Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Гонококкийн шалтгаант шээсний сувгийн үрэвслийн эмнэлзүйн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ч. Долгор, Л. Батцэцэг

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

Among the patients who were involved in our study, males were 67.5% and the morbidity of the people at the age of 20-29 was more than the other ages.

Studying the pathology of urethritis and the gono­coccal infection new form of this disease has been oc­curred mostly (68.5%), if we see it in detail subacute process (48.6%) has been occurs mostly.

The form of gonococcal infection features the ure­thritis without objective and subjectective symptom has been diagnosed by bacterioscope and bacteriological analysis and it has been defined that there is such form.

It showed that if is necessary to study the pathologi­cal change in detail further when the other STD is mixed with gonoccoccal infection the urethritis.

Pp. 13-14, Table 1, Pictures3, References 5

Орчин үед зэх зээлийн эдийн засгийн харилцаанд шилжинж, хүн ам, нийгмийн бүтэц өөрчлөлтөд орж байгаатай холбоотойгоор хүн амын аж амьдралын байдал харилцан адилгүй болж, нийгэмд тодорхой эзлэх. байр суурьгүй, оршин суугаа хаяггүй, ажилгүй, ядуу хүмүүс олширч байгаагийн хажуугаа орлого ихтэй хүмүүсийн тоо ч өссөн байна. Энэ бүгд бэлгийн замын халварт өвчин (БЗХӨ) ихсэхэд нөлөөлж байгааг судлаач  эрдэмтэд тэмдэглэж байна (6.7).

Өнөө үед гонококкийн шалтгаант шээсний сувгийн үрэвслийн (ГШШСҮ) өвчлөл буурахгүй өндөр байгаа талаар олон баримт байгаа ба манай оронд төдийгүй дэлхий нийтэд уг өвчин нь хамгийн тархмал  халдвар болж байна (5).

ДЭМБ-ын шинжээчид заг хүйтэн өвчнөөр дэлхийд жил бүр 250 сая гаруй хүн өвчилдөг гэжээ (3,4,5).

Гонококкийн шалтгаант шээсний сувгийн үрэвсэл нь бусад бэлгийн замын халварт өвчнүүдэзс ялгагдах нь ихэнх тохиолдолд шээс бэлгийн замын эрхтэнүүд өвчлөхийн зэрэгцээ шулуун гэдэс, нүдний салстыг өвчлүүлдэгээр онцлогтой гэж үздэг (4).

Бактериоскоп, бактериологийн шинжилгээний дүнгээс үзэхэд Neisseria gonorrhoeae өөрийнхөө өсөлт хөгжлийн явцад нэг эгнзэт бортгон хучуур эдээр хучигдсан салст бүрхүүлд нэвтрэн орж бүтцийн өөрчлөлт, эмгэг байдал бий болгож өвчлөлийг үүсгэдэг (3).

Заг хүйтэн өвчний эмнэлзүйн байдалд анхаарлаа хандуулсан нь онол практикийн тулгамдсан асуудлын нэг болоод зогсохгүй цаашид дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ДОХ-ын халдвартай тэмцэх ажилд чухал хувь нэмэр оруулах юм. Үүнтэй холбогдуулан бид гонококкийн шалтгаант шээсний сувгийн үрэвсэл түүний зонхилох хэлбэр, эмнэлзүйн зарим онцлог байдлыг бактериоскоп, бактерсудлалын шинжилгээний аргаар харьцуулан судлах зорилт тавьсан юм.

Материал,  арга зүй

Заг хүйтзн гэж оношлогдсон 80 өвчтөнд асуумж, 54 эрэгтэй өвчтөнүүдэд эмнэлзүйн байдлыг бактериоскоп, бактер судлалын шинжилгээнд гарсан өөрчлөлтийг үндэслэн оношлож, ангилан судалгаа явууллаа.

Өвчтөний зовиур болон бусад асуумжийг тусгай боловсруулсан асуултаар авч бактериоскоп ба бактер судлалын шинжилгээг одоо мөрдөж буй аргуудаар тус тус хийлээ.

Судалгаанд хамрагдсан өвчтөнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын болон Оросын холбооны улсын анагаах ухааны Арьс болон Бэлгийн замын халдварт өвчин судлалын эрдэм шинжилгээний төвийн (ЦКВИ-1997) ангилалын дагуу бүлэглэж хуваасан   болно (3).

Судалгааны  үр дүн

Нийт өвчлөгсдийг хүйсний байдлаар авч үзэхэд эрэгтэйчүүдийн өвчлөл нь эмэгтэйчүүдийн евчлөлөөс 2.0 дахин их (р<0.001) буюу дотор нь нарийвчлан авч үзвэл 0-14 насны охид давамгайлан өвчилсөн байхад 15-19 насанд өвчлөл тэнцүүхэн, 20-оос дээш насанд эрэгтэйчүүд өвчлөл давуу байгаа  нь ажиглагдав (р<0.001-0.05).

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн ажил эрхлэлтийн байдлыг авч үзэхэд ажилгүйчүүдийн өвчлөл ажилчидын өвчлөлтэй харьцуулахад их / р>0.05/, ажилчидын өвчлөл суралцагчидын өвчлөлтэй ижил /р>0.05/ түвшинтэй боловч ажилгүйчүүдийн тоо бусдаас давуу /р>0.001-0.05/ байгаа нь улсын хэмжээнд ажилгүйчуүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Судалгаанд хамрагдсан 54 эрэгтэй өвчтөний дотор ГШШСҮ-ийн эмнэлзүйн шинэ хэлбэр 68.5± 6.3; архаг22.2± 5.6; шинж тэмдэгтүй 9.3± 3.9; (р<0.001) байсны дийлэнхи нь хурцавтар 48.6±8.22; цөөн тохиолдолд хурц (29.7± 7.51) болон балархай (21.6± 6.7) явцтай шинэ хэлбэр байлаа.

ГШШСҮ-ийн шинэ хэлбэрийн хурц, хурцавтар явцын үед ихэвчлэн гарах зовиураас ойр ойрхон шээх64.9%, шээх үеийн өвдөлт62.2%ба хорсолт 70.3%), шээхтэй холбоогүй загатнаж ирвэгнэх 35.1% илрэх нь илүү тохиолдсон. Үүнээс балархай явцын уед шээхэд хорсох зовиур 62.5% илэрч бусад зовиур бага байлаа.

ГШШСҮ-ийн шинэ хэлбэрийн үед бэлэг эрхтний толгой улайсан 54.8%, шээсний сувгийн амсар улайж хавантай 75.6%, шээсний сувгаас гарах ялгадас нэлээд 45.9%, салст идээ 48.6%) зэрэг шинж тэмдгүүд зонхилон илэрснээс хурц явцтай үед хурцавтар явцаас бэлэг эрхтний толгой улайсан хавантай шинж нь 1.6 дахин их /р<0.05/, мөн шээсний сувгаас гарах ялгадас их байх шинж нь 13.2 дахин их /р<0.001/, өтгөн ногоон идээ 1Ө.5 дахин их /р<0.001/ ажиглагдахын хамт хурцавтар явцын үед-хурц явцаас бэлэг эрхтэний толгой улайсан шинж нь 1.7 дахин, шээсний сувгаас гарах ялгадасны хэмжээ нэлээд байх нь 4.5 дахин ба салс идээт ялгадас 9.7 дахин их /р<0.001/ ажиглагдсан ба балархай явцтай үед гарах шинжүүд ерөнхийдөө ховор байв.

Насны хувьд судлагдсан нийт өвчтний 52,55±58% нь20-29 насны хүмүүс байгаа нь хөдөлмөрийн чадвартай хүмүүс илүү өвчилсний гадна өвчилсөн эдгээр залуучууд бэлгийн харьцаанд орох идэвхтэй насанд давуу өвчлөх хандлагатай, БЗХӨ-өөр өвчлөх боломж ихтэй  байгааг харуулж байна (1,3,5).

Энэ нь В.В. Чеботарев, В.В. Громов, М. А. Земцов нарын ГШШСҮ-ийн хурц явц 50-иас дээш насны хүмүүст арай илүү байна гэсэн судалгааны ялгаатай байна. Бидний судалгаагаар өвчлөгсдийн дийлэнх нь боловсролын хувь дунд, бага, боловсролгүй, амьжиргааны түвшин дунд, доогуур, болоод гэр бүлгүй, ажилгүй зэрэг нь түгээмэл байсан нь бусад судлаачдын дүгнэлттэй үндсэндээ тохирч байна. (3,4).

ГШШСҮ-тэй хүмүүс эмнэлэгт хэвтэхээс өмнө өөрийгөө дур мэдэн эмчилж, бүрэн бус эмчилгээ хийлгэсэн (26.25±4.9%), бусад бэлгийн замаар халдварлах өвчин (44.4±6.7%) хавсран тохиолдох нь уг өвчний эмнэлзүйн шинж өөрчлөгдөх, үүсгэгчийг тодорхойлох, оношлоход хүндрэлтэй болсноос эмчилгээ үр дүнгүй болох элдэв хүндрэл үүсэх, өвчин нь дахихад хүргэж байсан нь М. М. Васильев, Г. М. Дмитриев И.Ю. Газарян. A. М.

Джабрайлов нарын /1996 онд/ судалгаатай тохирч байна.

Уг өвчний үед илрэх субьектив ба обьектив шинжүүд нэгэнд нь илэрч байхад нөгөөд нь бүдэгдүү эсвэл илрэхгүй байж болох ба зарим тохиолдол холимог халдвараас хамааралтайгаар ГШШСҮ-ийн шинж тэмдэг өөрчлөгдөж төөрөгдүүлэх явдал ч байдаг. Бидний судалгаагаар бактериоскоп шинжилгээний арга нь заг хүйтэн өвчний шинэ хэлбэрийг зөв оношлоход дийлэнх хувьд нь найдвартай, өвчний балархай, архаг, шинж тэмдэггүй хэлбэрийг бактер судлалын шинжилгээгээр оношлох боломж илүү  байлаа.(2.4.5).

Дүгнэлт

  1. Бидний судалгаанд хамрагдагсдын дунд эрэгтэйчүүд 67.5%-ийг эзэлж, 20-29 насны хүмүүсийн өвчлөл нь бусад насныхаас 1.1 дахин их байна.
  2. ГШШСҮ-ийн эмнэлзүйн байдлыг судлахад заг хүйтэн өвчний шинэ хэлбэр олонтаа (68.5) тохиолдож, дотор нь нарийвчлан үзэхэд хурцавтар явц (48.6) зонхилж байна.
  3. Заг хүйтэн өвчний шинэ хэлбэрийн хурц, хурцавтар явцын эмнэлзүйн шинж тэмдгийн байдлыг ихэнх хүмүүс мэддэгтэй холбоотойгоор эмнэлгийн бус хүмүүс болон мэргэжлийн бус эмнэлгийн газар эсвэл эмийн бэлдмэлүүдийг чөлөөтэй худалдаалснаар өвчтөн өөрийгөө дур мэдэн эмчлэх, бүрэн бус эмчилгээ хийснээс балархай, шинж тэмдэггүй, архаг хэлбзрийн заг хүйтэн байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.
  4. ГШШСҮ-тэй бусад БЗХӨ-нүүд хавсарсан хэлбэр 44.4% тохиолдож байгаа тул цаашид холимог халдварын үед гарах эмнэлзүйн өөрчлөлтийг орчин үеийн оношлогооны аргуудыг ашиглан судлах хэрэгтэйг харуулж байна.

ГШШСҮ-т өвчин залуучуудын дунд (15-30) элбэг байгаа нь уг өвчний талаарх сөрөг үр дагавар, урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой. Иймд БЗХӨ-ний талаар мэдээллийг янзын аргаар хүн амд сурталчлах шаардлагатай.

Ном зүй

1.Аюуш.Б. \\\\\\\"Өсвөр үеийнхний нөхөн үржихүйнэрүүл мэндийн талаархи мэдлэг, дадал хэвшил,хандлага\\\\\\\" Магистрын зэргийн дипломын ажил.1997
2.Овчинников. Н.М, Беднова.В.Н, Делекторский.
В.В. \\\\\\\"Лабораторная диагностика заболеваний передающихся половым путем\\\\\\\" М.1987,стр. 203-250
3.Под. ред. Ю.К.Скрипкина., \\\\\\\"Кожные и
венерические болезни\\\\\\\" Руководство для врачей. М.
1995,4, стр. 426-442
4.Скрипкин.Ю.К., Шарапова.Г.Я., Селисский.Г.Д. \\\\\\\"Болезни передающиеся при половых контактах\\\\\\\" М. 1985, стр. 132-162
5.Скрипкин.Ю.К,Машкиллейсон.А.Л., Шарапова.Г.Я. \\\\\\\"Кожные и венерические болезни\\\\\\\" 1995, стр. 426-445
6.Васильев М.М. \\\\\\\"Современныө проблемы диагностики и лечения гонорейной и трихомонадной инфекций\\\\\\\" Вест.дерм.ивен. 1998, 4, стр. 39-42
7.Громыко.А.И. \\\\\\\"Эпидемия заболеваний передаваемых половым путем, в странах Восточное Европы. ЗППП.1996, 6, стр. 22-26
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1566
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК