Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 1(114)
Хавдрын эсрэг үйлчилгээтэй “Эллипин” эмийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

М.Амбага, Каяаши, Л.Хүрэлбаатар, Б.Саранцэцэг, Б.Оч

Окаяамагийн Иж сургууль, Япон , “Монос-Фарм” компани, “Монос” дээд сургууль

 

Сүүлийн үед гадаад орнуудад болон манай оронд явагдаж байгаа эмнэл зүй, сорил- туршилтын ажлын дүнгээс үзэхэд (11,12) хорт хавдрыг урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд эргэлт болохуйц ахиц дэвшил гарч байгаа нь уламжлалт анагаах ухаан (УАУ) -ы онол, эмчилгээний олон зуун жилийн практик, туршлага дээр тулгуурлан байгалийн гаралтай, хор гэж  нөлөө багатай хорт хавдрын эсрэг өвөрмөц идэвхтэй буюу хавдрын эсийг шууд үхүүлэх үйлдэлтэй шинэ эм бэлдмэл гарган авах боломжийн талаар найдвар төрүүлж эхэлж байна. Ялангуяа мембраномодулятор, апоптоз өдөөх идэвхтэй тосны ханаагүй хүчлийн найрлага бүхий эм, бэлдмэлүүдийн судалгаа эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж (9,10) байгаатай уялдуулан бид Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн уламжлалын хувьд ч тосны ханаагүй хүчлийн агууламж, -найрлага, бүтцийн хувьд ч хавдрын эсрэг үйлдэлтэй байж болох “Эллипин” эмийг үхрийн элэгнээс гарган авч түүний хавдрын эсрэг идэвхийг сорилт туршилт- эмнэлзүйн судалгааны нөхцөлд судлах зорилго тавьсан юм.

Судалгааны арга зүй

Бэлдмэл: Эллипин нь үхрийн элгийг рентген туяагаар шарах, ферментацилах, экстракцилах замаар гарган авсан тосны ханаагүй хүчил давамгайлсан найрлага бүхий шинэ бэлдмэл бөгөөд түүний хавдрын эсрэг идэвхийг ин витро, ин виво нөхцөлд (туршлагын амьтдад шилжүүлэн суулгасан) J62, Rajl, Hela, U14} L615 зэрэг хавдрын шугаман эсийн загвар дээр хавдрын эдийн жин, хавдрын эсийн үхжлийн талбай.үхжлийн зэрэг хавдрын эсрэг дархлалын тогтолцооны идэвхи,NK эсийн идэвхи, конконавалин митогенд дархлалын эсийн үзүүлэх хариу урвалын эрчим, Н- тимидины ДНХ- д холбогдох эрчим зэрэг үзүүлэлтээр харьцуулан тодорхойлов (7,8).

Элэгний хорт хавдрын эмгэг загварыг цагаан харханд диметиламиноазобензолыг (ДАБ) 6 сарын турш уулган хэрэглэх замаар үүсгэв. Элэгний эдэд агуулагдах малодиальдегидын (МДА) хэмжээг тиобарбитурын хүчилтэй урвалдуулах аргаар тодорхойллоо (1).

Элэгний хорт хавдар бүхий 30 гаруй өвчтөн хүмүүс дээр Эллипин эмийн үзүүлэх хавдрын эсрэг нөлөөг элэгний хавдрын эхо хэмжээ, сийвэнгийн Алат, Аспартат фермент, нийт уураг, альбумин агууламж зэрэг үзүүлэлтээр төлөөлүүлэн авч эмнэл зүйн ажиглалт явуулав.

Судалгааны ажлын үр дүн

1. Хорт хавдрын голомтонд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ өөрчлөгдөх байдал.

Бидний судалгаагаар ДАБ-аар үүсгэсэн элэгний хорт хавдрын голомтонд хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүний тоо хэмжээ эрс багасч, эрүүл болон завсрын эдтэй харьцуулахад малондиальдегид (МДА)-ийн концентраци 1.36- 1.82 дахин багасч байсан нь хорт хавдрын эсийн ургалт нь мембранд альфа төлөв үүсгэдэг ханаагүй хүчил, тэдгээрийн гаралтай хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний харьцангуй дутагдалтай зэрэгцэн нөхцөлдөж сэдээгддэг байж болзошгүйг харуулж байна.

2. ДАБ-аар (диметиламиноазобензин) үүсгэгдсэн элэгний хорт хавдрын эмгэг загвар дээр Эллипин эмийн үзүүлэх хавдрын эсрэг идэвхи

Эмчилгээний дараах 20 дахь долоо хоногт ажиглалт явуулахад А бүлэг буюу эмчлээгүй хяналт бүлгийн амьтдын жин багасан (357+4.0 г- аас 222+59г болж, 1.61 дахин), макроскоп ажиглалтаар том ширхэгт хавдар үүсч, тэдгээрийн 75% нь.(6/8) хэвлийн хөндийд үсэрхийлсэн байсан бол Д,Е бүлэг буюу Эллипинээр эмчилсэн амьтдад метастаз14.2 % болж (1/7) 5 дахин багасан, Д бүлгийн амьтдад асцит ерөөс үүсээгүй, Е бүлгийн амьтдад 28.5% болж буурсан байлаа. Гистологийн шинжилгээгээр элэгний эсийн карцинома, холангиокарцинома төрхийн хавдрын эсүүд илэрсэн байв. А бүлгийн эмчлээгүй амьтдад элэгний эсийн хавдар 5 дахь долоо хоногоос үүсч, 20 дахь долоо хоногт бүх амьтны 90% -ийн тохиолдолд тунгалгийн зангилгаанд 50% гаруйд нь уушгинд метастаз өгч, асцит илэрч байгаа нь тогтоогдлоо.

З. Эллипин эмийн хавдрын эсийг үхжүүлэх идэвхийн ин витро судалгаа

Эллипин эмийн хавдрын эсийг устгах идэвхийг J62 буюу хүний моноцит эсийн хавдар, К562 буюу хүний зритролөйкеми хавдар, Raj! буюу хүний В лимфоцит эсийн хавдар, Hela буюу хүний умайн хүзүүний хавдрын шугаман эсийн загвар дээр үхжлийн зэргийг тетрозолийн өнгөт урвал болон Н - TdR (тимин ДНХ-д) холбогдох урвалын аргаар тодорхойлсон юм. Хавдрын бүх шугаман эсүүдийг Эллипинээр 48 цагийн турш үйлчлүүлж, эсийн хуваагдал, Н - TdR3-MHH холбогдолтыг 50% бууруулах тунг олов.

Хүснэгт 1. Хорт хавдрын янз бүрийн шугаман эсүүдэд Эллипин эмийн үзүүлэх идэвхи (мкг/мл, ин витро нөхцөлд)

Хүснэгтээс үзэхэд Эллипин эм нь хорт хавдрын шугаман эсүүд ялангуяа J62, -К562 эсүүдэд Н - TdR холбогдох урвалыг мэдэгдэхүйц саатуулж байгаа нь илэрлээ.

4. Эллипин эмийн хавдрын эсрэг идэвхийг ин витро нөхцөлд тодорхойлсон судалгаа

Хүснэгт 2. Хулганад суулгасан U14 хавдрын Эсийн ургалтанд эллипин эмийн үзүүлэх нөлөө

Хүснэгтээс үзэхэд Эллипин эмийн янз бүрийн тун нь хулганад суулгасан U14 (умайн хүзүүний хавдар) хавдрын үед хавдрын жинг багасгах,хавдрын эсийн ургалтыг бууруулах идэвхтэй хамт 502мг/кг тун нь бусад тунгуудаасаа (180 мг/ кг, 301 мг/кг) 1,3-2 дахин илүү хүчтэй үйлдэл үзүүлдэг нь харагдаж (Хүснэгт № 2) байна.Хулганад суулгасан ЕАС хавдрын үед Эпптш эмийн 301 мг/кг тун бусад тунгаасаа илүүтэй үйлчилж амьтдын амьдрах хугацаа, амьдрах чадавхийг 1.8-3 дахин илүү уртасгаж байлаа.

5.Дархлалын уйл ажиллагаанд үзүүлэх нөлөө

Судалгааг Kuming үүлдрийн эр3 эм 18-22 г жинтэй цагаан хулгана дээр явуулсан бөгөөд Эллипин эмийг 1 долоо хоногийн туршид өдөр бүр дээр уулгаж, эмчлээгүй болон уусгагч хэрэглэсэн амьтадтай харьцуулалт х и й в .' Судалгаанд хамрагдсан хяналт3 эмчилсэн амьтдын дэлүүг ариун нөхцөлд салган авч, RPIV13 -160 орчимд суспензилсны дараа дэлүүнд агуулагдах байгалийн нядлагч эсийн (NK) эс үхжүүлзх,идэвхийг H-Td-ийн ялгаралтаар (H-Td release) тодорхойллоо, U14 (умайн хүзүүний хорт хавдрын эс) болон лимфоцитома (Үас-1) эсийг өртөгч эс (target cells) болгон ашигласан ба дэлүүнд агуулагдах Т-лимфоцит эсийн конконавалин-митогенд хариу урвал үзүүлэх пролиферацийн идэвхийг H-Td-ийн ДНХ -д холбогдох эрчмээр тодорхойлж , Кон-А —ийн идэвхжүүлэгч индекс (Si) гэсэн үзүүлэлтээр төлөөлүүлэн авлаа.

Хүснэгт 3. Эплипин хэрэглэсэн амьтдын дэлүүний MX эсийн У14 , Үас-1 хавдрын эсийг задлан үхжүүлэх идэвхи

Хүснэгтээс үзэхэд Эллипин эмээр зөр эмчилсэн амьтдын дэлүүний NK эс нь эрүүл болон хяналт амьтдын дэлүүний эстэй харьцуулахад U14 эсийг ялангуяа Үае -1 хавдрын эсийг шууд задлан үхжүүлэх идэвхээрээ 6-10 дахин их болох нь харагдаж байна (Хүснэгт № 3).

Хүснэгт 4. Конконаванилины метоген үйлдэлд дэлүүний эсийн үзүүлэх хариу урвал, түүнд Эллипины үзүүлэх нөлөө

Хүснэгтээс үзэхэд хяналтын эмчлээгүй болон эрүүл амьтдын дэлүүний эстэй харьцуулахад эллипинээр эмчилсэн амьтдын дэлүүний эсийн миоген- конкованилины идэвхжүүлэгч үйлдэлд хариу урвал үзүүлэх эрчим нь Si индекс буюу Н-Тd-ийн  ДНХ-д холбогдох эрчмээс 5-8 дахин байгаа нь харагдаж байна (Хүснэгт № 4).

6. Идэвхтэй дархлаа хамгааллын урвалд Эллипины үзүүлэх нөлөө

L615 буюу леикемия хавдар бүхий хулганы дэлүүний эсийн суспензи бэлдэж хавдрын рын эсийн холимог (ТСҮ)-ийг 0.25 мг/мл элемент L616 ТСҮ холимогийг 0.20 млгр 6x10 мл/дэлүүний эс харьцаагаар бэлдэн тарьж идэвхтэй дархлаа хамгааллыг хулгана дээр тодорхойлоход амьтдын амьдрах хугацаа, амьд үлдсэн амьтдын тоо, амьдрах чадварын үзүүлэлт 2-4 дахин дээшилсэн нь илэрлээ

7. Саркома  (S37) , Меланома (В16) хавдрын эсэд Эллипин эмийн үзүүлэх нөлөө (хулгана дээр)

Ойролцоогоор 5 сая хавдрын эс агуулсан 15-17мг саркома эсийн блок, 4 сая эс бүхий меланома эсийн (В16) блокийг хулганы арьсан дор суулгаж, S37 саркома суулгасан амьтдыг А,В,С,Д гэсэн 4 бүлэгт хуваан А,В бүлэг амьтдад Эллипин эмийг Зг/кг тунгаар, Д бүлгийн амьтдад бетта элементийг 20мг/кг тунгаар хэрэглэсэн бэ С бүлэг нь хяналт амьтад байв. В16 меланома хавдрын эс суулгасан амьтдыг 6 бүлэгт хувааж, А,В,С бүлгийн амьтдад Эллипиныг 3 г/кг, 1.1 г/кг тунгаар өгч, Е бүлэгт Эллипин уулгасан ба Д бүлэг нь эмчлэгүй/й хяналт амьтад байв.

S37 саркома хавдрыг Эллипинээр эмчилсэн тохиолдолд хавдрын эсийн ургалтын хурд С амьтадтай харьцуулахад А бүлэгт 81.8%-иар, В бүлэгт 47%-иар, Д бүлэгт 53.8%-иар буурч, хавдрын эсийн үхжлийн талбай А бүлэгт 75.5%, В бүлэгт 60.5% ; Д бүлэгт 44.2% байгаа нь тогтоогдлоо. Мөн В16 меланомыг Эллипин эмээр эмчилсэн тохиолдолд хавдрын эсийн ургалт A бүлэгт 43% ,В бүлэгт 32/1% , Ё бүлэгт 13%-иар багассан нь ажиглагдсан юм. Мөн саркома S37 хавдрын орчин дахь цусны судасны too С бүлэг буюу хяналт амьтадтай харьцуулахад А,В,Д бүлэгт 1, 39, 2, 15, 4, 70 дахин багассан байлаа.

В.Эмнэл зүйн судалгааны зарим дүн:

Элэгний хорт хавдар бүхий өвчин хүмүүс дээр явуулсан эмнэлзүйн судалгаанаас үзэхэд Эллипины эмийн нөлөөгөөр хорт хавдрын эхо хэмжээ 1.5 дахин багасч, Алат аслартаттрансфераза ферментийн идзвхи 1.4 дахин  билирубиний хэмжээ 1.36 дахин, тимолын урвал 2.2 дахин буурч, сийвэнгийн уураг, альбумин хэмжээ 2-1.22 дахин дээшилж байгаа нь илэрлээ.

Эллипин эмийн хорт хавдар дарангуйлах үйлдлийн хэт исэлдэлтийн механизмыг батлахуйц шинэ мэдээллүүд сүүлийн үед цөөнгүй гарч байгаа бөгөөд түүний нэг нь апоптозийн үзэгдлийн талаарх судалгаа юм (5). Апоптоз буюу эсэд аяндаа, зайлшгүй програмчлагдсан зүй тогтолт хэлбэрээр явагдах хөнөөлийн үзэгдлийн гол өдөөгч нь өөхний чөлөөт язгуурт хэт исэлдэлтийн процесс (ӨЧЯХИП) болохыг судлаачид(б) илрүүлсэн бөгөөд үүний мөн чанар нь ӨЧЯХИП —ийн нөлөөгөөр эсийн мембраны фосфолипидэд (ФЛ) 'Анвврст сэдээгдэн, хэвийн үед мембраны дотор талд байрладаг хасах цэнэг бүхий ФЛ, ялангуяа фосфгтидилсерин нь эсийн мембраны гадна талд зкспресслзгдзн гарч макрофаг эсээр амархан танигдана- к1 илчлэгдэж)гс залгигдан эс үхжих нөхцөлийг бүрдүүлдэгт оршино. Иймээс апоптозын үзэгдлийг өдөөгч бодисуудыг буюу хэт исэлдэлтийг сэдээх идэвхитэй эмийн бэлдмэлийг хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх оролдлого сүүлийн үед ихээхэн хийгдэж  байгаагийн жишээ бол чөлөөт язгуур үүсгэх хэт исэлдэлт өдөөх үйлдэлтэй цисплатин, доксорубицин зэрэг хавдар дарангуйлах эмүүдийг гарган авсан явдал юм.Уг судалгаатай холбогдуулан Эллипин эмийн хорт хавдар дарангуйлах үйлдлийн нэг гол механизм нь түүнд агуулагддаг ханаагүй хүчлийн гаралтай хэт исэлдсэн коньюгат нэгдлүүдийн оролцоотойгоор хавдрын эсэд апоптозын үзэгдэл сэдээгдсэнтэй холбоотой гэж хэлж болохоор байна.

Гадаадын эрдэмтдийн (6,8,9,10,11,12) судалгаагаар тосны ханаагүй хүчлүүд нь хүний нейроблаетома зэрэг хавдрын эсийн өсгөвөр дээр мембраны төлөвийг өөрчлөх механизмаар хавдрын эсрэг үйлдэл үзүүлдэг нь тогтоогдсон ба тосны ханаагүй хүчлийн гаралтай хэт исэлдсэн бүтээгдэхүүний оролцоотойгоор уг үйлдэл нөхцөлдөн явагддаг гэж эдгээр судлаачид үзсэн байдаг.

Бидний судалгаа нь уламжлалт анагаах ухаанд хорт хавдрыг хүйтэн бадган өвчинд хамааруулан халуун тослог, идээ ундаа, эм заслаар шарыг ихэсгэн эмчлэх тухай онол, ойлголт байдгийн мембраны механизмыг: “эсийн бөөмийн мембранд хатуу бетта төлөв хэт ихсэх- эсийн хуваагдал- ДНХ-ийн репликаци хурдсах- хүрэлцэх саатал сулрах- хавдар үүсэх магадлал нэмэгдэх- хүйтэн бадган төст өвчин үүсэх” хийгээд “эмийн бодисоор мембранд альфа шингэн төлвийг нэмэгдүүлэх (халуун, тослог)- шарыг ихэсгэх -бөөмийн мембранд зуурамтгай чанар багасах- эсийн хуваагдал, ДНХ-ийн репликаци удаашрах - апоптоз өдөөгдөх - хавдрын эсийн ургалт удаашрах ” гэсэн шүтэлцээгээр тайлбарлах боломжийг (2,3,4,5) өгч байгаа юм.

Ном зүй

1. М.Амбага, Б.Саранцэцэг Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж, 1995, УБ,х.68.
2. Бурлакова Е.Б, Регуляторная фунхция мембран при злокачественном росте, “Вестник АМН СССР”, 19823 №3, с.74-86.
3. Л.Ф.Дмитриев Возможная роль МДА в регуляции клеточного деления, “Молекулярная биология” 1990, №4. с. 566-572.
4. Дятловицкая Э.В., Бергельсон Л.Д. Липиды опухолей и их влияния на структуру и функционирование клеточных мембран. “Ве.стник АМН СССР ”, 1983, №3, с.42-43.
5. Утешеев Д.Б., Сергеев А.В., Утешеев Б.С, Апоптозы: их фармакологические аспезсты “Экспер и клинич, фармакология”, 1998. №4, с.57-65.
6. Begin М.Е, Polyunsaturated fatty add induced cytotoxicity against tumor cells and its relatoionship to lipid pereoxidation, INCl 1988, 80,pp,188-194.
7. Jan Pin lu Keiki Hayashi, Qi Wei Xu, The effi¬cacy of Heplipin YS2H, a new anticancer Remedy \' on the prevention and treatment ob experimental He patoma, “A role of Oriental Medicine of cancer”, 1995, Seoul, pp 529-5336
8. Movisaki N., Fatty acid specificity in the inhibi¬tion of cell proliferation and it’s relationship to lipid pereoxidation, lipids, 1982 , 17, pp,893-899
9. Singh C, Conjugated linoleic acid suppresses mammary carcinogenesis and proliferative activity of the mammary gland in the Rat, Cancer Res, 1994, 54.pp.1212-1215
10. Spector A.A. Biological and therapeutic po¬tential of membrane lipid modification in tumors, Can-cer Res, 1987, 47,pp. 4529-4537.
11. Yatmin M.B. Biological optimization of Hyper¬thermia Modification of tumor membrane lipids, Eur J.Cancer clinic, oncol, 1983, 19, pp. 657-663
12. Zhong, lai Fu, A Newly Developed antican¬cer Agent, Anticancer activities of the lipid Sub-stances from Bovine Liver.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2137
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК