутагдалтай хавсарч тохиолдож байгаагаар тайлбарлаж болох юм. Экологийн янз бүрийн орчинд амьдардаг өсвөр үеийнхний цусанд агуулагдах иодын хэмжээ ийнхүү ялгаатай байгаа нь бохирдлын өвөрмөц нөхцөлтэй холбоотой нь эргэлзээгүй юм. Сүүлийн 20 жилд Уралд сурагч өсвөр үеийнхний дунд бамбай булчирхайн томрох эмгэг 2 дахин өссөн байна.

Ийм учраас иод дутлын эмгэгээс сэргийлэх гол арга нь иод дутлын нөхөх эмчилгээний зэрэгцээ экологийн орчныг эрүүжлүүлэх явдал юм. Гэвч энэ нь удаан үргэлжлэх, амжилттай шийдвэрлэгдэх асуудал юм (34).

Хүхэрлэг хий, нүүрсхүчлийн хий, азотын давхар исэл нь цочроогч үйлчлэл үзүүлэхээс гадна хордуулах харшил төрүүлэх үйлчлэл үзүүлж амьсгалын замын салст бүрхүүл, арьсыг гэмтээж улмаар уушгины өвөрмөц бус өвчин үүсэхэд хүргэдэг байна.

Үүнээс гадна азотын давхар исэл, хүхэрлэг хий нь гуурсан хоолойн нарийсал үүсгэх, гуурсан хоолой хавагнах, салс үүсэлтийг нэмэгдүүлж, ирвэгнүүр рецепторуудыг цочроож улмаар агшилтын ханиалга үүсгэх нөлөөтэй.

Түүнчлэн хүйтэн агаар амьсгалах нь гуурсан хоолойн агшилтыг үүсгэж энэ нь хүхэрлэг хийн оролцоотой улам нэмэгддэг байна.


Экологийн тааламжгүй орчинтой хотын хүүхдийн уушгины өвөрмөц бус өвчлөлийн дотор гуурсан хоолойн өвчлөл зонхилон (93%) тохиолдох ба үүний дотор бөглөрөлтөт хэлбэр тууштай өсөж (48%) байна.

С.М.Мальцев нар (1997) Казань хотын үйлдвэрийн, төвийн, хяналтын дүүрэгт амьдардаг хүүхдийн бөөрний өвчнөөр өвчлөлийн байдалд судалгаа хийхэд эдгээр дүүрэгт амьдардаг хүүхдийн бөөрний өвчний бүтэц ойролцоо байсан бөгөөд нэгдүгээр байранд пиелонефрит, хоёрдугаар байранд дисметаболийн нефропати, дараа нь давсагны мэдрэлийн гаралтай үйл ажиллагааны алдагдал бүхий шээсний замын халдварууд, бөөрний эдийн дисплази хэлбэрээр тохиолдох бөөрний төрөлхийн гажгууд тохиолдож байжээ. Эдгээр судлаачид бичил элементүүдийн (хар тугалга, хром, стронци, цинк, төмөр, зэс) агуулгыг хүрээлэн буй орчин (цасны усанд), хүүхдийн биоорчин (цус, шээс)-д тодорхойлох шинжилгээ хийсэн байна. Энэ шинжилгээний дүнгээс үзэхэд төвийн дүүрэгт стронций, үйлдвэрийн дүүрэгт хромтын агуулга их байсан байна.

Эдгээр элемент гадны хордлого үзүүлэх гол нэгдлүүд юм. Хордлогын шинж нь бие махбодийн ерөнхий мэдрэгжилтийн байдлаар илрэхээс гадна бөөрний сувганцрын эсэд шууд хортой нөлөө үзүүлдэг байна.

Строниций, хромын агуулгын хэмжээ нь хүүхдийн эмгэгийн хүнд, хөнгөний байдлаас хамаарч, эдгээр бодисын хувьд экологийн таагүй, бөөрний өвчний тохиолдол өндөр орчинд амьдардаг хүүхдийн цус, шээсэнд илүү их хэмжээтэй байсан байна.

Хүүхдийн бие махбодид агуулагдах хортой бодисуудын хэмжээ нэмэгдэх нь тэдний цусанд төмөр, цинк зэрэг амьдралын чухал зарим бодисуудын ялгарах хэмжээг ямагт багасгах сөрөг нөлөөтэй байдаг (22).

Хүний биед химийн бодисууд байвал зохих хэмжээнээс илүүгээр орж, цаг уурын эрс тэс тааламжгүй нөхцөлтэй хавсран үйлчилснэзр хүн амын цочмог, архаг өвчлөлийг нэмэгдүүлэх, биохимийн өөрчлөлт гарах, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаа алдагдаж улмаар төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх нөхцөл болдог байна (8).

Хүйгээр дамждаг хүнд металлууд нь хортой нөлөө үзүүлэх нь хүүхдийн эрүүл мэнд үр хөврөлийн шатандаа гэмтэж болох нэг гол шалтгаан гэж олон судлаачид үзж байна (В.Ю.Ярушкин, 1992). Үүнтэй холбоотойгоор хүнд металлыг хүний биеэс зайлуулах түүний үйлчилгээнээс бие махбодийг хамгаалах арга хэмжээг төлөвлөхдөө эх, хүухдийн биологийн материалд хүнд металл тодорхойлох цогцолбор арга хэмжээг хамт авах хэрэгтэй байдаг байна. Хүнд металлыг биоматериалд байгаа эсэхийг хянах нэг гол объект нь хөхний сүү байдаг (8).

24 Мгц давтамжтай, 400 ба 200 В/м хүчдэлтэй цахилгаан соронзон орон (талбай нь) хүний биед тааламжгүй нөлөө үзүүлж дархлалыг бууруулдаг байна (10).

Хөдөөд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд хотын эмэгтэйчүүдийг бодвол метгемоглобин их байгаа нь ажиглагдсан байна. Түүнчлэн хийн мандл ын агаар нь азотын ислүүдээр бохирлогдсон хотын оршин суугчдын цусанд метгемоглобин өөрчлөгддөг болохыг Польшийн судлаачид илрүүлсэн байна. Оросын судлаач В.Д.Касьяненко нар (1991 )-ын судалснаар агаарын нитратын агуулгаараа өөр өөр районд амьдардаг жирэмсэн эмэгтэйчүүдийн цусанд нитратын хэмжээ ойролцоо байсан байна (13).

Хүүхэд нь хүрээлэн буй орчны тааламжгүй хүчин зүйлийн үйлчлэлд хамгийн их мэдрэг юм. Энэ нь элэгний ферментийн тогтолцоо бүрэн боловсроогүй, бөөрний түүдгэнцрийн шүүлтүүрийн хэмжээ бага, арьс, ходоод гэдэс, амьсгалын замын салстын нэвчүүлэх чанар өндөр, гепато-энцефалийн хаалттай, ходоодны шүүсний хүчиллэг чанар бага, дархлалын тогтолцоо болон хэсэг газрын дархлал бүрэн хөгжөегүй зэрэг физиологийн хэд хэдэн онцлогтой холбоотой юм. Хүүхдийн бие махбодь нь тодорхой системүүдийн бүрэн хөгжлийг олоогүй байдгийн үндсэн дээр хүрээлэн буй орчинд байдаг хортой бодисыг амархан шингээж удаан халдваргүйжүүлдэг нь илэрхий билээ (28).

Тэхдээ эдгээр бодисын харшил төрүүлэх үйлчлэл нь тэдгээр нь байгалийн дархлалын хүчин зүйлийг дарангуйлах хэмжээнээс үлэмж бага хэмжээтэй байхад нь илэрдэг болохыг заасан байдаг (9).

Экологийн янз бүрийн орчинд амьдардаг хүмүүсийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор олныг хамарсан дархлал судлалын скрининг судалгаа явуулахад дархлалын болон хүний биеийн өвөрмөц бус эсэргүүцлийн хамгийн их мэдээлэлт чанаг^ай үзүүлэлтийг сонгож авах чухал юм. Үүнд: аргын өвөрмөц байдал, мэдрэг чанар, хүртээмжтэй байдал, хүч хөдөлмөр, цаг хугацаа, багаж хэрэгслийн зарцуулалт, үр дүнг


хурдан гаргаж авах байдал хортой биш байх зэрэг олон талыг харгалзах нь зүйтэй гэж үздэг байна.

Харьцангуй эрүүл болон экологийн тааламжгүй орчинд амьдардаг хүмүүсийн дархлалын байдлыг тодорхойлох нь эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх цаашид экологийн тааламжгүй нөхцөлд хэрхэн өөрчлөгдөж болох төлөвийг тодорхойлох ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Дархлалын олон үзүүлэлтүүд нас ахих тутам өөрчлөгддөг гэдэг нь нэгэнт тодорхой байдгийг энэ чиглэлийг судалгааны материалд боловсруулалт хийхдээ зайлшгүй анхаарах ёстой (19, 20, 39, 43, 46)

Экологийн тааламжгүй орчинд амьдардаг хүүхдүүдийн цусны ийлдсэнд эрүүл хүүхдийн цусны ийлдсэнд илэрдэггүй аутоантител ЦИК-ийн түвшин нэмэгдсэн байдалтай хавсран тохиолдож байгаа нь эдгээр хүүхдэд аутоиммуны эмгэг үүсэж болох эгзэгтэй үзүүлэлт болгон лабораторийн шинжилгээнд ашиглаж болохыг зарим судлаачид үзжээ (37).

Шүлсний IgA, лизоцимийн түвшин, гетерофил эсрэг биеийн түвшин зэрэг хэсэг газрын дархлааны байдал үйлдвэржсэн болон экологийн тааламжгүй газар оршин суугчдад үзүүлэх сөрөг нөлөөллийг нилээд тод илэрхийлэх үзүүлэлт гэж зарим судлаачид үзсэн байна (24).

Химийн бодисын бага концентрацийн үйлчлэлд ч бие махбодийн дархлалын системд өөрчлөлт орж түүний эсэргүүцэх чадвар багасдаг (24).

Хүрээлэн буй орчны хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь тэдний биемахбодийн өвөрмөц бус дархлалын түвшингийн бууралтаар илэрдэгийг судлаачид нэгэнт тогтоожээ. Дархлалын системийн өвөрмөц ба өвөрмөц бус хэсгийн үйл ажиллагаа маш нягт холбоотой, харилцан нөхцөлдсөн байдаг. Байгалийн хамгаалах тогтолцоонд биеийг гадна дотно талаас нь битүү хучиж байдаг арьс, салст бүрхүүл, цагаан эсийн залгиурын төрлийн эсүүд, ходоод, гэдэс, үтрээ, шээсний сүв зэрэгт байрладаг сапрофит бичил биетүүд, жинхэнэ устгагч эс болон бусад эс, химийн шүүрэл орно.

Хүний хэвийн микрофлор нь эволюц хөгжлийн явцад гадаад орчин (физик, хими, биологи, цаг уур, хоол, амьдрах, хөдөлмөрлөх нөхцөл г.м) микроорганизмын байдал, биоценоз дахь төрөл бүрийн бичил биетний харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн.

Хэвийн микрофлор нь В1, В2, В12, К витамины боловсруулалтад оролцож, эмгэг төрөгс, нянгийн өсөлтийг дарангуйлж, хоол боловсруулах фермент ялгаруулж, эзэн биеий н өвөрмөц бус дархлалын нэг хэсэг болдог (30).

Бие махбодийн хэвийн бичил биетэн ньөвөрмөц бус дархлалын хэлбэржин тогтох болон идэвхтэй дархлах чадварыг ихэсгэж, лимфоид эдийн хөгжлийг эрчимжүүлдэг (22).

Хэвийн микрофлор нь бухэл организмын болон биеийн аль нэг хэсгийн хувьд тогтмол бөгөөд өвөрмөц байдаг. Иймд арьсны бичил биетнийг орчны бохирдлын индикатор болгох боломжтой (22).

Арьсны хэвийн бичил биетний ерөнхий тоо өөрчлөгдөж, цус задлагч штаммын тоо ихэсч, арьсны цэвэршүүлэх чадвар буурах нь эсэргүүцэх чадвар багассаны илрэл (нотолгоо) болдог. Арьсны бактер үхүүлэх чадвар нь хөлс, тосны булчирхайн ялгаруулдаг фөрментүүдийн үйлчилгээтэй холбоотой байдаг. Арьсны цэврийн зэрэг нь биеийн ерөнхий эсэргүүцлийн нэг үзүүлэлт болдог (22).

Лизоцим нь халуунд тэсвэртэй, амьтан ургамлын эдийн шингэн, хүний нулимс, шүлс, сийвэн, цусны ийлдэс, лейкоцит эсэд байдаг фермент юм. Лизоцим нь бактерийн эсийн хананы N ацетилмурамовын хүчил, N ацетилглюкозын хоорондох холбоог задалж, эсийн хананы нэвчимтгий чанарыг өөрчилж, эсийн үржлийг саатуулдаг (22).

Орчны бохирдолттой районд амьдардаг хүмүүсийн арьсны нян үхүүлэх чадвар багасч (Д.М. Космодиаманская), арьсны микрофлорын тоо ихэсч (Н.Н. Клемпарская, Г.А. Шальнова), нейтрофилийн идэвх буурч, шүлсний лизоцимын идэвх багасдаг (Лившиц Р.Е, Рыжанова Ю.С. Нарзулаев С.Б.) болохыг судлаачид тогтоожээ (1,26)

Дархлалын үзүүлэлтүүд буурахад ангина, томуу, амьсгалын замын үрэвсэл, хатгаа, ходоод гэдэсний замын өвчлөл ихэсдэг байна. Дархлалын байрласан үзүүлэлт нь орчны сөрөг хүчин зүйлс хүний биед үзүүлэх нөлөөллийг эрт мэдрэх нэг үзүүлэлт бөгөөд өвчин үүсэх эгзэгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт болгон ашиглах боломжтой юм (24).

Бие махбодийн эсэргүүцэл сулрахад биеийн болзолт эмгэг төрөгч (Staphylococcus aureus, E.Coli), түүний дотор кандидын эмгэг төрүүлэх чанар ихэсдэг.

Хөрөнгө төст мөөгөнцөр кандидын метаболитууд стафилококк, эшерихи болон бусад хруу чанар багатай нянг идэвхжүүлдэг бөгөөд Candida albicans нь самшуу бөөм (стафилококк)-ийн эмгэг төрүүлэх чанарыг эрчимжүүлж, бактериофагт мэдрэг байх шинжийг өөрчилж, антибиотикт тэсвэртэй болгодсг байна (5).

Р.Н. Реброва, Е.Я. Мороз нарын судалснаар сүүлийн 20 жилд эрүүл хүмүүсийн амны хөндий, хөөмий салстаас кандид илрэх нь 5.7-53.2 хувиар өссөн байна.

Кандид тээгчид нь ангина, амьсгалын замын цочмог өвчнөөр илүү өвчлөмтгий байдаг (30).

Микробын эсрэг өвөрмөц бус дархлалын үзүүлэлт болгон нейтрофил, моноцит эсийн фагоцит(1эгнээний сорил) мөн түүнчлэн НСТ-сорил (II эгнээний сорил)-ыг ашиглаж болдог (38).

Эдгээрийн зэрэгцээ орчин үед арьсны аутофлор, арьсны бактер үхүүлэх чадвар, хамрын салстын микрофлор, шүлсэнд лизоцимын хэмжээ зэрэг өвөрмөц бус дархлалын үзүүлэлтүүдийг амжилттай хэрэглэж байна. (Г.А. Шальнова нар, 1996).Дархлааны түвшин тогтоох судалгааны явцад "Агар-аар тэмдэглэх-тамгалах" аргаар арьсны ацтофлор тодорхойлох энэ арга мэдээлэлт чанартайгаас гадна хямтд, өвтгөхгүй халдвар тараахгүй сайн талтай юм (41).

Тэдгээрийн хүний биө махбодийн үзүүлэх хортой нөлөөллийг илрүүлэх нилээд мэдээлэл бүхий тодорхой индикатор буюу шалгуур үзүүлэлт нь цочмог бронхит, ба ларинготрахеит юм. Цочроогч хийнүүд ихээр ялгарах нь ялангуяа бага насны хүүхдэд амьсгалын замын хэлбэр, бүтцийг өөрчлөх нөлөөтэй юм (4).

Хүрээлэн буй орчны бохирдол хүүхдийн зрүүл мэндэд нөлөөлж байгааг судлан хэлэлцэх нь ундсэндээ нийгмийн асуудал бөгөөд энэ нөхцөлд амьдарч буй хүүхдийг эрүүлжүүлэх арга замыг боловсронгуй болгох асуудлыг авч үзэх шаардлагатай байна.

Экологийн асуудал нь хэдийгээр улс, нийгмийн асуудал боловч эмнэлгийн ажилтнууд бид өөрийн тодорхой зорилготой ажиллах ёстой (Ефимо) бөгөөд энэ асуудлыг оновчтой шийдэхэд эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, хүүхдийн эмч нар, эрүүл ахуйчид, тархвар зүйчид, удам зүйчид, химичид, физикчид зэрэг олон салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг шаардах юм.

Ном зүй

1. Андаржанов Ф.К. //Всесофз.
конф.\"Аллергические заболевания у детей\" Саратов-1978, с. 27-28
2. Бабол кин И. И. \"Алл ергические заболевания у детей в районах с промышленным загрязнением. Педиатрия 1995. №4, с. 59-50
3. Бонашевшская Т.И. Пинингин М.А., Беляева Н.Н., Кумпан Х.Б., Гасимова М.З., Скворцова Е.Л. Морфофункциональная оценка изолированного и сочетанного действия химических и физического факторов окружающей среды. Гигиена и Санитария 1991, №2 с. 54-57
4. Брезгина С.В. Динамика заболеваемости и распространенности болезни бронхов у детей, проживающих в нижнем Тагиле. Педиатрия1997, №5 с.70-75
5. Быков В.Л., Корнев Н.Р., Леличко Е.В. Адгезивные взаймодействия грибов рода Can¬dida с эпителиальными клетками слизистых оболочек человека. Журнал микробиологий, эпидемиологии и иммунологий, 1985, 10, с. 88
6. Вельтищев Ю.В. Экопатология детского возраста. Педиатрия №4 1995 с. 26-33
7. Виноградов В.И. Теоретические и практические аспөкты гигиенической регламентации факторов окружащөй среды на основе иммунологического критерия вредности. Гигиена и санитария 1984, 4 с. 4-6
8. Гильденскиольд Р.С., Новиков Ю.В., Хамидулин Р.С, Анискина Р.Н, Винокур И.Л. Тяжелые металлы в окружающей среде и их влияние на организм. Гигиена и санитария 1992 № 5-6, с 6-8
9. Дөмин В.Ф., Ключников CO., Покидкина Г.Н. Значение неблагоприятных экологических факторов в формировании детской патологии. Педиатрия 1995. №3, с.98-101
10. Думанский Ю.Д., Ногачевская С.И. Гигиеническая оценка влияния электромагнитного поля высокой частоты на состояние иммунной реактивности организма. Гигиена и санитария. 1992. №5-6, с. 34-37
11. Ефимов А.А. Экология и здороье детей. Педиатрия. 1995 №4с. 49-50
12. Засорин Б.В., Молдашев Ж.А., Каримов М.К, Мамырбаев А.А., Сабырахметова В.М. Связь аллергизации населения с загрязнением объектов окружающей среды тяжелыми металлами (на примере щестивалентного хрома). Гигиена и санитария 1991, № 5 с. 36-38
13. Касьяненко В.Д., Моргачева В.И., Михаилова Л.А., Калик Е.В. Белов П.В.

Комплексная оценка воздействия азотосодержащих соединений. Гигиена и санитария 1991, №5 с.36-38
14. Киреев Г.В., Татарский В.П., Задолинная
С.Д., Резанова Е.В. Зависимость онкологической
заболеваөмости от загрязнения атмосферного
воздуха. Гигиена и санитария 1997. №2 с. 3-5
15. Книжников В.А., Шандал Н.К., Комлөва
B. А., Лиховайдо Н.В., Швецов A.M. Сравнительная оценка канцерогенного риска при воздействии радиации и загрязнении атмосфөрного воздуха угольной золой и бенз (а) пирена. Гигиена и санитария 1993, №6 с. 4-6
16. Копылова Н.Е.// Медицинские аспекты
охраны окружающей среды. Новокуцнецк, 1991
с. 17
17. Королев А.А., Кучма В.Р., Гильденскиолд
C. Р., Винокур И.Л., Хвастунов. P.M. Дьяконова О.М., Бобылева О.В. Оценка риска ухудшөния состояния здоровья населения в связи с воздействием факторов окружаюшей среды. Гигиена и санитария, 1994 №2, с.11-13

18. Криворучко В.И.// Мед. Журн. Узбекстана-1991 -12, с.3-6
19. Кутепов Е. Н. Экология человөка 1996. №3 с. 9-12
20. Лөбедев К.А., Понякина И.Д., Иммунограмма в клинической практике М. 1990
21. Лисяный Н.И., Маркова О.В., Гнедкова И.А. Иммунный статус человека и радиация М. 1991. С. 107
22. Мальцев С.В., Макарова Т.П., Валиев С.В., Влияние экологических факторов на развитие почечной патологии у детей. Педиатрия 1997 №5, с. 76-78
23. Мамедова A.M. // Всесоюз науя. Конф. Гигиенические аспекты охраны здоровья детей и подростков. М. 1984. с. 110-112
24. Методическая указания по оценке состояния организма детей в условиях загрязненной внешней среды. Москва 1980, с. 19-20
25. Михалюк Н.С. Изменения иммунной системы детского населения Новомосковска в условиях воздействия вредных факторов окружающей среды. Гигиөна и санитария. 1994 №5 с.13-15
26. Можаев Е.А. Печенникова Е.В.
Некоторые вопросы изучения загрязнений
атмосферного воздуха за рубежом. Гигиена и
санитария 1993, №4 с. 9-12
27. Нарзулаев С.Б. Сравнительная оценка
активности лизоцима в слюнө и моче как показателя вредного влияния факторов малой интенсивности. Гигиена и санитария, 1998, №5, с 50
28. Новиков Г.Б., Шербо А.П., Палагин С.Н., Нөгриенко К.В. Методическиө подходы при изучении заболеваемости детей в связи с загрязнөнием воздушного бассейна населеннях мест, Л, 1981
29. Прахин Е.И., Грицинская В.Л. Показатели физичөской работоспособности детей с разл ичными темпами биологическами созревания. Педиатрия. 1997 №5 с. 67-69
30. Реброва Р.Н. Грибы рода Candida при заболеваниях негрибковой этиологии. Москва, \"Медицина\" 1989
31. Резник Б.Я. Загрязнение окружающей среды и врожденные порока развития no материалам гигиенического мониторинга. Гигиена и санитария 1992 №7 с. 6-9
32. Сидоренко Г.И., Захарченко М.В., Яворовский А.В. и др. Современные проблемы экогигиены- Киев, 1993-2 с.65-68
33. Студеникин М.Я., Ефимова А.А., Лицева О.А., В.К. Шурыгин. Окружащая срөда и здоровье детей. Педиатрия 1989 №8 с. 5-9
34. Терешенко И.В., Бармина Э.Э. Вопросы лечения и профмлактики эндемического зоба школьников в связи с ухудшением экологических условий. Педиатрия. 1997, №5 с.78-82
35. Терпугова О.В., Поярков В.Б. Эндимический зоб у детей в условиях современного промышленного города. Педиатрмя 1993, №3с.7-12
36. Устинович А.К. Петров А.М. Гнөдько Т.В. и др. Иммунный статус человека и радиация М., 1991 с. 64-65
37. Фрейдлин И.С., Назаров П.Г. Полевщиков А.В., Косицкая Л.С., Попова О.Я., Киселева Е.П. и др. Особенности гуморального иммунного ответа детей, проживающих в условиях района газового разработок. Педиатрия. 1997 №1 с 42-44
38. Фролов A.M., Пересадин Н.А., Петруня A.M. Влияние экологически вредных факторов крупного промышленного рөгиона на иммунологическую реактивность населения. Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии, 1995, №2 с. 119-122
39. Хайтов P.M. Пинөгин Б.В. Истамов Х.И. Экологическая иммунология М. 1995
40. Шабалдин А.В. Макрушин И.М. Генетические аспекты иммунной реактивности и иммунопатологии детского возраста. Педиатрия 1995, №1 с. 92-95
41. Шальнова Г.А., Иванов А.А., Воронин Н.Н., Игнатов А.Н., Уланова A.M. Иммунобиологические исследования в медицинском и экологическом мониторинге. Гигиена и санитария 1996. №3 с. 53-55
42. Шепотько А.О., Дульский В.А., Сутурин А.Н., Ломоносов И.С., Николаев А.А. Леонова Г.А. Свинец в организме животных и человека. Гигиена и санитария, 1993 №8, с. 70-73
43. Шубик В.М. Проблемы экологической иммунологии Ленинград \"Медицина\" 1976
44. Юрко Г.П., Веремкович Л.В., Силина О.В. и др. Гигиенические аспекты охраны здоровья детей и подростков М.1984 с. 11-12
45. Ярушкин В.Ю. Тяжелые металлы в биологической системе мать-новорожденный в условиях техногенной биогеохимической провинции. Гигиена и санитария 1992 №5-6 с. 13-15
46. Sidorenko GJ., Petrova J.V., Abaliani S.L /
/lbid-р 326-327\\cc

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2372
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК