Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Монгол улс дахь хүний бруцеллёзын байдал, хандлага
( Илтгэлийн хураангуй )

Г.Сүрэнханд, Ж. Батаа, Д.Нямхүү, Б.Цацралт-Од, Ц.Сэлэнгэ, Б.Энхтуяа,С. Бүжинлхам, Э.Жаргал, Д.Гомбожав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 

 
Абстракт

Due to high incidence and illness of animal brucel­losis and lack of coordination between human and vet­erinary health services, prevalence of human brucellosis is not decreasing in the country.

In the last 5 years, 2499 incidences have been reg­istered and as of 2009, rate of disease is 1.1 per 10000 populations with 302 incidences. Human brucellosis takes up 2.1% of all infectious diseases in Mongolia.

Among 7 types of brucella that causes disease in hu­man, Br.Melitensis (J.Gantsetseg, 2005) has high patho­genicity and Br.Abortus of big animals (J.Zandraa 2009) has patchy picture in causing the illness in humans. In 76.0% of cases, these bacteria transmitted to human through contact, transmission through digestive tract occurred in 13.5% and 11.5% of cases infection was transmitted through other routes.Seasonality of human brucellosis showed increase of the cases in May through July and Oct through

Dec, which corresponds to the period of animal parturition and 60% of illnesses was registered during animal parturition.

As for the socio-demographic characteristics of cas­es, 77.5% were herders, agriculture workers and their children, 66% were females and 86% were cases of age of 15-55.

Zoonotic disease department of the NCCD screened 22000 people in the last 3 years, carried out measures to contain and control risk areas (foci) in Kherlen soum, Khentii aimag and Kharkhorin soum, Uvurkhangai aimag and Tariat soum of Arkhangai aimag. During the same period, 1119 incident cases were registered, from which 321 (32.4%) cases were diagnosed at the Brucel­losis room, NCCD.

The study among risky 15 health organizations showed 10% of 1124 health workers was infected with brucellosis in the last 2 years. Human brucellosis prev­alence study among veterinarians for the same period showed that 43% of over 400 veterinarians were infect­ed.

The patients treated at the NCCD in the last 10 years, 17.2% were diagnosed with acute, 16.7% with sub-acute and 66.1% with chronic brucellosis relative­ly. Taking into consideration that most of the cases di­agnosed late with chronic illness, Diagnosis and Treat­ment Guidelines of Human Brucellosis was approved and started for implementation from 2010.

Retrospective study in medical files of 447 patients treated at the NCCD in 2009 and 2010, 87% were over 44 years, 66.2% were females, 58.8% live in capital city and 42.2% were from provincial areas. Geographically, 27.6% of patients were from Songinokhairkhan district and 21.1% Bayanzurkh district in UB and, 20.4% of patients were from Tuv aimag, 10.6% lived in Selenge and 10.6% in Arkhangai aimag. Of all patients treated, 99.3% got better and 0.7% had same condition or wors­ened and there was no death. In Brucellosis ward of NCCD, 765 patients are treated annually with mean bed day of 12.8 days and treatment costed 50.000-80.000 MNT per patient.

In general, human brucellosis is on tendency to in­crease in Mongolia.

Манай улсад малын бруцеллёзын халдварлалт, өвчлөлт өндөр, хүн, мал эмнэлгийн байгуулагуудын ажлын уялдаа, холбоо сул байгаагаас хүний бруцеллёзын тархалт тодорхой буурахгүй байна. Нэг хүн амд ногдох малын тоогоор дэлхийд дээгүүр байрт орж, мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсдын тоо жил бүр өсч байгаа нь энэ өвчлөлийн тархалтад нөлөөлж байна. Сүүлийн 5жилд улсын хэмжээгээр бруцеллёз өвчний 2499 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс жил бүр буурч, 2009 оны байдлаар 302 шинэ өвчлөл буюу 10000 хүн амд 1.1 тохиолдол болов. Хүний бруцеллёз өвчний тохиолдол нийт халдварт өвчний дотор 2.1% эзлэж байна. Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий, төвийн бүсийн Архангай, Төв, Өвөрхангай аймгуудад хүн, малын бруцеллёзын өвчлөлт их, Дорнод аймгийн Чойбалсан, Өвөрхангайн аймгийн Хархорин, Архангайн аймгийн Тариат зэрэг сумууд бусдаас их өвчлөлтэй байгаа ба байнга өвчлөлт ихтэй 50 сум байна. Хүний бруцеллёзын7 зүйл үүсгэгчээс Br. melitensis(Ж.Ганцэцэг 2005) Br. abortus(Ж.Зандраа 2009) монгол хүний бруцеллёзын үүсгэгч болдог. Эдгээр нян малаас хүнд хавьтал ахуйн замаар 76.0%, хоол боловсруулах замаар 13.5% халдварлаж, 11.5% халдвар дамжсан бусад замууд байдаг. Хүний бруцеллёзын улиралчлал жил бүрийн 5-7 дугаар сар, 10-12 дугаар сар байсан ба өвчлөгсдийн 60 гаруй хувь нь малын төл хүлээн авах, төл бойжуулах үетэй тохирч байв.

Өвчлөгсдийн нийгмийн байдлыг судлахад малчид, мал аж ахуйн мэргэжилтэн, тэдний үр хүүхдийн өвчлөлт 77.5.1%, эмэгтэйчүүдийн өвчлөлт 66%, 15-55 насны буюу хөдөлмөрийн насны иргэдийн өвчлөлт 86% тус тус байв.

Сүүлийн 3 жилд ХӨСҮТ-ийн зоонозын халдварын тасаг 22000 гаруй хүнд поликлиникийн үзлэг шинжилгээ хийж, эрсдэлтэй голомтыг цомхотгох, таслах үзлэг шинжилгээг Хэнтий аймгийн Хэрлэн ,Өвөрхангай аймгийн Хар хорин, Архангай Тариат зэрэг сумдад хийв.

Энэ хугацаанд бүртгэгдсэн 1119 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 32,4% (321) нь ХӨСҮТ-ийн бруцеллёзын кабинетад оношлогдсон юм..

Сүүлийн 2 жилд Нийслэл хотын бруцеллёз өвчний эрсдэл бүхий 15 байгууллагын1124 ажилтануудад үзлэг шинжилгээ хийхэд 10.3 % нь энэ өвчний халдварлалттай байв. Мөн хугацаанд төв, орон нутгийн 400 гаруй малын эмч, мэрэгжилтнүүдэд хүний бруцеллёзын тархалтын түвшин тогтоох судлагаа хийхэд тэдний 43% нь халдварлалттай байсан юм.

Сүүлийн 5 жилд анх оношлогдсон 3186 тохиолдолын 95%-д Райт ба Хеддельсоны, 86.1%-д Розе-Бенгалын урвалаар эсрэг бие тодорхойлсон ба 2008 оноос ФХУ (ELISA) урвалаар үүсгэгчийн Ig M, 2009 оноос үүсгэчийн Ig G тодорхойлов.

ХӨСҮТ-д сүүлийн 10 жилд анх оношлогдсон өвчтөнүүдэд судалгаа хийж, 17.2% цочмог, 16.7% ужиг, 66.1 % архаг хэлбэрийн бруцеллёзтой хожуу оношлогдож байгааг анхаарч, 2010 оноос хүний бруцеллёз өвчний оношлогоо, эмчилгээний шинэ зааварыг батлуулав. ДЭМБ-ын санал болгосон эмчилгээний заалтаас реампицин, стрептомицин антибиотикийг хасч,

цефазолин, ципрофлоксацин антибиотикийг хэрэглэх ба сумдын түвшинд Розбенгалын урвалыг 8 дахин шингэрүүлэн тавьж онош батлах юм.

Шинээр оношлогдсон бруцеллёзтой өвчтөний биеийн байдал, хөнгөн, дунд, хавсарсан өвчний сэдрэлгүй бол сумын эмнэлэгт эмчилгээг хийнэ.

2009-2010онд ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн 447 өвчтөний түүхэнд эргэмж судалгаа хийхэд тэдний 87% 44-өөс дээш насны үйлчлүүлэгчид, 66.2% эмэгтэйчүүд байв. 2009-2010 онд хэвтэж эмчлүүлэгчдийн 58.8% нийслэл хотоос, 42.2% орон нутгаас эмчлүүлэгсэд байна. Нийслэл хотоос эмчлүүлэгсдийн 27.6% Сонгинохайрхан, 21.1% Баянзүрхийн иргэд байв. Орон нутгаас эмчлүүлэгсдийн 20.4% Төв аймгийн, 10.6% Сэлэнгэ аймгийн, 10.6% Архангай аймгийн иргэд тус тус байна. Тэдний 99.3 % эмнэлгээс сайжирч гарсан, 0.7 % хэвдээ ба дордсон, нас баралт үгүй байв. ХӨСҮТ-ийн бруцеллёзын тасагт жилд дундажаар бруцеллёзтой 765 хүн хэвтэж эмчлүүлж, дундаж ор хоног 10 , эмчилгээ, үйлчилгээний зардал 50000 -80000 ¥ байв.

Монгол улс дахь хүний бруцеллёзын өвчлөлт нэмэгдэх хандлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1026
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК