Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Theileria egui–г оношлох түргэн тест
( Илтгэлийн хураангуй )

Б. Батцэцэг, Б. Даваасүрэн, П. Мягмарсүрэн, Б. Түвшинтулга, Б. Баттөр

Молекул генетикийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

Tick-borne protozoan disease equine piroplasmo­sis is widespread in Mongolia. Several methods were developed to diagnose and study the prevalence of the disease. Although it is necessary to develop a rapid diag­nostic test and apply for the field. A rapid immunochro­matographic test (ICT) was constructed for detection T. equi-specific antibody using recombinant antigen based on truncated equine merozoite antigen 2 gene. The new rapid test was able to generate a positive result within 2 to 3 min. The ICT successfully could detect specific T. equi antibody in dilluted serum (1:1000 1:100 1:10) but was negative for healthy and B. caballi positive sera. This study demonstrated that ICT have a potential for us­age of babesiosis diagnose in Mongolia

Хачгаар дамжин халдварладаг бабезиоз нь манай оронд өргөн тархсан өвчин юм. Уг өвчнийг оношлон тархалтыг нь тодорхойлох зорилгоор манай оронд хэд хэдэн төрлийн аргуудыг хэрэглэж байгаа ба түргэн оношлогооны тест хараахан нэвтрээгүй байгаа билээ. Бид B. equi мерозойт ангиген 2 рекомбинант (rEMA2t) уургаар иммунохроматографийн тестийг хийж туршлаа. Бидний rEMA2t уураг ашиглан хийсэн түргэн тест 1:1000; 1:100; 1:10 шингэлсэн ийлдсэнд өвөрмөц эсрэг биемийг 2-3 минутын дотор илрүүлж байв. Адууны бабезиозыг оношлох энэхүү тестийг манай орны нөхцөлд үйлдвэрлэн хэрэглэх боломжтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 301
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК