Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Адууны амьсгалын замын вирүсийн томоохон алдварууд: адууны томуу болон адууны херпесвирүс-1
( Илтгэлийн хураангуй )

Т.М.Чэмберс 

АНУ, Кентуки, Лексингтон, Кентукийн Их Сургууль, Глак Эквины Эрдэм шинжилгээний төв, Максвелл Эйч 

 
Абстракт

Equine influenza virus and equine herpesviruses are likely the most common viral respiratory pathogens of horses worldwide. Both agents are highly contagious, enzootic in most countries with large horse populations, and in the absence of laboratory diagnostic testing these diseases can be mistaken for each other. Where the equine influenza is enzootic, outbreaks tend to be small in scale due to herd immunity and widespread vaccina­tion, but where the disease has been absent for a period the introduction of virus can trigger explosive large-scale outbreaks as occurred in Australia in 2007. Equine in­fluenza A viruses of two subtypes, H7N7 and H3N8, have been known, but the H7N7 subtype is thought to be extinct in horses and the OIE has recommended its removal from vaccines. Hence reports of its circulation in the period since 1980, as in Mongolia, require careful investigation. The equine H7N7 subtype has similarities to high-pathogenicity to avian influenza; but the equine H3N8 subtype has been more important in the global ecology of influenza as it has shown the capability for interspecies transmission to canines and swine, and possibly also humans. Vaccines for equine H3N8 influ­enza exist in various forms but primarily target the viral hemagglutinin protein, and are usually effective in the near term. However a stable protective immunity is not achieved due to both relatively short duration of protec­tive antibody titers especially in young horses, and anti­genic drift of the viruses in circulation. The OIE has in place a mechanism for monitoring antigenic drift, based on the WHO system for monitoring human influenza vi­ruses. The pace of vaccine updating has improved since the system began, but remains problematic. Nonethe­less, equine influenza is a comparatively simple prob­lem compared to equine herpesvirus type 1 (EHV-1). This and the closely related type 4 virus (EHV-4), both of the alphaherpesvirus family, are the causative agents of a constellation of disease entities collectively termed equine rhinopneumonitis, including most importantly flu-like respiratory disease, fetal abortion in pregnant mares, peri-natal foal death, or potentially lethal my­eloencephalopathy in adult horses. The viruses are ubiquitous in horse populations owing to their ability to establish latent infections in young animals. Further­more, vaccination of horses for equine herpesviruses has not been particularly successful at preventing dis­ease, although in Kentucky it has reduced the incidence of abortions. Both humoral and cell-mediated immunity appear to be needed, and the precise viral targets that induce protective immunity have not been established. Antiviral therapy using acyclovir derivatives can be ef­fective and is now increasingly likely to be applied to cases of the neuropathogenic form of EHV-1 disease.

Адууны томуугийн вирүс болон адууны херпесвирүс нь дэлхий дахинаа элбэг тохиолддог адууны амьсгалын замын эмгэг төрүүлэгчид юм. Энэ хоёр вирүс нь адуу ихтэй улс орнуудад нутагшин тархсан, халдварлалт өндөртэй бөгөөд лабораторийн аргаар оношлох боломжгүй тохиолдолд тэдгээрийг ялган оношлох боломжгүй байдаг. Адууны томуугийн вирүс нутагшсан улс орны адуун сүрэг дархлаажсан байдагаас тухайн халдварын дэгдэлтийн цар хүрээ бага харин халдвар удаан хугацаанд бүртгэгдээгүй нөхцөлд 2007 онд Авсртралид тархсан шиг өргөн далайцтай дэгдэлт тохиолдох нь элбэг. Адууны томуугийн А вирүсийн H7N7, H3N8 дэд хэвшинжүүд судлагдаснаас H7N7 дэд хэвшинжийг адууны дунд устсан гэж үзэж түүнийг вакцинаас хасахыг OIE зөвлөж байна. 1980 оноос хойш хугацаанд Монгол дахь энэ вирүсийн эргэлтийн тухай тэмдэглэл нь цаашид түүнийг анхааран судлах шаардлагатай гэдгийг харуулж байна. Адууны томуугийн H7N7 дэд хэвшинжийн вирүс нь шувууны томуугийн өндөр хоруу чанартай вирүстэй төстэй, харин H3N8 дэд хэвшинж нь соёотон, хун, мөн хүн зэрэг төрөл зүйлийн дунд дамжин тархдаг чадвараараа томуугийн дэлхий дахины экологид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Адууны томуугийн H3N8 дэд хэвшинжийн эсрэг вакцины олон хэлбэр байдгаас хемагглютинин уурагт онилон нөлөөлдөг вакцин нь богино хугацааны үр дүнтэй. Вирүсийн эргэлтийн явцад бий болсон эсрэгтөрөгчийн дрифт болон ялангуяа залуу адуунд үүссэн богино хугацаанд халдвараас хамгаалдаг эсрэгбиеийн төвшрүүлэг зэргээс шалтгаалан тогвортой дархлааг тогтоож чадахгүй байна. ДЭМБ-аас боловсруулсан хүний томуугийн вирүсийн эргэлтийг хянах тогтолцооны аргад сууриласан адууны томуугийн вирүсийн эсрэгтөрөгчийн дрифтийг хянах механизмыг OIE нь хэрэгжүүлдэг. Энэ үеэс вакцины чанарыг сайжруулах арга хэмжээ авсаар байгаа боловч бэрхшээл тулгарсаар байна. Гэвч адууны томууг адууны херпесвирүсийн 1- р хэвшинжийн (EHV-1) вирүстэй харьцуулахад маш энгийн асуудал. Адууны херпесвирүсийн 1 (EHV-1) болон 4-р (EHV-4) хэвшинжүүд нь альфахерпес вирүсийн бүлд багтах бөгөөд эдгээр вирүсийн халдварын үед адуу сүргээрээ томуутай төст адууны ринопневмонитис өвчнөөр өвдөж үүний улмаас гүү хээл хаях, унагалахаас өмнө ураг үхэх, нас гүйцсэн адуу миелоэнцефалопатигаар өвдөж үхэх нь элбэг. Эдгээр вирүс нь адуун дунд өргөн тархсан учраас залуу малд ихэвчлэн далд халдвар явагддаг. Адууг халдварт өвчнөөс сэргийлэх адууны херпесвирүсийн вакцинжуулалт төдийлөн үр дүнтэй биш боловч Кентукид хээл хаялт багассан. Энэ халдвараас сэргийлэхэд эсийн болон шингэний дархлаа хоёулаа чухал боловч яг вирүст нөлөөлөх оновчтой дархлааг бий болгож чадахгүй байгаа юм. Вирүсийн эсрэг ацикловирийн төрлийн бүтээгдэхүүн үр дүнтэй байгаа учраас EHV-1 дэд хэвшинжийн вирүсийн шалтгаант мэдрэлийн эмгэг өвчний үеийн эмчилгээнд илүүтэй хэрэглэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 405
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК