Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Томуугийн цар тахлын халдварын дайралтын түвшинг тогтоосон дүн
( Илтгэлийн хураангуй )

Б.Сувд, С.Амарзаяа, С.Алтанчимэг, М.Оюун,Т.Энхжаргал, Ц.Туул, А.Долгорханд

Талбарын Тархвар Судлал сургалтын хөтөлбөр, Улаанбаатар хот, Монгол улс

 
Абстракт

In Ulaanbaatar, the first case of the pandemic influ¬enza infection has been reported on 12 October 2010. By November 9, a total of 929 cases laboratory-con¬firmed had been reported to National Center for Com-municable Diseases (NCCD). Of these cases reported, 9 people died. The objectives of the study were to de-scribe patients who admitted and hospitalized at NCCD and to determine overall attack rates among health workers, secondary attack rates among students of col¬leges and universities. Data was analyzed using Epi-Info2000. Among 929 of laboratory-confirmed cases, 50.3% (95% CI 43.0-57.5) were males aged 23 (±14.9) in average with youngest – 7 months, oldest – 76 years old. Data analysis by districts among the hospitalized patients, showed 32.8% (139) of total cases in Bayan¬zurkh district including the first case of the pandemic influenza infection. The majority of patients who admit¬ted and hospitalized to NCCD mostly experienced fever (288, 68.1%), dry cough (251, 59.3%), headache (203, 48.0%), sore throat (175, 41.6%). With 1020 physicians and health workers in total, 41.4% (422) of them work at NCCD, 35.4% (361) – at MCHRC. 11.1% of health workers out of total become ill with pandemic H1N1 2009 (overall attack rate 11.1%) with the most common symptom, 380C and higher fever (100.0%, 113), sore throat (83.2%, 94), cough (76.1%, 86) and runny nose (59.3%, 67). The higher attack rates of health workers by occupation were doctor (18.0%) and auxiliary (13%). The secondary attack rates among university students for influenza-like-illness (ILI) were 12.9%. These secondary attack rates were higher among students of art’s col¬lege as compared with other universities (52.4%). For students, the main clinical symptoms were fever + sore throat (75.0%, 18), fever+ cough (70.8%, 17). In China, as of 27 September, 2009, from reported total 19981 cases infected with pandemic influenza, 61.0% were males, mean age was 17, mainly affected with 83% school students that consistent with our study result. The similar results on clinical symptoms were obtained in Russia. Out of 130 patients, 28.6% had 380С and higher fever, for 54.3% the body temperature reached 38.1-390С where as 17.1% - higher 390С and 96% had cough, 89% had muscle ache, 65% had headache, 14% had diarrhea.

 

Судалгааг 2009 оны 10-р сарын 12-ноос 11-р сарын 9-ныг дуустал нэг сарын хугацаанд дараах гурван бүлэг зорилтын хүрээнд гүйцэтгэсэн. Нэгдүгээр зорилтын хүрээнд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчтөний мэдээлэлд тархвар зүйн, хоёрдугаарт, эмнэлгийн ажилчдын дундах томуугийн цар тахлын халдварт өртсөн дайралтыг, гуравдугаарт хоёрдогч дайралтын түвшинг их, дээд сургуулийн оюутнуудын дунд тооцсон.

Судалгааны үр дүн:

Томуу, томуу төст өвчний (ТТӨ) улмаас хэвтэн эмчлүүлж буй 423 өвчтөний 247 нь томуугийн цартахлын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдснаас 193 (45.6%, 95% ИХ 40.8%-50.5%) нь онош баталгаажсан байна. Томуугийн цартахлын халдвар баталгаажсан нийт тохиолдлын 50.3 хувь нь (95% ИХ 43.0-57.5) эрэгтэйчүүд, дундаж нас нь 23 (±14.9), хамгийн бага нь 7 сартай, хамгийн ахмад нь 76 настай байлаа. Нийт (423) тохиолдлын 17.3 хувь (73) нь ажилгүй, 14.6 хувь (62) нь албан хаагч, 13.5 хувь (57) нь оюутнууд байсан. Хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь томуугийн цартахлын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн БЗД-ээс (32.8%, 139) илэрчээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнхд нь халуурах (288, 68.1%), хуурай ханиалгах (251, 59.3%), толгой өвдөх (203, 48.0%) шинж илэрчээ. Судалгаанд нийслэлийн 13 эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилчид хамрагдсан. Эмч, эмнэлгийн ажиллагсдын 11.1 хувь нь ТТӨ-өөр өвчилсөн (дайралтын түвшин 11.1%) байна. Эмнэлгийн ажилчдын ТТӨ-ний дайралтын түвшин эмч (18.0%), асрагч (13%) нарын дунд хамгийн өндөр байна. Хоёрдогч дайралтын түвшинг томуугийн халдвараар өвчилсөн гурван оюутны (index case) халдвартай үеийн хугацаанд хамт хичээллэсэн ангийн хүүхдүүдийг (contact case) хамруулж тухайн хугацаанд ТТӨ-өөр өвчилсөн байдлаар тогтоосон. Томуугийн цартахлын халдварын онош баталгаажсан 3 тохиолдол сургуулийн орчинд нийт 185 ойрын хавьталтай байсан. Их, дээд сургуулийн оюутнуудын дундах хоёрдогч дайралтын түвшин 12.9 хувьтай байлаа. Сургууль тус бүрээр авч үзэхэд хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын (25.4%) дунд ТТӨ-ний халдварын дайралтын түвшин өндөр байсан.

Дүгнэлт: Томуугийн цартахлын халдвараар бүх насныхан ялангуяа 15-аас доош насныхан илүүтэй өвчилжээ. Улаанбаатар хотын эмч, эмнэлгийн ажилчдын 11.1 хувь нь томуугийн цартахлын шинэ халдварт, үүнээс өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн ажилчид илүү өртсөн байна. Улаанбаатар хотын их, дээд сургуулийн оюутнуудийн 12.9 хувь нь томуугийн цартахлын шинэ халдварт өртсөн байж болохыг судалгааны дүн харууллаа.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 445
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК