Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Монгол улс дахь шувууны томуу өвчний тандалт
( Илтгэлийн хураангуй )

Ж.Бэх-Очир1, Д.Батчулуун2, Ц.Эрдэнэ-Очир2, Х.Бодьсайхан2, Н.Цэвээнмядаг3, З.Батсүх1, Д.Эрдэнэчимэг1

1Мал эмнэлэгийн хүрээлэн,
2Улсын мал эмнэлэгийн ариун цэвэрийн лаборатори

 
Абстракт

Surveillance of any infectious diseases is considered important for early diagnosis and identification of sta­tus of the diseases and for implementation of prevention measures. Surveillance among migratory and domestic birds in Mongolia has started in 2005-2006, after first diagnosis of HPAI in Mongolia. Major lakes and riv­ers, which are located on the main pathway of migra­tory birds are selected to be covered with the surveil­lance. The surveillance work was done by the support of technical cooperation projects sponsored by JICA, KOICA, OIE and World Bank as well. We have chosen 34 lakes, 3 rivers and 424 surveillance points from wet zones of Goby-Altai, Khovd, Bayn-Ulgii, Uvs, Zavkhan province (West zone), 15 lakes and 137 surveillance points were selected from Baynkhongor, Arkhangai, Bulgan, Khuvgul province (Central zone) and 45 lakes and 192 surveillance points were selected from east zone, where Dornot, Sukhbaatar, Khentii province are included. Totally, 94 lakes, 3 rivers and 753 surveil­lance points from 12 provinces. In the framework of 2007 surveillance, we have collected 360 samples, in year of 2008 we have collected 620 samples and in the 2009 collected 910 samples as well. Totally, we have collected 1890 samples from 127 lakes and 469 surveil­lance points. As a results of these investigations, we have detected 3 viruses on the 2007 and identified as H7N9, H7N7, H3N8, 6 virus on the 2008 and identified as H3N8, H3N1, H4N6, H3N8, H4N2, H10N6 and about 30 LPAI virus on the 2009 and identified as H2N2-(1), H3N2 (1), H5N8 ( 35), H4N3 (1), H4N8 (3), H7N7 (2), H10N3 (10 ).

Аливаа халдварт өвчний талаар тандалт явуулах зорилго нь тухайн өвчнийг аль болох эрт илрүүлэх, түүний үр дүнд уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхэд оршино.

Монгол улсад өндөр хоруу чанартай H5N1 дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчин жил дараалан оношлогдсон 2005, 2006 оноос эхлэн нүүдлийн болон тэжээвэр шувуудын дунд идэвхитэй тандалт явуулах тогтолцоо буй болгож, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа болон ирж зусдаг шувуудын зам дагуух томоохон нуур голын зураглал гаргаж, тандалт явуулах цэгийн байршилыг тогтоохын зэрэгцээ тэдгээр шувуудаас дээж авч шинжилгээ хийж байх нь уг өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлхэд шинжлэх ухааны үндэслэл нь болдог. Үүнээс гадна манай оронд нүүдэллэн ирдэг шувуудын төрөл, зүйлийг тогтоож, тэдгээрээс шувууны томуу өвчинд мэдрэмтгий шувуудын зүйлийг тогтоож байх нь бас чухал асуудлын нэг юм.

Энэ ажлыг Европын холбооны хөрөнгө оруулалтаар ДАЭМБ-аас тус улсад хэрэгжүүлсэн төсөл болон Японы засгийн газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ШУА-ийн харъяа Биологийн хүрээлэнгийн шувуу судлаачидтай хамтран баруун бүсэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутагт орших 34 нуур, 3 голын 424 цэгт, төвийн бүсэд Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутагт орших 15 нуурын 137 цэгт, зүүн бүсэд Хэнтий, Дорнот, Сүхбаатар аймгийн нутагт орших 45 нуурын 192 цэгт буюу нийтдээ 12 аймгийн нутагт орших 94 нуур, 3 голыг сонгон авч тандалт явуулах 753 цэгийн байршилыг тогтоож газрын зураглалд оруулан тандалтын сүлжээнд хамрагдсан аймаг сумдын болон төв орон нутгийн Мал эмнэлэгийн удирдах байгууллагуудад хүргүүлж одоо энэ цэгүүдэд төвийн мэргэжлийн байгууллагуудаас жилд 2 удаа ( нүүдлийн шувуудын ирэх ба буцах хугацаа буюу 5, 9-р сард ) бусад хугацаанд орон нутгийн мэргэжлийн байгууллагууд тандалт явуулж байна.

Тухайлбал, 2007 оны тандалтаар 29 нуурын 148 цэгээс 360, 2008 онд 43 нуурын 157 цэгээс 620, 2009 онд 55 нуурын 164 цэгээс 910 дээж буюу нийтдээ давхардсан тоогоор 127 нуурын 469 цэгээс 1890 дээж цуглуулж шинжилгээ хийв. Шинжилгээний үр дүнд цуглуулсан дээжинд өндөр хоруу чанартай үүсгэгч илрээгүй боловч сул хоруу чанартай томуугийн үүсгэгчүүдийг 2007 онд цахалай, хээрийн галуу, нугасны дээжинд H7N9, H7N7, H3N8, 2008 оны Гангар хун, Хээрийн галууны 6 дээжнээс H3N8, H3N1, H4N6, H3N8, H4N2, H10N6-г, 2009 оны дээжинд H2N2-(1), H3N2 (1), H5N8 ( 35), H4N3 (1), H4N8 (3), H7N7 (2), H10N3 (10 )-ыг тус тус илрүүлсэн. Энэ нь манай оронд нүүдэллэн ирж буй шувууд томуугийн үүсгэгчийг ямар нэг хэмжээгээр тээж ирж байна гэдгийн нотолгоо болж байна.

Харин энэ хугацаанд буюу тухайлбал 2009 онд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байрлах “Дойтын цагаан нуур”, мөн аймгийн цэцэрлэг сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумын заагт орших “ Дөрөө цагаан нууранд “ шувууны томуу өвчин 5 ба 8-р сард гарах үед авсан дээжнээс өндөр хоруу чанартай H5N1 дэд хэв шинжийн 10 гаруй үүсгэгч гарган авч оношийг эрх бүхий байгууллагаар батлагаажуулав.

Дүгнэлт:

- Монгол улсад шувууны томуу өвчний тандан шинжилгээ явуулах нуур, голын сонголт буй болж, тандалт явуулах байхшилыг тогтоож, сүлжээ байгуулагдав.

- Тус улсад нүүдэллэн ирж буй нүүдлийн шувууд нь томуугийн үүсгэгчийг тээж ирдэг болох нь тогтоогдов.

- Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой зохион байгуулахад дээрхи тандалтын сүлжээ чухал ач холбогдолтой бөгөөд цаашид уг тандалтыг явуулж байх хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаад анхаарах нь чухал болж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 672
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК