Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Монгол улсад хүүхдийн өвчлөл, эндэгдлийг хүрээлэн буй орчны бохирдол, экологийн хүчин зүйлтэй холбон судалсан байдал
( Судалгааны өгүүлэл )

Б. Бурмаа, Ш.Энхцэцэг

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The authors reviewed the research articles and theses of the study on childrens morbidity and mor­tality in relation to the ecological factors in Mongolia

Pp. 19-22, references 47

Хотжилт, хүн амын нягтшилттай холбоотойгоор хүрээлэн буй орчин бохирдож энэ нь хүн ам, ялангуяа эрхтэн тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй байдаг бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүрээлэн буй орчны бохирдол ихтэй хот суурин газар амьдарч буй хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин, харшил, бөер, шээсний зам, дотоод шүүрэл, шүдний эмгэг, төрөлхийн гажиг хөгжил, хавдрын өвчлөл илүү тохиолддогийн зэрэгцээ бие махбодын өвөрмөгц бус дархлалын түвшин буурч, бие бялдарын өв тэгш хөгжил нь алдагддаг байна.

Монгол улс нь хүн амын талаас илүү хувийг хүүхэд залуучууд эзэлдэг залуусын орон билээ. Ийнхүү хүн амын олонхи болсон хүүхдийн өвчин, эмгэгийн тохиолдол цөөнгүй байгаа тул анагаах ухааны салбарт энэ чиглэлээр олон тооны судалгаа шинжилгзэний ажил хийж, үнэтэй дүгнэлт гаргаж, практик зөвлөмжүүдийг эмчилгээ оношлогоо, сэргийлэлтийн ажилд нэвтрүүлснээр хүүхдийн өвчлөл, эндэгдэл бууруулахад хувь нэмэр оруулжээ.

Энд монгол улсад хүүхдийн эрүүл мэндийн чиглэлэзр хийсэн судалгаа шинжилгээний ажилд хүүхдийн өвчлөл, эндэгдлийг хүрээлэн буй орчны бохирдол, экологийн хүчин зүйлтэй холбон судалсан байдлыг тоймлон өгүүлэхийг зорилоо.

Хүүхдийн өвчлөл, эндзгдэлийн дотор дээргүүр байр эзэлдэг амьсгалын замын өвчин, ялангуяа уушгины үрэвслийн эмчилгэз, оношлогоо сэргийлэлт, дархлал, цус бүлэгнэл, эсгэг тогтолцоо, хүчил шүлтийн тэнцвэрт байдал зэрэг асуудлаар олон тооны судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж, уушгины цочмог үрэвслийн шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйн асуудлыг нарийсган тодруулж, орчин үеийн ангилалыг боловсруулж, эл өвчний оношлогоо эмчи л гээнд шинэ арга, зөвл өмжүүдийг нэвтрүүлсэнээр уушгины цочмог үрэвслээс шалтгаалсан хүүхдийн нас баралт тууштай буурчээ. Тухайлбал: Улсын хүүхдийн төв эмнэлэгт уушгины үрэвслээр нас баралт 1952 онд 23,1 хувь байсан бол 1993онд 1хувь болж буурсан байна(1, 3, 13, 14, 18, 24, 27, 40, 43).

Монголын цагуурын онцлог, хүн амын хооллолтын өвөрмөц төрх нь хүүхдийн бие мах бодийн дасан зохицох боломж, амьсгалын салст бүрхүүлийн байдал, дархлалын ерөнхий урвалд тодорхой нөлөө үзүүлнэ. Монгол орон эрс тэс цаг ууртай. Хоногийн температурын хэлбэлзэл +3-аас -25.9 хэм, жилийн дундаж температурын хэлбэлзэл ±45 хэм, агаарын чийглэг бага, 20-30%, далайн түвшнээс дээш 1580 м өндөр газар байрлалтай холбоотойгоор агаарын хүчилтөрөгчийн хэмжээ 11-16%-иар бага, хавар, намрын улиралд хүчтэй салхи, шороон шуургатай, өндөр даралттай, цахилгаан соронзон орны үйлчлэл их, агаарын хуурайшил ихтэй байдаг нь залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойн /стенозирующий ларинготрахейт/ хавсарсан, хүнд хзлбэрийн цочмог үрэвслээр өвчлөх нэг шалтгаан болдог гэжээ /28/.

Хүүхдийн төв эмнэлгийн материалаар1971­-1996 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн90.5 %, Н. Гэндэнжамц /1972/-ын судалгаагаар 50.0,%, судлаач Ж. Алтанцэцэгийнхээр /1976/ 59.8%нь сафилококкаар үүсгэгдсэн уушгины үрэвсэлтэй, сульдаа, тэжээлийн доройтол, шүүдэст эмзэгшил зэрэг дагалдах өвчтэй хүүхдүүд стафилококкоор үүсгэгдсэн уушгины үрэвсэлээр илүү өвчилж байна гэж үзжээ. /25/.

1993, 1994 онд ЭНЭШТ-ийн доторын клиникт хэвтэн змчлүүлэгчдын 32.6 %,эндсэн хүүхдийн 28.3 %, хоног болоогүй нас баралтын37.7 %-ийг АЗЦХ эзэлж байхад уушгины цочмог үрэвсэл нийт хэвтэгсдийн 8.6 %, эндэгсдийн 23.2 %, хоног болоогүй нас баралтын 62 %-ийг эзэлж, АЗЦХ-аар өвчилсөн сульдаа, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй хүүхдэд уушгины үрэвслээр хүндрэх нь 2 дахин хувь байгааг тогтоожээ /29/.

Судалгаагаар цочмог хатгаагаар 3 хүртэл насны хүүхдүүд илүү өвчилж /49.8%/, нас ахих тутам энэ үзүүлэлт буурч байжээ. Хамгийн өндөр тохиолдол нэг насны хүүхдэд ажиглагдсан /79.2%/, 2 настайд 2/3-аар /49.1%о/,3 настайд 4.6 дахин /17%/ буурсан байна. Хотын 2 хүртэл насны хүүхдийн өвчлөл аймгийн төвд оршин суугч хүүхдийн өвчлөлөөс илүү байгаа нь агаарын бохирдолт, хүн амын төвлөрөл байнгы н харилцаатай байдагтай холбоотой байж болох гэж үзээд, корреляцийн дүн шинжилгээгээр өвчлөл үүлшилт /г=+0.68/, салхины хурд /+0.65/, агаарын чийглэг /г=+0.63/-тзй шууд, харин агаарын температур /г=+0.83/, нарны туяатай /г=-0.75/- уруу хамааралтай байгаа нь тогтоогдсон, байна /44/.

1982 онд хийсэн судалгаагаар хүүхдийн ерөнхий өвчлөлийн түвшин Улаанбаатар хотод эмнэлэгт ирэлтээр 1000 хүнд 1017.8 байв. Хотын янз бүрийн нас, хүйсийн хүүхдийн өвчлөлийн тархалтын байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд: Амьсгалын замын эрхтний өвчлөл 600.9 (59%-нэгдүгээр байранд, хоол боловсруулах эрхний өвчлөл -180.6 (17.7%)-хоёрдугаар байранд, бодисын солилцооны эмгэг 65.0(6.4%) гуравдугаарт, халдвар паразитын өвчин 50.9(5%) дөрөвдүгээрт, чих хамар хоолойн өвчин 47.3(4.7%) тавдугаарт, зургадугаарт нярайн өвчин 25.9(0.5%) орж, дээр дурдсан эмгэгүүд нь хүүхдийн дунд тохиолдож буй нийт өвчлөлийн 90 гаруй хувийг эзэлж байна. Амьсгалын эрхтний өвчлөлийн дотор 80 гаруй хувийг амьсгалын замын цочмог халдвар, хатгалгаа эзэлж байгааг тогтоосон бол /6/ 1991 онд гүйцэтгэсэн судалгаагаар нэг хүртэл насны хүүхдийн ерөнхий өвчлөлийн түвшин 5350%0 2 насанд 4383%0 , 3 насанд - 3112 % байгаа нь манай орны болон гадаадын судлаачдын судалгааны дүнгээс өндөр байна, бага насны хүүхдийн өвчлөлийн дотор амьсгалын эрхтний өвчлөл зонхилж /3981%/, ялангуяа нэг настайд энэ үзүүлэлт 3097 % байсан бөгөөд дараагийн дугаарт хоол боловсруулах эрхтэний эмгэг /571.1 %/ орж байгааг, хүүхдийн нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлийн дотор гадаад /экзогенные/, зохицуулж болох /управляемые/ хүчин зүйлүүд байгаа нь нас


 


 


баралтыг бууруулах нөөц боломж их байгааг харуулж байна гэж үзжээ /38/.

Харшлын өвчин Монгол хүүхдийн дунд 1000-д 58.7±2.5, гуурсан хоолойн багтраа өвчний тархалт 7.0±0.9 байсан бөгөөд газар нутаг нь далайн тувшнээс өргөгдсөн байдал нь бага байх тутам энэ өвчний илрэх тохиолдол буурч /5.4±2.2-оос 1.8±1.2/ байгааг илрүүлж. /35/, үйлдвэрийн хотод амьдарч буй хүүхдүүдэд /дунджаар 13.0±2.9/ хөдөөгийн хүүхдүүдээс /дунджаар 3.3±0.7/ 3.9 дахин илүү /р<0.001/, хамгийн өндөр тохиолдол Шарын голд /17.5±4.6/, түүнчлэн багтраа өвчин агаарын бохирдлын хооронд хамааралтай байгаа нь тус тус тогтоожээ. Сүүлийн жилүүдэд орчны бохирдол нэмэгдэхийн хэрээр харшлын өвчин түүний дотор поллиноз өвчний тархалт жилээс жилд нэмэгдэж байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал: 1990 онд хийсэн судалгаагаар поллиноз 1000-д 3.6 илэрч байсан бол 1995 онд 29 болж таван жилийн дотор энэ өвчин 7.8дахин ихэссэн байна. Улаанбаатар хотын төвийн /6/ ба захын /46/ сургуульд харьцуулсан судалгаа хийхэд захын сургуулийг бодвол төвийн сургуулийн сурагчдад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл 2.9 дахин их, харшлын өвчин 3 дахин байгаа нь амьдралын нөхцөл, хангамж сайтай айл нь ахуйн болон хоолны харшил төрүүлэгч ихтэй байдагтай, түүнчлэн харшлын өвчин шалтгаант Улаанбаатарын гудамжны улайс, шарилж багагүй нөлөөтэйг тэмдэглэсэн байна/26, 35, 36/.

Монгол хүүхдийн өвчлөлийн дотор хоол боловсруулах эрхтний эмгэг байнга дэзгүүр байр эзэлдэг.

Монгол улсад хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх, эндэх нь өндөр хэвээр байгаа бөгөөд бүтцийн хувьд цусан суулга-16.9%, колийн халдвар-26-38%, стафилококкийн халдвар гэдэсний бусад хавсарсан халвар 4.2% зонхилж, нийт гэдэсний  өвчний 75.1%-ийг эзэлж байна /10, 15/.

Улаанбаатар хотод бага насны хүүхэд цочмог цусан суулга өвчнөөр илүү өвчилж байгаа тархвар зүйн онцлогийг илрүүлж, энэ нь хүрзэлэн буй орчны бохирдол бага насны хүүхдийн өвөрмөц бус дархлалыг сулруулж улмаар тэд халдварт өвчнөөр өвчлөмтгий болдог гэж гадаадын хэвлэлд бичсэн байдагтай адилаар тайлбарлаж болох юм гэжээ.

Хүүхдүүдийг эндоскопийн аргаар шинжилсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 77.72±1.70% нь хоол боловсруулах замын дээд хэсгийн архаг өвчтэй, эдгээрээс 35.0±2.21 % нь архаг гастрит, 27.6±2.07%- нугалуурын үрзвсэлтэй, 25.0±2.01%-ходоод-нугалуурын архаг үрэвсэлтэй, 7,76±24%- улаан хоолойн архаг үрэвсэлтэй, 2,800,76% -нугалуурын шархлаатай, 1.07±0.47%>-ходоодны шархтай, 0.43±0.30% -ходоод -нугалуурын полиптой тус тус байв./4/.

Хүүхдийн бөөрний өвчин судлалын чиглэлээр хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн байна.

Бөөрний түүдгэнцрийн үрэвслээр зун, намрын улиралд илүү өвчлөх тодорхой зүй тогтол байгааг ажиглаж, энэ нь хүүхдүүд дулааны улиралд наранд шарах, тодорхой бэлтгэлгүйгээр хүйтэн усанд сэлэх, нөгөө талаар Монгол орон чийглэг сэрүүн уур амьсгалтай, ялангуяа зун намрын улиралд агаарын температурын хэлбэлзэл ихтэй байдагтай холбоотой байж болох юм гэж үзсэн байна /5/.

Улаанбаатар хотын хүүхдийн дунд нян- үрэвслийн шинжтэй бөөрний өвчин зонхилж байгаа нь сургуулийн насны хүүхдийн дунд эдгээр өвчний урьдал өвчин болох шүдний эмгэг /72.3%/, хамар залгиурын өвчин /34.7%/, эмэгтэйчүүдийн өвчин /10.2%/ зэрэг зарим эмгэг тархм/ал байгаатай, нөгөө талаас Монгол улсын ус уурын албаны мэдээгээр /1977-1984/ хотын агаар дахь тоосны хэмжээ жилийн туршид зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү, ялангуяа хаврын улиралд 4 дахин өндөр, агаарт байх нүүрсхүчлийн хийн хэмжээ жилийн туршид ЗДХ-ээс илүү, өвлийн улиралд 3-6 дахин илүү, түүнчлэн хүхэр, азотын нэгдлүүд ЗДХ-ээс илүү байгаатай холбоотой байж ч болох юм. Монгол улсад олныг хамруулан явуулсан скрининг судалгаагаар шээсний замын өвчний дотор нууц, торпид явцтай нефропати давамгайлж /77.29%/ байгаа нь үүний илрэл юм гэж үзжээ /20/.

1990-ээд онд байгаль цаг уурын янз бүрийн бүсчилэлд хүүхдийн бөөр шээсний замын /БШЗ/-ын эмгэгийн дархалт бүтцийг судлан БШЗ-ын эмгэг Завхан аймагт 19.1 %, Дорнот аймагт 3.7 %; Дорноговь аймагт 3.2% байгаа нь уг эмгэг хангайн бүсэд элбэг тал хээрийн бүсэд бага байгаа нь илрүүлсэн байна/22/. Шээс бэлгийн замын өвчин сургуулийн сурагчдын дунд харцангуй өндөр, охидод 100 хүүхэд тутамд 14.3 тохиолдол байсан нь хөвгүүдээс магадлал бүхий өндөр, голдуу нянгийн гаралтай бөөрний үрэвсэлт өвчин, шээс бэлгийн замын халдвар зонхилж байгааг хамар хоолойн архаг өвчин, амын хөндийн архаг үрэвсэлтэй холбон тайлбарлажээ. /42/

Янз бүрийн шалтгаанаар нас барсан хүүхдийн дотор бөөр, шээсний замын гажиг 57.6%-ийг эзэлж байгаа нь Москвад хийсэн ижил төрлийн судалгааны  дүнтэй харьцуулахад илүү байв /20/.

Тархвар зүйн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 29.2%-д нь иод дутлын эмгэг илэрч, Хангай-Хэнтий уул.архаг мужид өвчлөл өндөр /5.3±0.27/, харин Говийн мужид бусадтай харьцуулахад нэлээд бага /12.61 ±0.3.37/, судалгаанд хамрагдсан 7-14 насны хүүхдийн 28%-д бамбай булчирхайн томролт илэрч, ялангуяа 9-10 насны хүүхдийн дунд илүү /29.1%/ ажиглагдсан байна /34/

Судалгааны дүнгээс үзэхэд нас барсан хүүхдийн дунд төрөл бүрийн эрхтэн тогтолцооны гажиг хөгжил 24 %-ийг эзэлж байгаагаас гажигтай эндсэн хүүхдийн12% нь шууд гажигаас шалтгаалсан байна. Удамшлын, архи, эм, эхийн өвчнөөс шалтгаалсан гажгийг цөөн тооны хүүхдэд тодорхойлсон боловч тэдгээрийн нарийвчилсан хувийг тогтоогоогүй байна /11/

Судалгаагаар Монгол улсад түнхний төрөлхийн мултрал 1000-д 0.016 тохиолдол /16/, эмэгтэй хүүхдэд 67.3%,эрэгтэй хүүхдэд -32.7% түнхний төрөлхийн мултрал ажиглагдсанаас эдгээр хүүхдийн 3 нь гилжгий хүзүүний согогтой, 2-нь тавхайн согогтой, 1-нь төрөлхийн бөгтөр нуруутай байсан ба түнхний төрөлхийн согогтой төрөхөд гол нөлөөлөх хүчин зүйл нь ургийн байрлал, төрөх үеийн түрүүлсэн хэсэг гэж үзжээ /9/.

1966-1972 онд төрөх газруудад хийсэн судалгаагаар уруул, тагнайн төрөлхийн гажиг 1000 хүүхдэд Улаанбаатар хотод 0.84, аймгуудад 1.63, дунджаар 1.48 тохиолдол байжээ /39/.

Хүүхдийн   шүдний    зөөлөн эдийн эмгэгийн судалгаагаар Улаанбаатар хотын сургуулийн сурагчдын дунд буйлны үрэвсэл /тойрон эдийн/ 1000 хүүхдэд 543.1 тохиолдол, үүний гол шалтгаан нь шүд эрүүний болон хэл уруулын хавсарсан гажиг хөгжил, амны хөндийн эрүүл ахуй муутай холбоотой гэж үзсэн байна /30/.

Дунд чихний архаг үрэвслийн үндсэн шалтгаан нь дунд чихний цочмог идээт үрэвсэл /57.6/, гэмтэл /4%/ байсан ба48 хувьд шалтгаан нь тодорхой бус, өвчтөний өгүүлэмжээр судалж үзэхэд дунд чихний үрэвсэл архаг хэлбэрт шилжих гол шалтгаан нь 32.8%-д амьсгалын замын цочмог үрэвсэл, 8.8%-д халварт өвчин, үлдсэн хэсэгт шалтгаан нь тодорхой бус байсныг бичжээ /45/.

Түгмэл халдвартай, бага жинтэй төрсөн хүүхдүүдийн өвчлөл, эндэгдэл нэлээд өндөр байгаа нь дархлалын түвшин султай холбоотой гэж тайлбарлажээ /23/

Манай улсад хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй зарим халдварт өвчний тархалт, эмгэг жам, змнэл зүй, эмчилгээг судлахын /12, 17, 19/ зэрэгцээ цочмог халдварт өвчний гаралтыг нарны идэвхжилтэй холбон судалжээ /46/. Судалгаагаар Улаанбаатар хотын хүн амд сүүлийн 30 жилд 20 нэршлийн цочмог халдварт өвчин бүртгэгдэж жил дунджаар 10 мянган хүн 236 өвчлөл ногдож байгаагийн 60-70% нь 16 хүртэлх насны хүүхэд өвчилдөг /46/, хүүхэд өсвөр үеийнхний нас баралт, нарны идэвхжилийн мөчлөгийн хооронд тодорхой зүй тогтолтой  болохыг тогтоосон байна /47/.Монголын хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, мэдрэл сэтгэцийн хөгжилт, тэдний гадаад орчин, сургалтын дэглэмд дасан зохицох чадварыг судлах талаар нэлээд судалгаа явуулжээ. /7,8,31,32,41/. Эдгээр ажлууд нь ихэвчлэн Улаанбаатар хотын хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдарын өсөлт, сэтгэхүйн хөгжил, түүний зүй тогтол, эрүүл мэндийн байдлыг байгаль газар зүй, нийгэм ахуй, сургалт хүмүүжлийн байгууллагын эрүүл ахуйн нөхцөлтэй холбон судалж дүгнэлт хийжээ.

Манай улс хүүхдийн эмнэлгийг олон ортой байгуулж хүүхдийг хэвтүүлэн эмчлэх бодлого баримталж, эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй биологи, сав шимт ертөнц, нийгмийн эдийн засаг, экологи, эрүүл ахуйн хүчин зүйлүүдийг судлах, шийдвэрлэхэд бага анхаарч иржээ /33/ гэсэнтэй санал  нэг байна.

Орчин үед дэлхийн дахинд хүүхдийн өвчин эндэгдлийн шалтгааныг тэдний амьдралын орчин, хүрээлэн буй орчны бохирдолтой холбон судлаж, тодорхой зүй тогтлыг илүүлэн, өвчлөл эндэгдлийг, бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх тогтолцоонд шилжиж байгаатай холбоотой уг асуудлыг манай орны судлаачид хамтран судлан нэгдмэл дүгнэлт хийх нь чухал болохыг харуулж байна.

Ном зүй

1.Агваандорж Д. Диагностика, лечение дыхательной недостаточностм и нарушения кислото-основного гомеостаза прм острых
пневмониях у детей раннего возраста Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1991
2.АлтанцэцэгЖ. К Этиологии острых кишечных
заболеваний у детей в г. Улан-Баторе. Автореферат дис... к.м.н, Москва., 1971.
3.Алтанцэцэг Ж Диагносческие значениө некоторых серологических рөакций при пневмониях у детей.
Актуальные вопросы педиатрии, акушерства и гинекологии. Улан-Батор, 1977, с. 33-35
4.Байгаль. Д. Диагностическая вокможность эндоскопического исследования у детей с хроническими заболеваниями начального отдөла пищеварительного тракта. Автореферат дис... к.м.н, Улаанбаатар, 1998
5.Басбиш Б. К характеристике диффузного гломерулонефрита у детей г Улан-Батора в процессе динамического наблюдөния и лечения.
Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1979.
6.Батхүү П. Объем и потребность в амбулаторно-поликлинической помощи городскому детскому населекию.
Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1982.
7.Батчулуун Д. Физическое развитие детей от 1-го месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акцелерации развития школьников г Улан-Батора.
Автореферат дис... к.м.н., Улан-Батор, 1981.
8.Бурмаа Б. Гигиеническая оценка условий обучения и показатели здоровья подростков, освайвающих базовые профөссии металообработки в МНР.
Автореферат дис... к.м.н., Москва, 1992.
9.Бүдээ Б. Гурав хүртэлх насны хүүхдийн түнхний төрөлхийн мултралыг эрт оношлох, эмчилгээг сонгох
Автореферат дис... к.м.н., Улаанбаатар, 1998.
10.Гомбо Б. Патоморфология кишөчника при различныхжелудочнокишечных заболовениях у детей грудного и раннего возраста поматериалам г Улан-Батора (МНР) Автореферат дис.к.м.н, Москва, 1970.
11.Гомбо Б. Төрөлхийн гажиг хөгжил- хүүхдийн эрүүл мэнд.
Монгол хүүхдийн хөгжил-хамгаалал, Онол практикийн бага хурал. Улаанбаатар, 1995, х.35-37
12.Гүрбадам А. Гигиенические и биологи-эпидөмиологические аспекты энтеробиоза в Монголии.
Автореферат дис... к.м.н, Иркутск., 1996.
13.Гэндэмжамц Н. Лунтан Д. Некоторые вопросы иммунотерапии при стафилококковой пневмонии у детей раннего возраста.
Актуальные вопросы педиатрии, акушерства и гинекологии. Улан-Батор, 1977, с. 35-37
14.Гэндэнжамц Н, Малчинхүү Д. Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл. Улаанбаатар, 1998
15. Данзан Г. Водно-минеральный и белковый обмөн ү детей раннего вазраста г Улан-Батора в норме и при кишечных токсикозах
Автореферат дис... к.м.н, Москва, 1970.
16.Дэмид Г. Распространенност врожденного вывмха бедра в Монгол ьской Народной Республике. Показанич к оперативному лечению детей школьного возраста и взрослых
Автореферат дис.к.м.н, Москва, 1975.
17.Дагвадорж Я. Клинико-патогенетическое значение некоторых показателей клеточного и гуморального иммунитета при хроническом вирусном гепатите В у детөй. Автореферат дис... к.м.н,Улаанбаатар,1986.
18.Жамъянжав Д. Лечение стафилококковой деструктивной пневмонии у детей.
Автореферат дис... к.м.н, Москва, 1982.
19.Лувсандагва Э. Болезнь почек в структуре обшей заболеваөмости дөтөй в Монгольской Народной Рөспублике по эпидемиологического и клинического исследовании.
Автореферат дис.к.м.н, Улан-Батор, 1997.
20. Зулхүү Г. Клиника, исходы и лечение гепатита Д у дөтей.
Автореферат дис... к.м.н, Улаанбаатар, 1998.
20.Лувсандагва Э. Болезнь почек в структуре общөй заболеваемости дөтөй в Монгол ьской Народной Рөспублике по данны м эпиде миол огического и кл инического исследований.
Автореферат дис... к.м.н, Москва, 1970.
21.Лувсандагва Э. Оросоо Г, Жаргалсайхан Н. Хүүхдийн эрүүл мэндийн онол-практикийн зангилаа асуудлууд.
22.Лувсандагва Э, Санжаа Л, Баярсайхан Д, Цэндсүрэн М, Эрдэнэцэцэг Г. Газар зүй, байгаль-цаг-уурын янз бүрийн бүсчлэлд хүүхдийн бөөр, шээсний замын эмгэгийн тархалт бүтэц.
Монголын хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар их хурал, Упаанбаатар, 1995 х. 82-83.
23.Лхамсүрэн С. Структура внутриболь-ничных инфекций, ранняя диагностика и профилактика
Автореферат дис.к.м.н, Улан-Батор,1997.
24.Лунтан Д. Динамика изменения специфического и неспефического иммунитөта
при стафиолококковой пневмонии у детөй раннего возраста.
Актуальные вопросы педиатрии, акушерства и гинекологии. Улаанбаатар, 1977, с. 37-38
25.Лунтан Д. Клинико-иммунологическая характөристика и лечение стафилококковой
пневмонии у детей раннего возраста в МНР. Автореферат дис... к.м.н, Москва, 1979. 26. Малчинхүү Д, Раднааханд Н, Отгонбаяр П, Байгаль Д, Сурагчдын эрүүл мэнд. Монгол хүүхдийн хөгжил-хамгаалал. Онол практикийн бага хурал, Улаанбаатар, 1995, х. 33-35
27.Навчсан Г. Активность некоторых протөлитических ферментов и ингибитора
щелочных протеаз в сыворотке крови при острой пневмонии у детей раннего возраста.
Автореферат дис... к.м.н, Ленинград, 1972.
28.Намжилмаа Ё. Особенности клиники и лечения острого стенозирующего ларинготрахейта у детей раннего возраста в условиях MHP.
Автореферат дис... к.м.н, Москва, 1977
29.Нармандах Б, Малчинхүү Д. Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын стационарын өвчлөлийн бүтэц. Монголын хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар их хурлын материал, Улаанбаатар, 1995, х. 90
30 .Норовпил Ц. Заболевания краевого пародонта у школьников г Улан-Батора.
31.Оросоо Г. Физичөское и нервно-
психческое развитие детей первого года физни
г. Улан-Батора Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1990.
32. Оросоо Ш. Сомато-психическое развитие ш особенностм адаптацим детей от года до трвх лет физми города Улан-Батора=
Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1994.
33.Оросоо Г. Хүүхдмйн зрүүл мэнд судлал. Эх үрс, 1995, х.37-41
34.0юунчимэг Д. Распространенность иододефицитных состоян^й в Монголий и гигиеническое обоснование иерпрофилактики.
Автореферат дис... к.м.н, Москва, 1998.
35.Раднааханд Н. Бронхиальная астма
Монгольских детей
Автореферат дисс.к.м.н, Улан-Батор, 1993.
36.Раднааханд Н. Рэгзэдмаа Т, Батжаргал Л, Батхүү Д, Ургамлын тоосны харшилтай (поллинлз)
хүүхдэд үзүүлзх тусламжийг цаашид сайжруулах асуудалд. Эх үрс, 1997,х30-32
37.Самбуу С. Детский травматизм в условиях г. Улаанбаатар.
Автореферат дис... к.м.н, УлаанБаатар, 1977.
38.Удвал Н. Медико-органикационные аспекты диспансеризации детей раннего возраста.
Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1991 « 39. Цэрэн Ц. Некоторые вопросы хирургеческого лечения детея с врождөнными расщелинами губы.
Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1980.
40.Цогт-Очир Ч. Острые гөмодинамические нарушения при неотложных состояниях у детөй раннего возраста с бронхолегочными
заболөваниями. Автореферат дис... к м.н, Улан-Батор, 1988.
41.Цолмон Ч. Сосотояние здоровья школьников ряда регионов Монголии с учетом факторов его опоелеяющих. Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1989.
42.Цолмон Ч. Монгол орны сургуулийн сурагчдын эрүүл мэндийн өнөөгийн байдал, түүнийг тодорхойлох хүчин зүйл
Монгол хүүхдийн .хөгжил-хамгаалал. Онол практикийн бага хурал. Улаанбаатар, 1995 х. 37-41
43.Цэрэн-Очир С. Нарушения амино- кислотного обмена и их коррекция при острой
пневмонии у дөтей раннего возраста в условиях г Улан- Батора Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1989.
44.Энхжаргал X. Эффективности диспансеризации детей раннего возраста, перенесших острую пневмонию и групп ириска:\\\'
по её возникновөнию в МНР Автореферат дис... к.м.н, Ленинград, 1987.
45.Эрдэнэчулуун Б. Топическая диагностика и микрохирургия хронического гнойного среднего отита у детей Автореферат дис... к.м.н, Улан-Батор, 1991.
46.Энхбаатар Л, Жаргалсайхан Л, Улаанбаатар хотын хүүхдийн халдварт өвчний хзмнэл зүй тогтол.
Монголын хүүхэд, эх барих, змэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар их хурлын материал, Улаанбаатар, 1995, х. 76
47.Энхбаатар Л, Жаргалсайхан Л. Улаанбаатар хотын хүүхзд өсвөр үеийнхний нас баралтын хэмнэл зүй тогтол.
Монголын хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар их хурлын материал, Улаанбаатар, 1995, х. 77
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3244
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК