Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Монгол дахь нийгмийн эрүүл мэнд судлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Оргил

“АЧ” АУДэС

 
Абстракт

A decision of public health problems in the Mongolia is very important in actual fact. Because many scientists and researchers of the country had been interested in the study of public health issues, especially since second half of the XX century.

Using some bibliographic materials, the author has trying to make a short historical review on the public health studying process in the country during last century and first few years  of new century. During XX century among 449 Mongolian scientists of medicine 113 persons (25,2%) were defense a science degree in the public health themes. There are covered a research theses’ contents of more than 170 scientists (including more than 50 masters of public health) in the field of public health or social medicine.

Also by the author classified a research works of the Mongolian public health’ scientists into the following 5 groups:

1) a research works on the epidemiology of infectious and non-infection diseases;

2) a study works on medical microbiology;

3) a studies on hygiene;

4) a research theses on the organization of medical care and health care management; and

5) a research works on other themes.

Also by the author was shifting some ideas on development of public health study in the nearest future for the country.

Key words: epidemiology, hygiene, public health, research, scientist
Pp.4-8 , Figures 2, References 19

Ер нь нийгмийн эрүүл мэндийн судалгаа нь хүн амын эрүүл мэндийн байдал, зонхилон тохиолдох өвчин эмгэгийн, ялангуяа халдварт өвчний тархалт, үүсгэгчийнх нь шинж төрх, түүнд нөлөөлөх элдэв хүчин зүйлсийг судлан тогтоож, өвчнийг эрт илрүүлэх тандалтын тогтолцоог бүрдүүлэх, аливаа өвчнөөс сэргийлэх эрүүл ахуйн арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, эмнэлгийн ба эрүүл мэндийн тусламжийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг асар өргөн хүрээг хамаарч явагддаг байна (3, 8, 9,10, 11).

Манай нэрт эрдэмтэд (П.Нямдаваа, Л.Лхагва, Б.Бурмаа, 2001) Монгол улсад анагаах ухаан, түүний дотор нийгмийн эрүүл мэндийн судалгаа хөгжиж ирсэн түүхэн замналыг 3 том үе (ХХ зууны эхний 25 жил, 1926-1950 он, 1951 оноос хойших үе) болгон авч үзсэн бөгөөд академич П.Нямдаваа, доктор профессор Л.Нарантуяа, Ц.Мухар нар (2001) Монгол дахь нийгмийн эрүүл мэндийг судалгааны чиглэлийг дотор нь: эпидемиологи, анагаах ухааны нян судлал, эрүүл ахуйн судалгаа, эрүүл мэндийн албаны удирдлага, зохион байгуулалтын судалгаа гэсэн 4 том багц болгон ангилсан байна (14). Тэхдээ, өмнөх үед гол төлөв орос, зөвлөлтийн судлаачид Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн талаар зарим судалгаа хийж ирсэн бөгөөд харин 1951 оноос хойш манай үндэсний эмч мэргэжилтнүүд өөрсдөө энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийх болсон байна (1, 2, 4, 14).

Манай зарим судлаачдын эмхэтгэн нийтлүүлснээр (7, 14), ХХ зуунд Монголын эмнэлгийн мэргэжилтнүүдийн дотроос анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 43 эрдэмтний 11 (25,6%) нь, анагаах ухааны боловсролын доктор хамгаалсан 406 эрдэмтний 102 (25,1%) нь нийгмийн эрүүл мэнд судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн судалгааны чиглэлийг дотор нь задлан авч үзэх юм бол дараахь дүр зураг харагдаж байна. Тухайлбал:

  1. ) Тархвар зүйн асуудлаар нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийгдэж ирсэн байна. Тухайлбал, халдварт бус өвчний тархвар зүйн асуудлаар Д.Баасанжав (Монгол дахь тархины судасны өвчний тархвар зүй, 1993), Б.Доржготов (Монгол дахь хорт хавдрын тархвар зүй, 1987),  Э.Лувсандагва (Монгол дахь хүүхдийн бөөрний өвчний тархвар зүй, 1990), Л.Эрдэнэбаяр (Монгол дахь алкоголизм өвчний тархвар зүй, 1997) нар шинжлэх ухааны докторын; Ц.Гүрдорж (1969), С.Бямбасүрэн (1973) нар сэтгэцийн зарим эмгэгийн тархвар зүйн асуудлаар, Б.Бадамцэдэн (1975) артерийн гипотонийн тархвар зүй, С.Дорж (1976) умайн хүзүүний өмөнгийн тархалт, Г.Дэмид (1976), С.Самбуу (1977) элдэв гэмтлийн тархалт, Д.Сэлээ (1975), Д.Дорж (1990) нар шүдний зарим өвчин эмгэгийн тархалт, Г.Долгор (1993) тархины судасны өвчний тархалт, сэргийлэлт, Д.Оюунчимэг (1998) иод дутлын эмгэгийн тархалт, сэргийлэлт, У.Цэрэндолгор (1999) сульдаагийн тархалт, сэргийлэлт, М.Энхтуул (1995) хүүхдийн нүдний гэмтлийн тархалт, Ж.Баасанхүү (1999), Т.Булган (2000) нүдний эмгэгийн тархвар зүй, хүүхдийн сохролын тархвар зүй, шалтгаан зэрэг сэдвүүдээр анагаах ухааны дэд докторын зэрэг тус тус хамгаалжээ*.  Тэгвэл, халдварт өвчнүүдийн тархалттай холбогдсон сэдвээр нэлээд олон мэргэжилтэн анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсны дотор: Ч.Долгор (1960) тэмбүү өвчний тархвар зүй, Ц.Долгор (1962) хэрлэг өвчний тархалт, Та.Гомбосүрэн (1969), Г.Олзвой (1984) нар вируст гепатитын тархвар зүй, Ж.Дашдаваа (1969), Ц.Балдандорж (1972), То.Гомбосүрэн (1983) нар бруцеллезийн тархвар зүй, сэргийлэлтийн асуудлаар, Ч.Дангаа (1972), Г.Очирваань (1976), С.Цоодол (1991) нар сахуугийн тархвар зүй, хяналтын асуудлаар, До.Галбадрах (1972) бэтгэрэх өвчний тархвар зүй, Т.Сайнжаргал (1975) балнадын тархвар зүй, Н.Цэнд (1976), Р.Оюунгэрэл (1999) нар менингококкийн халдварын тархвар зүй, Б.Баарай (1975), Д.Дорждэрэм (1982) архаг тонзиллитын тархалт, сэргийлэлт, А.Хишигдорж (1982) нярайн ужлийн тархвар зүй, сэргийлэлт, Т.Тойвгоо (1983) хүүхдийн стафилококкийн халдварын тархалт, Д.Батсүх (1982), З.Адъяасүрэн (1994) тарваган тахлын голомтын судалгаа, А.Гүрбадам (1996) энтеробиозын тархвар зүйн асуудлаар тус тус эрдэм судлалын ажил гүйцэтгэсэн байна*.
  2. ) Анагаах ухааны нян судлалын чиглэлээр цөөнгүй ажил хийгдсэний дотор П.Нямдаваа (Монгол дахь вирусийн халдварын өвчлөл, дархлалын асуудал, 1989), Ж.Оюунбилэг (Монгол дахь гепаднавирусийн геномын ба антигений шинж чанар, 1998) шинжлэх ухааны докторын; Г.Жамба (1958), Г.Санжмятав (1968) нар цусан суулгын нянгийн судалгаа, Ж.Алтанцэцэг (1971) хүүхдийн гэдэсний халдварын шалтгаан судлал, Р.Арслан (1979) вируст гепатитын антигений судалгаа, Р.Энхтуяа (1985) эрүүл нярайн гэдэсний нянгийн бүтэц ба хооллолт, Д.Алимаа (1987) цочмог вируст гепатитын шалтгааны бүтцийн судалгаа, Ё.Байгалмаа (1985) А гепатитын үүсгэгчийн судалгаа, Т.Гүнсмаа (1992) кампилобактерийн судалгаа зэрэг сэдвээр тус тус анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна*.
  3. ) Нийгмийн эрүүл мэнд судлалын дотроос эрүүл ахуйн чиглэлээр чамлахааргүй олон тооны эрдэм шинжилгээний бүтээлийг манай эрдэмтэн судлаачид туурвисан байна. Тухайлбал: Л.Нарантуяа (Монгол дахь усны экологи, эрүүл ахуйн асуудал, 1998) шинжлэх ухааны докторын; Ад.Дамдинсүрэн (1968) хотын орон сууцны эрүүл ахуй, Ц.Тажаа (1971) үйлдвэрийн эрүүл ахуй, Ч.Чүлтэмдорж (1963), Ц.Дашдондог (1973), Д.Батчулуун (1981), Г.Оросоо (1990), Б.Бурмаа (1992), Ц.Дашдаваа (1992), Ш.Оросоо (1994), Ч.Цолмон (1994), Г.Отгон (1996), М.Нансалмаа (1999) хүүхдийн эрүүл ахуйн асуудал, өсвөр насны эрүүл ахуйн асуудал, С.Манлай (1980) сурагчдын харааны эрүүл ахуй, Ц.Готов (1982) оюутны эрүүл ахуйн асуудал, Г.Зуунай (1982) эмчийн эрүүл ахуй, Д.Баянбилэг (1986)    хөдөө аж ахуйн ажилчдын эрүүл ахуй, Н.Тарваа (1972), Д.Загдсүрэн (1998) тамирчдын эрүүл ахуй, Ё.Банзар (1979), Д.Гомбосүрэн (1998)  нар усны эрүүл ахуйн асуудлаар, Д.Бейбетхан (1987)  хөрсний эрүүл ахуйн асуудал, Да.Галбадрах (1989) орчны виругологийн судалгаа, Н.Сайжаа (1992), Ш.Энхцэцэг (2000) нар хотын агаарын бохирдол, эрүүл ахуйн асуудлаар, Х.Жамбалмаа (1995) хүнсний эрүүл ахуйн чиглэлээр тус тус анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ*.
  4. ) Эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын чиглэл нийгмийн эрүүл мэнд судлалд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд үндэсний эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон олон талт асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чухал хувь нэмэр болохуйц сэдвүүдээр Б.Дэмбэрэл (1989), Мо.Шагдарсүрэн (1990), Ц.Мухар (1991),Д.Бат-Очир (2000) нар шинжлэх ухааны докторыш; Д.Цагаанхүү (1963), Аю.Дамдинсүрэн (1968), Н.Чагнаа (1969), П.Батсүх (1969), Л.Буджав (1971), Ж.Купул (1972), Д.Ням-Осор (1972), З.Лувсанбалдан (1975), С.Авденбай (1976), С.Батмөнх (1989), П.Батхүү (1982), Р.Бямбаа (1986), Ц.Содномпил (1986), Ма.Шагдарсүрэн (1989), Л.Баясгалан (1992), П.Янсан (1992) нарын 20 гаруй хүн анагаах ухааны дэд докторын зэрэг тус тус амжилттай хамгаалсан байна*.
  5. )Нийгмийн эрүүл мэндийн бусад асуудлаар манай эрдэмтэд цөөнгүй судалгааны ажил хийсэн байна. Тухайлбал, Р.Гүр (1967), Ч.Дондог (1972) хүн ам зүйн асуудал, Б.Дэмбэрэл (1972) анагаах ухааны боловсрол, боловсон хүчний асуудал, И.Ядамсүрэн (1989) эмнэлгийн санхүүжилт, Ш.Чадраабал (1970), Ё.Думаа (1993), Д.Эржен (1993) зохистой хооллолтын асуудлаар, Ц.Намсрай (1974) айраг саамны найрлагын судалгаа, З.Ичинхорлоо (1992) эхийн сүүний судалгаа, Д.Энэбиш (1992) эхийн сүүний амин хүчлийн судалгаа, Ж.Батжаргал (1999) хүүхдийн хооллолт, Ц.Ламжав (1973) цэцэрлэгийн хүүхдийн С витамины судалгаа, Э.Эрдэнэчимэг (2000) хүүхдийн А-аминдэмийн дутлын судалгаа,  Я.Мөнхчулуун (1979) мэргэжлээс шалтгаалах өвчний асуудал, Л.Лхагва (1981) монгол хүний хоногийн биохэмнэл, Б.Болдсайхан (1996) УАУ-ы арга зүй-философи, С.Лхамсүрэн (1997) эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэлт, Л.Энхбаатар (1999) нарны идэвхжил халдварт өвчний тархалтад нөлөөлөх асуудлаар тус тус нэн сонирхолтой судалгааны ажил хийж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан байна*.

XX зуунд Монголын эрдэмтдээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан сэдвүүдийг багцлан, авч үзэхэд дараахь харьцаатай байна (Зураг 1).

Зураг 1. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалагсдын сэдвийн гол чиглэлүүд

Дээрх диаграммаас харахад, XX зуунд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан манай эрдэмтдийн зонхилох хэсэг (77,0%) нь өвчний тархвар зүй, эрүүл ахуйн болон эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын холбогдолтой сэдвээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна.

XXI зуун гарсаар манай улсад нийгмийн эрүүл мэнд судлал амжилттай хөгжсөөр байна. Ялангуяа yi/IX-аас «Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого» хэмээх баримт бичиг (13)-ийг батлан гаргасан явдал нийгмийн эрүүл мэнд судлалын хөгжилд улам бүр таатай бололцоо нөхцлийг нээж өгсөн билээ. Түүнчлэн ЭМЯ-наас «Нийгмийн эрүүл мэнд шинэ мянганд» сэдэвт үндэсний хэмжээний бага хурал зохион байгуулж, тодорхой зөвлөмжүүд гаргасан (12) нь цаашид нийгмийн эрүүл мэнд судлалыг зөв голдирлоор үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм.

Шинэ зууны эхний хэдэн жил гэхэд, Монгол улсад нийгмийн эрүүл мэнд судлалын талаар нэлээд доривтой бүтээлүүд гарах болсон байна. Тухайлбал: Б.Бурмаа (2001) хүүхдийн эрүүл мэндэд экологийн зарим хүчин зүйлийн нөлөө, сэргийлэлтийн асуудлаар, Б.Дагданбазар (2002), Ш.Болд (2005) нар монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийн асуудлаар, Ц.Лхагвасүрэн (2002) иод дутлын эмгэгийн эрүүл ахуйн үнэлгээтэй холбогдсон сэдвээр, Н.Удвал (2002), Б.Оргил (2003) нар эрүүл мэндийн анхан шатны тусламжийн онол арга зүй, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар, Ч.Эрхэмцэцэг (2003) микоплазмт халдварын тархвар зүйн асуудлаар, У.Цэрэндолгор (2005) хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар тус тус анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна*.

Мөн XXI зуун гарсаар нийгмийн эрүүл мэндийн олон чухал сэдвээр анагаах ухааны боловсролын доктор хамгаалсан эрдэмтдийн тоо үсрэнгүй нэмэгдэж байна. Тухайлбал: И.Болормаа (2001) ундны усны фтор, иодын эрүүл ахуйн үнэлгээ, О.Чимэдсүрэн (2002) усны эрүүл ахуйн асуудал, Н.Туул (2002) хеликобактерийн халдвар тархахад ахуйн ариун цэвэр-эрүүл ахуйн нөлөө, М.Оюунгэрэл (2003) G вируст гепатитын тархвар зүй, Д.Зулгэрэл (2003) өсвөр үеийнхний зүрхний аритмийн тархалтад экологи-эрүүл ахуйн нөлөө, Па.Энхтуяа (2003) иод дутлын эмгэгийн сэргийлэлт, Пү.Энхтуяа (2003) хүүхдийн хооллолт, эрүүл ахуйн үнэлгээ, Н.Гансүх (2004) тархины судасны өвчний тархвар зүй, Ч.Мөнхцэцэг (2004) вируст гепатитын тархвар зүйн тандалт, Ц. Сарантуяа (2004) бруцеллезийн тархвар зүйн онцлог, Б.Гэрэлжаргал (2005) төмөр дутлын цус багадалтын тархалт, сэргийлэлт, Б.Наранцэцэг (2005) өсвөр насанд жирэмслэхийн нийгэм-анагаах ухааны асуудал, Н.Наранбат (2005) сүрьеэгийн нян судлал, Г.Болормаа (2005) тарваган тахлын байгалийн голомтын асуудлаар, X.Цолмон (2006) нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, О.Баатархүү (2006) С гепатитын тархвар зүй, Д.Абмэд (2006) арбовирусийн тархалт, Д.Нямхүү (2006) хүн амын дундах В гепатитын вакцинжуулалтын хамралт, үр дүн, Д.Даваасүрэн (2001), Д.Даваалхам (2007) нар В, С, Д вируст гепатитын тархвар зүй, сэргийлэлт, Р.Туул (2007) улаанбурхан өвчний эсрэг хүн амын дархлал тогтолтын тандалтын асуудлаар эрдмийн зэрэг амжилттай хамгаалжээ*.

Түүнчлэн    Б.Ганбат    (2002), С.Наранчимэг (2002),    Д.Амарсайхан    (2003), Н.Сүмбэрзул (2003) , М.Нямсүрэн (2006), Л.Авирмид (2007) нар анагаахын сургалтыг боловсронгуй болгох асуудлаар, С.Сээсрэгдорж (2002), Ө.Батчимэг (2003), Л^үрэлбаатар (2004), Б.Намтай (2007) нар уламжлалт анагаах ухааны үндсэн зарчим, арга зүй, түүхийн судалгаа, X.Дамдинжав (2004) анагаах ухааны философийн асуудлаар, А.Эрдэнэтуяа (2005) эмнэлгийн тусламжийн удирдлага, М.Уранчимэг (2006) эмийн үйлдвэрлэлийн чанарын удирдлага, Л.Оюунтогос (2006) үйлдвэрлэлийн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчний асуудлаар анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалаад байна*.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэнгийн удирдлагын дор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Цагаач гуай эрхэлж, АУ ны Төв номын сангийн хамт олны эмхэтгэн гаргасан «Монголын эрүүл мэндийн шинжлэх ухааны ном зүй (1921-2007 он)» хэмээх ном (7)-ноос шүүрдэж үзэхэд: 1952-2007 оны байдлаар, анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 70 хүний 22 (31,4%) нь, анагаах ухааны дэд докторыш зэрэг хамгаалсан 591 хүний 175 (29,6%) нь, 1990-ээд оноос хойш магистрийн зэрэг хамгаалсан 462 хүний 94 (20,3%) нь тус тус нийгмийн эрүүл мэндийн асуудлаар эрдэм судлалын ажил гүйцэтгэсэн байна. Тэр тухай доорхи зургаас харна уу.

Зураг 2. 1952-2007 онд нийтдээ анагаах ухаанаар нийгмийн эруул мэнд судлалаар эрдмийн зэрэг хамгаалагсдын тооны харьцаа

Албан бус мэдээгээр, дээр дурдсан номонд нэр нь ороогүй, тодорхой тооны мэргэжилтнүүд АНУ, Англи, Австрали, БНСУ, Малайз, Тайланд, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг гадаадын улсад магистрантурт суралцаж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлаар судалгааны ажил хийж, магистрийн зэрэг хамгаалсан байна.

Бид 1996-2007 оны хооронд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан 55 хүний судалгааны бүтээлтэй товч танилцаж үзлээ*. Оноор нь зааглаж үзвэл: 1990-ээд онд хамгаалсан бүтээл-8, 2000 оных -3, 2001 оных-5, 2002 оных-7, 2003 оных-7, 2004 оных-7, 2005 оных-8, 2006 оных-4, 2007 оных-6 байв. Судалгааных нь сэдвүүдийг багцлан авч үзвэл: орчны эрүүл ахуйн чиглэлээр-10, анагаах ухааны микробиологийн чиглэлээр -4, тархвар зүйн асуудлаар-5, эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын талаар - 20, анагаах ухааны боловсролын талаар-14, бусад асуудлаар-2 бүтээл тус тус гарчээ.

Эрдмийн зэрэг хамгаалсан нэг сэдэвт зохиолуудаас гадна манай улсын эрдэмтэд, судлаачид дангаар болон хамтарч, нийгмийн эрүүл мэнд судлалын тулгамдсан асуудлаар олон тооны бүтээлүүдийг туурвисан байна (1, 2, 16, 17, 18). Тэдгээрийн заримаас дурдвал: АУДэС, АУИС, ЭМШУИС-ийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлүүд (1966-2008), АУXүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээлүүд (1961-2007), академич Л.Лхагва, доктор Б.Бурмаа, Ш.Энхбат нарын хянан тохиолдуулсан Анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон (1991 оноос хойших цувралууд), БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын 55 жилд (ерөнхий редактор Д.Цагаанхүү, 1976), Монгол дахь НЭМ-ийн албаны хөгжлийн талаархи цуврал бүтээлүүд (редактор Л.Нарантуяа, Ш.Энхцэцэг, 2003-2005) зэрэг хамтын туурвил олон арвыг нэрлэж болох байна*.

Мөн тодорхой хувь хүмүүс олон цуврал бүтээл туурвисны дотор Ж.Аминдаваа агсны тууривсан хүний эрүүл мэндийг сахин хамгаалах талаархи бүтээлүүд (1956-1978), Б.Дэмбэрэл агсны эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтын холбогдолтой бүтээлүүд (1969-1996), Т.Гомбосүрэн агсны эпидемиологийн талаархи бүтээлүүд (1963­2002), А.Дамдинсүрэн агсны эрүүл ахуйн холбогдолтой бүтээлүүд (1960-1983), Ш.Доржжадамба агсны сэтгэцийн эрүүл мэндтэй холбогдсон бүтээлүүд (1966­1999), Мо.Шагдарсүрэн агсны эх нялхсын тусламжийн зохион байгуулалттай холбогдсон бүтээлүүд (1970­1986), Ш.Чадраабал агсны зохистой хооллолттой холбогдсон бүтээлүүд (1958-1989), Ц.Тажаагийн хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдолтой бүтээлүүд (1959-1974), Н.Чагнаагийн эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын холбогдолтой бүтээлүүд (1961-1987), Ц.Мухарын нийгмийн эрүүл мэндийн холбогдолтой бүтээлүүд (1986-2007), Бүтээлийн товчоон (академич П.Нямдаваагийн шилмэл бүтээлийн 11 боть эмхэтгэл, 2007), Л.Эрдэнэбаярын сэтгэцийн эрүүл мэнд, мансуурал судлалын холбогдолтой бүтээлүүд (1997-2008) г.м. олныг дурдаж болно*.

Мөн нийгмийн эрүүл мэндийн холбогдолтой олон ном товхимол гарсны дотроос «БНМАУ-ын хөдөөгийн эмнэлгийн зохион байгуулалт, ажиллагааны арга барил» (Т.Түмэндэмбэрэл, 1971), «Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт» (Ж.Дугаржав, Б.Амгаабазар, 1973), «БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын 55 жил (1921-1976 он)» (ерөнхий редактор Д.Цагаанхүү, 1977), «Эмчийн ёс суртахуун, ажлын хариуцлага» (Г.Дашзэвэг, И.Санжаадорж, 1979), «Эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалт» (Л.Буджав, 1982), «БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хөгжил» (ерөнхий редактор Б.Дэмбэрэл, 1990), «Малчдын эрүүл мэндийн зарим асуудал» (Д.Гомбосүрэн, 1990), «Эрүүл мэндийн сурталчилгаа» (Ч.Галсандорж, 1993), «Уламжлалт анагаах ухааны түүх» (Ш.Болд, 2006), «Өрхийн анагаах ухаан» (Б.Оргил, 2007), «Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүгийн удирдлага» (Б.Баярсайхан, Д.Отгонбаатар, 2007), «Монгол улсад бүртгэгдэж байгаа хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдал» (ерөнхий редактор Н.Наранбат, 2008) зэргийг онцлон нэрлэж болох юм*.

Тийнхүү, нийгмийн эрүүл мэнд судлалыг эх орондоо хөгжүүлэхэд манай улсын эрдэмтэд, судлаачид өөр өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулсаар иржээ. Мэдээж, цаашид шинээр судлах, боловсруулах зүйлс шил шилээ харан хүлээж байгаагийн зэрэгцээ нэгэнт гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг амьдралд, юуны түрүүн эрүүлийг хамгаалахын практикт бүтээлчээр нэвтрүүлэх асуудалд чухалчлан анхаарууштай юм.

Манай улсад анх удаа анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа тэргүүтэй хэсэг эрдэмтэд «Монголын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны судалгаа» хэмээх сэдэвт томоохон судалгаа явуулж, үндэсний эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны өнөөгийн байдалд нэлээд бодитой үнэлгээ өгсөн (4) явдал цаашид анагаах ухааныг, түүний дотор нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааныг зөв зохистой голдирлоор, үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ.

Академич П.Нямдаваагийн тэмдэглэсэнчилэн, ирэх мянганы эхний зуунд дэлхийн хүн амын эрүүл мэндийн байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлэх дараахь 5 үндсэн хүчин зүйл бүрэлдээд байгаа ажээ. Үүнд: 1) даяаршил, 2) мэдээлэл-холбооны технологийн хувьсгал, 3) эрүүл мэнд-анагаах ухааны технологийн хувьсгал, 4) эрүүл мэндийн үйлчилгээ, судалгаа, оюуны өмчлөлд хувийн өмчийн оролцоо өсөн нэмэгдэх, 5) эрүүл мэндийн үнэлэмж дээшлэх (14, 19).

Иймд, цаашид манай улсад явуулах нийгмийн эрүүл мэндийн судалгааны гол чиглэлүүдийг, дэлхий дахинд бий болоод байгаа дээрх 5 хүчин зүйлтэй уялдуулан, Монгол улсын хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүй тэдгээрийн сөрөг үр дагавраас хэрхэн сэргийлэх буюу зайлсхийх вэ? Улмаар тэдгээр 5 үндсэн хүчин зүйлсийн эерэг нөлөөллийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, дэмжих үйл хэрэгт оновчтойгоор яаж ашиглах вэ? гэсэн асуултуудад зохистой хариу өгөх зорилгын үүднээс нэлээд өргөн хүрээнд тогтоосны үндсэн дээр аль болох иж бүрэн байдлаар гүйцэтгэх нь зүйтэй болов уу.

2008 оны эхээр болсон Монгол Улсын ШУА-ийн Их Чуулган дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ: Монголчуудын нэгдмэл зорилго, эв эеийг эрхэмлэж, нийгмийг идэвхжүүлсэн «Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан «Үндэсний хөгжлийн цогц бодлого»-ын хүрээнд улс орны эдийн засгийн өсөлтөнд эзлэх шинжлэх ухааны хувь нэмрийг бодитой, шийдвэрлэх шинжтэй болгож, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, хөрөнгө зөв хуримтлуулах бодлогоос хөгжлийг зөв хөтлөх бодлогод шилжихийг эрдэмтдэд зөвлөмж болгосон билээ (15).

Xэдийгээр, «Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө» (5)-нд анагаах ухааныг хөгжүүлэх ерөнхий чиглэл товч тусгагдсан ч гэсэн, түүнийг нарийвчилан задлаж, Монголд анагаах ухааныг, түүний дотор нийгмийн эрүүл мэнд судлалыг ойрын жилүүдэд (2021 он хүртэл хэрэгжүүлэх «Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого»-ын хүрээнд) ямар чиглэлээр, хэрхэн хөгжүүлэх үндэсний нэгдсэн бодлогыг нэлээд тодорхой гаргаж, тэрхүү бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөө, чиглэлийг боловсруулан, хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах шаардлагатай юм. Дээрх Мастер төлөвлөгөөнд Үндэсний судалгааны төвүүд (National Research Сеп^ӨБ)-ийг байгуулахаар төлөвлөсний дагуу БСШУЯ, ЭМЯ болон бусад холбогдох байгууллагууд одоогийн Анагаах ухааны хүрээлэн ба Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг удирдлага, зохион байгуулалтын хувьд нэгтгэж, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийн талаар өргөжүүлэн бэхжүүлэх замаар «Эрүүл мэндийн судалгааны нэгдсэн хүрээлэн» болгох ажлыг даруйхан эхлүүлэх нь зүйтэй болов уу. Мөн «Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015» (6)-т тусгагдсан зорилтуудыг эрүүл мэндийн салбарт, түүний дотор нийгмийн эрүүл мэнд судлалын тогтолцоонд хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тусгайлан зориуд авч үзэх шаардлагатай байна. Юуны түрүүн судалгааны ажилд дэвшилтэт арга барил, технологи нэвтрүүлэх талаар хаа хаанаа бодууштай санагдана.

Тайлбар:

* - тухай тухайн эрдэмтэд, судлаачдын бүтээлүүдийн нэлээд нь биечлэн танилцсан боловч тооны хувьд олон учир энэхүү өгүүллийг бичихдээ ишлэл болгож ашигласан ном зүйн жагсаалтанд оруулаагүй болно.

Ном зүй

1. БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын 55 жил (1921¬1976 он). Ерөнхий редактор Д.Цагаанхүү. УБ., 1977
2. БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хөгжил. Ерөнхий редактор Б.Дэмбэрэл. УБ., 1990
3. Дэмбэрэл Б. Нийгмийн эрүүл мэнд судлал. 3 дэвтэр. УБ., 1996
4. Бурмаа нар.Б. Монголын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны судалгаа. ЭМЯ, ДЭМБ, 2006
5. Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө. УБ., 2007
6. Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015. УБ., 2008
7. Монголын эрүүл мэндийн шинжлэх ухааны ном зүй (1921-2007 он). УБ., 2008
8. Мухар Ц. Нийгмийн эрүүл мэнд. Цуврал лекц (1, 2-р дэвтэр). УБ., 1994, 1995
9. Мухар Ц. Нийгмийн эрүүл мэнд. УБ., 1999
10. Нямдаваа П. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд. УБ., 2004, 1, 2-р дэвтэр
11. Оргил Б., Мухар Ц. Эрүүл мэндийн анхан шатны тусламж. УБ., 2002
12. Нийгмийн эрүүл мэнд шинэ мянганд. УБ., 2002
13. Нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн лавлах. ЭМЯ, УБ., 2003
14. XX зууны Монголд анагаах ухаан хөгжсөн түүхийн товчоон. Ерөнхий редактор академич П.Нямдаваа. УБ., 2001
15. «Эрдэм» Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сонин, 2008 оны ° 02 (112)
16. Эрүүлийг хамгаалах - 40 жил. БНМАУ-ын ЭXЯ. УБ., 1965
17. Эрүүлийг хамгаалах ардын хувьсгалын 50 жилд. Редактор Б.Дэмбэрэл, Л.Буджав, Ш.Доржжадамба. УБ., 1971
18. Ибрагимов М.А., Дэмбэрэл Б. Очерки по истории развития здравоохранения Монгольской Народной Республики. Москва, «Медицина», 1977
19. The World Health Report 1998: Life in the 21 st Century - A Vision for All. WHO, Geneva, 1998
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Ц.Мухар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3854
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК