Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Архаг голомерулонефрит ба архаг тонзиллит
( Судалгааны өгүүлэл )

Д. Агиймаа, П. Пүрэвжаргал

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

115 patients with acute glomerulonephritis aged from 3-17 were studied to analyze clinical features and dy­namics.Conclusion:

There are 2 times more boys with acute glomerulo­nephritis, than girls are.

The majorities (76.3+4.6%) from investigated chil­dren were with chronic diseases and of them mainly were tonsillitis and caries.

Although cause of acute glomerulonephritis the ma­jority a case (44.3+6.9%) was not determined, respitory infection and tonsillitis more caused.

Tonsillitis and other chronic diseases slowed dynam­ics of acute glomerulonephritis.

Pp.15, Table 1, References 5

Цочмог гломерулонефритийн гематурийн хамшинж (ЦГНГХ) үүсэхэд стрептококкийн халдвар гол үүрэг гүйцэтгэдэг тухай эрдэмтэд нотолсон билээ.

(Trousseau 1965), М.Шашкин, 1993; Л.Т. Теблоева, 1997) Харин сүүлийн жилүүдэд стрептококкийн халдвараас гадна вирусийн халдвар ялангуяа амьсгалын цочмог халдвар илүүтэй эл өвчний шалтгаан болж байгааг бичих боллоо.  (Д.В. Длин 1993, C.Y.Lin 1997)

Хэдийгээр энэ шинж нь гломерулонефрит (ГН) дотроо хамгийн эерэг тавилантай боловч ЦГНГХ үүссэнээс 1-3 жилийн дараа дахин эдийн шинжилгээ хийж үзэхэд зөвхөн 17%-д бүтцийн ямарч өөрчлөлтгүй гэх баримт нь эл өвчнийг эмчлэн сэргийлэх асуудал чухал болохыг харуулж байна. ЦГНГХ-ээр сургуулийн насны болон хөвгүүд голлон өвддөг, өвчлөл 9,10,11 саруудад их байдаг гэжээ (Н.  А. Коровина, 1990)

1997 онд ЭНЭШТ-д хэвтэж змчлэгдсэн бөөрний өвчтэй 605 хүүхдийн дийлэнх 301 (49.7±2.9%) ГН байсны 115(38.2±4.5%) ЦГНГХ байна.

Бид ЦГНГХ-ийн эмнэл зүйн онцлог ба явцад тонзиллит болон бусад архаг голомтууд нөлөөлж буй эсэхийг тогтоох зорилгоор ЭНЭШТ-ийн бөөр, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн тасагт 1997 онд хэвтэж эмчлэгдсэн 3-17 насны 115 хүүхдийн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийлээ.

ЦГНГХ-ээр хөвгүүд 76(66.08±5.4%), охид 39(33.97.6%) өвчилсөн байна. Харин насны бүлэг болгон үзэхэд бүлгүүдийн хооронд бараг ялгаа гарсангүй. /р>0.05/ Үүнд: 3-7 насны (41(35.7±7.5%)

8-12 насны 42(36.5±7.4%)

13.17насны  32(27.8±7.6%)

Судалгаанд хамрагдагсдын 27(23.5) нь хавсарсан өвчингүй, 32(27.87.9%)) нь архаг тонзиллиттэй, 56(48.4±6.7%о) нь өөр бусад (шүдний өвчин, шимэгч хорхой, пиелонефрит, архаг гепатит, экзема г.м) хавсарсан өвчинтэй байлаа. Өвчтөний өгүүллээс үзэхэд 43±6.9% тохиолдолд өвчний шалтгаан тодорхойгүй байхад 25.2±8%>-д өвчин эхлэхээс хэд хоногийн өмнө амьсгалын цочмог халдвараар, 11.3±8.8%-д цочмогтонзиллитаар өвдсөн буюу архаг үрэвсэл сэдэрсэн, 19.1±8.4%-д бусад ямар нэг хүчин зүйл (арьсны халдвар, даарах, доргих г.м) нөлөөлсөн байна.

Бидний судалгаагаар 2,5-р сарууд хамгийн их өвчлөлтэй сарууд байв. Хэдийгээр гематурийн хамшинж нь өвчний явцад 100%) илрэх боловч өвчний эмнэлзүйн анхны шинжтзмдэг 69(60±5.9%)-д хавангаар, 34(29.6±7.8%)-д хаван гематури ззрэг, 13(11.3±8.7%о)-д гематури дангаараа тус тус илэрч байлаа.

ЦГНГХ үүсэхэд тонзиллит онцгойлон нөлөөлж буй эсэхийг тогтоохын тулд эмнэлзүйн давамгайлан илрэх шинжүүдийг архаг тонзиллиттэй болон бусад хавсарсан    өвчинтэй  тохиолдлуудыг  хооронд нь өвчинтэй 76(86.4±3.9%), өвчингүй 21(77.8±9%) өвчтөнд илэрч, захын судасны тоог нийт 60 өвчтөнд тоолсноос хавсарсан өвчинтэй 24(48.9±10.2%)-д, хавсарсан өвчингүй 6(54.5±20.3%)-д ихсэж, хавсарсан өвчинтэй 10(20.4± 12.7%)-д, хавсарсан өвчингүй 1 (9.09±28.7%)-д багасаж, бусад тохиолдлуудад хэвийн байлаа. Өвчний хөдлөл зүйг дүгнэхийн тулд хаван бууж буй, шээсний өнгө засарч буй байдлаар харьцуулахад хавсарсан өвчингүй ихэнх 17(63±11.7%о) өвчтөний хаван эхний 3 хоногт бууж байхад хавсарсан өвчинтэй ихэнх 66(75±5.3%) өвчтөнд 3-аас илүү хонож байж буусан байна. Харин шзэсний өнгө эхний 10 хоногт хавсарсан өвчингүй 20(74.07±9.8%), хавсарсан өвчинтэй 44(50±7.5%) өвчтөнд тус тус засарсан байгаа бол хавсарсан өвчингүй 7(25.9±16.6%), хавсарсан өвчинтэй 44(50±7.5%)-д шээсний өнгө 10-аас илүү хонож байж засарчээ.

Дүгнэлт:

ЦГНГХ-ээр хөвгүүд охидоос 2 дахин илүү өвчилж байна.

Судалгаанд хамрагдагсдын дийлэнх (76.2±4.5%) нь ямарваа нэгэн хавсарсан өвчинтэй байснаас архаг тонзиллит, шүдний өвчин, шимэгч хорхой элбэг тохиолдож байлаа.

Хэдийгээр ихэнх 44.3±6.9% тохиолдолд өвчний шалтгаан тодорхойгүй байгаа ч амьсгалын цочмог халдвар, тонзиллит нь эл өвчин үүсэхэд илүүтэй нөлөөлж байна.

Архаг тонзиллит бусад архаг голомтуудын адил өвчний хөдлөл зүйг удаашруулах нөлөө үзүүлж байна.

Зөвлөмж.

Дээрх дүгнэлтүүдээс харахад ЦГНГХ-ийг цаашид тонзиллиттэй холбон нарийвчлан судалж, архаг тонзиллит, амьсгалын цочмог халдварыг цаг алдалгүй бүрэн төгс эмчлэх нь ЦГН-ээс сэргийлэхэд чухал  ач холбогдолтой болохыг анхаарууштай.

Ном зүй

1.Н. А. Коровина, Л.П. Гаврюшина, М.Шашкина Гломерулонефрит у детей 1990г
2.М.Г. Григ Хронический тонзил л ит и заболевания почек, 1967г.
3.Л.Т.Теблоева Актуальные вопросы детской нефрологии, Педиатрия №6, 1997, с.4-7
4.Д.В.Длин Патогенетическое значение респираторной инфекции при гломерулонефритө у детей в обосновании противовирусной и иммуномодел ирующей терапии Автор-реф.дис.док.мед.наук, Москва, 1993
5.C.Y.Lin Childhood acute glomerulonephritis Child. Nephrol. Urol, 1997,-89, 9 (1-2):57-64
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 666
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК